Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 5774

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны төв албаны байранд байрлах, “Хас банк” ХХК /РД: 2578697/-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 62 дугаар байр, 30 тоотод оршин  суух, Боржигин овогт Пүрэвийн Өлзийчимэг /РД: ЧЖ72042921/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 32 дугаар байр, 187 тоотод оршин суух, Элжгэн овогт Батхүүгийн Оюунсайхан /РД: ЧТ85042161/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 62 дугаар байр, 30 тоотод оршин  суух, Боржигин овогт Пүрэвийн Бат-Эрдэнэ /РД: ЧЖ74062112/ нарт холбогдох,

 

41 120 580 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дагвадорж, хариуцагч П.Өлзийчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн төлөөлөгч С.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дагвадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Пүрэвийн Өлзийчимэг нь 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ХасБанктай 1160027161 дугаар зээлийн гэрээ байгуулж 35 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 28.2 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Энэ гэрээнд Пүрэв Бат-Эрдэнэ нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр, батлан даагчаар Батхүү Оюунсайхан нар оролцсон. 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1160027161 дугаартай зээлийн гэрээнд талууд харилцан тохиролцон нэмэлт өөрчлөлт оруулсан. Үндсэн гэрээний дагуу олгосон 35 000 000 төгрөгийн зээлээс үлдсэн 32 083 333 төгрөгийг үндсэн гэрээний дагуу 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болгохоор заасан хугацааг зээлдэгчийн хүсэлтээр 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болно гэж тусган зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөн, зээлийг шилжүүлэн бүртгэсэнтэй холбогдуулан зээлийн дансны дугаарыг 1160029114 тоот болгон өөрчилсөн. Зээлийн барьцаанд дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд: Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол Голден парк хотхон 107 байр 58 тоот 31 м.кв талбайтай 2 өрөө орон сууц. П.Өлзийчимэг нь зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсрапт 1- ийн дагуу зээлийн гэрээний 3.2.1-т заасны дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй боловч нэмэлт гэрээ байгуулсанаас хойш буюу 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлөлгүй хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. П.Өлзийчимэгийг гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа утсаар болон уулзаж мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх тапаар арга хэмжээ авахгүй, амлапт өгдөг ч амлаптандаа хүрэхгүй байх, зээлийн гэрээний 3.2.1-д заасан үүргээ биелүүлэхгүй, гэрээний үүргээ ноцтой зөрчин өнөөдрийг хүрлээ. Иймд 1160027161, 1160029114 дугаар зээлийн гэрээний 5.1.1-д тус тус заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт төлбөр 41 108 080 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 12 500 төгрөг, нийт 41 120 580 төгрөгийг П.Өлзийчимэг, хамтран үүрэг гүйцэтгэгч П.Бат-Эрдэнэ, батлан даагч Б.Оюунсайхан нараас гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд бусад эд хөрөнгө, орлогоос төлбөрийг барагдуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Өлзийчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Дээрх мөнгийг би хариуцаж төлнө гэв.  

 

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Миний бие П.Өлзийчимэг нь 41 120 580 төгрөгийг хүлээн зөвшөөрч, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч “Хас банк” нь 41 120 580 төгрөгийг хариуцагч П.Бат-Эрдэнэ, Б.Оюунсайхан нараас шаардах шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч П.Өлзийчимэг, Б.Оюунсайхан, П.Бат-Эрдэнэ нарт холбогдуулан 41 120 580 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд хариуцагч П.Өлзийчимэг  “Хас банк” ХХК-ийн нэхэмжилсэн 41 120 580 төгрөгийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн нь, нэхэмжлэгч хариуцагч П.Бат-Эрдэнэ, Б.Оюунсайхан нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нь зохигчийн шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. 

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хас банкны нэхэмжлэлтэй, П.Өлзийчимэг, Б.Оюунсайхан, П.Бат-Эрдэнэ нарт холбогдуулан 41 120 580 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П.Өлзийчимэг нэхэмжлэлийн шаардлага 41 120 580 төгрөгийг төлж барагдуулах, сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2205036851 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк хотхон /16010/, Энхтайваны өргөн чөлөө 107 дугаар байр, 58 тоотод байрлах, 31 м.кв талбайтай орон сууцыг зарж борлуулан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч П.Өлзийчимэг зөвшөөрч, нэхэмжлэгч нь хариуцагч Б.Оюунсайхан, П.Бат-Эрдэнэ нарт холбогдох 41 120 580 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагаасаа татгалзсаныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 363 553 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Өлзийчимэгээс 363 553 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.БАЯСГАЛАН