Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 546

 2020         08           19                                       2020/ШЦТ/546

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга:Б.Бат-Оргил,

Улсын яллагч: П.Энхболд /томилолтоор/,

Өсвөр насны шүүгдэгч: Б.А, түүний хууль ёсны төлөөлөгч О.Н,  өмгөөлөгч У.Батцэцэг,

Өсвөр насны шүүгдэгч: Д.А, түүний хууль ёсны төлөөлөгч Д.А, өмгөөлөгч К.Манлай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас:

Худанц шарайд овогт Бүүвэйбаатарын Аригун,

______ овогт Д-ийн А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2010000000708 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, _____ оны_ дүгээр сарын __-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, __ нас __ сар __хоногтой, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, _________________________________ дугаар курсийн оюутан, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ____________ дүүргийн __ дугаар хороо, __________ ________ тоотод оршин суух бүртгэлтэй боловч __________ дүүргийн __ дүгээр хороо, _______ __ дүгээр гудамжны ____ тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, _________ тоот регистртэй, ________овогт Б-ын А.

2.Монгол Улсын иргэн, ____ оны __дугаар сарын __-ны өдөр ___________ төрсөн, __ нас __ сар __ хоногтой, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт ________ дүүргийн __ дугаар хороо, ___________ дугаар гудамжны ____ тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, __________ тоот регистртэй, _____ овогт Д-ийн А

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өсвөр насны шүүгдэгч Б.А, Д.А нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 6 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө _________ дүүргийн __ дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах___ дугаар байрны грашид байрлуулсан иргэн А.А-ын эзэмшлийн “Alton” загварын бор саарал өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 855.000 төгрөгний хохирол учруулсан,

-2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ______ дүүргийн ___ дугаар хороо “_______” хотхоны ____дугаар байрны зогсоолоос иргэн Х.А-ийн эзэмшлийн “UCC” загварын цагаан өнгийн унадаг дугуйг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 650.000 төгрөгний хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч Б.А нь ганцаараа 2020 оны 06 дугаар сарын 21-ний шөнө _______ дүүргийн ___дугаар хороо, “_________” хотхоны _____ дугаар байрны грашид байрлуулсан иргэн Г.Г-ийн эзэмшлийн спорт мотоцикль дээр байсан ногоон өнгөтэй каск, бээлий зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 855.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2020 оны 06 дугаар сарын 21-ний шөнө ______ дүүргийн ___ дугаар хороо,  “______” дэлгүүрийн урд зогсоолоос хохирогч Э.Д-ийн эзэмшлийн “Твин брэнд”-ийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 990.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Өсвөр насны шүүгдэгч, хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэгт:

Өсвөр насны шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж тодруулах зүйлгүй гэв”.

Өсвөр насны шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж тодруулах зүйлгүй гэв”.

Өсвөр насны шүүгдэгч Б.А-ы хууль ёсны төлөөлөгч О.Н шүүх хуралдаанд: “...Хэлэх зүйлгүй гэв”.

Өсвөр насны шүүгдэгч  Д.А-ийн хууль ёсны төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд: “...Хэлэх зүйлгүй гэв”.

     Хоёр. Эрүүгийн 2010000000708 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

  1. Хохирогч А.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...____________ дүүргийн __ дүгээр хороо, __дугаар байрны грашид байсан бор саарал өнгийн Alton загварын унадаг дугуйг 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдөрт шилжих шөнө хоёр эрэгтэй хүүхэд хулгайлан авч явсан байсан. Унадаг дугуйг 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн байгууллагаас буцаан өгсөн. Одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дугаар хуудас/,

  1. Хохирогч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Миний бие өөрийн амьдарч буй байрны грашид өөрийн эзэмшлийн завасаки мотоцикль дээрээ каск, бээлийгээ байнга тавьдаг байсан. Ингээд өнөөдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 10 цагт гарч иртэл каск, бээлий авч явсан байхаар нь 102-т дуудлага өгсөн. ...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, миний маск бээлий зэргийг буцаан өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 98 дугаар хуудас/,

  1. Хохирогч Э.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 06 дугаар сарын 20-ны орой ажлынхаа гадна дугуйн зогсоол дээр бороо орж байхаар нь дугуйгаа зогсоол дээр түгжиж орхиод 21-ний өглөө 09 цагт ажил дээрээ ирээд дугуйгаа харахад дугуй байхгүй байсан. 2017 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотоос тухайн үеийн мөнгөөр 1.200.000  төгрөгөөр худалдан авч байсан. Миний унадаг дугуйны мөнгийг Б.А төлсөн байгаа тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 141-143 дугаар хуудас/,       

  1. Хохирогч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2020 оны 06 дугаар сарын 19-нд _______ дүүргийн __ дугаар хороо _______ хотхоны гадна дугуйн зогсоол дээр дугуйгаа тавиад лагер руугаа яваад 2020 оны 06 дугаар сарын 22-нд гэртээ ирээд дугуйгаа харахад байхгүй байсан. UCC гэсэн бичигтэй цагаан өнгийн дугуй байсан. 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр дугуйгаа хүлээн авсан гомдол санал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 167 дугаар хуудас/,

5.Насанд хүрээгүй гэрч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “...2020 оны 06 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн үед гэртээ байхад Б.А дуудаад гэрийн гадна уулзсан юм. А ногоон өнгийн мотоциклын каск, өгөөд “андаа энэ каскыг хадгалж байгаарай” гээд өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 100 дугаар хуудас/,

6.Өсвөр насны шүүгдэгч Б.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдөрт шилжих шөнө ________ дүүргийн ___ дүгээр хороо, ___дугаар байрны гражид түгжиж үлдээсэн байсан бор шаргал өнгийн унадаг дугуйны түгжээг гараараа эвдэж, унадаг дугуйг цахилгаан шатаар авч гарсан. Унадаг дугуйны түгжээг хоёр гараараа хоёр тийш нь дарахаар хугарчихдаг юм.

-...2020 оны 06 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн орчим ______ дүүргийн ____ дугаар хороо _______хотхоны ___ дугаар байрны гражаас гарах явцдаа зогсоол дээр байсан цэнхэр өнгийн спорт мотоцикль дээр байсан ногоон өнгийн каске бээлий хоёрыг аваад найздаа хадгалуулж байгаад цагдаад баригдсан. Каск, бээлий зэргийг буцаан өгсөн.

-...Жетро дэлгүүрийн урд зогсоол дээрээс улаан өнгийн унадаг дугуйг хулгайлан авч Цэцэрлэгт хүрээлэнгийн орчим явж байгаад хаясан. Би дээрх дугуйг ганцаараа хулгайлсан. Сүүлд нь Д.А-тэй хамт явж байсан болохоос хамт хулгай хийгээгүй. ...Бид хоёрт энэ дөрвөн хэргээс өөр үйлдсэн хэрэг байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42, 68-69, 141-143, 192 дугаар хуудас/,

7.Өсвөр насны шүүгдэгч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Би найз Б.А-тай хамт унадаг дугуй хулгайлсан нь үнэн, хохирлоо барагдуулсан. Бид унадаг дугуйг хулгайлах үедээ зэвсэг багаж хэрэгсэл ашигласан зүйл байхгүй. Гараараа цоожийг эвдэж хулгайлсан. ...Бид хоёр нийт 2 ширхэг унадаг дугуй хулгайлсан. 1 унадаг дугуй, 1 нь мотоциклийн малгай хулгай хийсэн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46, 185 дугаар хуудас/,

8.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 12-14, 75-77, 125-126 дугаар хуудсууд/,

9.Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 78-83, 131-133 дугаар хуудсууд/,

10.Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 15-16, 90-91, 162-163 дугаар хуудсууд/,

11.Эд зүйлийн үнэлгээ /хавтаст хэргийн 109, 174-176 дугаар хуудас/,

12.Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоолууд /хавтаст хэргийн 60-61, 112-113 дугаар хуудас/,

