Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 713

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овгийн Бадамгаравын Ариунчимэг, Баянхайрхан овгийн Очиржанцангийн Отгонбат нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин О.Сарангоог эх Б.Ариунчимэгийн, 2011 оны 12 дугаар сарын 12-ний өдөр төрсөн охин О.Нарангоог эцэг О.Отгонбатын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ариунчимэгийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол улсын гудамжны 418 дугаар байрны 11 тоот хаягт орших улсын бүртгэлийн Ү-2204036154 дугаартай, 57.2 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс хасч, хариуцагч О.Отгонбатын өмчлөлд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол улсын гудамжны 418 дугаар байрны 11 тоот хаягт орших улсын бүртгэлийн Ү-2204036154 дугаартай, 57.2 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Дарцаг уулын 45 дугаар гудамжны 12 тоотод орших 700 м.кв талбай бүхий эзэмшлийн газар, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Дарцаг уулын 45 дугаар гудамжны 11 тоотод орших 700 м.кв талбай бүхий эзэмшлийн газар, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Дарцаг уулын 45 дугаар гудамжны 10 тоотод орших 700 м.кв талбай бүхий эзэмшлийн газар, Өгөөмөр техникийн захад орших автомашины дугуй худалдаалдаг чингэлгийг тус тус үлдээсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар Toyota prius маркийн 05-29 АРХ улсын дугаартай 8,000,000 төгрөгийн үнэ бүхий суудлын автомашин, 12,000,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгч Б.Ариунчимэгийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч О.Отгонбатад даалгасугай.

5. Хариуцагч О.Отгонбат Голомт банк ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Орон сууцны ипотекийн зээлийг дангаар төлж дуусгах болохыг дурдсугай.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.Отгонбатаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ариунчимэгт олгосугай.

7.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЭНЭБИШ