| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/07833/И |
| Дугаар | 5915 |
| Огноо | 2016-11-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 5915
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плазад байрлах, “Скайтель” ХХК /РД: 2576376/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 25/1-1 дүгээр байр, 402 тоотод оршин суух, Боржигон овогт Дамдинбалжирын Отгонжаргал /РД: ЧИ64120362/-д холбогдох,
57 461 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн төлөөлөгч Д.Болор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Отгонжаргал нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр дараа төлбөрт Postpaid NICE үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж, 91007856 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Д.Отгонжаргал нь гэрээний үүргээ үл биелүүлж 91007856 дугаарын 2015 оны 9 дүгээр сарын байдлаарх төлбөр 103 461 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5.1.7-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Д.Отгонжаргалд төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Д.Отгонжаргалаас төлбөрийн үлдэгдэл болох 103 461 төгрөг, үүнээс гэрээний 5.1.8-д заасны дагуу барьцаа 50 000 төгрөгийг хасч үлдэгдэл 53 461 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 57 461 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Отгонжаргал нь нэхэмжлэлийн үнийн дүнг бүрэн хүлэн зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 57 461 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Д.Отгонжаргалд холбогдуулан 57 461 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Отгонжаргалд холбогдох 57 461 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийн тал хувь болох 2275 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН