Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Д.Батцэнгэл, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч: С.Болорзул,

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ

Иргэдийн төлөөлөгч:  Д.*******        

Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Б д холбогдох эрүүгийн *******  дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар  сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн Галуут суманд 1953 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, нас 66 настай, эрэгтэй, бага боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл өндөр настны тэтгэвэрт байдаг, овогт  Ч.Б 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч  Ч.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 19 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод байх өөрийн гэртээ  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Ц ын баруун бөөрөн тус газар хутгалж алсан  гэмт хэрэгт  холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Ч.Б ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Миний хувьд гэр бүлийн хүн болох Ц.Ц ыг хутгалсан нь үнэн. 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө манайд хоносон Б.*******, манай эхнэр Ц.Ц ын хамт С.******* гэх айлаас мөнгө авах гэж байгаа гэж яваад өдөр 14-13 цагийн үед тэр хоёр ирэхдээ 1 шил архи авчраад тухайн архийг бид гурав манайд ууж дуусгасан бөгөөд бүгдээрээ л жоохон согтож эхэлсэн. Тэгээд байж байтал манай эхнэрийн төрсөн ахынх нь эхнэр Ч.П ирсэн. Тэгтэл манай эхнэр Ц.Ц цай ууж сууж байснаар над руу аягатай цайгаа /улаан цоохор шаазан аяга/  миний толгойны орой дээгүүр шидсэн бөгөөд цай нь миний толгой руу асгараад аяга унаад хагарсан би уурлаад эргүүлээд аяга шидсэн чинь түүнийг оноогүй газар унаад хагарсан, би ширээн дээр байсан шаазан аягыг шидсэн өнгийг нь мэдэхгүй байна. Тэгээд Б.******* бид хоёр гэрээсээ гарч хойшоо явж миний таньдаг Бат гэх айлд очиход бид хоёрт тал шилтэй архи өгөхөөр нь тэндээ нэг нэг хундага архи уугаад тэндээс гараад гэрлүүгээ явж байтал урдаас манай эхнэр Ц.Ц, Ч.П хоёр ирээд бид 4 нилээд гэртээ очоод Б.******* бид хоёрын авч очсон тал шил архийг хувааж уусан. Тэгээд бид нар бүгдээрээ нилээн согтсон бөгөөд би эргэнэгнээс бор иштэй хутга аваад эхнэр Ц.Ц ын нуруун тус газар нь хутгалсан түүнээс хойш болсон зүйлийг сайн санахгүй байна,.... 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө Б.******* нь манайд ирээд хоол хүнс өгөхөөр болоод Б.*******, манай эхнэр Ц.Ц бид гурав Баянхонгор аймгийн Өлзийт суманд нутагладаг Б.*******ийн хөдөө гэрт очиж мал гарж хоноод маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гурвуулаа буцаж манайд ирсэн тэр шөнөө Б.******* манайд хоносон. Ц.Ц бид хоёр хамтран амьдрах хугацаандаа хэвийн харьцаатай байдаг байсан. Бид хоёр яг хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, хааяа таньдаг хүн ирэхээр үнэндээ хоёулаа жоохон уучихдаг байсан. Харин архи уусан үедээ Ц.Ц учир нь олдохгүй, гэнэтхэн барьж байгаа зүйлээ над руу шидээд уурладаг байсан. Архинаас болж ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Би талийгаач Ц.Ц тай 20 гаран жил амьдарсан. Миний хувьд Цээпаламыг цохиж, зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй... гэх мэдүүлэг / хх-ийн 160-163 /,

            Хохирогч С.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

            ...  2019 оны 11 дүгээр сарын 28-ны орой 20 цагийн үед би хөдөөгийн айлд очих гээд аймгаас гарах гээд Ц.Ц эгчийн хашааны урд талын засмал замаар явж байтал тэдний хашааны үүдэнд цагдаагийн алаг машин ирчихсэн, 2-3 цагдаа нар байхаар  очоод асуухад энэ гэрийн эмэгтэй, нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгтэл сүүлд нь манай ээж Ч.П нь хамт байсан бөгөөд түүнээс Ч.Б нь эхнэрийгээ хутгалсан талаар мэдсэн. Тэр хоёр сүүлийн хэдэн жил ер нь хоёулаа архи уудаг болсон байсан. Би тэд нартай байнга хамт байдаггүй болохоор архи уучихаад хоорондоо хэрэлдэж маргалдаж, зодоон цохион хийж байсныг нь мэдэхгүй. Харин энэ үйл явдал болохоос 20 иод хоногийн өмнө би ээж Ч.Паас Ч.Б нь Ц.Ц ыг зодоод нүдийг нь хөхрүүлчихсэн байсан гэж сонссон. Мөн түүнээс өмнө бас Ц.Ц нь Ч.Бы толгой руу нь цохиод хэд хэд хагалчихсан байсан гэж сонсогдсон. Нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй, Ч.Б гэх хүнд гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-ийн 50-55/

            Гэрч Ч.Пийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн  

                ... Тэгтэл Ц.Ц нь куртикээ тайлаад нөхөр Ч.Быг шавхуурдсан чинь Б.******* Ц.Цын мөрөн дээрээс татаад цааш нь унагаасан чинь Ц.Ц Б.*******д чи Ч.Бтай нийлээд намайг зодох гэж байгаа юм уу гээд тэр хоёрыг хөөсөн чинь Б.*******, Ч.Б хоёр гараад явсан. Ц.Ц тэр хоёрын араас нь гарахаар нь би дагаад гарсан чинь Ч.Б тэр хоёр бие биерүүгээ чулуу шидээд, хоорондоо барилцаж аваад Б.******* салгаад Ч.Быг аваад цааш явсан, би Ц.Цыг дагуулаад гэрт нь ороод байж байтал Ц.Ц надад Ч.Б их дургүй хүргээд байна, би өнөөдөр ширээ засаж архи уумаар байна гээд байсан. Ц.Ц бид хоёр тэднийхээс гараад тэдний ар талд байдаг дэлгүүр лүү орж  1 шил архи аваад гараад ирсэн чинь гудамжны дээд талаар тойроод Б.*******, Ч.Б хоёр гараад ирсэн. Тэгээд бид дөрөв нийлээд тэднийд буцаад орсон чинь Б.*******, Ч.Б хоёр шилний талаар архи аваад ирсэн байхаар нь түүнийг хувааж уугаад байж байтал Ч.Б, Ц.Ц хоёр дахиад маргалдах гээд бие биенээсээ үг гуйгаад байхаар нь Б.******* бид хоёр та хоёр битгий маргалдах гээд бай цөмөөрөө дуулъя гээд Б.******* бид хоёр дуулсан. Тэгээд нөгөө тал шил архиа хувааж ууж дуусаад Ц.Ц бид хоёрын дэлгүүрээс авсан  архийг задлаад Ц.Ц эгч намайг архи уухгүй байна гээд надад нилээн их аяганд дүүргэж хийж өгөөд шахаад байхаар нь би уусан тасраад унтсан нэг мэдэхэд хүн намайг бос гээд татаад байхаар нь сэргэсэн чинь би тэднийг зүүн талын орон дээр хэвтэж байсан бөгөөд цагдаа ирчихсэн  эргэн тойрноо харсан чинь Ц.Ц гэрийн баруун талд худалдаасан дээр дээшээ хараад хөдөлгөөнгүй хэвтэж байсан түүнийг баруун хойд талаас нь нилээн их хэмжээний цус гарчихсан Ч.Б би хутгалчихсан юм, хутга нь наад орон дээр чинь байгаа гээд гэрийн баруун талын  ор луу заасан  орны дээд хөл хэсэгт нь бор өнгийн иштэй хутга байсан. Намайг сэрэхэд Б.******* гэрийн баруун талын орон дээр хэвтэж байгаад босож ирж байсан. Ч.Б Ц.Ц нар нь албан ёсоор гэр бүл болоогүй  20-иод жил хамтран амьдарч байгаа гэж ярьж байсан. Тэр хоёр ер нь л хоёулаа архи уучихдаг, архи уухаараа дандаа хоорондоо хэрүүл маргаан хийдэг байсан. Ц.Цын нүд рүү нь цохьсон гээд нүд нь хөхөрчихсөн л байсан. Уг хутга нь Ч.Бы гэрт байдаг хутга. Өчигдөр өдөр би тэднийд очиход Ц.Ц нь уг хутгыг барьчихсан, яс мөлжиж байсан. Намайг очиход л тэр хоёр хоорондоо маргаагүй 2уулаа архи уучихсан байсан сүүлдээ бүүр согтоод талийгаач Ц.Ц нь Ч.Быг хөөгөөд хэрүүл маргаан хийгээд байсан. Миний хувьд бас өөрөө нэлээн архи уугаад согтсон болохоор ухаан санаа орж гараад л байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 56-60 /,

          Гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

             … Тэгээд бид хоёр буцаад явж байтал Ц.Ц нөхөртөө нэг шил архи авч өгнө гээд дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй Хараа нэртэй 1 шил архи аваад шууд тэднийд буцаж ирсэн. Тэгээд Ч.Б, Ц.Ц бид гурав нөгөө архиа хувааж уугаад дууссан. Тэгтэл Ч.П ганцаараа гаднаас орж ирээд байж байтал Ч.Б, Ц.Ц хоёр хэрүүл хийгээд бие бие рүүгээ аяга шидэж хагалаад зодоон цохион хийх гээд байхаар нь би Ц.Цыг хувцснаас хойшоо гээд татсан чинь тэрээр уначихаад Ч.Бтай нийлж намайг зодох гээд байгаа юм уу гээд байсан. Ч.Б бид хоёр тэднийхээс гараад хойшоо явж г Батаа гэх айлд очсон чинь тэр айл бид хоёр  Ерөөл нэртэй архи өгөхөөр нь бид хоёр талыг нь тэднийд угаад үлдснийг нь авч гараад Ч.Бы гэр лүү явж байхдаа Ц.Ц, Ч.П нартай таараад гэртээ  ороод бид 4 нөгөө тал шил  архиа уусан бөгөөд Ц.Ц, Ч.Б хоёр хэрүүл хийгээд байсан. Би согтоод түүнээс хойш болсон зүйлийг мэдэхгүй байна. Нэг сэрэхэд би гэрийн баруун талын орон дээр хэвтэж байсан гэрт цагдаа нар ирчихсэн, гэрийн баруун талд, миний орны урд талд газар хулдаасан дээр Ц.Ц дээшээ хараад хөдөлгөөнгүй түүний баруун талын ташааны хавиас нь газарт нэлээн их хэмжээний цус гоожчихсон байсан. Ч.Б нь би эхнэрийгээ хутгалчихлаа гэж хэлсэн. Миний хувьд согтоод унтаж байсан болохоор хараагүй. Гэхдээ Ч.Б нь өөрөө надад би эхнэрийгээ хутгалчихлаа гэж хэлсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/

               Гэрч Д.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн

…Би хэсгийн байцаагч *******, эрүүлийн цагдаа нарын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 19 цаг 40 минутын үед Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанаас Баянхонгор аймгийн Баянхонгор сум ******* тоотод нөхөр нь эхнэрээ зодоод байна гэх дуудлага ирлээ, хурдан очоодох гэж мэдэгдсэн. Тэгээд шууд тухайн хаягт явж очиход хашаанд нь 2 гэр байсан бөгөөд баруун талын гэр нь эзэнгүй цоожтой байсан бөгөөд ертөнцийн зүгээр зүүн талын гэрт ороход гэрийн баруун талд орны урд талын газарт хулдаасан дээр эмэгтэй хүн дээшээ харсан байдалтай хөдөлгөөнгүй түүний баруун хэвлийн орчмоос нь их хэмжээний цус гарсан байсан. Тухайн үед гэрийн зүүн талын орон дээр тухайн эмэгтэйн нөхөр гэх хөгшин эрэгтэй хүн сууж байсан, гэрийн хойморт байх ширээний баруун талын сандал нэг хөгшин эмэгтэй сууж байсан,  баруун орон дээр нэг хөгшин эрэгтэй хөнжил нөмөрчихсөн хэвтэж байсан. Тухайн хүмүүс бүгдээрээ нилээн согтуу байсан. Тэгээд юу болсон талаар асуухад би хутгалчихсан юм гэж хэлэхээр нь хутга чинь хаана байгаа юм гэхэд тэрээр баруун талынхаа ор луу заагаад ор луу харахад баруун талын орон дээр доод хэсэгт нь бор өнгийн модон иштэй хутга байсан. Нэгдсэн эмнэлгийн 103 руу утасдаж 10-15 минутын дараа түргэн тусламжийн эмч ирж тухайн газарт хэвтэж байсан эмэгтэйг үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Эмчийг үзэж байсан тухайн эмэгтэйн баруун талын хэвлийн хэсэгт үзүүртэй зүйлээр хатгасан бололтой шарх харагдаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/

            Гэрч Д.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

           … Би цагдаа Д., эрүүлийн цагдаа нарын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 19 цаг 40 минутын үед Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанаас Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод нөхөр нь эхнэрээ зодоод байна гэх дуудлага ирлээ, яаралтай очоодох гэхээр нь тухайн хаягт явж очиход хашаанд байх 2 гэрийн ертөнцийн зүгээр зүүн талын гэрт ороход гэрийн баруун талд орны урд газарт эмэгтэй хүн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан тэрээр хөдөлгөөнгүй, түүний баруун хэвлийн орчмоос нь их хэмжээний цус гарсан байсан. Нэгдсэн эмнэлгийн 103 дугаар утас руу залгаж дуудлага өгөөд Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд мэдэгдэж бүрэлдэхүүнд дуудсан. Тухайн үед гэрийн зүүн талын орон дээр тухайн эмэгтэйн нөхөр гэх хөгшин эрэгтэй хүн сууж байсан, гэрийн хойморт байх ширээний баруун талын сандал нэг хөгшин эмэгтэй сууж байсан, харин баруун орон дээр мөн нэг хөгшин эрэгтэй хөнжил нөмөрчихсөн хэвтэж байсан юу болсон талаар асуухад ширээний баруун талд сууж байсан хөгшин эмэгтэй гэрийн зүүн талын орон дээр сууж байсан хөгшин эрэгтэй рүү Энэ эхнэрээ зодоод, хутга бариад хутгалчихсан гэж хэлсэн чинь тэрээр би хутгалчихсан юм хутга нь наана чинь байгаа гээд баруун талын ор луу заахад орон дээр бор өнгийн модон иштэй хутга байсан. Тэгээд удаагүй түргэн тусламжийн эмч ирж тухайн газарт хэвтэж байсан эмэггэйг үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Эмчийг үзэж байхад тухайн эмэгтэйн баруун талын хэвлийн хэсэгт үзүүртэй зүйлээр хатгасан бололтой шарх харагдаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 68-69

             Гэрч Г. мөрдөн байцаалтын шатанд өгсөн

           … Би яаралтай тусламжийн тасагт жижүүрээр ажиллаж байсан бөгөөд 19 цаг 45 минутад 103 мэдээлэл хүлээн авагчаас Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод хутгалуулсан хүн ухаангүй байна гэх дуудлага ирээд  шууд тухайн хаягт явж очоод хашаанд байх ертөнцийн зүгээр зүүн талын гэрт ороход гэрийн баруун талд орны урд газар хулдаасан дээр эмэгтэй хүн дээшээ харсан байдалтай ухаангүй байсан. Тухайн хүний биеийн байдлыг үзэхэд царай нь цонхийж цайсан, захад болон гүрээний артерийн судсанд ямар нэгэн лугшилт мэдрэгдэхгүй, хүүхэн хараа өргөсөж нас барсан байсан. Түүний баруун хэвлийн орчмоос их хэмжээний цус гарсан байсан. Тухайн хүнийг хажуу тийш нь эргүүлж шалгахад нурууны баруун доор бөөрний хэсэгт үзүүртэй зүйлээр хатгагдсан шинжтэй шарх байсан бөгөөд шарх их гүн бололтой, дарахад бамбалзаад цус нь бүлэгнэчихээд гарахгүй байсан тухайн хүнийг нас барсан талаар хэлчихээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/

Баянхонгор аймаг дахь Шүүх шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 106 дугаар шинжээчийн

1. Талийгаач Ц.Цын цогцост бүсэлхийн баруун хажуу хэсэг ардаас урагш чиглэлтэй хэвлийн хөндийрүү нэвтэрч элэгний эдийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт /800гр/, зүүн шуу, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх хэвлийн хөндийрүү нэвтэрч элэгний эдийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин зүүн шуу, баруун бугалганы цус хуралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанаас 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой ба гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

2. Талийгаач нь бүсэлхийн баруун хажуу дэх ардаас урагш чиглэлтэй хэвлийн хөндийрүү нэвтэрч элэгний эдийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас хурц цус алдалтын шокт орж нас баржээ.

