Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 5934

 

           Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 33-15 тоотод байрлах, “Манлай алаг адуун” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар хороолол, 5Б байр, 22 тоотод оршин суух, Бэсүүд овогт Шагдар Гэрэлтуяа /РД: НИ74042120/-т холбогдох,

 

8 803 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Манлай алаг адуун” ХХК-ийн төлөөлөгч Н.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Гэрэлтуяа нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж чадахгүй болж, бизнесийн үйл ажиллагаа нь доголдож сүүлдээ үйл ажиллагаа нь зогсож ажлын байрандаа ч ирэхгүй, манай байгууллага удаа дараа сануулж утсаар болон очиж уулзаж байсан боловч гэрээний үүргийг зохих журмын дагуу биелүүлэхээ амлаж байсан. Зээлдэгч  Ш.Гэрэлтуяа бидний удаа дараагийн уулзалт шаардлагыг үл тоож өдийг хүрсэн ч, манай байгууллага кампанийн холбогдох нөхдүүд хянан хэлэлцээд 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дуусах зээлийн үлдэгдэл болох 7 336 000 төгрөгийн зээлийн хугацааг харгалзахгүй хүү торгууль ногдуулахгүй хугацаа өгч төлж дуусгахыг мэдэгдэж хэлэхэд хүлээн зөвшөөрч төлж дуусгахаа амлаж байсан боловч иргэн Ш.Гэрэлтуяа үүргээ зохих ёсоор биелүүлээгүй энэ өдрийг хүрлээ. 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор, 60 удаагийн төлөлт хийхээс 7 удаагийи 644 000 төгрөгийг олон удаагийн уулзалт шаардлагын дагуу төлөөд үүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй. Ш.Гэрэлтуяа нь манай байгууллагад учруулсан хохирол болох зээлийн гэрээгээр тохиролцсон зээлийн үлдэгдэл 7 336 000 төгрөг, алданги 1 467 200 төгрөг, нийт 8 803 200 төгрөгийг Ш.Гэрэлтуяагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ш.Гэрэлтуяа нь манай байгууллагаас нэхэмжилсэн мөнгийг бүхэлд нь зөвшөөрч байгаа учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Ш.Гэрэлтуяа нь зээлийн үлдэгдэл болох 7 336 000 төгрөг, алданги 1 467 000 төгрөг, нийт 8 803 200 төгрөгийг 3 сарын хугацаатай буюу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2017 оны 02 дугаар сарын 30-ны өдрийг дуустал төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Манлай алаг адуун” ХХК нь хариуцагч Ш.Гэрэлтуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 803 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь “Манлай алаг адуун” ХХК-ийн нэхэмжилсэн 8 803 200 төгрөгийг хариуцагч Ш.Гэрэлтуяа 2017 оны 02 дугаар сарын 30-ны өдрийг дуустал төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Манлай алаг адуун” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ш.Гэрэлтуяад холбогдох 8 803 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 8 803 200 төгрөгийг хариуцагч 2017 оны 02 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нэхэмжлэгчид төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133 000 төгрөгийн тал хувь болох 66 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 66 500 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 66 500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Манлай алаг адуун” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                       ШҮҮГЧ                                             М.БАЯСГАЛАН