Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/122

 

2020 оны 08 дугаар сарын 11 өдөр                     Дугаар 2020/ШЦТ/122                                                Ханбогд сум

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхзул,

Улсын яллагч Б.Амармөрөн,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхтөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал

Шүүгдэгч Т.П нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Пд холбогдох эрүүгийн 1929002680158 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

            Шүүгдэгч Т.П нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 5 ханатай монгол гэр 3 ширхэг, 65-00 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн чирэгч толгой, 47-72 УАА улсын дугаартай Тоёота приус-30 маркийн суудлын автомашиныг шатааж, бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр 52 700 000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.П шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2019 оны  09 дугаар сарын 14-ний өглөө босоод эхнэртэйгээ маргалдсан архи уулаа чи гээд, тэгээд түлшээ савлах гээд урьд нь Санхо компаниас түлшээ аваад амбаарт хийсэн байсан. Тэрийг гаргаж савлах гэтэл дундарсан байсан тэгсэн эхнэр чи түлшээ зараад архи аваад уусан байна гэсэн би үгүй Санхо компанид ажилладаг таньдаг жолооч надад хужаагын шимийн архи гээд 5 литртэй архи өгсөн гэртээ аваачиж уугаарай гээд  би гэртээ ороод орондоо орчоод уусан. Намайг хөөж зайлуулна гээд, би зайлахгүй гэж маргаад ажилдаа явсан Санхо компанид машин хучигч ажил хийдэг байсан. Замдаа дэлгүүрт ороод  1 шил архи худалдаж аваад ганцаараа уусан, тэгээд тамхи татах гэсэн асаагуур дууссан чүдэнзээр асаагаад чүдэнзээ шидсэн тэгсэн гал гараад эхлэхээр нь цүнхтэй хувцасаа аваад гарсан. Тасарсан байхад У.Гантөмөр байцаагч ирээд гавласан байсан. Өглөө сэрээд ухаан орсон. Энэ Норд бензийн хохирлыг манай эхнэр төлсөн. Хохирогч Ц.Сарантуяагийн хохирол болох  900,000 төгрөгийг 450,000 төгрөгөөр 2 хувааж төлнө. Хохирогч Б.Эрдэнэбаяртай хохирлыг барагдуулж өгнө, гомдолгүй гээд ярьсан. Би эрүүл мэндийн шалтгаанаар группт орсон өнгөрсөн намар хугацаа нь дуусаад сунгуулж чадаагүй намар хотод очоод эмнэлэгт хэвтсэн. Надад тохирсон хөнгөн ял оногдуулж өгнө үү?” гэв.

Хохирогч Ц.Сэржхорлоогийн “... Би 2019 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр 10-н цагийн үед гэрээсээ гарсан. Өглөө босоход миний нөхөр болох Т.П нь согтуу байсан. Нэг хүн 2 ширхэг дугуй захиж үлдээсэн чинь тэрийг зарна гээд байхаар нь хүн итгээд юм аа захиж үлдээж байхад чи зарж болохгүй гэсэн чинь уурлаад гэрлүү түлш цацаад байсан тэгэхээр нь болиулаад харсан чинь фасканд нь мөнгө харагдахаар нь дахиад архи уучихна гэж бодоод авах гэсэн чинь миний гарыг хазаад мөн хоолойг минь боосон тэгээд би хүч хүрэхгүй болохоороо чи яагаад ингэж байдаг юм бэ гэж хэлээд модон амбаарт байсан түлшээ ачаад аваад явсан юм тэгээд Цагаан хад руу ороод явж байсан чинь цагдаа зогсоосон тэгээд журмын хашаанд ороод байж байсан чинь цаг 12 цаг болсон тэгээд гэр шатаана гээд байсан болохоор нь юу болж байна гээд би дүүтэйгээ хамт 2 удаа очиж үзсэн чинь гэртээ унтаж байсан. Би тэгээд 14 цаг хагас болж байхад дахиад гэртээ ирээд харсан чинь гэртээ ганцаараа унтаж байсан юм. Би тэгэхээр нь боомтруу банк орохоор явж байсан чинь нэг хүн утсаар залгаад гэр чинь шатаад байна ш дээ гэж хэлэхээр нь буцаад хүрээд ирсэн чинь гэрийн хойд талд байсан Норд бенз маркийн машины чирэгч толгой хажууд нь байсан модон амбаар 5-н ханатай монгол гэр, тоёото приус 30 маркийн тээврийн хэрэгсэл шатаж байсан ... ” /1 дүгээр хх-ийн 44-р хуудаст/,

Хохирогч Ц.Сарантуяагийн “... Би хэзээ ирж буусныг нь мэдээгүй нэг ирсэн чинь буусан байсан. Тэгээд айлын үүдэнд яасан ойрхон гэрээ барьдаг юм бэ Монгол хүн байж айлын үүдэнд тулгаж бариад жаахан хол барьж болдоггүй юм уу гэж манай нэг найз хэлсэн байсан. ... Би гэрээ төлүүлж авмаар байна. Би гомдолтой байна.” /1 дүгээр хх-ийн 50-51-р хуудаст/,

Хохирогч Э.Отгонбаатарын “... Уг тээврийн хэрэгслийн кабин шатаж эргэж ашиглагдах боломжгүй болсон мөн урд залуурыг тэнхлэгний 2 ширхэг дугуй, хөтлөгч тэнхлэгний 4-н хос дугуй галд шатсан. Чиргүүлд галд өртөн шатаж гэмтсэн зүйл бол байхгүй.... Манай компаний зүгээс хохиролоо барагдуулсан тохиолдолд гомдол санал байхгүй...” /1 дүгээр хх-ийн 55-56-р хуудаст/,

Хохирогч Б.Эрдэнэбаярын “... Би 2019 оны 09 сарын 14-ны өдрийн 15-н цагт Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хад гэх газарт гал гарсан талаар мэдсэн Би тухайн үед БНХАУ-ын Ганц мод боомтонд байсан юм. Би өөрийн аавын дүү болох Сэржхорлоогийн гэрийн гадна 2019 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр тоёото приус-30 маркийн 47-72 УАА улсын авто машиныг үлдээгээд гадуур нь нимгэн шалаанзны бүтээлгээр хучаад явсан юм. Би тэгээд өөрийн машинаа галд шатсан талаар мэдсэн юм. ... Намайг очиход П нь 5 литрийн савтай хятад архи уугаад байж байсан би архинаас нь жаахан асгаад та наад архиа боль гэж хэлээд явсан... Би гомдолтой байна. Би Пгээс машиныхаа мөнгийг гаргуулан авмаар байна.” /1 дүгээр хх-ийн 63-64-р хуудаст/,

Гэрч Х.Энхтүвшингийн “... Намайг харахад эхлээд гэрийн баруун талд байсан модон амбаараас эхлэн гал гарч байсан тэгээд гэрлүү дамжин шатаад тэгээд дараа нь Норд бенз маркийн авто машины кабинруу орж дараа нь хажууд байсан 2 Монгол гэр шатаад хажууд нь байсан приус маркын шатсан манай гэрлүү гал хажуугаасаа төнөж шатаж эхлэсэн тэгсэн салхи нь урагшаа эргэж манай гэрийн гал унтарссан чинь хүмүүс тэр газраас өргөн холдуулсан  ... Би хэн гал тавьсныг нь хараагүй эхнэр нөхрийгөө шатаана гээд байсан шатаачихсан байна ш дээ гээд уйлаад зогсож байхыг нь 2 нүдээрээ харсан.” /1 дүгээр хх-ийн 76-77-р хуудаст/,

Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №21/19 дугаартай дүгнэлтэд: “а/ Магадлуулагч Төмөрбаатар овогтой П /ПЗ71111416/ сэтгэцийн хувьд эрүүл болно. б/ Магадлуулагч Төмөрбаатар овогтой П нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. в/ Магадлуулагч Төмөрбаатар овогтой П нь хэрэг хариуцах чадвартай.” /1 дүгээр хх-ийн 79-81-р хуудаст/,

Өмнөд бүсийн төв-өмнөговь аймгийн аймгийн онцгой байдлын газар гал түймрийн улсын байцаагчийн гал түймэр гарсан тухай 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 30/06 дугаартай актад: 1, 2-р асуултын хариу: Гал түймрийн шатлагын явц байдал, хэргийн газар хийсэн үзлэг, гэрч, хохирогч нараас авсан тайлбар зэргийг нэгтгэн үзэхэд гал түймэр нь ил гал гарсны улмаас гал түймэр тархан дэлгэрсэн байх магадлалтай байна. 3-р асуултын хариу: Гал түймэр нь гадны нөлөөтэй байх ба хүний буруутай үйл ажиллагаанаас гал түймэр гарч гал тархан дэлгэрсэн байх магадлалтай байна. 4-р асуултын хариу: Объект нь гал түймрийн бүрэн шатлага явагдсан тул гал түймэрт өртсөн эд зүйлс нь тогтоогдох боломжгүй. /1 дүгээр хх-ийн 84-р хуудаст/,

Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Ц002-019 дугаартай дүгнэлтээр Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн чирэгч толгойн үнэлгээг /2006 онд үйлдвэрлэгдсэн 2007 онд Монгол улсад орж ирсэн/ 35.000.000 төгрөгөөр тогтоосон байна. /1 дүгээр хх-ийн 91-р хуудаст/,

Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Ц001-019 дугаартай дүгнэлтээр тоёото приус-30 маркийн  тээврийн хэрэгслийн үнэлгээг /2006 онд үйлдвэрлэгдсэн 2007 онд Монгол улсад орж ирсэн/ 15.000.000 төгрөгөөр тогтоосон байна. /1 дүгээр хх-ийн 87-р хуудаст/,

Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Ц19-15 дугаартай дүгнэлтээр 3 ширхэг /5 ханатай/ Монгол гэрийн үнэлгээг 2.700.000 төгрөгөөр тогтоосон байна. /1 дүгээр хх-ийн 97-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Пд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:      

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Т.П нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 5 ханатай монгол гэр 3 ширхэг, 65-00 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн чирэгч толгой, 47-72 УАА улсын дугаартай Тоёото приус-30 маркийн суудлын авто машиныг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буюу галдан шатаах аргаар устгаж, бусдад 52.700.000  төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь.

Яллагдагч Т.Пгийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “... Би 2019 оны 09 дүгээр сарын 14-нд өглөө сэрээд байж байсан тэгсэн миний эхнэр болох Сэржхорлоо намайг гарч түлш савла гэхээр нь гарсан тэгээд түлшээ савлаад байж байсан чинь нэг канистертай түлш нь дундарсан байсныг Сэржхорлоо хараад өө чи энийг зараад архи аваад уучихсан байна ш дээ гэхээр нь надад хүн өгсөн би түлш зараагүй гэсэн чинь намайг зарсан гээд дайраад байсан тэгснээ ажилдаа яв орой замын зардлаа олоод ирээд эгч рүүгээ зайл гэхээр нь би дугараагүй юм тэгсэн чинь намайг түлш зарж архи уусан биздээ гээд байхаар бид 2 хоорондоо хэрэлдсэн намайг өшиглөхөөр нь би зөрүүлээд заамдаж аваад гарыг нь хазсан юм. Би тэгээд канистертай түлшийг аваад гэрлүү цацсан чинь Сэржхорлоо надаас тэр канистерийг булаагаад авчихсан. Би тэгээд ажил руу явах зам дээр Хаппи гэдэг нэртэй дэлгүүр ороод 1 шил 0.5 грийн ерөөл гэдэг нэртэй архи аваад буцаад гэртээ ирээд гэрийн гадна талд сууж байгаад архиа ганцаараа уугаад сууж байгаад тэгээд гэрлүүгээ ороод нилээд унтаж байгаад сэрээд тамхи асаагаад чүдэнзээ гэрийн хаяа руу шидсэн чинь гал гарсан юм аа. Би гэрлүүгээ гүйж ороод өөрийн цүнхтэй хувцсаа авч баруун талын уулан дээр гаргаж тавьсан тэгээд нэг мэдсэн чинь би гавтай сууж байсан. Тэгээд галыг ковш ирээд унтрааж байсан ...” /1 дүгээр хх-ийн 109-110-р хуудас/ гэх мэдүүлэг,

Яллагдагч Т.Пгийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “... Би Монгол гэр модон амбаар 2 завсарт зогсож байсан юм. Тэгээд тамхиа асаагаад гэр модон амбаар хоёрын завсарт байсан хучлага нь дээр шидсэн чинь гал гараад тэгээд тэр модон амбаар шатаад эхлэхээр нь би гэрлүүгээ орж өөрийн цүнхтэй хувцсаа аваад баруун талын уулын дээр гаргаж тавьсан тэгээд би тасарчихсан байна лээ нэг мэдсэн гавтай сэрсэн” /1 дүгээр хх-ийн 215-р хуудас / гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Сэржхорлоогийн “... Би 2019 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр 10-н цагийн үед гэрээсээ гарсан. Өглөө босоход миний нөхөр болох Т.П нь согтуу байсан. Нэг хүн 2 ширхэг дугуй захиж үлдээсэн чинь тэрийг зарна гээд байхаар нь хүн итгээд юм аа захиж үлдээж байхад чи зарж болохгүй гэсэн чинь уурлаад гэрлүү түлш цацаад байсан тэгэхээр нь болиулаад харсан чинь фасканд нь мөнгө харагдахаар нь дахиад архи уучихна гэж бодоод авах гэсэн чинь миний гарыг хазаад мөн хоолойг минь боосон тэгээд би хүч хүрэхгүй болохоороо чи яагаад ингэж байдаг юм бэ гэж хэлээд модон амбаарт байсан түлшээ ачаад аваад явсан юм тэгээд Цагаан хад руу ороод явж байсан чинь цагдаа зогсоосон тэгээд журмын хашаанд ороод байж байсан чинь цаг 12 цаг болсон тэгээд гэр шатаана гээд байсан болохоор нь юу болж байна гээд би дүүтэйгээ хамт 2 удаа очиж үзсэн чинь гэртээ унтаж байсан. Би тэгээд 14 цаг хагас болж байхад дахиад гэртээ ирээд харсан чинь гэртээ ганцаараа унтаж байсан юм. Би тэгэхээр нь боомтруу банк орохоор явж байсан чинь нэг хүн утсаар залгаад гэр чинь шатаад байна ш дээ гэж хэлэхээр нь буцаад хүрээд ирсэн чинь гэрийн хойд талд байсан Норд бенз маркийн машины чирэгч толгой хажууд нь байсан модон амбаар 5-н ханатай монгол гэр, тоёото приус 30 маркийн тээврийн хэрэгсэл шатаж байсан ... ” /1 дүгээр хх-ийн 44-р хуудаст/,

Хохирогч Ц.Сарантуяагийн “... Би хэзээ ирж буусныг нь мэдээгүй нэг ирсэн чинь буусан байсан. Тэгээд айлын үүдэнд яасан ойрхон гэрээ барьдаг юм бэ Монгол хүн байж айлын үүдэнд тулгаж бариад жаахан хол барьж болдоггүй юм уу гэж манай нэг найз хэлсэн байсан. ... Би гэрээ төлүүлж авмаар байна. Би гомдолтой байна.” /1 дүгээр хх-ийн 50-51-р хуудаст/,

Хохирогч Э.Отгонбаатарын “... Уг тээврийн хэрэгслийн кабин шатаж эргэж ашиглагдах боломжгүй болсон мөн урд залуурыг тэнхлэгний 2 ширхэг дугуй, хөтлөгч тэнхлэгний 4-н хос дугуй галд шатсан. Чиргүүлд галд өртөн шатаж гэмтсэн зүйл бол байхгүй.... Манай компаний зүгээс хохиролоо барагдуулсан тохиолдолд гомдол санал байхгүй...” /1 дүгээр хх-ийн 55-56-р хуудаст/,

Хохирогч Б.Эрдэнэбаярын “... Би 2019 оны 09 сарын 14-ны өдрийн 15-н цагт Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хад гэх газарт гал гарсан талаар мэдсэн Би тухайн үед БНХАУ-ын Ганц мод боомтонд байсан юм. Би өөрийн аавын дүү болох Сэржхорлоогийн гэрийн гадна 2019 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр тоёото приус-30 маркийн 47-72 УАА улсын авто машиныг үлдээгээд гадуур нь нимгэн шалаанзны бүтээлгээр хучаад явсан юм. Би тэгээд өөрийн машинаа галд шатсан талаар мэдсэн юм. ... Намайг очиход П нь 5 литрийн савтай хятад архи уугаад байж байсан би архинаас нь жаахан асгаад та наад архиа боль гэж хэлээд явсан... Би гомдолтой байна. Би Пгээс машиныхаа мөнгийг гаргуулан авмаар байна.” /1 дүгээр хх-ийн 63-64-р хуудаст/,

Гэрч Х.Энхтүвшингийн “... Намайг харахад эхлээд гэрийн баруун талд байсан модон амбаараас эхлэн гал гарч байсан тэгээд гэрлүү дамжин шатаад тэгээд дараа нь Норд бенз маркийн авто машины кабинруу орж дараа нь хажууд байсан 2 Монгол гэр шатаад хажууд нь байсан приус маркын шатсан манай гэрлүү гал хажуугаасаа төнөж шатаж эхлэсэн тэгсэн салхи нь урагшаа эргэж манай гэрийн гал унтарссан чинь хүмүүс тэр газраас өргөн холдуулсан  ... Би хэн гал тавьсныг нь хараагүй эхнэр нөхрийгөө шатаана гээд байсан шатаачихсан байна ш дээ гээд уйлаад зогсож байхыг нь 2 нүдээрээ харсан.” /1 дүгээр хх-ийн 76-77-р хуудаст/,

Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №21/19 дугаартай дүгнэлтэд: “а/ Магадлуулагч Төмөрбаатар овогтой П /ПЗ71111416/ сэтгэцийн хувьд эрүүл болно. б/ Магадлуулагч Төмөрбаатар овогтой П нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. в/ Магадлуулагч Төмөрбаатар овогтой П нь хэрэг хариуцах чадвартай.” /1 дүгээр хх-ийн 79-81-р хуудаст/,

Өмнөд бүсийн төв-өмнөговь аймгийн аймгийн онцгой байдлын газар гал түймрийн улсын байцаагчийн гал түймэр гарсан тухай 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 30/06 дугаартай актад: 1, 2-р асуултын хариу: Гал түймрийн шатлагын явц байдал, хэргийн газар хийсэн үзлэг, гэрч, хохирогч нараас авсан тайлбар зэргийг нэгтгэн үзэхэд гал түймэр нь ил гал гарсны улмаас гал түймэр тархан дэлгэрсэн байх магадлалтай байна. 3-р асуултын хариу: Гал түймэр нь гадны нөлөөтэй байх ба хүний буруутай үйл ажиллагаанаас гал түймэр гарч гал тархан дэлгэрсэн байх магадлалтай байна. 4-р асуултын хариу: Объект нь гал түймрийн бүрэн шатлага явагдсан тул гал түймэрт өртсөн эд зүйлс нь тогтоогдох боломжгүй. /1 дүгээр хх-ийн 84-р хуудаст/,

Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Ц002-019 дугаартай дүгнэлтээр Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн чирэгч толгойн үнэлгээг /2006 онд үйлдвэрлэгдсэн 2007 онд Монгол улсад орж ирсэн/ 35.000.000 төгрөгөөр тогтоосон байна. /1 дүгээр хх-ийн 91-р хуудаст/,

Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Ц001-019 дугаартай дүгнэлтээр тоёото приус-30 маркийн  тээврийн хэрэгслийн үнэлгээг /2006 онд үйлдвэрлэгдсэн 2007 онд Монгол улсад орж ирсэн/ 15.000.000 төгрөгөөр тогтоосон байна. /1 дүгээр хх-ийн 87-р хуудаст/,

Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Ц19-15 дугаартай дүгнэлтээр 3 ширхэг /5 ханатай/ Монгол гэрийн үнэлгээг 2.700.000 төгрөгөөр тогтоосон байна. /1 дүгээр хх-ийн 97-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл дээр маргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлд заасан болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх гэмт хэргээр зүйлчлэн хөнгөрүүлэхийг санал гаргасныг шүүх хүлээн аваагүй болно. Шүүхээс шүүгдэгч Т.Пг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн буюу шүүгдэгч Т.Пгийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т заасан гэмт хэргийн шинжтэй нийцэж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Т.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 5 ханатай монгол гэр 3 ширхэг, 65-00 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн чирэгч толгой, 47-72 УАА улсын дугаартай Тоёото приус-30 маркийн суудлын авто машиныг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буюу галдан шатаах аргаар устгаж, бусдад 52.700.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Ц.Сэржхорлоогийн “... Т.П нь ... уурлаад гэрлүү түлш цацаад байсан тэгэхээр нь болиулаад ... “ /1 дүгээр хх-ийн 44-р хуудас/ гэх мэдүүлэг

Яллагдагч Т.Пгийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “ ... Би тэгээд канистертай түлшийг аваад гэрлүү цацсан чинь Сэржхорлоо надаас тэр канистерийг булаагаад авчихсан. Би тэгээд ажил руу явах зам дээр Хаппи гэдэг нэртэй дэлгүүр ороод 1 шил 0.5 грийн ерөөл гэдэг нэртэй архи аваад буцаад гэртээ ирээд гэрийн гадна талд сууж байгаад архиа ганцаараа уугаад сууж байгаад тэгээд гэрлүүгээ ороод нилээд унтаж байгаад сэрээд тамхи асаагаад чүдэнзээ гэрийн хаяа руу шидсэн чинь гал гарсан юм аа. Би гэрлүүгээ гүйж ороод өөрийн цүнхтэй хувцсаа авч баруун талын уулан дээр гаргаж тавьсан тэгээд нэг мэдсэн чинь би гавтай сууж байсан. Тэгээд галыг ковш ирээд унтрааж байсан ...” /1 дүгээр хх-ийн 109-110-р хуудас/ гэх мэдүүлэг

Яллагдагч Т.Пгийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “... Би Монгол гэр модон амбаар 2 завсарт зогсож байсан юм. Тэгээд тамхиа асаагаад гэр модон амбаар хоёрын завсарт байсан хучлага нь дээр шидсэн чинь гал гараад тэгээд тэр модон амбаар шатаад эхлэхээр нь би гэрлүүгээ орж өөрийн цүнхтэй хувцсаа аваад баруун талын уулын дээр гаргаж тавьсан тэгээд би тасарчихсан байна лээ нэг мэдсэн гавтай сэрсэн” /1 дүгээр хх-ийн 215-р хуудас / гэх мэдүүлэг

Гэрч Х.Энхтүвшингийн “... Намайг харахад эхлээд гэрийн баруун талд байсан модон амбаараас эхлэн гал гарч байсан тэгээд гэрлүү дамжин шатаад тэгээд дараа нь Норд бенз маркын авто машины кабинруу орж дараа нь хажууд байсан 2 Монгол гэр шатаад хажууд нь байсан приус маркийн шатсан манай гэрлүү гал хажуугаасаа төөнөж шатаж эхэлсэн тэгсэн салхи нь урагшаа эргэж манай гэрийн гал унтарссан чинь хүмүүс тэр газраас өргөн холдуулсан  ... Би хэн гал тавьсныг нь хараагүй эхнэр нөхрийгөө шатаана гээд байсан шатаачихсан байна ш дээ гээд уйлаад зогсож байхыг нь 2 нүдээрээ харсан.” /1 дүгээр хх-ийн 76-77-р хуудас/

Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №21/19 дугаартай дүгнэлтэд: “а/ Магадлуулагч Төмөрбаатар овогтой П /ПЗ71111416/ сэтгэцийн хувьд эрүүл болно. б/ Магадлуулагч Төмөрбаатар овогтой П нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. в/ Магадлуулагч Төмөрбаатар овогтой П нь хэрэг хариуцах чадвартай.” /1 дүгээр хх-ийн 79-81-р хуудас/

Өмнөд бүсийн төв-өмнөговь аймгийн аймгийн онцгой байдлын газар гал түймрийн улсын байцаагчийн гал түймэр гарсан тухай 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 30/06 дугаартай актад: 1, 2-р асуултын хариу: Гал түймрийн шатлагын явц байдал, хэргийн газар хийсэн үзлэг, гэрч, хохирогч нараас авсан тайлбар зэргийг нэгтгэн үзэхэд гал түймэр нь ил гал гарсны улмаас гал түймэр тархан дэлгэрсэн байх магадлалтай байна. 3-р асуултын хариу: Гал түймэр нь гадны нөлөөтэй байх ба хүний буруутай үйл ажиллагаанаас гал түймэр гарч гал тархан дэлгэрсэн байх магадлалтай байна. 4-р асуултын хариу: Объект нь гал түймрийн бүрэн шатлага явагдсан тул гал түймэрт өртсөн эд зүйлс нь тогтоогдох боломжгүй. /1 дүгээр хх-ийн 84-р хуудас/

Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Ц002-019 дугаартай дүгнэлтээр Норд бенз маркын тээврийн хэрэгслийн чирэгч толгойн үнэлгээг /2006 онд үйлдвэрлэгдсэн 2007 онд Монгол улсад орж ирсэн/ 35.000.000 төгрөгөөр тогтоосон байна. /1 дүгээр хх-ийн 91-р хуудас/

Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Ц001-019 дугаартай дүгнэлтээр тоёото приус-30 маркийн  тээврийн хэрэгслийн үнэлгээг /2006 онд үйлдвэрлэгдсэн 2007 онд Монгол улсад орж ирсэн/ 15.000.000 төгрөгөөр тогтоосон байна. /1 дүгээр хх-ийн 87-р хуудас/

Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Ц19-15 дугаартай дүгнэлтээр 3 ширхэг /5 ханатай/ Монгол гэрийн үнэлгээг 2.700.000 төгрөгөөр тогтоосон байна. /1 дүгээр хх-ийн 97-р хуудас/ Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.П нь санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Пгийн үйлдсэн дээрхи гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

                            

 

Хоёр. Хохирол төлбөрийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

“Тайгын булаг авто” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн тасагт 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 19/1-167 дугаартай албан бичгээр гаргасан тайлбартаа “... Эрүүгийн хэргийн 1929002680158 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгчээр 47-72 УАА улсын дугаартай,ZVW301208763 арал дугаартай, Хар өнгөтэй Тоёото Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл нь 2019 оны 08 дугаар сарын 23-ний өдөр иргэн Болдоо овогтой Эрдэнэбаяр /РД:ПЮ89081294/-ийг оролцуулж өгнө үү” гэжээ. 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор “Тайгын булаг авто” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Эрдэнэбаярыг тогтоожээ. 1-р хх-ийн 30-35-р хуудаст байгаа “Тайгын булаг авто” ХХК-ийн тус цагдаагийн тасагт гаргаж өгсөн холбогдох баримтууд нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй байна.

Шүүгдэгч Т.Пгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас “Галбын түмэн хөлөг” ХХК-нд учирсан хохирлын хэмжээг Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Ц002-019 дугаартай дүгнэлтээр Норд бенз маркын тээврийн хэрэгслийн чирэгч толгойн үнэлгээг /2006 онд үйлдвэрлэгдсэн 2007 онд Монгол улсад орж ирсэн/ 35.000.000 төгрөгөөр тогтоосон байна. /1 дүгээр хх-ийн 91-р хуудас/

Мөн хохирогч Б.Эрдэнэбаярт учирсан хохирлын хэмжээг Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Ц001-019 дугаартай дүгнэлтээр тоёото приус-30 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 15.000.000 төгрөгөөр тогтоосон байна. /1 дүгээр хх-ийн 87-р хуудас/

Хохирогч Ц.Сарантуяа, хохирогч Ц.Сэржхорлоо нарт учирсан хохирлын хэмжээг Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Ц19-15 дугаартай дүгнэлтээр 3 ширхэг /5 ханатай/ Монгол гэрийн үнэлгээг 2.700.000 төгрөгөөр тогтоосон байна. /1 дүгээр хх-ийн 97-р хуудас/

“Галбын түмэн хөлөг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Хатанбаатар нь 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 19/29 дугаар албан тоотоор тус компанийн хууль ёсны төлөөлөгчөөр Эрдэнэ-Очирын Отгонбаатарыг томилсон.

“Галбын түмэн хөлөг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Хатанбаатарын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 19/31 дугаартай албан тоотоор Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Цагдаагийн тасагт гаргасан хүсэлтдээ “Тус компанийн эзэмшлийн 6500 ӨМА улсын дугаартай /Арлын дугаар: LBZ446DB06A003030, Хөдөлгүүрийн дугаар: 05070778945/, NORTNBENZ маркийн ND4250 W362JJ загварын чирэгч нь 2019 оны 09 сарын 19-нд Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан баг, Цагаан хад суурьшлын бүсэд шатсан бөгөөд тус хэргийн хохирол барагдсан тул гомдол саналгүй болно.” гэв.

65-00 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл нь Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар “Галбын түмэн хөлөг” ХХК-ийн эзэмшлийнх болох нь тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 153-р хуудас/ 

Хохирогч “Галбын түмэн хөлөг” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Отгонбаатарын Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын шүүхэд гаргасан хүсэлтдээ “Галбын түмэн хөлөг ХХК-н төлөөлөгч Отгонбаатар миний бие цаашид шүүх хуралдаанд оролцохгүй байх хүсэлт гаргаж байна мөн “Галбын түмэн хөлөг” ХХК-н зүгээс гомдол санал байхгүй болно” гэжээ. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Пгээс 900.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Сарантуяад олгох нь зүйтэй.

Хохирогч Б.Эрдэнэбаяр нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд гаргасан хүсэлтдээ “... миний бие нь шүүгдэгч Т.Пгээс тухайн машины хохирлыг нэхэмжлэхгүй, Т.Пд ямар нэгэн гомдол саналгүй болно. Мөн миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй , ... ” гэсэн байна.

Гурав.Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.П нь сэтгэцийн хувьд эрүүл, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай болох нь Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн шүүх сэтгэцийн дүгнэлт №21/19 дугаартай 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т зааснаар шүүгдэгч Т.Пд 2 жил 6 сарын хугацаанд хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад хорих санал гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр торгох ял оногдуулах санал, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, хувийн бусад байдал, хохирогч Ц.Сэржхорлоо, хохирогч Э.Отгонбаатар, хохирогч Б.Эрдэнэбаяр нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан шүүгдэгч Хөх нүдэн овогт Төмөрбаатарын Пг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т зааснаар шүүгдэгч Т.Пг 10.000 /арван мянган/ нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Пд оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.П нь унадаг өвчтэй, эмчийн хяналтад байдаг болох нь 2 дугаар хх-ийн 61-65 дугаар хуудсанд байгаа холбогдох баримтаар тогтоогдож байна.

 Шүүгдэгч Т.Пгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

Шүүгдэгч Т.П нь хохирогч А.Сарантуяад 900.000 төгрөгийн төлбөртэй, Т.П 113 хоног цагдан хоригдсон хоногтой, шийдвэрлэгдвэл зохих битүүмжлэгдсэн зүйл болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, “Галбын түмэн хөлөг” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Отгонбаатар, хохирогч Б.Эрдэнэбаяр, нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Т.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.