Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 5583

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2016/05583

Улаанбаатар хот

 

 

              Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж-4, өөрийн байранд байрлах, “Капитрон банк” ХХК /РД: 2677344/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 29 дүгээр байр, 1 тоотод оршин суух, Хэнтий Боржигон овогт Ширбазарын Аюурзана /РД: ЦЕ64050268/-д холбогдох,

 

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, 50 438 927 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн төлөөлөгч Л.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Аюурзана нь Капитрон банктай 2015 оны 2 дугаар сарын С-едрийн 3008-2015/07 тоот “Зээлийн гэрээ” болон “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж 45 000 000 төгрөгийн санхүүгийн түшиг зээлийг жилийн 28,8 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатайгаар авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Ш.Аюурзана, Д.Янжмаа нарын өмчлөлийн 000110977 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2205015673 тоот дугаартай, БГД-ийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 29 дүгээр байрны 1 тоот хаягт орших, 18 м,кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Тус банк нь зээлийн барьцааны эрхээ хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болно. Банкны зүгээс зээлдэгч Ш.Аюурзанад зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүний төлөлтийг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч Ш.Аюурзана нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл, зээлийн хүүний эргэн төлөлтийг тогтоосон хугацаандаа төлөхгүй байна. Ш.Аюурзана нь тус банкны шаардлагыг биелүүлэлгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зерчиж байх тул зээлдэгч Ш.Аюурзанатай байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 02-ны 3008-2015/07 тоот “Зээлийн гэрээ”-г Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т дагуу хугацаанаас нь өмнө цуцалж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 болон 451.1 -т заасны дагуу дор дурдсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжилж байна. Үүнд: Үндсэн зээл 41 111 273,  зээлийн хүү 9 300 639, нэмэгдүүлсэн хүү 27 015 00, нийт 50 438 927 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төгрөгийг хамт гаргуулахаар нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэлийн үнийн дүн болох 50 438 927 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч Ж.Аюурзана нь үнийн дүнг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч Ж.Аюурзанад холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, гэрээний үүрэгт 50 438 927 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Аюурзана нь нэхэмжлэлийн шаардлага 50 438 927 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрсэн нь зохигчийн шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Аюурзанад холбогдох, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, 50 438 927 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 50 438 927 төгрөгийг нэхэмжлэгчид 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 410 145 төгрөгийн тал хувь болох 205 073 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 205 073 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 205 073 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                       М.БАЯСГАЛАН