| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0157/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/161 |
| Огноо | 2020-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2020/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж
Улсын яллагч: Э.Гантулга
Шүүгдэгч Э.Б , Г.У нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Б , Г.У нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Монгол улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин жолооч мэргэжилтэй, ам бүл 3, овогт Э.Б ,
2.Монгол улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, овогт Г.У
Шүүгдэгч Э.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах тээврийн товчоо дээр үйл ажиллагаа явуулах Баянхонгор зочид буудалд 2019 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Б.Б ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.У нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах тээврийн товчоо дээр үйл ажиллагаа явуулах Баянхонгор зочид буудалд 2019 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө А.Э ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Э.Б ийн мөрдөн байцаалтад өгсөн
...Би тухайн өдөр найз А.Э , Г.У болон эхнэр С.*******ын хамт 00 цаг өнгөрөөд тээврийн товчооны буудалд орж өрөө авсан.
Тэгэхэд Б.Б э гэдэг залуу эхнэртэйгээ хамт бидэнд өрөө онгойлгож өгчихөөд Г.У ыг гадагшаа гарахад хамт гадагшаа буудлаас гарсан удалгүй Г.У гаднаас Б.Б ий хамт орж ирсэн. Б.Б ийг би танихгүй. Тэр буудалд тааралдаад Г.У танилцсан. Бид нар буудалд орохдоо бүгд уучихсан байсан. Г.У , Б.Б э 2 гаднаас 1 шил архи авч ирээд Г.У , А.Э , Б.Б э 3 уусан. Эхнэр бид 2 уугаагүй. Тэгээд Б.Б э манай эхнэрийг чи одоо 3 залуутай юу хийж явж байгаа гээд хэл амаар доромжилохоор нь би орон дээрээс босож очоод Б.Б ий шанаанд нь гараараа 1 удаа цохьсон чинь тэр шалан дээр ойчсон хаалга мөргөсөн, би хөл нүцгэн байсан ба цээж рүү нь өшиглөсөн. Тэгээд Б.Б ий эхнэр нь орж ирээд аваад гарсан. Тэрнээс өөр зодоон болоогүй. Би эхнэрээ аваад тэндээс яваад гэртээ харьж амарсан. Буудалд Г.У , А.Э 2 үлдсэн... гэх мэдүүлэг/ хх-ийн 54-55, 95-96/
Шүүгдэгч Г.У ын мөрдөн байцаалтад өгсөн
...би тухайн өдөр найз Э.Б , А.Э , С.******* нарын хамт архи уусан. Тэгээд бүгдээрээ шөнө тээврийн товчооны буудалд очоод өрөө авсан. Тэнд Э.Б , А.Э , С.******* бид нар амрахаар орсон. Өрөөг авахад ресефшин нь нөхөртэйгээ хамт өрөө онгойлгож өгсөн. Тэгээд би гараад гэрээсээ очиж 1 шил архи авч ирсэн өрөөндөө орж ирээд бид нар архиа уугаад сууж байхад ресефшины нөхөр орж ирээд танилцаж ганц нэг татсан. Тэгж байснаа нөгөө залуу Э.Б ийн эхнэрийг 3 залуутай яваад гэхэд Э.Б эхнэртэйгээ орондоо орчихсон байсан. Тэгээд Э.Б босож ирээд нүүр орчимд нь гараараа 1 удаа цохьсон чинь нөгөө залуу шалан дээр халтирч ойчсон. Э.Б тэр залуугийн цээж рүү нь 1 уда өшиглөсөн, хөл нүцгэн байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 53, 103-104/
Хохирогч Б.Б ийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө би эхнэр *******ын ажил дээр нь очсон. Манай эхнэр тээврийн товчоонд байрлах Баянхонгор зочид буудалд тогоочоор ажилладаг. Би 00 цагийн үед очоод байж байхад буудалд байрласан хүмүүс шуугилдаад байхаар нь эхнэр намайг ороод чимээгүй бай гэж хэлээдэх гэхээр нь би буудлын хүмүүс шуугиад байсан өрөөнд ороход 3 эрэгтэй 1 эмэгтэй хүн байсан. Тэд нар согтуу байсан бөгөөд хоорондоо маргаад байх шиг байсан. Би ороод тэдэнд чимээгүй байцгаа та нар наана чинь олон хүн амарч байна гэхэд Э. Батзориг гэдэг хүнтэй нь маргахад Э.Б нь миний нүүр рүү гараараа 1 удаа цохьсон чинь би хаалга мөргөөд шалан дээр халтирч унасан, дээрээс Э.Б миний цээж толгой хэсэгт дэвсэж өшиглөсөн. Бусад хүмүүс нь намайг зодоогүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 43-45/
Хохирогч А.Э ын мөрдөн байцаалтад өгсөн
