Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 5643

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 02 дугаар хороо, Рокмон бюлдинг А тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Сар шинэ интернэшнл” ХХК /РД: 2693925/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Мөнхбаатарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.Мөнхбаатар нь 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр манай байгууллагатай ЗГ502110599 дугаартай зээл ба барьцааны гэрээ байгуулж 1 000 000 төгрөгийн цалингийн зээлийн 12 сарын хугацаатай 3.35 хувийн хүүтэй зээлсэн. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 3 336 582 төгрөг төлөөгүй байна. Хариуцагч зээлийн гэрээний хавсралтад заасан үндсэн зээл, хүүгээ хугацаанд нь төлөхгүй одоог хүртэл тсьг авдаггүй,зээл авах үеийн гэрийн хаягаар нь очиж үзэхэд тийм хүн танихгүй мэдэхгүй байхгүй гэдэг, хороонд нь очиж лавлахад бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Мөнхбаатарыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” ХХК нь С.Хатанбаатарт холбогдуулан  шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШЗ2016/03344 дугаар захирамжаар хариуцагчийг нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголон 17-613 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч нь С.Хатанбаатарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч түүний оршин суух хаяг тодорхогүйгээс нэхэмжлэгчид С.Хатанбаатарыг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэлийг хангаж, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Хатанбаатарыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

                                                                                                                 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дашцэрэнгийн Мөнхбаатар /РД: НГ87060777/-ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч “Сар шинэ интернэшнл” ХХК-д /утас: 88108904/ мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгав.

 

Дашцэрэнгийн Мөнхбаатар /РД: НГ87060777/ нь Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголон 17-613 тоотод оршин суух бүртгэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд Дашцэрэнгийн Мөнхбаатар /РД: НГ87060777/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Д.Мөнхбаатарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч “Сар шинэ интернэшнл” ХХК-д /утас: 88108904/ мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН