| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0176/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/181 |
| Огноо | 2020-05-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: Б.Бат-Оргил
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж
Шүүгдэгч Т.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.О холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1.Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Дулаанхаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэл мэргэжилтэй, ам бүл 6,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн № 265 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т зааснбыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан
Баянгол дүүргийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн № 514 дугаар шийтгэх тогтоолоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, овогт Т.О
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Т.******* 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Есөн-Эрдэнэ зах дээр худалдаа эрхэлдэг Ч.О гийн эзэмшлийн лангуунаас иргэн Б.Эийн эзэмшлийн 200000 төгрөгийн үнэ бүхий гар утас, 250000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 450000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Т.О ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг
... Би Баянхонгор аймагт барилгын ажил хийх гэж ирсэн. 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хамт ажил хийж байсан барилгын хүн болох *******тэй хоол авах гэж зах руу ороход надтай хамт явж байсан Батмөнх нэг тийшээ яваад ирье гээд явсан. Би ганцаараа Ерөн-Эрдэнэ захын дотоож зардаг лангууны хажуугаар явж байхад нэг лангууны доор байсан хайрцаг дотор хар өнгийн гар утас байсан тэр утсыг хайрцагтай нь хамт авсан булан тойроод хайрцагаас утсыг аваад хайрцгийг нь хаях гэхэд дотор нь мөнгө байсан мөнгийг аваад тоолоод үзэхэд 250.000 төгрөг байсан,...2 давхарт утас засвар гэсэн бичигтэй байр луу ороод утсыг нь 40.000 төгрөгөөр зараад ажил руугаа явсан..гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 /
Хохирогч Б.Э ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг
... би нүдний шил, хувцас зардаг лангуун дээр суудаг. Тэр өдөр би ээжтэйгээ лангуун дээр сууж байж байтал ээж бие засаад ирье гээд гараад явтал лангуун дээр шавар болсон хувцастай 2 хүн ирээд надаас нүдний шилний үнэ асуугаад зүүж үзэж байгаад юм авалгүй яваад өгсөн. Би тэр хоёр хүнийг-явсаны дараа лангууны тавиур доогуур хийсэн гар утсаа авах гээд үзтэл миний гар утас алга байхаар нь ээжийг аваад явсан байна гэж бодоод ээжийг ороод ирэхээр нь асуутал би гар утсыг чинь авч хайрцаганд гар утсаа хийсэн гэтэл ээж үзээд гар утас орлогын бэлэн байсан 200000 төгрөгтэй алга болсон. Лангуун дээр нөгөө хоёр хүнээс өөр хүн ирээгүй,...гар утсыг хайрцгийг аваад гар утасны засварын газаруудаар явж хайсан чинь гар утсыг сонголт плазагийн гар утас засварладаг хүнд 45000 төгрөгөөр шавар болсон хувцастай залуу зарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22/
Гэрч Ч.О гийн мөрдөн байцаалтад өгсөн
..Есөн-Эрдэнэ захад нүдний шил, малгай зардаг лангуун дээр охин Б.Этэй цуг сууж байгаад би бие засаад иртэл охины гар утас алга болсон байсан. Би охиныхоо гар утас руу залгатал холбогдож байснаа дахин залгатал холбогдох боломжгүй болсон,... охин малгай зарж байх үед хувцас нь шавар болсон эрэгтэй хүн нүдний шилний үнэ асууж байгаад шил авалгүй явсан тэр 2 хүнээс өөр хүн орж ирээгүй гэсэн, манай охины гар утас лангуун доогуур хайрцган дотор байсан, мөн хайрцганд орлогын бэлэн 250000 төгрөг байсан алга болсон байсан. Газруудаар утасньг хайрцгийг бариад утас засварын газруудаас асуугаад явтал Сонголт плазагийн 2 давхарт гар утасны засварчин залууд гар утсыг шавар болсон хувцастай залуу 45000 төгрөгөөр зараад 5589119816 гэх данс руу мөнгө хийлгэж авсан байсан. Би охиныхоо гар утсыг утас засдаг залуугаас 60000 төгрөг өгөөд авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25/
Гэрч Т.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 6 сарын сүүлээр би гар утасны лангуун дээрээ сууж байсан чинь барилгын ажил хийж байгаа бололтой хоёр залуу орж ирээд Самсунг Ж-5 маркын гар утас 45000 төгрөгөөр зарсан. Тухайн үед зардлын мөнгө байдаггүй зардал хийх гээд гэж хэлсэн. Би 45000 төгрөгийг 5589119816 гэсэн ХААН банкны данс руу мөнгийг хийсэн. Тэр залуу яваад дараахан нэг эгч орж ирээд Самсунг-Ж 5 маркын гар утсаа алдчихлаа утас засварын газруудаар захиж хэлээд явж байна утсыг эгчид үзүүлсэн чинь мөн байна гээд тэр эгч нададаас гар утсыг 40000 төгрөгөөр худалдаж авсан, шагналын мөнгө гэж 5000 төгрөг нэмж өгсөн. Би тэр эгчид нөгөө залуугийн мөнгө хийсэн дансны дугаарыг өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 28/
Гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 06-р сард Т.Оахтай цуг Баянхонгор сумын доод зах руу хоолны материал авахаар орсон чинь ах түрүүлээд намайг үлдээгээд явсан. Тэгээд би араас нь хайгаад явж байсан чинь Гантиг худалдааны төвийн эсрэг талын задгай бараа зардаг иргэдийн хажууд зогсож байсан..., Тэр өдөр 16 цагийн үед би барилгын шавар зуураад зогсож байсан чинь Т.Оах хажууд ирээд ах нь архи уусан хүнээс 10.000 төгрөгөөр гар утас худалдаж авчихлаа хоёулаа яваад зараад ирие гэхээр нь би цуг гар утсыг зарахаар явсан, Би Т.Оахад гар утас засвар хийдэг газрыг заагаад оруулаад би үүдэнд нь хүлээгээд сууж байсан чинь Т.Оах гарч ирээд данс хэрэгтэй ах нь чамайг арван жилийн хүүхэд 12 анги манай дүү гар утасыг олсон гээд утас засварын залууд хэлчихсэн ахын дүү ороод дансаа олоод мөнгөө авчих гэсэн би ороод ХААН банкны дансаан өгөөд 45.000 төгрөг хийлгэж аваад Т.Оах бид бид хоёр ажилруугаа буцаад явсан, орой нь Т.Оах надаар АТМ-ээс гар утсаа зарсан 45.00 төгрөг авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30/
Баянхонгор аймаг дахь “Энх-Нахиа” ХХК--ний 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн № 320 дугаар шинжээчийн “ ... гар утас 200.000 төгрөгөөр үнэлсэн...” дүгнэлт /хх-ийн 46 /
-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 01-03/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүгдэгч Т.Оын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 66/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 65/, шүүгдэгч Т.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 72/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц , хууль бусаар бүр мөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.
Шүүгдэгч Т.******* 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Есөнэрдэнэ зах дээр худалдаа эрхэлдэг Ч.Огийн эзэмшлийн лангуунаас иргэн Б.Эийн эзэмшлийн 200000 төгрөгийн үнэ бүхий гар утас, бэлэн 250000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 450000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Т.Оын... би ганцаараа Ерөн-Эрдэнэ захын дотор зардаг лангууны хажуугаар явж байхад нэг лангууны доор байсан хайрцаг дотор хар өнгийн гар утас байсан тэр утсыг хайрцагтай нь хамт аваад явсан,... хайрцагаас утсыг аваад дотор нь мөнгө байсан мөнгийг аваад тоолоод үзэхэд 250.000 төгрөг байсан,...утсыг нь 40.000 төгрөгөөр зарсан..гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 /
Хохирогч Б.Энхмөнхийн... нөгөө хоёр хүнээс өөр хүн ирээгүй,….гар утсыг сонголт плазагийн гар утас засварладаг хүнд 45000 төгрөгөөр зарсан байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 22/
Гэрч Ч.Огийн... Сонголт плазагийн 2 давхарт гар утасны засварчин залууд охины гар утсыг 45000 төгрөгөөр зараад 5589119816 гэх данс руу мөнгө хийлгэж авсан байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 25/
Гэрч Т.*******гийн... залуу орж ирээд Самсунг Ж-5 маркын гар утас 45000 төгрөгөөр зарсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 28/
Гэрч Б.*******ийн ... Т.Оах надаас АТМ-ээс гар утсаа зарсан 45.00 төгрөг авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30/
Баянхонгор аймаг дахь “Энх-Нахиа” ХХК--ний 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №320 дугаар“ ... гар утас 200.000 төгрөгөөр үнэлсэн.. гэх дүгнэлт /хх-ийн 46 / зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогдоогдож байна.
Шүүгдэгч Т.******* 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Есөнэрдэнэ зах дээр худалдаа эрхэлдэг Ч.Огийн эзэмшлийн лангуунаас иргэн Б.Эийн эзэмшлийн 200000 төгрөгийн үнэ бүхий гар утас, бэлэн 250000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 450000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэргийн хохирогч Б.Энхмөнхийн алдсан гар утсыг 200000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч Т.О нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Т.От Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл түүний үйлдэлд нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүхээс шүүгдэгч Т.Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.О нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 2 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн № 265 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т зааснбыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар
Баянгол дүүргийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн № 514 дугаар шийтгэх тогтоолоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан ба 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төлгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Т.Оыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.О нь хохирогч Б.Ээд гар утсыг биет байдлаар буцаан авсан, бэлэн 250000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.
Шүүгдэгч Т.О нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар нөхөн төлж, гэм хорыг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.******* анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хйилгэх ялаар шийдвэрлүүлэх ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Б.Эийн ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 23-24/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.О тухайн зүйл ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлагүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Т.******* Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1,4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч овогт Т.О ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Оыг 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.******* шүүхээс оногдуулсан 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлагүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.О авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА