Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч Ц.Эт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.        

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4

аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №54 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар

аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн № 57 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн  181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэмж нэгтгэн  биечлэн эдлэх ялыг 7 жил 6 сарын  хугацаагаар хорих ялаар тогтоож  байсан,

  аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн № 68 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар 28 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар өмнөх 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн № 57 дугаар шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 5 жил 1 сар 10 хоногийн хорих ялд дээр энэ тогтоолоор оногдуулсан 5 сар 28 хоногийн хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн нийт элдэх ялыг 5 жил 7 сар 28 хоногийн хугацаагаар тогтоож байсан,           

 Сонгино  хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 03 дүгээр сарын 07-ны өлрийн № 160 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3-т зааснаар биечлэн эдлэх ялыг 6 жил 7 сарын хугацаагаар тогтоож байсан

аймаг  дахь Сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн № 10 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 1 сарын  хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож байсан

Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр № 323 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан ******* овогт ******* ******* Регистрийн дугаар: *******

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын тоотод оршин суух иргэн О.Мийн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж бусдад 8.684.000 төгрөгийн хохирол учруулсан

2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг тоотод оршин суух иргэн Ж. эзэмшлийн эзэнгүй байсан хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 297.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.  /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:                  

Шүүгдэгч Ц.Эын мөрдөн байцаалтанд өгсөн

... Би 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос аймар руу замын унаагаар явж байгаад тухайн унаа Баянхонгор аймгийн ******* сумын төв дээр дэлгүүрийн үүдэн дээр зогсоход нь жолоочоос ойрхон таньдаг айлдаа очоод ирье гэж хэлчихээд буугаад хойшоо гудамж өгсөөд алхаж байтал 450 гэсэн бичигтэй цэнхэр өнгийн гүйдэг хаалга байсан, тухайн айлын хашаанд орж хүн асуух гээд ортол хүн байхгүй байхаар нь граш талын цонхыг түлхэж орж хулгай хийсэн. Тэгээд байшин дотор ортол улаан хүрэн өнгийн арслангийн зурагтай жижиг авдарнууд байсан тухайн хоргоны доод талд байсан жижиг авдар дотроос нэг хөөрөг, мөнгөн аяга 3 ширхэг, байсныг авч 2 давхарт нь гарч унтлагын өрөөн дотор байсан шургуулагнаас хос мөнгөн бөгж, хос монетон бөгж, улаан шитгээтэй монетон бөгж аваад доошоо буусан. Тэгээд хөөрөг, мөнгөн аяга авсан хоргоны доод шургуулагнаас том шилтэй виски 1 ширхэг, дээд талын тавиур дээрээс орос архи нэг ширхэг, гал зуухны шкавнаас болор архи 1 ширхэг, үүдэнд байсан цагаан өнгийн хувцас өлгөсөн тавиурнаас хар өнгийн куртик аваад авсан юмнуудаа дотор нь боогоод аваад гарсан. Гараад унаандаа суугаад аймгийн төв рүү ирсэн. Миний цүнхэнд хөөрөг, 2 шил архи нь байгаа бусад эд зүйлийг аймагт хүнд барьцаанд тавьсан байгаа. Гурван мөнгөн аяга нь гадна талдаа хээтэй, хөөрөг нь дээд талдаа махир ч юм шиг бага гарын ногоон өнгийн хөөрөг байсан. Архи нь Болор, Стандарт гэсэн бичигтэй 0.75 граммын 2 шил архи байсан. 4 хос бөгж нь хаан, хатан сүйх хээтэй байсан, нэг монетон бөгж нь дээрээ улаан шигтгээтэй байсан, том виски бичгийг нь сайн мэдэхгүй, цамц нь хар өнгийн урдаа цахилгаантай эрэгтэй цамц байсан. Би хулгай хийхдээ ганцаараа байсан..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48/

...Би 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймагт үдээс өмнө ирээд “Хөх толгой “2 дугаар багийн нутаг 1602 тоот хашаанд байсан чирнээлэн ягаан өнгийг нэг давхар байшингийн цонхоор орж том өрөөний баруун урд буланд хувцасны шүүгээ байсан тэр дотроос хар өнгийн бүстэй эмэгтэй хүний савхин куртик хулгай хийж авсан , унтлагын өрөө лүү шагайж үзэхэд юм байхгүй байсан. тэндээсээ гараад унаандаа суугаад гараад явсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 181-182/

....Г. болохоор 3 ширхэг мөнгөн аяга, 2 хос мөнгөн бөгж зэргийг өгсөн юм. Үлдэгдэл 3 ширхэг бөгжийг авч яваад хаясан байх, би Г. яг нэг бүрчлэн тоолж үзүүлж өгөөгүй  учир нь 3 ширхэг мөнгөн аягыг хар өнгийн жижиг цүнхэнд хийсэн байсан ба тэр дотор 5 ширхэг бөгж явж байсан ба би Г. цүнхтэй өгсөн болохоор 3 ширхэг мөнгөн аяга, 5 ширхэг бөгж зэргийг өгсөн байх гэж бодсон юм....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 36/,

Хохирогч О.Мийн мөрдөн байцаалтанд өгсөн

 ... Би 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн төв дээр ажилтай явж байсан чинь хадам ах над руу залгаад танай гэрт хүн байгаа юм уу хашааны чинь хаалга, цонх чинь онгорхой байна гэж хэлсэн. Тэгсэн удалгүй над руу буцааж залгаад хүн орчихсон юм биш үү гэхээр нь ээж аав 2 луу залгаад очоод үзээдэх гэхэд юм онгичсон юм алга зүгээр юм биш үү гэхээр нь хөөрөг авдар дотор байгаа үзээдэх гэхэд юу ч байхгүй байна гэсэн. Тэгээд мөнгөн аяга хөөрөг цуг байгаа гэхэд нэг ч юм байхгүй байна гэхээр нь цагдаад дуудлага өгсөн... ” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 37-40/

.... хөөрөг, 3 ширхэг мөнгө аяга, 2 ширхэг мөнгөн бөгж, Болор, Руский стандарт зэрэг зүйлсийг хүлээж авсан. Одоо болохоор хуримын хос монетон бөгж, 1 ширхэг монетон бөгж зэргийг авах хүсэлтэй байна. Нийтдээ 1.546.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хуримын хос монетон бөгж 1.200.000 төгрөг, үнэлгээ гаргуулахад 90.000 төгрөг төлсөн, вискиний үнэ 30.000 төгрөг, 1 ширхэг монетон бөгж 30.000 төгрөг, цонхны түгжээ 6000 төгрөг, нөхрийн цамц 10.000 төгрөг нийт 1.546.000 төгрөгийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 34-35/

Хохирогч Ж.Н ын мөрдөн байцаалтанд өгсөн

 ...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр савхин куртикээ өмсөх гээд хайсан боловч олдоогүй. Тухайн үед өөр нэг газарт хийсэн байхдаа гэж бодоод нэх анзаараагүй юм. Савхин куртикээ хүлээж авлаа, ямар нэгэн урагдсан зүйл алга байна. Үнэлгээ гаргахад 30.000 төгрөг өгсөн тэрийг нэхэмжлэх болно... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 175-176/

Гэрч О. мөрдөн байцаалтанд өгсөн

 ... тэгээд шууд явж очоод гэрийг нь онгойлгоод ортол цонхыг нь түлхээд орчихсон байсан дотор талаас нь хартал вакум цонхны түгжээ нь наашаа цуураад гараад ирчихсэн байсныг нь санаанд ч ороогүй түлхээд хаясан. Тэгээд эгч рүүгээ залгаад хаана нь юу юу байсан талаар асуухад бурхны доод талын жижиг авдар дотор хөөрөг байгаа хараадах гэсэн тэгээд үзтэл байхгүй байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42/,

Гэрч Р.ын мөрдөн байцаалтанд өгсөн

 ... 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрт яваад очтол хаалга нь цоожтой цонх нь онгорхой байхаар нь О.М рүү залгаад цонх чинь онгорхой байна хаана байна гэхэд би аймагт гэж байсан. удалгүй бүгд ирээд гэрт орж үзэхэд цонх нь онгорхой байсан онгичсон юм байхгүй байсан. Тэгээд О.М рүү залгахад авдар дотроос хөөрөг, мөнгөн аяга байгаа хараадах гэсэн авдар дотор үзэхэд байхгүй байсан... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 43-44/

Гэрч Г.Алтанзулын мөрдөн байцаалтанд өгсөн

 ... Надтай сүүлд уулзахдаа оройхон над руу залгаад би Алтай орж ирж байна зочид буудлын урд хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би очсон чинь надад унааны мөнгө хэрэгтэй болчихлоо гэхээр нь би 100.000 төгрөг өгсөн. Надад харин тэр үед Ц.Э харж байгаарай гээд 3 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг мөнгөн бөгж өгөөд өөр дээрээ байлгаж байгаа ч маргааш авъя гэж хэлсэн.Би тэрийг нь өөр дээр байлгаж байсан. Надад хотоос хямдхан авсан юм түр байлгаж байгаа ч маргааш авъя гэж хэлээд огт ирээгүй. Би Ц.Эт өгсөн 100.000 төгрөгийн нэхэмжлэхгүй... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 20-24/

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн № 516 дугаар шинжээчийн... хулгайлсан эд зүйлийн зах зээлийн үнэ ханш нь нийт 8507000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон... гэх дүгнэлт /1-р хх-ийн 52/

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн № 536 дугаар шинжээчийн... хулгайлсан эд зүйлийн зах зээлийн үнэ ханш нь нийт 114000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон... гэх дүгнэлт /1-р хх-ийн 56/

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн № 525 дугаар шинжээчийн... хулгайлсан эд зүйлийн зах зээлийн үнэ ханш нь нийт 297000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон... гэх дүгнэлт /1-р хх-ийн 185/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, / 1-р хх-ийн 1-5, 165-166/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 10, 21, 170-171/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 11-16, 172-173/, эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл / 1-р хх-ийн 17-20/, депозит дансны хуулга /1-р хх-ийн 27-33/, эд хөрөнгөтэй эсэх лавалгаа /1-р хх-ийн 33/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол,тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 42-43/, иргэний үнэмлэхний лавлагаа /1-р  хх-ийн 34/, шүүгдэгч Ц.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах / 1-р хх-ийн 89-156/, эрүүгийн хэрэг нэгтгэх тухай прокурорын тогтоол / 1-р  хх-ийн 161 /, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан прокурорын санал, шүүгчийн захирамжууд /1-р хх-ийн 206-228, 2-р хх-ийн 01-10/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 1-р хх-ийн 229-231/, шийтгэх тогтоолын хуулбарууд / хх-ийн 91-154/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.   

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц , хууль бусаар  бүр мөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд

Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын тоотод оршин суух иргэн О.Мийн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж бусдад 8.684.000 төгрөгийн хохирол учруулсан

2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг тоотод оршин суух иргэн Ж. эзэмшлийн эзэнгүй байсан хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж, 297.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Ц.Эын... байшин дотор ортол улаан хүрэн өнгийн арслангийн зурагтай жижиг авдарнууд байсан тухайн хоргоны доод талд байсан жижиг авдар дотроос нэг хөөрөг, мөнгөн аяга 3 ширхэг, байсныг авч 2 давхарт нь гарч унтлагын өрөөн дотор байсан шургуулагнаас хос мөнгөн бөгж, хос монетон бөгж, улаан шитгээтэй монетон бөгж аваад доошоо буусан. Тэгээд хөөрөг, мөнгөн аяга авсан хоргоны доод шургуулагнаас том шилтэй виски 1 ширхэг, дээд талын тавиур дээрээс орос архи нэг ширхэг, гал зуухны шкавнаас болор архи 1 ширхэг, үүдэнд байсан цагаан өнгийн хувцас өлгөсөн тавиурнаас хар өнгийн куртик аваад авсан юмнуудаа дотор нь боогоод аваад гарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48/

... 1602 тоот хашаанд байсан чирнээлэн ягаан өнгийг нэг давхар байшингийн цонхоор орж том өрөөний баруун урд буланд хувцасны шүүгээ байсан тэр дотроос хар өнгийн бүстэй эмэгтэй хүний савхин куртик хулгай хийж авсан ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 181-182/

Хохирогч О.Мийн ... хөөрөг авдар дотор байгаа үзээдэх гэхэд юу ч байхгүй байна гэсэн, мөнгөн аяга хөөрөг цуг байгаа гэхэд нэг ч юм байхгүй байна гэхээр нь цагдаад дуудлага өгсөн... ” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 37-40/

Хохирогч Ж. ... Савхин куртикээ хүлээж авлаа зүгээр байна,  урагдсан зүйл алга байна. Үнэлгээ гаргахад 30.000 төгрөг өгсөн тэрийг нэхэмжлэх болно... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 175-176/

Гэрч О.... эгч рүүгээ залгаад хаана нь юу юу байсан талаар асуухад бурхны доод талын жижиг авдар дотор хөөрөг байгаа хараадах гэсэн тэгээд үзтэл байхгүй байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42/,

Гэрч Р.ын... Мөнхцэцэг рүү залгахад авдар дотроос хөөрөг, мөнгөн аяга байгаа хараадах гэсэн авдар дотор үзэхэд байхгүй байсан... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 43-44/

Гэрч Г.Алтанзулын... Надад хотоос хямдхан авсан юм түр байлгаж байгаач маргааш авъя гэж хэлээд огт ирээгүй... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 20-24/

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн № 516 дугаар шинжээчийн... хулгайлсан эд зүйлийн зах зээлийн үнэ ханш нь нийт 8507000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон... гэх дүгнэлт /1-р хх-ийн 52/

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн № 536 дугаар шинжээчийн... хулгайлсан эд зүйлийн зах зээлийн үнэ ханш нь нийт 114000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон... гэх дүгнэлт /1-р хх-ийн 56/

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн № 525 дугаар шинжээчийн... хулгайлсан эд зүйлийн зах зээлийн үнэ ханш нь нийт 297000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон... гэх дүгнэлт /1-р хх-ийн 185/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын тоотод оршин суух иргэн О.Мийн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж бусдад 8.684.000 төгрөгийн хохирол учруулсан

2019 оны 10 сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг тоотод оршин суух иргэн Ж. эзэмшлийн эзэнгүй байсан хүн байнга амьдрах зориулалтай орон байр буюу байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайд алдагдаж Ж.Н297.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл, шүүгдэгчийн хулгай хийсэн обьект нь хүн байнга амьдрах, явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул  шүүгдэгчийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Уг гэмт хэргийн хохирогч О.М, Ж.Насанбаяр нарын хулгайд алдагдсан эд зүйл болох нийт О.Мийн эд зүйлсийг 8684000 төгрөг, Ж.  эд зүйлсийн 297000  төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч нар, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, шүүгдэгч Ц.Э нь  бусдын эд зүйлийг хулгайлж авсан өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Ж.  хулгайд алдагдсан савхин куртикийг, хохирогч О.Мийн хулгайд алдагдсан хөөрөг, 3 ширхэг мөнгө аяга, 2 ширхэг мөнгөн бөгж, Болор, Руский стандарт зэрэг зүйлсийг хүлээж авсан  зэргийг буцааж өгсөн / хх-ийн 1-р хх-ийн 175-176, 2-р хх-ийн 34-35  хохирогч Ж.Насанбаяр нь нэхэмжлэх зүйлгүй  талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг хохирогч Ж.Нтөлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 6 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төлгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Ц.Эыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Э нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ц.Эыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм бурутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Эын үйлдсэн гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т  зааснаар зааснаар .. энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 Шүүгдэгч Ц.Эт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Ц.Эын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.

 шүүгдэгч Ц.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг  харгалзан  шүүгдэгч Ц.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор хорих ялыг оногдуулах оногдуулж,  эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.                                                                               

Харин шүүгдэгч Ц.Эаас шинжээчийн зардал буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нийт 120000 төгрөг гаргуулж, хохирогч О.Мт 90000 төгрөг, хохирогч Ж.Н30000 төгрөг тус тус гаргуулж олгож шийдвэрлэв. .

 Шүүдэгч Ц.Э нь хохирогч О.Мийн хулгайд алдагдсан хөөрөг, 3 ширхэг мөнгө аяга, 2 ширхэг мөнгөн бөгж, Болор, Руский стандарт зэрэг зүйлсийг биет байдлаар хүлээж өгсөн ба  бусад эд зүйлсийн үнэ 1546000 төгрөг гаргуулж, хохирогч О.Мт олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Эын 2019 оны 10 дугаар сарын 18-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 186  хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцлоо.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Эт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч овогт Ц.Э ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Э ыг 3 жил 6 сарын  хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Ц.Эоногдуулсан 3 жил 6 сарын  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Эын 2019 оны 10 дугаар сарын 18-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 186 хоногийг  ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

175. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Ц.Э аас нийт 120000 төгрөг гаргуулж хохирогч О.М т 90000 төгрөг, хохирогч Ж.Н 30000 төгрөг тус тус олгосугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-т зааснаар шүүгдэгч Ц.Э аас 1546000 төгрөг гаргуулж, хохирогч О.М т олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Ц.Э т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2020 оны 04 дүгээр сарын 21-ны өдрөөс эхлэн тооцсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Э т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.БАЙГАЛМАА