Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/¬¬¬¬123

 

2020 оны 08 сарын 12 өдөр                                 Дугаар 2020/ШЦТ/­­­­123                                                  Ханбогд сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Б.Амармөрөн,

Шүүгдэгч: Т.Ц /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их өлзийт овогт Түглийгийн Цад холбогдох 2029000970095 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Ц нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум, Гавилууд 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын Тамгын газрын байрны урд талын сайжруулсан шороон замын уулзварт “Тоёота Ланд Крузер-80” маркийн 87-78 ӨМҮулсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-т заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, YG-150 маркийн мотоциклыг жолоодож явсан насанд хүрээгүй хохирогч У.Төрбатын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ц мэдүүлэхдээ: 2020 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр Хаан банк орчоод буцах замд Засаг даргын тамгын газрын урд уулзвараар орох гээд 2 тал руугаа хараад машин байхгүй болохоор нь явсан замын зүүн талд овоолттой шорооны араас хөвөөг дагаад мотоцикл гарч ирсэн машины урд тал мөргөөд ойчсон. Тэгээд эмнэлэг дуудаад, хүүхдийг эмнэлэг явуулаад цагдаа дуудаад, цагдаа иртэл хүлээсэн” гэв.

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн гэрэл зураг, тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 9-14-р хуудаст/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 16-р хуудаст/

Нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 21-р хуудаст/

Гэмтэл согог судлалын үндэсний төв У.Төрбатын өвчний түүх /хх-ийн 23-33-р хуудаст/

Насанд хүрээгүй хохирогч У.Төрбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цагийн орчимд Хурд маркийн улсын дугааргүй мотоциклоор Ханбогд  сумын Тамгын газрын урд замаар зүүн зүгээс баруун тийш чиглэлтэй явж байхад Ханбогд сумын Тамгын газрын замын хажуугийн овоолсон шорооны цаанаас “Ланд Крузер-80” маркийн саарал өнгөтэй машин хүрч ирэхээр нь би зүүн тал руугаа дараад бид 2 мөргөлдсөн. Мөргөлдсөний дараа би шоконд ороод нэг мэдэхэд Ханбогд сумын эмнэлэгт байсан.” гэх мэдүүлэг /хх-н 38-р хуудаст/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... манай хүү Төрбатын хөл одоо эдгэж байгаа баруун хөлийнхөө шагайнд бэхэлгээний төмөр хийлгэсэн одоо 10 сард авахуулна... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, Ц бид нар найзуудын холбоотой гомдол санал байхгүй,... манай хүү У.Төрбат нь аав Уламбаярын эзэмшлийн мотоцикльтой явж байсан гэж байсан... Хүү маань морины цүчээн дээрээс клонкруу явж байгаад осолд орсон гэж байсан. Жолооны үнэмлэх авах гэхэд нас нь болоогүй байна гэсэн тэнгээд хөдөө гадаа хааяа мотоцикль унаад байсан юм. Эцэг эхчүүд бидний хараа хяналт багаас болсон байх ... Би хэргийн материалтай танилцахгүй... Би шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41-р хуудаст/

Т.Цын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “Би 2020 оны 04 сарын 10-ны өдөр 11 цагийн үед Ханбогд сумын баруун хойд талд байрлах Засаг тамгын газрын байрны зүүн урд талын шороон замын уулзвар руу хойд талаас нь орж зүүн гар тийш эргэх гээд баруун, зүүн гар талаа харчихаад машин харагдахгүй байхаар нь уулзвар руу орох үед уг уулзварын баруун хойд талын овоолттой шорооны араас гэнэт мотоциклтой хүн хурдтай гарч ирээд автомашины урд хэсгийг мөргөсөн би тоормослоод зоссон тэр мотоциклтой хүн машины урд хамарт цохигдоод хэсэг газар мурилцаж явсанаа газарт гулсаад унасан. Би бууж очоод хүн дээр нь очоод хартал 15-16 орчим насны байхаар нь тэвэрч суугаад түргэн тусламж дуудсан удалгүй түргэний машин ирж хүүхдийг аваад эмнэлэг рүү явсан би цагдаа ирэхийг хүлээгээд тэнд үлдсэн. Удалгүй цагдаа нар ирж хамгаалалт авсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудаст/

Гэрч С.Уламбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр би Дэмчогийн хийд рүү найзуудтайгаа явсан юм тэгээд үдийн үед Дэмчогхийдийн цаахан талд явж байсан чинь манай нэг дүү над руу утасаар залгаад та хаана явж байгаа юм бэ Төрөө манай хүү Төрбатыг тэгж дууддаг юм мотоцикльтой явж байгаад машинтай мөргөлдсөн гэж байна гэж хэлэхээр нь би шууд эргээд Ханбогд суман дээр ирээд шууд эмнэлэг дээр явж очиход хүү Төрбатын нүүр нь жоохон халцарсан баруун хөлийг нь гифстсэн байж байсан. Тэгээд юу болсныг асуухад мотоциклтой бинзен авах гэж явж байгаад машинд мөргүүлсэн гэж хэлсэн... Ер нь хаяа манай хүү Төрбат миний мотоциклийг ойр зуур унаад байдаг байсан юм, би уг заалтуудыг мэддэг байсан тухайн өдөр би мотоциклоо хашаандаа үлдээгээд Дэмчогийн хийд рүү явсан тэр хойгуур тийм зүйл болсон би мотоциклоо Төрбатад үлдээгээгүй түлхүүрийг нь гэртээ орхичихсон байсан юм... надад өөр нэмж хэлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудаст/

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Хариулт-А Нотлох баримттай танилцахад LAND CRUISER-80 маркийн 87-78 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Түглий овогтой Ц нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-т “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байна. Хариулт-Б Нотлох баримттай танилцахад YG-150 маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодож явсан Уламбаяр овогтой Төрбатын мэдүүлэгт 40-45 км цагийн хурдтай явсан нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож авна. Мөн дүрмийн 3.7 /а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” 3,4 /в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах, малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Хариулт-В. Уг зам тээврийн осол гарсан шалтгаан нь LAND CRUISER-80 маркийн 87-78 өмү улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Түглий овогтой Ц нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байна. Хариулт-Г Уг зам дээр ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй” гэх дүгнэлт /хх-н 49-р хуудаст/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №370 дугаартай “...У.Төрбатын биед баруун хөлийн шилбэний яс шагайн үений дээд хэсгээр сэлтэрсэн хугаралт, тархины доргилт, толгой болон нүүрний баруун талд зулгаралт, шалбаралт үүссэн гэмтэлтэй байна. У.Төрбатын биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. У.Төрбатын баруун хөлийн шилбэний яс хугарсан гэмтэл нь биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. У.Төрбатын тархины доргилт, толгой ба нүүрний баруун талд үүссэн зулгаралт, шалбаралт нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Хохирогчийн баруун хөлийн шилбэний яс хугарсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. бусад гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 51-р хуудаст/,

Яллагдагч Т.Цын: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 11 цагийн үед Ханбогд сумын баруун хойд талд байрлах Засаг даргын Тамгын газрын байрны зүүн урд талын шороон замын уулзвар луу хойд талаас нь орж зүүн гар тийш эргэх гээд баруун зүүн гар талаа харчихаад машин харагдахгүй байхаар нь уулзвар луу орох үед уг уулзварын баруун хойд талын овоолттой шорооны араас гэнэт мотоциклтой хүн хурдтай гарч ирээд автомашины урд хэсгийг мөргөсөн. Би тоормослоод зогссон. Тэр мотоциклтой хүн машины урд хамарт цохигдоод хэсэг газар мурилзаж явснаа газарт гулсаад унасан. Би бууж очоод хүн дээр нь очоод хартал 15-16 орчим насны хүн байхаар нь тэвэрч суугаад түргэн тусламж хүлээгээд тэнд үлдсэн. Тухайн үед цаг агаар хэвийн, цэлмэг нартай байсан. Ямар нэг байгалийн үзэгдэл болсон зүйлгүй.”  гэх мэдүүлэг /хх-н 63-р хуудаст/,

Шүүгдэгч Т.Цын хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 83-88-р хуудаст/,

Т.Цын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 65-р хуудас/

Т.Цын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 67-75-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Цад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Ц нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн 10:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сум, Гавилууд 2 дугаар багийн нутаг дэвсгэр байрлах Засаг даргын Тамгын газрын байрнб урд талын шороон замын уулзварт Тоёото Ланд Крузер-80 маркийн 8778 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-т заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, YG-150 маркийн мотоциклыг жолоодож явсан насанд хүрээгүй хохирогч У.Төрбатын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ц мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр Хаан банк орчоод буцах замд Засаг даргын тамгын газрын урд уулзвараар орох гээд 2 тал руугаа хараад машин байхгүй болохоор нь явсан замын зүүн талд овоолттой шорооны араас хөвөөг дагаад мотоцикл гарч ирсэн машины урд тал мөргөөд ойчсон. Тэгээд эмнэлэг дуудаад, хүүхдийг эмнэлэг явуулаад цагдаа дуудаад, цагдаа иртэл хүлээсэн” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч У.Төрбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цагийн орчимд Хурд маркийн улсын дугааргүй мотоциклоор Ханбогд  сумын Тамгын газрын урд замаар зүүн зүгээс баруун тийш чиглэлтэй явж байхад Ханбогд сумын Тамгын газрын замын хажуугийн овоолсон шорооны цаанаас “Ланд Крузер-80” маркийн саарал өнгөтэй машин хүрч ирэхээр нь би зүүн тал руугаа дараад бид 2 мөргөлдсөн. Мөргөлдсөний дараа би шоконд ороод нэг мэдэхэд Ханбогд сумын эмнэлэгт байсан.” гэх мэдүүлэг /хх-н 38-р хуудаст/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... манай хүү Төрбатын хөл одоо эдгэж байгаа баруун хөлийнхөө шагайнд бэхэлгээний төмөр хийлгэсэн одоо 10 сард авахуулна... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, Ц бид нар найзуудын холбоотой гомдол санал байхгүй,... манай хүү У.Төрбат нь аав Уламбаярын эзэмшлийн мотоцикльтой явж байсан гэж байсан... Хүү маань морины цүчээн дээрээс клонкруу явж байгаад осолд орсон гэж байсан. Жолооны үнэмлэх авах гэхэд нас нь болоогүй байна гэсэн тэгээд хөдөө гадаа хааяа мотоцикль унаад байсан юм. Эцэг эхчүүд бидний хараа хяналт багаас болсон байх ... Би хэргийн материалтай танилцахгүй... Би шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41-р хуудаст/

Т.Цын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “Би 2020 оны 04 сарын 10-ны өдөр 11 цагийн үед Ханбогд сумын баруун хойд талд байрлах Засаг тамгын газрын байрны зүүн урд талын шороон замын уулзвар руу хойд талаас нь орж зүүн гар тийш эргэх гээд баруун, зүүн гар талаа харчихаад машин харагдахгүй байхаар нь уулзвар руу орох үед уг уулзварын баруун хойд талын овоолттой шорооны араас гэнэт мотоциклтой хүн хурдтай гарч ирээд автомашины урд хэсгийг мөргөсөн би тоормослоод зоссон тэр мотоциклтой хүн машины урд хамарт цохигдоод хэсэг газар мурилцаж явснаа газарт гулсаад унасан. Би бууж очоод хүн дээр нь очоод хартал 15-16 орчим насны байхаар нь тэвэрч суугаад түргэн тусламж дуудсан удалгүй түргэний машин ирж хүүхдийг аваад эмнэлэг рүү явсан би цагдаа ирэхийг хүлээгээд тэнд үлдсэн. Удалгүй цагдаа нар ирж хамгаалалт авсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудаст/

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Хариулт-А Нотлох баримттай танилцахад LAND CRUISER-80 маркийн 87-78 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Түглий овогтой Ц нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-т “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байна. Хариулт-Б Нотлох баримттай танилцахад YG-150 маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан Уламбаяр овогтой Төрбатын мэдүүлэгт 40-45 км цагийн хурдтай явсан нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож авна. Мөн дүрмийн 3.7 /а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” 3,4 /в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах, малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Хариулт-В. Уг зам тээврийн осол гарсан шалтгаан нь LAND CRUISER-80 маркийн 87-78 өмү улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Түглий овогтой Ц нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байна. Хариулт-Г Уг зам дээр ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй” гэх дүгнэлт /хх-н 49-р хуудаст/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №370 дугаартай “...У.Төрбатын биед баруун хөлийн шилбэний яс шагайн үений дээд хэсгээр сэлтэрсэн хугаралт, тархины доргилт, толгой болон нүүрний баруун талд зулгаралт, шалбаралт үүссэн гэмтэлтэй байна. У.Төрбатын биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. У.Төрбатын баруун хөлийн шилбэний яс хугарсан гэмтэл нь биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. У.Төрбатын тархины доргилт, толгой ба нүүрний баруун талд үүссэн зулгаралт, шалбаралт нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Хохирогчийн баруун хөлийн шилбэний яс хугарсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. бусад гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 51-р хуудаст/,

Яллагдагч Т.Цын: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 11 цагийн үед Ханбогд сумын баруун хойд талд байрлах Засаг даргын Тамгын газрын байрны зүүн урд талын шороон замын уулзвар луу хойд талаас нь орж зүүн гар тийш эргэх гээд баруун зүүн гар талаа харчихаад машин харагдахгүй байхаар нь уулзвар луу орох үед уг уулзварын баруун хойд талын овоолттой шорооны араас гэнэт мотоциклтой хүн хурдтай гарч ирээд автомашины урд хэсгийг мөргөсөн. Би тоормослоод зогссон. Тэр мотоциклтой хүн машины урд хамарт цохигдоод хэсэг газар мурилзаж явсанаа газарт гулсаад унасан. Би бууж очоод хүн дээр нь очоод хартал 15-16 орчим насны хүн байхаар нь тэвэрч суугаад түргэн тусламж хүлээгээд тэнд үлдсэн. Тухайн үед цаг агаар хэвийн, цэлмэг нартай байсан. ямар нэг байгалийн үзэгдэл болсон зүйлгүй.”  гэх мэдүүлэг /хх-н 63-р хуудаст/ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Т.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хоёр. Хохирол төлбөрийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч У.Төрбатын биед хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №370 дугаартай “...У.Төрбатын биед баруун хөлийн шилбэний яс шагайн үений дээд хэсгээр сэлтэрсэн хугаралт, тархины доргилт, толгой болон нүүрний баруун талд зулгаралт, шалбаралт үүссэн гэмтэлтэй байна. У.Төрбатын биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. У.Төрбатын баруун хөлийн шилбэний яс хугарсан гэмтэл нь биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. У.Төрбатын тархины доргилт, толгой ба нүүрний баруун талд үүссэн зулгаралт, шалбаралт нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Хохирогчийн баруун хөлийн шилбэний яс хугарсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. бусад гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-н 51-р хуудаст/, дүгнэлтээр тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан хохирогч У.Төрбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Хашцэцэг нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Гурав.Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “...хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн...” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /Найман зуун/-н нэгж буюу 800.000 /Найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялын саналыг хөнгөрүүлж, 700 /Долоон зуун/-н нэгж буюу 700.000 /Долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Т.Цын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Т.Цын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Ц нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч У.Төрбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Хашцэцэг нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Т.Цад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.