3. Талийгаачийн Ц.Цын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаачийн биед бусадтай амь өрсөлдөн тэмцэлдсэн гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй.

5. Талийгаачийн цус болон ходоодны шингэнд хийсэн химийн шинжилгээгээр цусанд 1.9% промилли, ходоодны шингэнд промилли спиртийн агууламж илэрсэн болно. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна.

6. Талийгаачийн цус нь О (I) бүлгийн харьяалалтай байна.

7. Талийгаачид цаг алдалгүй эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой...гэх мэдүүлэг /87-88/

Шүүхийн шинжилгээний шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дүгээр сарын 13-ний өдрийн 6688 дугаар шинжээчийн

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн № 6688 дугаар шинжээчийн

1. Шинжилгээнд ирүүлсэн “№12 талийгаач Ц.Ц ын биеэс авсан цусны дээж" гэж хаягласан цус, “№14 Б.*******ийн биеэс авсан цусны дээж" гэж хаягласан цус, “№13 Ч.Б ы биеэс авсан цусны дээж” гэж хаягласан цус, “№15 Ч.П ийн биеэс авсан цусны дээж” гэж хаягласан цус тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн“№12 Талийгаач Ц.Цын биеэс авсан цусны дээж" гэж хаягласан цусанд 1,6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1,6 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна.

Шинжилгээнд ирүүлсэн “№14 Б.*******ийн биеэс авсан цусны дээж" гэж хаягласан цусанд 0,6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд 0,6 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.

3. Шинжилгээнд ирүүлсэн “№13 Ч.Бы биеэс авсан цусны дээж” гэж хаягласан цус, “№15 Ч.Пийн биеэс авсан цусны дээж” гэж хаягласан цус тус бүрээс спиртийн агууламж илэрхгүй байна... гэх дүгнэлт /хх-ийн 96-98/

Шүүхийн шинжилгээний шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн № 6689 дугаар шинжээчийн

1. Хэргийн газраас хураан авсан гэх ариун цэврийн цаас, хүрэн өнгийн иштэй хутга, №4, 5, 6 дугаартай марль бүхий арчдас, шаргал өнгийн дэвсгэр даавуу зэрэг нь шинжилгээнд тэнцэж байна.

 Амь хохирогч Ц.Цын гэх шар оёдолтой хар өнгийн өмд, дөрвөлжин судалтай шаргал өнгийн цамц, цайвар ногоон өнгийн нимгэн куртка, хар өнгийн нэхий гутал зэрэг нь шинжигээнд тэнцэж байна.

 Ч.Бы гэх хөх өнгийн юүдэнтэй цамц нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Талийгаач Ц.Ц, яллагдагч Ч.Б, гэрч Б.*******, Ч.П нараас авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэж байна.

3. Хэргийн газраас хураан авсан гэх ариун цэврийн цаас, хүрэн өнгийн иштэй хутга, №4, 5, 6 дугаартай марль бүхий арчдас, шаргал өнгийн дэвсгэр даавуу зэрэгт илэрсэн цус нь талийгаач Ц.Цын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

4. Амь хохирогч Ц.Цын гэх шар оёдолтой хар өнгийн өмд, дөрвөлжин судалтай шаргал өнгийн цамц, цайвар ногоон өнгийн нимгэн куртка, хар өнгийн нэхий гутал зэрэгт илэрсэн цус нь талийгаач Ц.Цын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

 5.  Ч.Бы гэх хөх өнгийн юдэнтэй цамцанд илэрсэн цус нь талийгаач Ц.Цын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...гэх дүгнэлт /хх-ийн 107-108/

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын  2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн № 01 дүгээр шинжээчийн

1. Ч.Б нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй, мэдрэлийн хувьд 1 жилийн өмнөх харвалтын үлдэцтэй. Артерийн даралт ихдэх өвчний 3-р зэрэг эрсдэл өндөртэй.

2. Ч.Б нь болсон үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

3. Ч.Б нь хэрэг хариуцах чадвартай.Түүнд эмнэлгийн чанартай албадлаг ын арга хэмжээ авах шаардлагагүй... гэх дүгнэлт /хх-ийн 114/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судалсан болно.

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 01-03/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 11-19/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-29/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-32/,  эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34-35/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх—ийн 40-42/, Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 20/ шүүгдэгч Ч.Бы иргэний үнэмлэхний хуулбар /  хх-ийн 169/, дипозит дансны хуулга /хх-ийн 172-175/,  эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / хх-ийн 168/,  шүүгдэгч Ч.Бы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 176/,  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон  хохирогч, насанд хүрээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 19 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод байх өөрийн гэртээ бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Цын баруун бөөрөн тус газар хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

   Шүүгдэгч Ч.Бы... манай эхнэр Ц.Ц цай ууж сууж байснаар над руу аягатай цайгаа /улаан цоохор шаазан аяга/  миний толгойны орой дээгүүр шидсэн бөгөөд цай нь миний толгой руу асгараад аяга унаад хагарсан би уурлаад эргүүлээд аяга шидсэн чинь түүнийг оноогүй газар унаад хагарсан, би ширээн дээр байсан шаазан аягыг шидсэн өнгийг нь мэдэхгүй байна,...би эргэнэгнээс бор иштэй хутга аваад эхнэр Ц.Цын нуруун тус газар нь хутгалсан түүнээс хойш болсон зүйлийг сайн санахгүй байна,...Ц.Цыг цохиж, зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй... гэх мэдүүлэг / хх-ийн 160-163 /

            Хохирогч С.Эын...эрүүл саруул байсан хүнийг хутгалж амь насыг нь хохироосон Ч.Б гэх хүнд гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-ийн 50-55 /,

            Гэрч Ч.Пийн... Ц.Ц гэрийн баруун талд худалдаасан дээр дээшээ хараад хөдөлгөөнгүй хэвтэж байсан түүнийг баруун хойд талаас нь нилээн их хэмжээний цус гарчихсан Ч.Б би хутгалчихсан юм, хутга нь наад орон дээр чинь байгаа гээд гэрийн баруун талын  ор луу заасан  орны дээд хөл хэсэгт нь бор өнгийн иштэй хутга байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 56-60/

                 Гэрч Б.*******ийн… Нэг сэрэхэд би гэрийн баруун талын орон дээр хэвтэж байсан гэрт цагдаа нар ирчихсэн, гэрийн баруун талд, миний орны урд талд газар хулдаасан дээр Ц.Ц дээшээ хараад хөдөлгөөнгүй түүний баруун талын ташааны хавиас нь газарт нэлээн их хэмжээний цус гоожчихсон байсан. Ч.Б нь би эхнэрийгээ хутгалчихлаа гэж хэлсэн. Миний хувьд согтоод унтаж байсан болохоор хараагүй. Гэхдээ Ч.Б нь өөрөө надад би эхнэрийгээ хутгалчихлаа гэж хэлсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/

           Гэрч Д.*******… гэрт ороход гэрийн баруун талд орны урд талын газарт хулдаасан дээр эмэгтэй хүн дээшээ харсан байдалтай хөдөлгөөнгүй түүний баруун хэвлийн орчмоос нь их хэмжээний цус гарсан байсан,...эмчийг үзэж байсан тухайн эмэгтэйн баруун талын хэвлийн хэсэгт үзүүртэй зүйлээр хатгасан бололтой шарх харагдаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/

            Гэрч Д.*******ийн … Тухайн үед гэрийн зүүн талын орон дээр тухайн эмэгтэйн нөхөр гэх хөгшин эрэгтэй хүн сууж байсан, гэрийн хойморт байх ширээний баруун талын сандал нэг хөгшин эмэгтэй сууж байсан, харин баруун орон дээр мөн нэг хөгшин эрэгтэй хөнжил нөмөрчихсөн хэвтэж байсан юу болсон талаар асуухад ширээний баруун талд сууж байсан хөгшин эмэгтэй гэрийн зүүн талын орон дээр сууж байсан хөгшин эрэгтэй рүү Энэ эхнэрээ зодоод, хутга бариад хутгалчихсан гэж хэлсэн чинь тэрээр би хутгалчихсан юм хутга нь наана чинь байгаа гээд баруун талын ор луу заахад орон дээр бор өнгийн модон иштэй хутга байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 68-69/

           Гэрч Г.… баруун талд орны урд газар хулдаасан дээр эмэгтэй хүн дээшээ харсан байдалтай ухаангүй байсан. Тухайн хүний биеийн байдлыг үзэхэд царай нь цонхийж цайсан, захад болон гүрээний артерийн судсанд ямар нэгэн лугшилт мэдрэгдэхгүй, хүүхэн хараа өргөсөж нас барсан байсан. Түүний баруун хэвлийн орчмоос их хэмжээний цус гарсан байсан. Тухайн хүнийг хажуу тийш нь эргүүлж шалгахад нурууны баруун доор бөөрний хэсэгт үзүүртэй зүйлээр хатгагдсан шинжтэй шарх байсан бөгөөд шарх их гүн бололтой, дарахад бамбалзаад цус нь бүлэгнэчихээд гарахгүй байсан тухайн хүнийг нас барсан талаар хэлчихээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 72-73

            Баянхонгор аймаг дахь Шүүх шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 106 дугаар шинжээчийн..., Талийгаач Ц.Цын цогцост бүсэлхийн баруун хажуу хэсэг ардаас урагш чиглэлтэй хэвлийн хөндийрүү нэвтэрч элэгний эдийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт /800гр/, зүүн шуу, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх хэвлийн хөндийрүү нэвтэрч элэгний эдийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой,... гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..., бүсэлхийн баруун хажуу дэх ардаас урагш чиглэлтэй хэвлийн хөндийрүү нэвтэрч элэгний эдийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас хурц цус алдалтын шокт орж нас баржээ, талийгаачид цаг алдалгүй эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой...гэх мэдүүлэг /87-88/    

Шүүхийн шинжилгээний шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дүгээр сарын 13-ний өдрийн №6688 дугаар шинжээчийн... “№13 Ч.Бы биеэс авсан цусны дээж” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илэрхгүй байна... гэх дүгнэлт /хх-ийн 96-98/

Шүүхийн шинжилгээний шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6689 дугаар шинжээчийн...,хэргийн газраас хураан авсан гэх ариун цэврийн цаас, хүрэн өнгийн иштэй хутга, №4, 5, 6 дугаартай марль бүхий арчдас, шаргал өнгийн дэвсгэр даавуу зэрэгт илэрсэн цус нь талийгаач Ц.Цын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна..., Амь хохирогч Ц.Цын гэх шар оёдолтой хар өнгийн өмд, дөрвөлжин судалтай шаргал өнгийн цамц, цайвар ногоон өнгийн нимгэн куртка, хар өнгийн нэхий гутал зэрэгт илэрсэн цус нь талийгаач Ц.Цын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна..., Ч.Бы гэх хөх өнгийн юдэнтэй цамцанд илэрсэн цус нь талийгаач Ц.Цын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...гэх дүгнэлт  /хх-ийн 107-108/

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын  2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаар шинжээчийн... Ч.Б нь хэрэг хариуцах чадвартай, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй... гэх дүгнэлт /хх-ийн 114/  зэрэг хэрэгт авагдсан болон бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож байна.

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Бд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн  байх тул шүүхээс Ч.Быг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний амь хохирсон бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг агуулдаг.

Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч Ч.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр амь хохирогч Ц.Цээлаламын баруун бөөрөн тус газар хутгалсан ба бүсэлхийн баруун хажуу дэх ардаас урагш чиглэлтэй хэвлийн хөндийрүү нэвтэрч элэгний эдийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас хурц цус алдалтын шокт орж нас барсан өхцөл байдал тогтоогдсон, амь хохирогчийн үхэл шүүгдэгч Ч.Бы үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна

Шүүгдэгч Ч.Б нь амь хохирогчийг баруун бөөрөн тус газар хутгалж гэмтэл учруулж буй өөрийн үйлдлийнхээ улмаас үүсэх үр дагаварыг хүссэн, үр дагаварт зориуд хүргэсэн шинжийг илэрхийлж байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүнийг алах гэмт хэргийн бүрэлдхүүний шинжтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Шүүгдэгч Ч.Быг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.Б нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ч.Б нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Б нь хэрэг хариуцах чадвартай талаар гаргасан Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч  Ч.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэж заасан ба шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Бы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хохирол, хор уршгийг харгалзан үзэхийн зэрэгцээ, тэрээр өндөр настны тэтгэвэрт байдаг, эрүүл мэндийн байдал болон хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж, шүүгдэгч Ч.Баярсйахан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн  зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан хорих ялын  доод хэмжээгээр ял оногдуулж,  уг оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй бйана.

