Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 5658

 

           Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 42-р байр, 2-р орцонд байрлах, “Замчдын Өргөө” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, давхрын 2-р байр, 5 тоотод оршин суух, Чухал овогт Пүрэвийн Нямцэрэн /РД: УС56120906/-д холбогдох,

 

281 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Замчдын Өргөө” СӨХ-ны төлөөлөгч З.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Нямцэрэн нь СӨХ-ны төлбөрөө төлөхгүй удаа дараа шаардсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа тул 2012 оны 6 дугаар сараас 2016 оны 10 сар хүртэлх хугацааны 281 700 төгрөгийг Иргэний хуулийн 148.1, 149, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.1 заалтыг үндэслэн гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Нямцэрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь “Замчдын Өргөө” СӨХ-ны нэхэмжилсэн 281 700 төгрөгийг 2 хуваан төлөхөөр захирал Алтанцэцэгтэй тохиролцсон тул шийдвэрийг энэ байдлаар гаргаж өгч туслана уу гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Алтанцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч П.Нямцэрэн нь нэхэмжилсэн үнийн дүнгийн 50 хувийг төлсөн бөгөөд 2 хувааж төлөх хүсэлтийг нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.  

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Замчдын Өргөө” СӨХ нь хариуцагч П.Нямцэрэнд холбогдуулан 281 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Нямцэрэн нь нэхэмжлэлийн шаардлага 281 700 төгрөгийг 2 хувааж нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Замчдын Өргөө” СӨХ-ны нэхэмжлэлтэй, П.Нямцэрэнд холбогдох, 281 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 281 700 төгрөгийг 2 хувааж нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8 560 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 4 280 төгрөгийг, хариуцагчаас 4 280 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.