Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 5869

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 3-р хороолол, 78А-1-р байрны 1301 тоотод байрлах, “Очир хотхон” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 78 дугаар байр, 205 тоотод оршин суух, Боржигон овогт Гантөмөрийн Сарнай /РД: ЕП89100709/-т холбогдох,

 

373 350төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Очир хотхон” СӨХ-ны төлөөлөгч Т.Одончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Очир хотхон” Сууц өмчлөгчдийн холбоонд дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний болон цэвэрлэгээ, лифт, жижүүрийн зардлыг 2015 оны 4-12 дугаар сарын 176 850 төгрөг, 2016 оны 1-8 дугаар сарын 157 200 төгрөг, бүгд 334 050 төгрөгний төлбөрөө төлөөгүй байна. “Очир хотхон” СӨХ удаа дараа мэдэгдэл өгч, төлбөр төлөхийг шаардаж байсан боловч одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Иймд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн болон Иргэний хуулийн 143, 146, 147 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 4-12 дугаар сарын төлбөр 176 850 төгрөг, 2016 оны 1-10 дугаар сарын төлбөр 196 500 төгрөг, бүгд 373 350 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Сарнай шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Очир хотхон” СӨХ-ны нэхэмжилсэн 373 350 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би байраа түрээслүүлж байсан учир түрээслэгч тал төлбөрийг төлөөгүйгээс төлбөрийг бөөгнүүлсэн юм. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Очир хотхон” СӨХ нь хариуцагч Г.Сарнайд холбогдуулан 373 350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь “Очир хотхон” СӨХ-ны нэхэмжилсэн 373 350 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Сарнай бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Очир хотхон” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Г.Сарнайд холбогдох 373 350  төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 373 350 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11 851  төгрөгийн тал хувь болох 5925 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 5925 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 5925 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Очир хотхон” СӨХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                       ШҮҮГЧ                                   М.БАЯСГАЛАН