Шүүгдэгч Ч.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оршуулгын зардалд 15000000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар ирэлхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. 

Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 12 дугаар сарын 02-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 07-ны  өдрийг хүртэл  цагдан хоригдсон нийт 127 хоногийг ялтны ял эдэлсэн хугацаанд  оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Бы эзэмшлийн хөрөнгнөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон иштэй 22 см урттай, ажлын хэсэг 11.5 см урт улаан ягаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хутга 1  ширхэг, улаан ягаан цус мэт шингэн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн хөжлийн углаа даавуу 1 ширхэг, цагаан өнгийн шаазан аяганы хагархай 7 хэсэг,  хараа нэртэй 0.5 литрийн архины шил 1 ширхэг,  хараа нэртэй 0.75 литрийн архины шил 1 ширхэг,  цайвар ногоон өнгийн 2 ханцуй хажуу хэсгээрээ улаан ягаан өнгийн цус мэт шингэн зүйлээр бохирлогдсон, ар талын баруун доод хэсгээрээ улаан ягаан цус мэт шингэн зүйлээр бохирлогдсон ар талын баруун доод хэсэгтээ 2.8 см тууш цооролттой цамц 1 ширхэг, хар өнгийн баруун талын гуяны хэсэг улаан ягаан өнгийн шингэн зүйлээр бохирлогдсон өмд 1 ширхэг, хар өнгийн түрийтэй хоншоор болон улны хэсэг улаан ягаан өнгийн цус мэт шингэн зүйлээр бохирлогдсон гудас 1 хос, 2 ханцуйн хэсэг бор хүрэн өнгийн толбо болсон энгэр хэсгээрээ цахилгаантай хар хөх өнгийн юүдэнтэй бэлтгэлийн цамц 1 ширхэг зэргийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, ЛЖ гэсэн бичигтэй гар утас нэг ширхэгийг Ч.Бд буцаан олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн  3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон         

ТОГТООХ НЬ:                           

1.Шүүгдэгч овогт  Ч.Б ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Б ыг  5 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Ч.Б д оногдуулсан 5 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Бы  2019 оны  12 дугаар сарын 02-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 07-ны  өдрийг хүртэл  цагдан хоригдсон нийт 127 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон иштэй 22 см урттай, ажлын хэсэг 11.5 см урт улаан ягаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хутга 1  ширхэг, улаан ягаан цус мэт шингэн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн хөжлийн углаа даавуу 1 ширхэг, цагаан өнгийн шаазан аяганы хагархай 7 хэсэг,  хараа нэртэй 0.5 литрийн архины шил 1 ширхэг,  хараа нэртэй 0.75 литрийн архины шил 1 ширхэг,  цайвар ногоон өнгийн 2 ханцуй хажуу хэсгээрээ улаан ягаан өнгийн цус мэт шингэн зүйлээр бохирлогдсон, ар талын баруун доод хэсгээрээ улаан ягаан цус мэт шингэн зйүлээр бохирлогдсон ар талын баруун доод хэсэгтээ 2.8 см тууш цооролттой цамц 1 ширхэг, хар өнгийн баруун талын гуяны хэсэг улаан ягаан өнгийн шингэн зүйлээр бохирлогдсон өмд 1 ширхэг, хар өнгийн түрийтэй хоншоор болон улны хэсэг улаан ягаан өнгийн цус мэт шингэн зүйлээр бохирлогдсон гудас 1 хос, 2 ханцуйн хэсэг бор хүрэн өнгийн толбо болсон энгэр хэсгээрээ цахилгаантай хар хөх өнгийн юүдэнтэй бэлтгэлийн цамц 1 ширхэг зэргийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, ЛЖ гэсэн бичигтэй гар утас нэг ширхэгийг Ч.Б д буцаан олгосугай.

6. Шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ч.Б д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ГЭРЭЛМАА

                ШҮҮГЧИД                                                Д.БАТЦЭНГЭЛ

                                                                                 Ч.БАЙГАЛМАА