Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 5724

 

 

                Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 20 дугаар байрны 62 тоотод оршин суух, “Ориент инвест” ББСБ /РД: 2737515/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4-р хороолол, 60 дугаар байр, 113 тоотод оршин суух, Бэсүд овогт Түвшинцэнгэлийн Алтанзул /РД: ЧО87061669/-д холбогдох,

 

1 188 383 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ориент инвест” ББСБ-ын төлөөлөгч Б.Баяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2015/06103 дугаар шийдвэрийн дагуу Т.Алтанзулаас 39 346 124 төгрөгийг гаргуулан тус ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Т.Алтанзул нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлсэн тул тус ББСБ нь НШГА-аар ажиллагаа хийлгүүлж үүний үр дүнд Т.Алтанзул нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр төлбөрийг төлж барагдуулсан. Тус ББСБ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т заасныг үндэслэн НШГА-тай байгуулсан гэрээний дагуу урамшууллын 1 180 384 төгрөгийг НШГА-д төлсөн. Т.Алтанзул нь зээлийн төлбөрөө хугацаандаа төлөлгүй, шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлээгүй буруутай үйл ажиллагаанаас болж тус ББСБ нь НШГА-д төлсөн 180 384 төгрөгийн хохиролыг хариуцагч Т.Алтанзулаас нэхэмжилж байна. Тус ББСБ-ын Т.Алтанзултай байгуулсан 2014 оны 04-р сарын 02-ны өдрийн 14/2063 тоот зээлийн гэрээний 3.2.7-д “Энэхүү гэрээний дагуу ББСБ-аас шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх, өмгөөлөл, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдон гарсан аливаа зардал болон урамшууллын төлбөрийг төлөх” үүрэгтэй гэж заасанчлан Т.Алтанзулын буруутай үйл ажиллагаанаас болж тус ББСБ нь НШГА-д төлсөн хохирол 1 180 383 төгрөгийг Т.Алтанзулаас гаргуулж өгнө үү. Мөн шүүхэд материал бүрдүүлэхэд гарсан нотариатын зардал 8 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 33 072 төгрөгийг Т.Алтанзулаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Алтанзул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Ориент инвест” ББСБ-аас нэхэмжилж буй 1 188 384 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ориент инвест” ББСБ нь хариуцагч Т.Алтанзулд холбогдуулан 1 188 383 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь түүний “...1 188 384 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Ориент инвест” ББСБ-ын нэхэмжлэлтэй, Т.Алтанзулд холбогдох, 1 188 383 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 1 188 383 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33 072 төгрөгийн тал хувь болох  16 536 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 16 536 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 16 536 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

                                                 

 

ШҮҮГЧ                                          М.БАЯСГАЛАН