... Би гэртээ байсан чинь Э.Б миний гар утас руу залгаад чи хаана байгаа гэсэн би төвд явж байна гэж хэлэхээр нь одоо хашаа очих гэж байгаа тэнд яваад очъё гэж хэлээд гар утсаа салгаад, хувцсаа өмсөөд гэрээсээ гарч яваад “Шар бүрд” дэлгүүрийн урд очиход Э.Б , Г.У , Э.Б ийн эхнэр нар уулзаад “Санчир” бааранд ороод хүний 3 шил пиво уучихаад тэндээс гарч товчооны буудалд очиж хонохоор болоод шууд товчооны буудалд орсон. Тэгсэн Г.У гарч яваад буцаж ирэхдээ 1 шил архи аваад ирсэн, бид нар архийг нь хувааж ууж байхад гаднаас нэг хүн орж ирчихээд буцаад гарч яваад бид нар уучлаарай унтаж амрах гэж байна гэсэн чинь тэр хүн дуугарахгүй орж гарч байгаад сүүлдээ бид нарын хажууд ирж суухаар нь архинаас хийж өгсөн чинь ууж байгаад Э.Б ийн эхнэрийг чи эмэгтэй хүн байж 3 залуутай ганцаараа явж байдаг гэх мэтээр янз бүрээр хэлээд байхаар нь Г.У бид хоёр тэр хүнд хандаж манай найзын эхнэр байгаа гэж хэлсэн чинь Э.Б руу хандаж яг танай эхнэр чинь мөн үү гэж янз бүрээр хэлээд суугаад байхаар нь Г.У бид хоёр тэр залууг гаргах гэсэн чинь гарахгүй Э.Б ийг янз бүрээр хэлсэн чинь Э.Б босож ирээд тэр залууг цээж рүү 1 удаа өшиглөөд, шанаа руу нь гараараа 1 удаа цохиход тэр залуу шалан дээр уначихаад босож ирээд гараад явсан... Бид нарын байсан өрөөнд орж ирсэн танихгүй залуу Батзоригийн эхнэрийг янз бүрээр хэлээд байхаар нь Э.Б тэр залууг цохиж, зодсон. Би хэнтэй ч хэрүүл маргаан хийгээгүй. Намайг хүн зодоогүй. Тухайн өдөр миний нүд хөхөрч хавдсан байсан. Учир нь гэвэл би урд өдөр нь ажил дээрээ мод буулгаж байгаад модон цохиулж өөрийн гэмтээсэн байсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 48-52, 127 /
Гэрч С.*******ын мөрдөн байцаалтад өгсөн
...орой би нөхөр Э.Б , найз Г.У , А.Э нарын хамт гараад караокед сууж байгаад шөнө тээврийн товчооны буудалд орсон. Тэнд ороод Г.У гарч яваад А.Э Э.Б бид нар үлдээд байж байхад Г.У ирээд 1 шил архи авчирсан. Тэгэхэд араас нь 1 залуу орж ирээд суусан. Тэр хүн над руу хэл амаар дайрсан манай нөхөр Э.Б намайг өмөөрөөд орноос босож ирээд тэр залууг гараараа нүүр орчимд нь нэг удаа цохьсон чинь тэр залуу хаалга мөргөөд газар унасан, цээж орчимд нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Э.Б гуталгүй хөл нүцгэн байсан. Э.Б бид 2 буудлаас гараад гэр рүүгээ явсан. Буудалд Г.У , А.Э нар үлдсэн. Бид 4 бол хоорондоо чанга чанга яриад инээлдэж байсан тэрнээс маргаагүй. Миний дэргэд зодоон болоогүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 56 /
Гэрч Т.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн
...Шөнө манай бэр ******* над руу утсаар яриад Тээврийн товчооны буудалд Б.Б ийг хүн зодчихлоо гэхээр нь би 03 цагийн үед очиход, манай хүү зодуулчихсан байдалтай байсан, нэг нь цэнхэр алаг хувцастай нөгөө нь хар куртиктэй байсан ба хоёулаа согтуу байсан. Цэнхэр алаг куртиктэй залуу нь хар куртиктэй залуугаа орноос татаж ирээд босоод ирэхэд нь нүүрэнд нь нэг удаа мөргөж унагаасан. Тэгээд дараа нь толгой руу нь хөлөөрөө дэвсэн өшиглөсөн. Хамт явсан 2 залуу нь үлдээд нэгнийгээ зодож байсан, тэр талаар нь би бичлэг хийсэн...” гэх мэдүүлэг, / хх-ийн 58-60 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар шинжээчийн
1. Б.Б ийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Б.Б ийн биед 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө учирсан гэх хуучин гэмтэг тогтоогдсонгүй.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1:: зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй... гэх мэдүүлэг/1-р хх-ийн 19/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 622 дугаар нэмэлтээр шинжээчийн
1. А.Э ын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хүзүү, доод эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. А.Э ын биед 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө учирсан гэх хуучин гэмтэл тогтоогдсонгүй.
