Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 779

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч Ч.Батбаатар /томилолтоор/,

хохирогч Э.М, Э.Э, Г.Л,

шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас О.М-M холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2003003610266 дугаартай хэргийг 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай,*** бүрэн дунд боловсролтой, *** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, 0000 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Сурагчийн 00-0000 тоотод оршин суух хаягтай,

Урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 00 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 0 жил 0 сарын хугацаагаар хорих ял,

Баянгол дүүргийн шүүхийн 0000 оны 0 дугаар сарын 00 -ны өдрийн 00 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Г овогт О-ийн М/0000000000/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.М нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны шөнийн 03 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, “Сутайн буянт” захын урд замд ххх маркийн 00-00 0000 дугаарын автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т заасан “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих хэсгийн баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно,” мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын голын хашлага даван эсрэг урсгалд орж Тоёото Приус маркийн 00-00 0000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч М.Э /4 настай/ М.Б /7настай/ нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Э.Э, Г.Л, жолооч Э.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх4-11-р хуудас/,

2. Хохирогч Э.М-ын:

“...5 шарын "Сутайн буянт" захын урд талын замаар баруунаасаа зүүн тийшээ замын 0-р эгнээгээр 00-00 км/цаг хурдтай, гэрлээ ойр дээрээ тавиад явж байтал эсрэг урсгалаас саарал өнгийн Гранд Марк-2 маркийн автомашин хурдтай орж ирээд миний автомашины зүүн урд талаас мөргөж осол гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх17-р хуудас/,

3. Иргэний нэхэмжлэгч Э.Э-ийн:

“...5 шар “Сутайн буянт” захын урд талын замаар явж байтал гэнэт эсрэг урсгалаас хурдтай автомашин орж ирж мөргөсөн. Тухайн үед би урд жолоочийн хажуугийн суудал дээр бага охин М.Э-тэй, арын суудалд Л гэх эмэгтэй, манай хүү М.Б, эгчийн охин А.Н нарын хамт сууж явсан...” гэсэн мэдүүлэг /хх30-р хуудас/,

8. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 0000 дугаартай:

“...М.Э-ийн биед зүүн хөлийн шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх56-57-р хуудас/,

9. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 7610 дугаартай:

“...М.Б-ын биед зүүн дунд чөмөгний дунд хэсгийн далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал /0000.00.00/ бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх59-60-р хуудас/,

10. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 0000 дугаартай:

“...Э.М-ын биед эгэмэнд зулгаралт, ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх62-63-р хуудас/,

11. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 0000 дугаартай:

“...Э.Э-гийн биед дух, зулайд няцарсан шарх, зовхинд цус хуралт, бугалга, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх66-67-р хуудас/,

12. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 0000 дугаартай:

“...Г.Л-гийн биед дух, зовхинд урагдсан шарх, цус хуралт, шуу, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх78-79-р хуудас/,

13. “Хас Үнэлгээ” ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан /хх90-91 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.М-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч О.М нь “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас замын голын хашлага даван эсрэг урсгалд орж Тоёото Приус маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч М.Э /0 настай/ М.Б /0 настай/ нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Э.Э, Г.Л, жолооч Э.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч О.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т заасан “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих хэсгийн баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно,” мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын голын хашлага даван эсрэг урсгалд орж Тоёото Приус маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч М.Э /0 настай/ М.Б /0 настай/ нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Э.Э, Г.Л, жолооч Э.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:   

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх4-11-р хуудас/,

- Хохирогч Э.М-ын мэдүүлэг /хх17-р хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Э.Э-гийн мэдүүлэг /хх30-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 0000 оны  0 дугаар сарын 00-ны өдрийн 0000 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх59-60-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 0000 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх59-60-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 0000 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх62-63-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 0000 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх66-67-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 0000 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх78-79-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба, зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч М.Э /0 настай/ М.Б /0 настай/ нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Э.Э, Г.Л, Э.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.М-ыг “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Э, М.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Э.Энхтуяа, Э.Миеэгомбо, Г.Л нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс хохирогч М.Э, М.Б, Э.Э, Э.М нарын эмчилгээний зардалд 0.000.000 төгрөг, хохирогч Г.Лхагвасүрэнгийн эмчилгээний зардалд 000.000 төгрөгийг төлсөн байна.

Харин шүүх хуралдаанд хохирогч Э.М нь энэ гэмт хэргийн улмаас өөрт болон насанд хүрээгүй хохирогч М.Э, М.Б, хохирогч Э.Э нарт учирсан хохирол, хор уршгийн зардалд 00.000.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч О.М-аас гаргуулж хохирогчид олгохоор, мөн хохирогч М.Э, М.Б, Э.Э, Э.М, Г.Л нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.   

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “О.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгчийн хувийн байдлын тухайд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч О.М нь урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн Баянгол дүүргийн шүүхийн 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдрийн 00 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн байх ба уг хугацаа дууссан байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байна. 

Шүүхээс шүүгдэгч О.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 Шүүгдэгч О.М нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, орлого зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2003003610266 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт О-гийн М-ыг “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-т 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-т оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-с 10.106.750 /арван сая нэг зуун зургаан мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулж, хохирогч Э.М -/М.Э , М.Б, Э.Э/-д олгож, хохирогч нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч О.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ДАЛАЙХҮҮ