13.Өсвөр насны шүүгдэгч Б.А-ны хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 53-54, 56 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч Д.А-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээрр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Өсвөр насны шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Өсвөр насны шүүгдэгч Б., Д.А нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө _________дүүргийн ___ дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ___ дугаар байрны грашид байрлуулсан иргэн А.А-ын эзэмшлийн Alton загварын бор саарал өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 855.000 төгрөгний хохирол учруулсан,

-2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр _________ дүүргийн __ дугаар хороо “_________” хотхоны ____ дугаар байрны зогсоолоос иргэн Х.А-ийн эзэмшлийн UCC загварын цагаан өнгийн унадаг дугуйг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 650.000 төгрөгний хохирол учруулсан,

-мөн өсвөр насны шүүгдэгч Б.А нь ганцаараа 2020 оны 06 дугаар сарын 21-ний шөнө ________ дүүргийн ___ дугаар хороо, “________” хотхоны ____ дугаар байрны грашид байрлуулсан иргэн Г.Г-ийн эзэмшлийн спорт мотоцикль дээр байсан ногоон өнгөтэй каск, бээлий зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 855.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2020 оны 6 дугаар сарын 21-ний шөнө ______ дүүргийн __ дугаар хороо Жетро дэлгүүрийн урд зогсоолоос иргэн Э.Д-ийн эзэмшлийн Твин брэндийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 990.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

-хохирогч А.А-ын: “....________ дүүргийн __ дүгээр хороо, __ дугаар байрны грашид байсан бор саарал өнгийн Alton загварын унадаг дугуйг 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдөрт шилжих шөнө хоёр эрэгтэй хүүхэд хулгайлан авч явсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

-хохирогч Г.Г-ийн: “...2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 10 цагт гарч иртэл каск, бээлий авч явсан байхаар нь 102-т дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 98 дугаар хуудас/,

-хохирогч Э.Д-ийн “...2020 оны 06 дугаар сарын 20-ны орой ажлынхаа гадна дугуйн зогсоол дээр бороо орж байхаар нь дугуйгаа зогсоол дээр түгжиж орхиод 21-ний өглөө 09 цагт ажил дээрээ ирээд дугуйгаа харахад дугуй байхгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 141-143 дугаар хуудас/,

-хохирогч Х.А-ийн: “...2020 оны 06 дугаар сарын 19-нд ______ дүүргийн __ дугаар хороо __________хотхоны гадна дугуйн зогсоол дээр дугуйгаа тавиад лагер руугаа яваад 2020 оны 6 дугаар сарын 22-нд гэртээ ирээд дугуйгаа харахад байхгүй байсан. UCC гэсэн бичигтэй цагаан өнгийн дугуй байсан. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 167 дугаар хуудас/,

-насанд хүрээгүй гэрч Н.Н-ийн: “...2020 оны 06 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн үед гэртээ байхад Б.А дуудаад гэрийн гадна уулзсан юм. А ногоон өнгийн мотоциклын каск, өгөөд “андаа энэ каскыг хадгалж байгаарай” гээд өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 100 дугаар хуудас/,

-Өсвөр насны шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /хавтаст хэргийн 41-42, 46, 68-69, 141-143, 185, 192 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 12-14, 75-77, 125-126 дугаар хуудсууд/, эд зүйлийн үнэлгээ /хавтаст хэргийн 109, 174-176 дугаар хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 78-83, 131-133 дугаар хуудсууд/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Өсвөр насны шүүгдэгч Б.А, Д.А нар нь хохирогч нарын зогсоол дээр болон орон сууцны грашид байсан унадаг дугуй, мотоциклийн каск, мотоцикл жолоодоход зориулагдсан зориулалтын бээлий зэргийг хулгайлахдаа өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай зорилгоор амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлдэгдсэн байна.

Мөн орон сууцны автомашины зогсоол, грашийг тусгайлан хамгаалсан байр, агуулахын шинжид хамааруулан үзэхгүй бөгөөд тодруулбал уг хэсэгт хэн нэгнээс тусгайлан зөвшөөрөл авах, эсхүл хууль бус арга хэрэглэх шаардлага үүсэхгүй тул автомашины зогсоолын хэсгийг нийтийн эзэмшлийн орчин гэж үзэх учир бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр зүйлчлэх шаардлагагүй юм.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн “тайлбар” хэсэгт “энэ хуулийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж заасан.

Мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доод хэмжээг ойлгоно” гэж хуульчилсан.

Өсвөр насны шүүгдэгч Б.Ан нь хулгайлах гэмт хэргийг ганцаараа болон бүлэглэж үйлдсэний улмаас бусдад 3.350.000 төгрөгийн хохирол, өсвөр насны шүүгдэгч Д.А нь хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ 1.505.000 төгрөгийн хохирол бусдад учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд өсвөр насны шүүгдэгч тус бүрийн бусдад учруулсан хохирлын хэмжээ нь 300.000 төгрөгөөс дээш хэмжээний тодруулбал бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан байна.

Нөгөө талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт үргэлжилсэн хэд хэдэн удаагийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт хэрэгт тооцох нөхцөлийг хуульчилсан бөгөөд шүүгдэгч нар нь ганцаараа болон бүлэглэн бусдын эд хөрөнгийг удаа дараагийн үйлдлээр хулгайлсан байх тул дээрх зүйл хэсгийг журамласныг зөв гэж үзнэ.

Иймд тэдний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул прокуророос өсвөр насны шүүгдэгч Б.А, Д.А нарын бүлэглэж үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт” яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул тэдгээрт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж, дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Тус гэмт хэргийн улмаас нэр бүхий 4 хохирогч нарт эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогч А.А, Х.А нарт унадаг дугуй, хохирогч Г.Г-д каск, бээлий зэргийг тус тус биетээр нь буцаан өгсөн, хохирогч Э.Д-д унадаг дугуйны төлбөрийг мөнгөн хэлбэрээр шүүгдэгч Б.А нөхөн төлсөн зэрэг нь эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон тул өсвөр насны шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг заасан ба, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн 17.1 /хулгайлах/ гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульчилсан.

Өсвөр насны шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ __ настай, өсвөр насны шүүгдэгч Д.А нь __ настай байсан болох нь тэдний иргэний бичиг баримтаар тогтоогдож байх тул тэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байна.

Өсвөр насны шүүгдэгч Б., Д.А нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэгдэж байгаагүй байх ба, шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгэрэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг 180 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, өсвөр насны шүүгдэгч Д.А-ийн 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрсөн байна.

Мөн шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улмаар үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь, прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Түүнчлэн прокурор нь өсвөр насны шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 180 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, өсвөр насны шүүгдэгч Д.А-д 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял” тус тус оногдуулах ял саналыг өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч нарт танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар тусдаа журмыг зохицуулсан заасан ба, тус бүлгийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба, арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар, нийт нэг зуун хориос гурван зуун жаран цагаар тогтооно” гэж хуульчилсан.

Прокуророос дээрх хуульд нийцүүлэн өсвөр насны шүүгдэгч нарт нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг танилцуулсан байх тул, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэрт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.А-д 180 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, өсвөр насны шүүгдэгч Д.А-д 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг  ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Тус хэрэгт өсвөр насны шүүгдэгч Б.А, Д.А нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэд энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 18.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Өсвөр насны шүүгдэгч _________________ овогт Б-ын А, О овогт Д-ийн А нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлан бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар:

өсвөр насны шүүгдэгч Б.А-ыг 180 (нэг зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял;

өсвөр насны шүүгдэгч Д.А-ийг 120 (нэг зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.А, Д.А нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар хийлгэхээр тус бүр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.А, Д.А нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Өсвөр насны шүүгдэгч Б.А, Д.А нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага“-д даалгасугай.

6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч Б.А, Д.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, өсвөр насны шүүгдэгч Б.А, Д.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, өсвөр насны шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9.Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өсвөр насны шүүгдэгч Б.А, Д.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ДОРЖСҮРЭН