3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмыг 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлтийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт/ хх-ийн 25/
Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 33/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай / хх-ийн 89-92, 97-100 /, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх прокурорын тогтоол /хх-ийн 106/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 112-122/, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /38-41, 63/, шүүгдэгч нарын эд хөрөнгөтэй лавлагаа / хх-ийн 79-80/, иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 81, 87/, шүүгдэгч нарын депозит дансны хуулгууд / хх-ийн 143-158/, эвлэрлийн гэрээ / хх-ийн 108-109/, шүүгдэгч нарын шүүгдэгч Э.Б , Г.У нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх- ийн 131-132/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах тээврийн товчоо дээр үйл ажиллагаа явуулах Баянхонгор зочид буудалд 2019 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Б.Б ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.У нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах тээврийн товчоо дээр үйл ажиллагаа явуулах Баянхонгор зочид буудалд 2019 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө А.Э ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Э.Б ийн.... Б.Б ий шанаанд нь гараараа 1 удаа цохьсон шалан дээр ойчсон, хаалга мөргөсөн би хөл нүцгэн байсан ба цээж рүү нь өшиглөсөн... гэх мэдүүлэг/ хх-ийн 54-55, 95-96/
Шүүгдэгч Г.У ын... Э.Б босож ирээд нүүр орчимд нь гараараа 1 удаа цохьсон чинь нөгөө залуу шалан дээр халтирч ойчсон, цээж рүү нь 1 уда өшиглөсөн, ...хөл нүцгэн байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 53, 103-104/
Хохирогч Б.Б ийн... Э.Б нь миний нүүр рүү гараараа 1 удаа цохьсон хаалга мөргөөд шалан дээр халтирч унасан, ... миний цээж толгой хэсэгт дэвсэж өшиглөсөн. ..” гэх мэдүүлэг, /хх-ийн 43-45/
Хохирогч А.Э ын... Э.Б босож ирээд тэр залууг цээж рүү 1 удаа өшиглөөд, шанаа руу нь гараараа 1 удаа цохиход тэр залуу шалан дээр унасан, /хх-ийн 48-52, 127 /
Гэрч С.*******ын... Э.Б намайг өмөөрөөд орноос босож ирээд тэр залууг гараараа нүүр орчимд нь нэг удаа цохьсон чинь тэр залуу хаалга мөргөөд газар унасан, цээж орчимд нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 56 /
Гэрч Т.*******ийн... Б.Б ийг зодуулчихсан байдалтай байсан ба тэр буудалд нь согтуу залуучууд байсан...,тэр талаар нь би бичлэг хийсэн...” гэх мэдүүлэг, / хх-ийн 58-60 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 26 дугаар шинжээчийн..., Б.Б ийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо..., гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх мэдүүлэг/1-р хх-ийн 19/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 622 дугаар нэмэлтээр шинжээчийн..., А.Э ын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хүзүү, доод эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...,гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт/ хх-ийн 25/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Б , Б.Ууганбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч шүүгдэгч Э.Б , Г.У нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хэрэг учрал болсон өдөр хохирогч Б.Б э, А.Э , шүүгдэгч Э.Б , Г.У нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч Г.У нь хохирогч А.Э ын нүүр лүү буюу зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хүзүү, доод эрүү хэсэгт , шүүгдэгч Э.Б нь хохирогч Б.Б ийн нүүр лүү буюу зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духанд зулгаралт бүхий гэмтлүүдийг цохих, түлхэх цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэсэн үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч Г.У нь хохирогчийг зодсон үйлдлийн улмаас хохирогч А.Э ын биед ... зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хүзүү, доод эрүүнд зулгаралт...., гэмтэл, шүүгдэгч Э.Б нь хохирогч Б.Б ийн зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал... гэмтлүүд цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ,... хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / 19, 25/ дах талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогч нарын биед учирсан хөнгөн гэмтлүүд, шүүгдэгчийн нарын гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Хэргийн хохирогч Б.Б э, А.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Шүүгдэгч Э.Б , Г.У нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Э.Б , Г.У нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Б нь хохирогч Б.Б эд гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардал 250000 төгрөгийг, шүүгдэгч Г.У нь хохирогч А.Э т гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардал 200000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нар нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Б , Г.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Э.Б , Б.Ууганбаяр нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгч нарын гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 -т ...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ... гэж заасныг баримтлан шүүгдэгч Э.Б , Г.У нар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой нартай эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Б , Г.У нарыг тус бүр зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч шүүгдэгч Э.Б ийн эзэмшлийн “...LG маркийн гар утас...” шүүгдэгч Г.У ын эзэмшлийн ... Самсунг маркийн гар утас ...-ийг битүүмжилсэн эд хөрөнгө бимтүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу Э.Б , Г.У нарт буцаан олгож,
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч Э.Б , Г.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Э.Б , Г.У нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1.4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Э.Б, овогт Г.У нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Б , Г.У нарыг тус бүр зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.Б , Г.У нарт тус бүр оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 3 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Б , Г.У нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Э.Б , Г.У нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
7. Шүүгдэгч Э.Б , Г.У нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Э.Б ийн эзэмшлийн “...LG маркийн гар утас...” шүүгдэгч Г.У ын эзэмшлийн ... Самсунг маркийн гар утас ...-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу шүүгдэгч Э.Б , Г.У нарт буцаан олгосугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосоноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Б , Г.У нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА