Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 5963

 

                Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Моносын 3-4А тоотод оршин суух, Далхаагийн Оюунбаяр /РД: ЦЖ55032907/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2Г дугаар байр, 35 тоотод оршин суух, Чүлтэм овогтой Борхүүгийн Мягмаржав /РД: ЧН86110450/-т холбогдох,

 

2 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Б.Чулуунцэцэгийн 5019662606 тоот Хаан банкны дансаар дамжуулан Б.Мягмаржавт 2 000 000 төгрөг бэлнээр шилжүүлэн өгсөн. Харилцан тохиролцсон хугацаандаа өр төлбөрийг барагдуулаагүй. Хэл сураггүй холбоо барилгүй алга болсон тул мөнгө шилжүүлсэн дансны дугаарын эзэмшигчийн нэрээр хаяг тогтоолгох гэж шүүхэд хандсан. Ингээд эзэн холбогдогч Б.Мягмаржавыг олж тогтоон өөртэй нь уулзсан. Иймд Б.Мягмаржаваас үндсэн 2 000 000 төгрөг болон энэ хугацаанд гарсан зардал төлбөр болох нийт 2 100 000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд миний хүсэлтийг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Мягмаржав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.Оюунбилэгийн нэхэмжилсэн 2 100 000 төгрөгийг төлж барагдуулахаа зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Оюунбилэг нь хариуцагч Б.Мягмаржавт холбогдуулан 2 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2 100 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Д.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй, Б.Мягмаржавт холбогдох 2 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 2 100 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48 650  төгрөгийн тал хувь болох 24 325 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 24 325 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 24 325 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                       ШҮҮГЧ                                   М.БАЯСГАЛАН