Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 00023

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв /РД: 2646161/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн нарангийн 16 дугаар гудамж, 161Б тоотод оршин суух, Сартуул овогт Дашдаваа Цэцэгмаа /РД: ВЛ63083101/-д холбогдох,

 

366 071 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Сүх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Д.Цэцэгмаа нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргээ биелүүлээгүй ба хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгааны төлбөрийн үлдэгдэл болох 366 071 төгрөгийн авлага үүссэнийг авлага хэсэгчлэн барагдуулах гэрээгээр нөхөн төлөхийг шаардаж, төлбөр барагдуулах мэдэгдэл хүлээлгэн өгч байсан. Иймд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвд учруулсан 366 071 төгрөгийн төлбөрийн хохирлыг нөхөн төлүүлэхээр хэрэглэгч Д.Цэцэгмаагаас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч О.Цэцэгмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 366 071 төгрөгийн авлагыг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хариуцагч Д.Цэцэгмаад холбогдуулан 366 071 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Цэцэгмаа нь нэхэмжлэлийн шаардлага 366 071 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй, Д.Цэцэгмаад холбогдох, 366 071 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 366 071 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11 632 төгрөгийн тал хувь болох 5816 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 5816 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 5816 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                              М.БАЯСГАЛАН