Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 00065

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

   Хүсэлт гаргагч: “Био-Агро” ХХК-ны хүсэлттэй, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд үйл ажиллагаа явуулдаг “Бага-Шанд” ХХК-ны захирал *******, гүйцэтгэх захирал ******* нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.  

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

   Хүсэлт гаргагч “Био-Агро” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяа шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хураалдаанд гаргасан шаардлагадаа: ...Миний бие Сэлэнгэ аймгийн 8 дугаар хороонд орших *******-ны захирал Түдэвийн Янживын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Био-Агро компаниас Бага-Шанд компани нь 2015 оны 4  дүгээр сарын 4-ний өдөр тус компанийн захирал болох Уртнасантай, 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гүйцэтгэх захирал *******тай хоёр удаагийн гэрээ байгуулж 12 тонн азофос бордоо 1 тонныг 5 000 000 төгрөгөөр үнэлж нийт 30 000 000 төгрөгний бордоог нийлүүлсэн. Гэрээнийхээ дагуу 4 дүгээр сарын 20-ны өдөр 6 тонн, 4 дүгээр сарын 26-ны өдөр 6 тонн нийт 12 тонн бордоо нийлүүлсэн. Нийт 30 000 000 төгрөгнөөсөө гэрээ ёсоор урьдчилж 5 000 000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 25 000 000 төгрөгийг гаргуулж авах байсан боловч элдэв шалтаг шалтгаан тоочиж одоо хүртэл өгөөгүй байна. Утсаа авахгүй байгаа болохоор холбоо барьж чадахгүй байгаа. Шүүхэд хандсан боловч хаяг нь тодорхойгүй гээд хэрэгсэхгүй болгосон. Тиймээс Дамирансүрэнгийн Уртнасан, ******* /ЧГ-, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 4а байр 47 тоотод оршин суух хаягтай/ нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

   Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

   “Био-Агро” ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Бага-Шанд” ХХК-ны захирал н.Уртнасан, гүйцэтгэх захирал ******* нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

   Учир нь н.Уртнасан, ******* нар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Био-Агро” ХХК болон “Бага-шанд” ХХК-ны захирал ******* нарын хооронд байгуулсан бордоо нийлүүлэх гэрээ, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Био-Агро” ХХК болон “Бага-шанд” ХХК-ны гүйцэтгэх захирал ******* нарын хооронд байгуулсан бордоо нийлүүлэх гэрээ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

     ******* нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хорооны 4а байрны 47 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч одоо хаана оршин суугаа болох нь тодорхойгүй, ******* нь хаана байгаа нь тодорхойгүй байх тул иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болох *******, ******* нарыг эрэн сурвалжилж, байгаа газрыг нь олж тогтоох нь зүйтэй байна.

     Мөн ******* нь ЧГ7- дугаарын регистртэй, - утасны дугаартай, ******* нь ЧЛ- дугаарын регистртэй, -утасны дугаар эзэмшиж байсан болно.

     Хүсэлт гаргагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан *******/РД:ЧЛ-/, ******* /РД:ЧГ-/ нарыг эрэн сурвалжилсугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасагт даалгасугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч “Био-Агро” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч байгууллага эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ДЭЛГЭРСАЙХАН