Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 956

 

 

  2020           08             26                                          2020/ШЦТ/956

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөхбаяр,

            улсын яллагч Ц.Ариунтуяа (томилолтоор),

   шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан (үнэмлэхийн дугаар 1766) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 07 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 онь 11 дүгээр сарын 14-ны өдэр Говь-Алтай аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сутай буянт” техникийн зах дээр хувиараа машин засдаг, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ж овогт Ц Б

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Ц.Б нь согтуугаар 2020 оны 04 дүгээр сарын 16-наас 17-ны шилжих шөнө иргэнБ.Б “эхнэр Т оролдлоо” гэх шаптгаанаар зодож түүний биед гавлын суурь ясны бага далавч дайрсан хугарал тархины зулай хэсгийн зөөлөн бүрхүүлийн завсарх цус харвалт, баруун гайморийн хөндийн урд болон хажуу хана, зүүн гайморын хөндийн урд хана, хажуу хана, баруун нүдний ухархайн доод хана, гадна хана, 2 талын хацар ясны нум, хамар яс, эрүү ясны зүүн талд булан хэсгээр ясны сэлтэрхий бүхий бяцарсан нийлмэл хугаралууд, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, шанаа, зүүн хацар шанаа, хүзүүний зүүн хажуу хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун нүдний алимны гадна буланд цус хураптууд үүсгэж,  эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ:”...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 

1. Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  

“Б бид хоёр нэг шил архийг хувааж уучихаад Бгийн газар дэвсэж өгсөн гудсан дээр хэвтсэнээ санаж байна. Шинжээчийн дүгнэлтэд гавлын суурь ясны бага далавч дайрсан хугарал, тархины зулай хэсгийн зөөлөн бүрхүүлийн завсарх цус харвалт, баруун гайморийн хөндийн урд болон хажуу хана, баруун нүдний ухархайн доод хана, гадна хана, 2 талын хацар ясны нум хамар яс эрүү ясны зүүн талд булан хэсгээр ясны хэлтэрхий бүхий бяцарсан нийлмэл хугарлууд, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, шанаа, зүүн нүдний хажуу хэсэгт цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд зулгаралт баруун нүдний алимны гадна буланд цус хуралт, зэрэг гэмтлүүдийг Б согтуудаа намайг зодож учруулсан. Б бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Урьд нь хэрэлдэж маргалдсан зүйл огт байхгүй. Би Бгээс эмчилгээний зардалд зарцуулагдсан мөнгөө гаргуулж авмаар байна. Одоогоор 400 гаруй мянган төгрөг зарцуулагдсан. Баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн. Цаашид эмчилгээ дуусаагүй учраас эмчилгээний зардал хэдэн төгрөг гарахыг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас)

              

            2. Гэрч Э.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

               “...2020 оны 04 дүгээр сарын 16-ны орой 21 цагийн орчим нөхөр Б, найзБын хамт тал шил архи авчирч хамт уугаад бид нар унтахаар болсон. БиБ, Б нарт газар ор засаж байталБ миний гарыг илэхээр нь чи яагаад байна гэж хэлсэн. Тэгтэл Б нойл орчихоод буцаад иртэлБ миний гарыг дахиж илэхээр нь би нөхөртөө хэлтэлБын нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон.Быг гэр дотор оруулаад дахиж нүүр хэсэг рүү гараараа хоёр цохитол хамраас нь цус гарсан. Би цагдаа болон эмнэлэг дуудсан ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас),

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 4913 дүгээр:

  1. Б.Б биед гавлын суурь ясны бага далавч дайрсан хугарал, тархины зулай хэсгийн зөөлөн бүрхүүлийн завсарх цус харвалт, баруун гайморийн хөндийн урд болон хажуу хана, зүү гайморын хөндийн урд хана, хажуу хана, баруун нүдний ухархайн доод хана, гадна хана, 2 талын хацар ясны нум, хамар яс, эрүү ясны зүүн талд булан хэсгээр ясны сэлтэрхий бүхий бяцарсан нийлмэл хугаралууд, баруун нүдний дээд, доод зовхи баруун хацар, шанаа, зүүн хацар шанаа, хүзүүний зүүн хажуу хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд зулгаралт баруун нүдний алимны гадна буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
  5. Дээрх гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас)

 

            4. Шинжээч эмч Н.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

     "...Б.Б учирсан гэмтэл нь нүүр толгойн хэсэгт ойролцоо нэг түвшинд байрладаг учраас уг гэмтлүүд нь 1 болон 2 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйл гэдэг нь хурц ир үзүүртэй зүйлээс бусад зүйлийг хамааруулж ойлгоно.  Мохоо зүйлд хүний гар, хөл хамаарна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас)

 

5. 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 115-120 дугаар хуудас),

 

6. Шүүгдэгч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдийг гараараа хоёр удаа цохиж учруулсан. НамайгБ цохиж зодсон асуудал байхгүй. БиБын баримтаар гаргаж өгсөн эмчилгээний зардлыг бүрэн төлсөн...” гэсэн мэдүүлэг. (хавтаст хэргийн 106-110 дугаар хуудас),

 

7. Шүүгдэгч Ц.Бгийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 88 дугаар тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 89 дүгээр тал), оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 91 дүгээр тал), тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 93 дугаар тал), Хаан банкан дахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 94-96 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 74 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.Б нь согтуугаар 2020 оны 04 дүгээр сарын 16-наас 17-ны шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 2-4а тоотод иргэнБ.Б эхнэр Т оролдсон гэх шаптгаанаар зодож түүний биед гавлын суурь ясны бага далавч дайрсан хугарал тархины зулай хэсгийн зөөлөн бүрхүүлийн завсарх цус харвалт, баруун гайморийн хөндийн урд болон хажуу хана, зүүн гайморын хөндийн урд хана, хажуу хана, баруун нүдний ухархайн доод хана, гадна хана, 2 талын хацар ясны нум, хамар яс, эрүү ясны зүүн талд булан хэсгээр ясны сэлтэрхий бүхий бяцарсан нийлмэл хугаралууд, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, шанаа, зүүн хацар шанаа, хүзүүний зүүн хажуу хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун нүдний алимны гадна буланд цус хураптууд бүхий гэмтэл учруулж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

- хохирогч Б.Б мэдүүлэг (хх11-13), гэрч Э.Т мэдүүлэг (хх12-13),  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 4913 дүгээр дүгнэлт (хх39-41), шинжээч эмч Н.Тийн мэдүүлэг (хх54-55), Гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлсэн карт болон мэс засал хийлгэсэн тэмдэглэл (хх58-66), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (хх115-120), шүүгдэгч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн (хх106-110) мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Ц.Б нь шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж хохирогч Б.Б эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг тэмдэглэв.

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэлд баримтаар 973.192 төгрөгийг нэхэмжилсэн (хх69-72) ба уг төлбөрийг төлж барагдуулсан мөнгөн шилжүүлгийн баримт (хх-93)-аар хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулжээ.

Хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, цаашид гарах эмчилгээний зардал хэдэн төгрөг гарахыг мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн тул цаашид гарах эмчилгээний зардал, төлбөрт хамаарах нотлох баримтаа зохих журмын дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 Иймд шүүгдэгч Ц.Б энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд шүүгдэгч нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай талаар дүгнэсэн (хх47-49) байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. 

Шүүгдэгч Ц.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй (хх-74) буюу урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн.”, мөн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу хохирогчид учруулсан бодит хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, хохирогч нь гомдол, саналгүй зэрэг нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого зэргийг харгалзан торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар.

Эрүүгийн  тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.