| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/07023/И |
| Дугаар | 5793 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 5793
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Гэгээнтэн оффис, 901 тоотод байрлах, “Альяанс финанс групп ББСБ” ХХК /РД: 5742382/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, 5а байр 18 тоотод оршин суух, Хамьнаган овогт Сүхбаатарын Туул /РД: ТЖ67102605/-д холбогдох,
36 780 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Альяанс финанс групп ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Туулаас 2016 оны 02 дугаар сарын 03- ны 03/02/16/11-01 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл 25 000 000 төгрөг, зээлийн хүү /120 хоног/ 7000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү /120 хоногоор/ 1400 000 төгрөг нийт 33 400 000 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 3 340 000 төгрөг, нотариатын зардал 40 000 төгрөг нийт 36 780 000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж 5а байр 18 тоот хаягт байрлах 51,89 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах. Зээлдэгч С.Туул нь манай Банк бус санхүүгийн байгууллагаас 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 03/02/16/11-01 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 25 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 1 сарын 7 хувийн хүүтэй, бизнесийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн зориулалтаар зээлсэн. Энэхүү зээлийн барьцаа болгож 000300406 тоот Улсын бүртгэлийн дугаар, Ү-2205024875 тоот гэрчилгээний дугаартай Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж 5а байр 18 тоот хаягт баршилтай 51,89 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03/02/16/11-02 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан. Зээлдэгч С.Туулын хүсэлтээр Зээлийн гэрээний хугацааг 2 сараар сунгасан оөгөөд Туул нь 2016 оны 03 дугаар сар, 4 дүгээр сар, 5 дугаар сарын зээлийн хүү болох 5 250 000 тегрөгийг төлсөн. Үүнээс хойш зээлийн хүү болон Үндсэн зээлээс отг төлөөгүй. Иймд 2016 оны 02 дугаар сарын 03-ны 03/02/16/11-01 дугаартай Зээлийн "эрээний 2 дугаар зүйлийн 2.1.15, 3.1, 3.2, 3.5, 4 дүгээр зүйлийн 4.1.8, 4.1.9, 5 дугаар зүйлийн 5.2.3, 5.4.3, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.2.1, 8 дугаар зүйлийн 8.2 болон 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03/02/16/11-02 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.3-д заасны дагуу Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл 25 000 000 төгрөг, зээлийн хүү /120 хоног/ 7000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү /120 хоногоор/ 1 400 000 төгрөг нийт 33 400 000 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 3 340 000 төгрөг, нотариатын зардал 40 000 төгрөг нийт 36 780 000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж 5а байр 18 тоот хаягт байрлах 51,89 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Туул шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2016.02.03 -ны өдөр өөрийн төрсөн дүү С.Онон болон түүний хамтрагч БНХАУ-ын иргэн Өлзий нарын хүсэлтээр тэд Альянс Финанс ББСБ-аас 25 000 000 төгрөгийг зээлэх хүсэлтэй тул та надад байрныхаа гэрчилгээг өгөөчээ, бид уг компанийн барилгын ажлыг гүйцзтгэж байгаа ба уг компанаас вакуум цонх суулгалтын мөнгө, блок нийлүүлсэн мөнгөө авахаараа зээлсэн мөнгөө суутгуулж төлөхөөр компанийн удирдлагуудтай тохиролцсон тул та бидэнд туслаачээ гэж хүссэний дагуу миний бие Баянгол дүүргийн 1-р хороонд Богд-Ар хороололд байрлалтай орон сууцанд очиж тус ББСБ-ын захирал Эрдэнээ гэх залуутай уулзаж зээлийн гэрээнд нь гарын үсэг зурж өгөөд, өөрийн байрны гэрчилгээг орхиод явсан. Уг гэрээг натиоратаар гэрчлүүлээгүй мөн Улсын Бүртгэлийн газарт ч бүртгүүлэхгүйгээр мөнгийг Эрдэнээ гэгч залуу нь Өлзийд өгсөн. Зээлийн гэрээний 1%-ийг надад өгөөгүй бөгөөд 2016.07 дугаар сард өөрийн биеэр тус компанийн байранд очиж гэрээний нэг хувийг авахаар шаардахад хуулийн зөвлөх Одонтунгалаг гэх эмэгтэй гэрээний хуулбарыг надад өгсөн болно. Тэр цагаас хойш хэд хэдэн удаа Онон Өлзий нараас өөрийн байрны гэрчипгээг хэзээ буцаан авч өгөхийг лавлахад бид хүүг нь төлөөд явж байгаа хугацааг нь тохирч сунгуулсан, зээлийн хүүд 5 250 000 төгрөгийг төлсөн гэсэн. Гэсэн ч тухайн үед надтай зээлийн гэрээ байгуулсан Эрдэнээ гэгч нь зээлийн гэрээ байгуулж Онон Өлзий нарт өгсөн 25 000 000 төгрөгийг хувиасаа зээлдүүлсэн байх тул уг мөнгийг Апьянс Финанс ББСБ-д төлөхгүй, надад төлөөрэй гэсэн. Иймд миний бие Апьянс Финанс ББСБ-аас надад холбогдох нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрч болохгүй хэд хэдэн үндэслэл байгаа гэжээ.
Нэхэмжлэгч “Альяанс финанс групп ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан С.Туулд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Альяанс финанс групп ББСБ” ХХК нь хариуцагч С.Туулд холбогдуулан 36 780 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Альяанс финанс групп ББСБ” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 , 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Альяанс финанс групп ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Туулд холбогдох 36 780 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 341 850 төгрөгийн тал хувь болох 170 925 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН