Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 00022

 

   Зохигчийн эвлэрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө-16а, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сан /РД: 5451973/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 49-54 тоотод байрлах, “Бэрх найдаг” хоршоо /РД: 5413087/-д холбогдох,

 

72 500 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сангийн төлөөлөгч Б.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сангаас “Монгол мал хөтөлбөр”-ийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/132 дугаар тушаалаар олгосон хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгт хариуцагч “Бэрх найдаг” Хоршоо нь хамрагдан 2011 оны 09 дугаар сарын 14-ний өдөр “ММХ-0272011/78 тоот зээлийн гэрээг байгуулан 45 000 000 төгрөгийг жилийн 6%-ийн хүүтэй, 4 жилийн хугацаатай авсан байна. Хариуцагч нь зээлийн хуваарьт төлбөрөөс 2016 онд хүү 8 500 000 төгрөгийг тус сангийн төрийн сангийн 900019044 тоот дансанд төлсөн. Үлдэгдэл төлбөрөө төлөхийг утсаар мэдэгдэж удаа дараа сануулж, мөн биечлэн уулзаж 2 удаа мэдэгдэх хуудас өгч төлүүлэх гэсэн боловч өнөөг хүртэл төлөөгүй. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 09 сарын 14-ний өдөр дууссан болно. Иймд хариуцагч “Бэрх найдаг” хоршооноос үндсэн зээл 45 000 000 төгрөг, зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу хүү тооцоход 5 000 000 төгрөг, гэрээний 7.1.1-т заасны дагуу алданги тооцоход 22 500 000 төгрөг нийт 72 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч нь “ММХ-02”/2011/78 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гэрчилгээний дугаар-000032550, 0058738, УБД Ү-2205023697, Ү-2003004753-тай орон сууцуудыг тус тус барьцаалсан байх тул уг хөрөнгийг худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах гэжээ.

 

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сан нь хариуцагч “Бэрх найдаг” хоршооноос нэхэмжилсэн 72 500 000 төгрөгөөс 17 500 000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэх 55 000 000 төгрөгийг хариуцагч “Бэрх найдаг” хоршоо 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор 5 000 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 5 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор 5 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор 5 000 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор 5 000 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 5 000 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 5 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 5 000 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор 5 000 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах санд төлж барагдуулна гэжээ.

 

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сан нь хариуцагч “Бэрх найдаг” хоршоонд холбогдуулан 72 500 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 72 500 000 төгрөгийн 17 500 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Бэрх найдаг” хоршоо нь үлдэх 55 000 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сар бүр 5 000 000 төгрөгөөр нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах санд төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн нь зохигчийн шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Зохигчийн эвлэрэл нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй, “Бэрх найдаг” хоршоонд холбогдох 72 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 72 500 000 төгрөгийн 17 500 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Бэрх найдаг” хоршоо үлдэх 55 000 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сар бүр 5 000 000 төгрөгөөр нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах санд төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж 520 450 төгрөгийг төлөхөөс чөлөөлөгдөж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч “Бэрх найдаг” хоршооноос улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 216 475 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

                                ШҮҮГЧ                                            М.БАЯСГАЛАН