Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 821

 

 

 

 

 

 

 

 

    2020           9            15                                  821               

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Марал,

шүүгдэгч: Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Год холбогдох эрүүгийн 2005 0251 11316 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт

Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2017 оны 7  дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Г.

 

Шүүгдэгч Э.Г нь 2020 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Ганьт 40 дүгээр байрны 39 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Х.Мг зодож, эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхи, дух, баруун шанаа, зүүн хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун гарын бугалга, тохой, шуу, зүүн гарын шуу, сарвууны эрхий, дунд, ядам хуруу, баруун ташаа, гуя, хоёр шилбэнд цус хуралт, хүзүү, баруун эгэм, цээж, хэвлийд өнгөц зүсэгдсэн шарх, хэвлийд зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э.Г мэдүүлэхдээ:

2020 оны 4 дүгээр сард хамтран амьдрагч Х.М жирэмсэн болсон боловч бидний хүүхэд зулбасан. Үүнээс 1 сар гаран болсны дараа М ойр ойрхон архи их ууж байсан болохоор би түүнд “чи архи уухаа боль” гэж хэлдэг байсан. Тэгээд би Мтай түүний байнга архи уугаад байгаа асуудлын талаар ярилцахыг хүсэж байсан. Тухайн өдөр би Мг архи уугаад ороод ирэхээр нь “чи байнга архи ууж ирээд байна. Би зургийг чинь авч Facebook-д тавина” гэж хэлтэл гар утсаа авах гэж над руу дайраад ийм асуудал болсон. Хохирогч эмнэлэгт хэвтэж цаашдаа хүүхэдтэй болох талаар эмчилгээ хийлгэсэн. Гэхдээ энэ хэрэгт холбогдолтой эмчилгээ хийлгээгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Улсын яллагчтай 800 000 төгрөгөөр торгох ялыг сайн дураараа тохиролцсон. Энэ ялыг шүүхээс оногдуулсан тохиолдолд төлж барагдуулна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Х.М мэдүүлэхдээ:

2020 оны 8 дугаар сарын 16-нд манай найзын одонгийн найр болоод би уригдаад, очихоор болсон. Тэгээд би нөхөр Гыг хамт явах уу гэхэд ажилтай гэхээр нь би явсан. Тэгээд орой нь гэртээ ирээд байж байхад нөхөр над руу залгаад би орцны үүдэнд байна, чип байхгүй байна, хаалгаа онгойлгоод өг гэхээр нь хаалга онгойлгож өгөөд бид хоёр гэртээ орсон. Нөхөр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би мөн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Гэтэл нөхөр утсаа авахгүй яадаг юм гээд маргалдсан. Тэгээд миний зургийг аваад фейсбүүк дээр тавина гэхээр нь би утсаа авна гээд зууралдаад би гарлаа гээд гарах гэхэд намайг гаргахгүй гээд хоёр удаа алгадсан. Тэгээд бид хоёр зууралдаж байгаад тайвшраад амарсан. Өглөө нь аавыгаа дуудаад аав ирээд бид хоёр цагдаагийн газар ирсэн.

Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 17-18 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 9455 тоот дүгнэлтэд:

1. Х.Мн биед хоёр нүдний зовхи, дух, баруун шанаа, зүүн хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун гарын бугалга, тохой, шуу, зүүн гарын шуу, сарвууны эрхий, дунд, ядам хуруу, баруун ташаа, гуя, хоёр шилбэнд цус хуралт, хүзүү, баруун эгэм, цээж, хэвлийд өнгөц зүсэгдсэн шарх, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. 6. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэжээ. (хэргийн 28 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Э.Г нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2017 оны 7  дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 65 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Э.Г нь 2020 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Ганьт 40 дүгээр байрны 39 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч, хохирогч Х.Мг зодож, эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхи, дух, баруун шанаа, зүүн хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун гарын бугалга, тохой, шуу, зүүн гарын шуу, сарвууны эрхий, дунд, ядам хуруу, баруун ташаа, гуя, хоёр шилбэнд цус хуралт, хүзүү, баруун эгэм, цээж, хэвлийд өнгөц зүсэгдсэн шарх, хэвлийд зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Мн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 9455 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Год холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Х.М нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд  “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Э.Г нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Э.Гыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Э.Год даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э.Г цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Год хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН