| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2020/0547/Э |
| Дугаар | 552 |
| Огноо | 2020-08-21 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 552
2020 08 21 2020/ШЦТ/552
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга: Б.Бат-Оргил,
Улсын яллагч: Н.Пүрэвтогтох,
Хохирогч: Н.Э,
Шүүгдэгч: Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
_______ овогт Ц-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2010009120627 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ____ оны __ дүгээр сарын __-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, __ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл-6, ах, эгч, дүү нарын хамт ________ дүүргийн __ дүгээр хороо, ________ хороолол __ дугаар гудамж _____ тоотод оршин суух,
Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, ялыг биелүүлэхээс зайлсхийж тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 54 дугаартай захирамжаар 1.000.000 төгрөгийн торгох ялыг 66 хоногийн хорих ялаар сольсон, _________ тоот регистртэй, ________ овогт Ц-ийн Э.
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ______ дүүргийн __дүгээр хороо ________т үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрийн гадна автомашин дотор иргэн Н.Э-тай таксины төлбөрөөс болж маргалдан толгойн тус газарт нь гараараа цохиж, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:
Шүүгдэгч Ц.Э мэдүүлэхдээ: “...Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Хохирогч Н.Э мэдүүлэхдээ: “...Тухайн гэмт хэргийн талаар шүүгдэгч нь санал нийлж байх тул ярих шаардлагагүй гэж бодож байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулах саналтай байна” гэв.
Хоёр. Эрүүгийн 2010009120627 дугаартай хэргээс талуудын судалсан болон хэрэгт цугларсан бусад баримтууд:
“...2020 оны 4 дүгээр сарын 26-ны 19 цагийн үед _____ ___ улсын дугаартай _________ маркийн машинтай _______ дүүргийн __-р хорооны ____-р сургуулийн ард талын замаар явж байтал нэг залуу зам дээр гар өргөөд зогсож байсан. Ойрхон гол орьё 4000 төгрөг өгье гэхээр нь суулгасан. Хөдлөөд явж байтал тэр залуу найзыгаа аваадъя гэсэн Дэлгэрэх дэлгүүрийн харалдаа хойд талын айлын гадаа очсон. Удалгүй нэг эмэгтэйн хамт ...суусан. ...ингээд явж байтал гар утсаа өгчих, утаснаас чинь өөрийнхөө данс руу ороод мөнгийг чинь шилжүүлье гэсэн. Би түүнд хандан ингэж их удчихаад мөнгөө аваагүй юм уу гэтэл тэр залуу “чи намайг өөртэйгээ адилхан гуйлгачин гэж бодоо юу” гээд миний толгойн ар хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. ...Дэлгүүрийн залуугийн утаснаас цагдаад дуудлага өгсөн. Тэгтэл гаднаас тэр залуу ганцаараа орж ирээд “наад пиздадаа мөнгийг нь өгөөд зайлуулчихаач” гэхээр нь би “чамд доромжлуулахгүй шүү” гэхэд тэр залуу миний толгойн зүүн хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Тэгэхээр нь би түүний 2 гарыг барьсан чинь тэр хойшоогоо гараа тавиулах гээд лангуу мөргөсөн юм. Тэгтэл дэлгүүрийн худалдагч залуу “та хоёр гарч учраа ол” гэхээр нь бид хоёр гарсан. Гадаа гарахад тэр залуу миний толгойн зүүн хэсэг рүү гараараа 2 удаа цохихоор нь би түүний 2 гарыг бариад татахад тэрээр өөрийнхөө эрчиндээ газарт унасан юм. Тэгэхээр нь би түүнийг газраас босгоход тэрээр миний зүүн гуя руу 1-2 удаа өшиглөсөн. ...Миний биед учирсан дагзны хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зовхины зөөлөн эдийи няцрал, цус хуралт, тархи доргилт зэрэг гэмтлүүдийг тэр залуу гараараа 7-8 удаа цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх31 дүгээр хуудас/,
2. Гэрч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“..2020 оны 4 дүгээр сарын дундуур байсан санагдаж байна. Э 16 цагийн үед такситай ирсэн. Бид хоёр таксигаар Туул гол хүргүүлсэн. Тэр ахыг нэг цагийн дараа буцаад ирээд авчих гэсэн. Тэр жолооч нэг цагийн дараа ирсэн. ...Буцаад явах замдаа нэг мэдсэн чинь “Дэлгэрэх” дэлгүүрийн гадаа бид нар ирчихсэн байсан. Тухайн таксины жолооч Э-д хандан "чи мөнгөө өгч чадах юм уу” гэхэд өөдөөс нь “би интернет банкаар явуулчихъя” гэж хэлсэн. Тэгтэл тэр жолооч “аан чи худлаа юм байна” гэтэл Э “хэрэв чи итгэхгүй бол энэ пивийг ав л даа” гэж хэлсэн. Би тухайн үед согтоод ухаан санаа орж гараад байсан. Нэг харсан чинь жолооч, Э 2 дэлгүүрээс гарч ирж байсан. Тэгсэнээ жолооч залуу Э-г “чи намайг зодлоо” гэж хэлээд цагдаа дуудна гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх38 дугаар хуудас/,
3. Гэрч Э.Б-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...20 цаг өнгөрч байхад зүс таних Э дэлгүүрт орж ирээд "rap утсаа өгөөч дуудлага өгөх юм” гэсэн. Тэгэхээр нь би түүнд утсаа өгтөл тэрээр цагдаад дуудлага өгсөн. Удалгүй дэлгүүрт мөн зүс таних Э орж ирээд нөгөө Э-тэй хэрэлдээд хоорондоо түлхэлцээд байсан. Тэгээд хоорондоо цохилцоод байхаар нь би тэр хоёрыг дэлгүүрээсээ чирч гаргасан. Тэгтэл тэр 2 гадаа зодолдож эхэлсэн. Тэгэхээр нь би дэлгүүр рүүгээ ороод ахин цагдаад дуудлага өгсөн..” гэсэн мэдүүлэг /хх41 дүгээр хуудас/,
4. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5107 дугаартай дүгнэлт:
“...Н.Э-ийн биед дагзны хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх15-16 дугаар хуудас/,
5. Яллагдагч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...Би тухайн үед согтоод ухаан санаа орж гараад байсан бөгөөд нэг мэдсэн чинь дэлгүүрийн гадаа газар уначихсан байсан. Жолооч залуу цагдаа дуудаад байсан. ...Би түүний нүүр, толгой руу гараараа цохисон. ...Түүний биед учирсан гэмтлүүдийг би түүний нүүр, толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх50 дугаар хуудас/,
6.Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /хх6 дугаар хуудас/,
7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад:
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх58 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ _____ дүүргийн __ дүгээр хороо _______ т үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрийн гадна автомашин дотор иргэн Н.Э-тай таксины төлбөрөөс болж маргалдан толгойн тус газарт нь гараараа цохиж, биед нь дагзны хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-Хохирогч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 26-нд 19 цагийн үед ____ _____ улсын дугаартай Г________ маркийн машинтай ...явж байтал нэг залуу зам дээр гар өргөөд, ...ойрхон гол орьё 4000 төгрөг өгье гэхээр нь суулгасан. ...ингээд явж байтал гар утсаа өгчих, утаснаас чинь өөрийнхөө данс руу ороод мөнгийг чинь шилжүүлье гэсэн. Би түүнд ...ингэж их удчихаад мөнгөө аваагүй юм уу гэтэл тэр залуу “чи намайг өөртэйгээ адилхан гуйлгачин гэж бодоо юу” гээд миний толгойн ар хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. ...миний зүүн гуя руу 1-2 удаа өшиглөсөн. ...Миний биед учирсан дагзны хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт зэрэг гэмтлүүдийг тэр залуу гараараа 7-8 удаа цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,
-Гэрч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..таксины жолооч Э-д хандан "чи мөнгөө өгч чадах юм уу” гэхэд өөдөөс нь “би интернет банкаар явуулчихъя” гэж хэлсэн. ...жолооч “аан чи худлаа юм байна” гэсэн. ...жолооч залуу Э-г “чи намайг зодлоо” гэж хэлээд цагдаа дуудна гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,
-Гэрч Э.Б-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...20 цаг өнгөрч байхад зүс таних Э дэлгүүрт орж ирээд "rap утсаа өгөөч дуудлага өгөх юм” гэсэн. ...цагдаад дуудлага өгсөн. Удалгүй дэлгүүрт мөн зүс таних Э орж ирээд нөгөө –Э-тай хэрэлдээд хоорондоо түлхэлцээд байсан. Тэгээд хоорондоо цохилцоод байхаар нь би тэр хоёрыг дэлгүүрээсээ чирч гаргасан. Тэгтэл тэр 2 гадаа зодолдож эхэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5107 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгчийн хохирогч Н.Э-ийн биед халдсан үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл юм.
Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Н.Э-тай таксины төлбөрөөс болж маргалдан хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ц.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролын тухай:
Тус хэргийн улмаас хохирогч Н.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд 200.000 төгрөг нэхэмжилсэн байх боловч хэрэгт компьютер томографикийн оношилгоо хийлгэсэн 120.000 төгрөгийн, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөгийн, нийт 128.000 төгрөгийн нотлох баримтыг ирүүлсэн байна.
Харин шүүх хуралдаанд хохирогч Н.Э нь гомдол саналгүй, хохирлоо хүлээн авсан гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ц.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 2019 онд ял шийтгэгдсэн байх боловч уг ялыг эдэлж дууссан байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “...учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Ц.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн зэргийг харгалзан, нөгөө талаас гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зохимжтой гэж шүүх үзсэн болно.
Мөн шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Ц.Э-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч __________ овогт Ц-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар _________ овогт Ц-ийн Э-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуу) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН