Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1307

 

2020         07        17                                   2020/ШЦТ/1307

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал

улсын яллагч: М,Батзаяа

шүүгдэгчийн  өмгөөлөгч:  Б.Байгальмаа

шүүгдэгч: А.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт А.Хид холбогдох эрүүгийн 2006 00482 1211 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 06- ны өдөр хүлээн авчхянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт А.Х,

           Холбогдсон хэргийн талаар:

           Яллагдагч А.Х нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын 54-286 тоотод оршин суух иргэн Д.Бийн эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар, нэвтэрч ЛЖ загварын гар утас, Swarovski шигтээтэй мөнгөн гинж, купон, зүүлт, ээмэгний хослол, монетон гинж, бөгж, ээмгний хослол, дөрвөлжин хэлбэртэй гоёлын ээмэг, цагаан өнгийн гоёлын бөгж зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 850.600 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Хмэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 3-7, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Б-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 8-10, 44-46, 49-50/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02/103 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-н 14-17/,  “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 34-35/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар А.Х-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 18-19, 74-75/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Э-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 43-44/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Г-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 47-48/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 53/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 55-67/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Х нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын 54-286 тоотод оршин суух иргэн Д.Б-н эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар, нэвтэрч ЛЖ загварын гар утас, Swarovski шигтээтэй мөнгөн гинж, купон, зүүлт, ээмэгний хослол, монетон гинж, бөгж, ээмэгний хослол, дөрвөлжин хэлбэртэй гоёлын ээмэг, цагаан өнгийн гоёлын бөгж зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 850.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … гэртээ ирээд хашааны хаалгаа түлхүүрээр онгойлгоод ороход манай байшингийн зүүн талын цонх онгорхой байхаар нь гайхаад гэрийн хаалгыг түлхүүрээр онгойлгоод орж ирэхэд цонх онгорхой, цонхны тавцан дээр байсан цэцэг газар уначихсан, баруун талын өрөөнд байх тольтой шүүгээ онгойсон байхаар нь том хүү В-д залгаж хэлэхэд манай хүү ирсэн. Хүүг ирэхийн өмнө манай нөхөр ирсэн бөгөөд өдөр гэрт хүн ирээгүй гэж хэлсэн Манайх байшингаасаа бор өнгийн дэлгэдэг LG маркийн камертай гар утас алдсан. Энэ гар утсаа 70.000 төгрөг, swarovski шигтгээтэй хослол ээмэг, гинж, кулон, алдсан. Үүнийгээ 250.000 төгрөгөөр үнэлнэ. Монетон ээмэг, гинж, бөгж гээд эд зүйлс алдагдсан үүнийг 700.000 төгрөгөөр үнэлнэ. Дөрвөлжин хэлбэртэй гоёлын ээмэг 10000 төгрөгөөр үнэлнэ. Цагаан өнгийн ээмэг 1 ширхэг 10000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг, мөн “...Би гэрээсээ элжи /LG/ маркийн бор өнгийн зарим хүн харахдаа хүрэн бор гэхээр гар утас алдсан юм. Тухайн гар утас нь болохоор дэлгэдэг ухаалаг гар утас алдсан. Мөн миний өөрийн хэрэглэж байсан  swarovski шигтгээтэй хүзүүний гинж, мөн кулон, ээмэг гээд хослол байсан юм. Мөн монетон гинж, ээмэг, бөгж гээд хослолууд, дөрвөлжин хэлбэртэй гоёлын ээмэг, цагаан шигтгээтэй гоёлын бөгж 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан өөр ямар нэгэн эд зүйл алдаагүй...”/хх-ийн 10 , 49-50 /,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02/103 дугаар шинжээчийн дүгнэлтээр :

1. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Харин 2 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь папилон санд бүртгэгдсэн гарын хээний дардсууд болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Мөн шинжилгээнд ирүүлсэн бусад 2 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй тул Папилон санд харьцуулсан шинжлэх боломжгүй.

3. Шинжилгээний явцад ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно. /хх-н 14-17/,

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан:Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 850.600 төгрөгөөр үнэлэгдэв./хх-н 34-35/,

Гэрч Д.Э-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Тэгтэл А.Х надад би Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, цайз 5/а-286 тоотод байх байшингийн цонхоор нь хууль бусаар нэвтрэн орж байшин дотор байсан бор өнгийн элжи маркын гар утас, ээмэг бөгж, зэрэг эд зүйлсийг хулгайлсан зарим нэг зүйлүүдийг нь авч явж байгаад замдаа хаясан тэгээд би тэр хүнийг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Харин алдсан эд зүйлийн хохирогч Д.Б-т утсаар яриад хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг /хх-н 43-44/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Г-с мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 47-48/,

Шүүгдэгч А.Х-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... гэр хороолол дунд хөх өнгийн гэж санаж байна намхан гүүдэг хаалгатай, модон хашаатай, хашаан дотроо нэг тоосгон байшинтай байсан. Байшин наран тал руугаа харсан 2-3 вакум цонхтой байсан, цонхны тоог нарийн санахгүй болохоор аль цонхоор нь орсон гэдгээ хэлж мэдэхгүй байна. Цонхоор орохдоо цааш нь түлхээд орсон ба дотогш ортол том өрөө буюу зочны өрөөний ширээн дээр үзмийн ягаан өнгийн Эл Жи маркийн дэлгэдэг, дэлгэц нь мэдрэгчтэй байсан, уг утсыг аваад цааш унтлагын өрөөнд ороод том модон орны хажууд байсан жижиг шүүгээг ухтал эмэгтэй хүний ээмэг бөгж байсан ба шаргал өнгөтэйнүүдийг нь түүж аваад буцаад цонхоороо гарсан юм. Би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хэрэг үйлдээд тэр хэрэг нь шүүхэд шилжсэн байгаа юм, шүүх рүү шилжсэн хэрэгт хамт хэрэг үйлдсэн Ц уулзья гээд уулзсан чинь намайг барьж өгсөн, би уулзахаасаа өмнө тэр айлаас авсан эмэгтэй хүний ээмэг, бөгжнүүдийг хогийн цэг дээр хаячихсан, харин авсан утастайгаа явж байгаад баригдсан юм. Гар утас болон ягаан өнгийн хайрцагтай хос ээмэг зэрэг нь СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөгч Энхчулуунд хүлээлгэн өгсөн. /хх-н 18-19/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

         Шүүгдэгч А.Х-н дээрх үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэгт зөв тохирсон байна.

          Иймд А.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч гэм буруутайг тогтоож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Шүүгдэгч А.Х нь хохирогч Д.Б-т LG загварын гар утас, ээмэг зэрэг эд зүйлийг нь хүлээлгэж өгсөн ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-с 777.600 төгрөгийн хохирол гаргуулж хохирогч Д.Б-т олгох зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь нийт 36 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

          Шүүхээс шүүгдэгч А.Х-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийг удаа дараа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал байдалд, харин ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

       

        1. Б овогт А.Х-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр  нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д   зааснаар А.Х-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар А.Х-д энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 05 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 07 сар 25 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Х-д оногдуулсан 3 жил 07 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Х-н цагдан хоригдсон 36 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

         5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-с 777.600 төгрөгийн хохирол гаргуулж, хохирогч Д.Б-т олгосугай.

          7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

  8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Х-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН