| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/06747/И |
| Дугаар | 5669 |
| Огноо | 2016-11-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 5669
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 29 дүгээр байр, 252 тоотод оршин суух, Боржигон Гүндэгмаагийн Алтантуяа /РД: ХЗ61092506/-ийн нэхэмжлэлтэй,
Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Алтантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1979 онд НААҮ-ний ТМС-ийг Монгол гуталчин мэргэжлээр төгссөн. 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тухайн үеийн НААҮ-ний яамны харьяа Монгол гутлын үйлдвэрт ажиллаж уг үйлдвэртээ 2000 оныг дуустал ажилласан болно. 1979 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 50 тоот тушаалаар анх ажилд орж байсан ба энэ тухай бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч уг тушаалыг батлах архивын лавлагааг шүүлгэж үзэхэд олдохгүй байна. Мөн 2000 оныг дуустал ажиллаад ажлаас халагдсан тушаал байхгүй архивуудаар шүүлгэж үзэхэд гарч ирэхгүй байна. Иймд намайг 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хуучнаар НААҮ яамны харъяа монгол гутлын тоноглолын үйлдвэрт ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Алтантуяа нь ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Алтантуяа нь 1979 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны харъяа Монгол гутал тоноглолын үйлдвэрт, 1985 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “Гутал захиалга засварын үйлдвэрт”, 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ХААХХҮЯ-ны харъяа Монгол гутлын үйлдвэрт, 1992 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Монгол гутал ХХК-д тус тус ажиллаж байсан болох нь түүнд 1979 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны харъяа Техник мэргэжлийн сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар болон гэрч нарын мэдүүлэгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн 542858 дугаар Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр нэхэмжлэгч нь 1995 оноос 2004 оныг хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болох нь нотлогдож байх тул дээрх хугацааны ажилласан байдлыг тогтоох шаардлаггүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан байдлыг тогтоох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г.Алтантуяаг 1979 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны харъяа Монгол гутал тоноглолын үйлдвэрт, 1985 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “Гутал захиалга засварын үйлдвэрт”, 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ХААХХҮЯ-ны харъяа Монгол гутлын үйлдвэрт, 1992 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Монгол гутал ХХК-д тус тус гуталчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Гүндэгмаагийн Алтантуяа /РД: ХЗ61092506/-г 1979 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны харъяа Монгол гутал тоноглолын үйлдвэрт, 1985 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “Гутал захиалга засварын үйлдвэрт”, 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ХААХХҮЯ-ны харъяа Монгол гутлын үйлдвэрт, 1992 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Монгол гутал ХХК-д тус тус гуталчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан байдлыг тогтоох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжпэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН