Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 5914

 

      Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

      баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 50 мянгат-2-т байрлах, УБЦТС ХК-ийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн 25-11-180 тоотод оршин суух, Аюушийн Бямбажав /РД: УС53011859/-д холбогдох,

 

121 226 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “УБЦТС” ХК-ийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цахилгаан эрчим хүч хэрэглэгч А.Бямбажав нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх эрчим хүч хэрэглэсний төлбөр 121 226 төгрөгийн эрчим хүч хэрэглэж төлбөрөө одоог хүртэл улсад төлөөгүй байна. Иймд А.Бямбажаваас 121 226 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “УБЦТС” ХК-ийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дуламжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: А.Бямбажав нь эрчим хүч хэрэглэсний төлбөр 121 226 төгрөгийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “УБЦТС” ХК-ийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хариуцагч А.Бямбажавт холбогдуулан 121 226 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “УБЦТС” ХК-ийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төв нь нэхэмжлэлээсээ татгалзсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “УБЦТС” ХК-ийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй, А.Бямбажавт холбогдох 121 226 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийн тал хувь болох 2275 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                М.БАЯСГАЛАН