| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0160/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/171 |
| Огноо | 2020-05-21 |
| Зүйл хэсэг | 21.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: Э.Гантулга
Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.С д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн ******* дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 1995 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн инженер мэргэжилгүй, “Roul-tayor” барилгын ХХК-нд талбайн инженер ажилтай, ам бүл 3 овогт Т.С
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Т.С нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн байранд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Б.М т зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учирсан хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгөхдөө Б.М т зодуулаагүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа худал мэдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Т.С ы мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор сумын 9 дүгээр багт байх Цэргийн ангийн байран дээр агуулах дотор ротын ахлагч Б.М нь намайг зодсон нь үнэн. Тухайн үед Б.М бид 2-оос өөр хүн байгаагүй. Намайг зодуулсны дараа ******* орж ирсэн.. Би худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна... гэх мэдүүлэг, /хх-ийн 72-75 /,
Хохирогч Б.М ын мөрдөн байцаалтад өгсөн
.. Би Т.С тай уулзсан, надад 400.000 төгрөг өгчихвөл гомдолгүй гэж хэлж надад зодуулсан талаараа зодуулаагүй гэж худал мэдүүлэг өгнө гэж хэлсэн. Т.С бид хоёр хоорондоо ярилцаж байгаад мэдүүлэг өгсөн, эхлээд Т.С мэдүүлэг өгсөн гараад ирэхээр нь ямар мэдүүлэг өгсөн талаар түүнээс асууж байгаад би түүнтэй ижил мэдүүлэг өгсөн... гэх мэдүүлэг, /хх-ийн 47-48, 60-61/
Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өглөө 09 цагийн орчимд Баянхонгор сумын 9 дүгээр багт байх Цэргийн ангийн байранд манай хурал болох гэж байсан юм. Би агуулах руу ороход тэнд салаан захирагч Т.С ротын ахлагч Б.М нар байсан. Т.С ы амнаас цус гарчихсан тэр хоёр юм яриад сууж байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 110-11/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / 68-69/, шүүгдэгчийн эд хөрөнгөтэй лавлагаа /хх-ийн 86/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 87/, депозит дансны хуулгууд /хх-ийн 78-83/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/, шүүгдэгчийн бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 89-91/, хэрэг бүртгэлийн хэргийг хаасан тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоол /хх-ийн 97-98/, мөрдөн байцаалтын хэргийг сэргээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 107, 133/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 157/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаас үзэхэд
Шүүгдэгч Т.С нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн-нутагт үйл ажиллагаа явуулах зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн байранд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Б.М т зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учирсан хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгөхдөө Б.М т зодуулаагүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Т.С ы... Би худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна... гэх мэдүүлэг, /хх-ийн 72-75 /,
Хохирогч Б.М ын... Т.С бид хоёр хоорондоо ярилцаж байгаад мэдүүлэг өгсөн,... эхлээд Т.С мэдүүлэг өгсөн гараад ирэхээр нь ямар мэдүүлэг өгсөн талаар түүнээс асууж байгаад би түүнтэй ижил мэдүүлэг өгсөн. .. гэх мэдүүлэг, /хх-ийн 47-48, 60-61/
Гэрч Б.*******ын...Т.С ы амнаас цус гарчихсан тэр хоёр юм яриад сууж байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 110-11/, зэрэг хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч П.Г, М.Г нар нь худал мэдүүлэх болсон санаа, зорилго нь хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг харсан, мэдсэн атлаа үгүйсгэх байдлаар эрүүгийн 190400232 дугаартай хэргийн сэжигтэн Г Г гэм бурууг нотлох, тогтооход түүний нөлөөнд автаж саад учруулах явдал байсан ба шүүгдэгч нарыг үйлдэлдээ хувийн сэдэлтээр шууд санаатай хандсан гэж үзнэ.
Шүүгдэгч Т.С ыг худал мэдүүлэх болсон санаа, зорилго нь хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг харсан, мэдсэн атлаа үгүйсгэх байдлаар эрүүгийн 1914002520418 дугаартай хэргийн сэжигтэн Б.М ын гэм бурууг нотлох, тогтооход түүний нөлөөнд автаж саад учруулах явдал байсан ба шүүгдэгчийг үйлдэлдээ хувийн сэдэлтээр шууд санаатай хандсан гэж үзнэ.
Иймд Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.С ы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Т.С ыг мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, Эрүүгийн хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.С нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэдгээрийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Тус хэргийн улмаас шүүгдэгч Т.С нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Т.С нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, тодорхой хөдөлмөр эрхэлдэг буюу хувиараа барилга дээр ажилладаг зэргийг харгалзан шүүгдэгч Т.С ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.С ы 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 16 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялаас хасаж тооцов.
Уг хэрэгт Уг Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч Т.С ы өмчлөлийн хөрөнгөнөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүгдэгч Т.С д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Т.С ыг мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.С ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.С д оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.С нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Т.С ы 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон цагдан хоригдсон 16 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялаас хассугай.
6. Шүүгдэгч Т.С д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч Т.С нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.С д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА