Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 783

 

 

 

 

 

 

 

 

    2020           9          01                                       783         

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Батгэрэл,

шүүгдэгч: П.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Эд холбогдох эрүүгийн 2005 0238 41257 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, марктенгийн менежер мэргэжилтэй, “Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 1/42 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 01 сар хорих ял шийтгүүлсэн, Э.

 

Шүүгдэгч П.Э нь 2020 оны 7 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 12-143а тоотод хохирогч Э.Уянгын нүүрэн тус газар нь цохиж, тархи доргилт, баруун мөр, 2 өвдөгт зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-П.Э мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогч У манай захирал руу намайг асууж залгасан байхаар нь би ажлаасаа ирээд “чи яагаад захирал руу залгасан юм бэ” гэж хэлснээс болж бид маргалдсан. Улсын яллагчтай 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялыг сайн дураараа тохиролцсон. Би дахиж ийм үйлдэл гаргахгүй. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.У мэдүүлэхдээ:

2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр манай найз охин Н 19 цагийн үед ажлаа тараад ирж байна гэхээр нь доор сагсны шийдэн дээр уулзаад 2.5 граммын 1 ширхэг том сэнгүр нэртэй пиво хувааж уугаад гэрт ороод дахиад бид хоёр 2.5 граммын 1 ширхэг сэнгүр нэртэй пиво уусан. Манай нөхөр Э ажлаасаа ирэх цаг болчихоор нь залгасан чинь утсаа авахгүй байж байгаад 1 аваад “захирал блок буулга гэж байна” гэж хэлчихээд тасалчихсан. Тэр өдөр амралтын өдөр байсан болохоор худгийнхаа ажил дээр байгаа байх гэж бодоод Эийн захирал Гантулга руу 23 цагийн үед залгаад асуусан чинь “аль эрт 17 цагийн үед тараад явсан. Одоо хүртэл очоогүй юм уу, би блок буулгах ажил хийлгээгүй” гэж хэлсэн. Тэгсэн Э 23 цаг өнгөрч байхад гаднаас ууртай орж ирээд “янхан чинь захирал руу ярьсан байна” гэж уурласан. Тэгээд бид хоёр маргалдаад Э миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон чинь Н босч ирээд “чи яагаад эмэгтэй хүн цохидог юм” гэхэд Э гадагшаа гарах гэхэд Н “цагдаа дуудлаа” гээд Эийг явуулахгүй зууралдаад тэр хоёр хаалгаар зууралдсан чигээрээ гарсан. Би араас нь гараад Эийн нуруу руу гараараа 2 удаа цохисон. Тэгсэн Эн ах гэрээсээ гарч ирээд Нгийн тааз руу нь хөлөөрөө жийж унагаагаад намайг цамцнаас заамдаж газар унагаагаад хоёр өвдөгөөр газар чирсэн. Бас өвдөгөөрөө мөр орчим дараад байсан. Тэр үед Эн ахын эхнэр гарч ирээд “айл гэрийн амьдрал чамд ямар хамаатай юм” гээд нөхрөө аваад гэртээ орсон. Тэр үед Э алга болчихсон байсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй гэжээ. (хэргийн 31-32 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Н мэдүүлэхдээ:

Би 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 22  дугаар хорооны Зүүннарангийн 12-143 тоотод найз Э.Уянгын гэрт нөхрийг нь иртэл хамт байсан. Тэгээд Уянгын нөхөр Э нь 22:40 цагийн орчим ирээд Утай “ажил хийлгэхгүй, ажил руу залгалаа” гэх шалтгаанаар маргалдсан. Тэгээд У нь Эийг “ажлаа тараад гэртээ шууд ирсэнгүй, дарга чинь эрт тарсан гэж хэлсэн” гээд босоод ирэхэд Э Уянгыг алгадсан. Тэгээд Э нь гэрээсээ гараад явахад нь би гаргахгүй гээд хаалгыг  нь татахад намайг түлхээд гараад явсан. У хойноос нь гараад гадаа Э У хоёр барьцалдаад авсан. Тэгээд би салгах гээд голоор нь ороход Эийн ах нь Уянгыг газарт суулгаад мөр рүү нь өшиглөж байхыг харсан. Тэгээд Э нь хашаанаас гараад явсан. Бид хоёр ч гэртээ ороод би цагдаад дуудлага өгсөн. Э Уянгыг гэр дотор байхад зүүн хацар руу нь нэг удаа алгадсан, гараад хашаан дотор нүүрэн тус газарт зүүн хацар руу нь 2 удаа цохиж байхыг харсан гэжээ. (хэргийн 33-34 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-П.Эн мэдүүлэхдээ:

2020 оны 7 дугаар 18-наас 19-нд шилжих шөнө би гэртээ хэвтэж байхад манай төрсөн дүү Э гэрийн гадна хүүхдүүд орилоод байсан. Тэгээд би гэрээс гарсан чинь У 1 эмэгтэйн хамт байсан бөгөөд гэрийнхээ гадна Эийг Уянгын найз эмэгтэй хоолойноос нь цамцаар боочихсон, хажуу талаас У Эийн хацар, хүзүү рүү  нь самардаад байсан. Тэгэхээр нь очоод Уянгыг “боль” гээд татаж, Эөөс холдуулсан. У хөл дээрээ тогтож чадахгүй, гэрийнхээ бүслүүрээс зуураад Эийг маажаад салахгүй байсан. Тэгээд Уянгын найзыг “чи яагаад хоёр найзыгаа хэрэлдүүлээд байгаа юм бэ, Э явах гээд байгаа юм биш үү” гэхэд тэр эмэгтэй “би эвлэрүүлэх гээд байна” гээд Эийг барьчихаад Уд цохиулаад зогсоод байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйн гарнаас нь татаад Эийг салгасан. Тэгээд Э доошоо ээжийнх рүү зугтаагаад явсан гэжээ. (хэргийн 35-36 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч С.Чулуунсүх мэдүүлэхдээ:

Тархи доргилт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл болох баруун мөр, хоёр өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл нь тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. (хэргийн 41 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дүгээр сарын 26-ны өдрийн 8490 тоот дүгнэлтэд:

1. Э.Уянгын биед тархи доргилт, баруун мөр, 2 өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.   

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. (хэргийн 40 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

П.Э нь Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 1/42 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 01 сар хорих ял шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 74 дүгээр хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч П.Э нь 2020 оны 7 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 23 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 12-143а тоотод хохирогч Э.Уянгын нүүрэн тус газар нь цохиж, тархи доргилт, баруун мөр, 2 өвдөгт зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.У, гэрч Д.Н, П.Эн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дүгээр сарын 26-ны өдрийн 8490 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас П.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Э.У нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэн талаар баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, П.Э нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Эийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг П.Эд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар П.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, П.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН