| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2020/1016/э |
| Дугаар | 960 |
| Огноо | 2020-08-27 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 960
2020 08 27 2020/ШЦТ/960
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,
улсын яллагч С.Оюунжаргал (томилолтоор),
хохирогч Д.Н, Г.Н, Н.О,
шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл (үнэмлэхийн дугаар 0031)
иргэний нэхэмжлэгч С.Э, Х.О,
иргэний хариуцагч Л.Б,
иргэний хариуцагч “Авзага мээрэн” ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөлөгч С.Д, түүний өмгөөлөгч Л.Очбаяр (үнэмлэхийн дугаар 2464) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай гурван хавтаст хэргийг 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Авзага мээрэн”ХХКомпанид гэрээгээр жолооч хийдэг байсан, ам бүл-3, эцэг, эхийн хамт бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С овогт Бын Д
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 11 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанцангийн гэрэл дохиотой уулзварын замд Н.Б өмчлөлийн “Исузу” маркийн УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Сонота-5” маркийн “Хонда Фит” маркийн УНМ, “Тоёота приус-20” маркийн УБП, “Коронда” маркийн, “Сонота-6” маркийн, “Ниссан Тийда” маркийн, “Тоёота приус-30” маркийн улсны дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, зорчигч Д.Нгийн эрүүл мэндэд хүнд, жолооч О.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Ж.Б эрүүл мэндэд хүндэвтэр, жолооч Г.Нгийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Н.Сийн эрүүл мэндэд хүнд, жолооч Н.Б, зорчигч А.Б, Б.Г, Н.О нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан, мөн тухайн зам тээврийн ослын улмаас “Ниссан Тийда” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Д.Д нь биедээ гэмтэл авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очоод эмчлэгдэж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар мэдүүлэхдээ:
Шүүгдэгч Б.Д: “...2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр би зурагтын чиглэлд “Авзага мээрэн”ХХК-аас ачаагаа аваад явж байсан. Баянхошуу чиглэл рүү явж байхад тоормос ажиллахаа больсон. Нэг мэдэхэд доошоо уруудаад явсан. Тэгээд зүүн гар тал руугаа дарах гэсэн боловч явган хүмүүс явж байсан. Тухайн осол 20-30 секундийн дотор болоод өнгөрсөн би хохирогч болон иргэний нэхэмжлэгч нараас уучлалт гуйж байна...” гэв.
Хохирогч Г.Н: “...2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Жанцангийн гэрлэн дохионы ногоон гэрэл асахыг хүлээгээд зогсож байхад миний өмнө 2 машин байсан. Гэтэл дээрээс нэг бетон зуурмагийн машин ухраад ирж байсан. Миний машинд нийт 5 хүн явж байсан. Хохирол төлбөрийн хувьд баримтаар эмчилгээний зардалд 210,000 төгрөг, мөн эд хөрөнгийн үнэлгээгээр 7.610.000 төгрөг гарсан уг мөнгөө нэхэмжилж байна гэв.
Хохирогч Д.Н: “...2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Г.Н ахын машинд хамт явж байсан. Гэтэл урдаас нэг бетон зуурмагийн машин ухраад ирсэн. Их гэнэт энэ асуудал үүссэн. Миний биед 2 уушги устсан, баруун гараа хадуулсан. Мөн ажлаасаа чөлөөлөгдөж, групп тогтоолгосон, сэтгэл санааны хохиролтой байгаа, мөн гэмтлээс болоод зарим нэгэн зүйлээ сайн санахгүй байгаа. Миний эмчилгээний зардалд 1.030.000 төгрөг гарсан...” гэв.
Хохирогч Н.О: “...Эмчилгээний зардлаа хүлээж авсан. Өмнөх шүүх хурлын дараа манай хүүхэд бид хоёрт 900.000 гаран төгрөг өгсөн. Одоо машиныхаа хохирлыг гаргуулах хүсэлтэй байна...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Х.О: “...Надад 920.000 төгрөгийн хохирол гарсан. Уг хохирол нөхөн төлөгдөөгүй байгаа...” гэв.
Иргэний нэхэмжлэгч С.Э: “...32-29 дугаартай машин дээр хөрөнгийн үнэлгээ хийхэд 4.400.000 төгрөгийн хохирол тогтоогдсон. Уг хохирол нөхөн төлөгдөөгүй байгаа...” гэв.
Иргэний хариуцагч Л.Б: “...2019 оны 4 дүгээр сард осол гаргасан тээврийн хэрэгслийг компаниас аман гэрээгээр тохиролцож авсан. Ямар нэгэн байдлаар мөнгө өгөөгүй. 2019 оны 12 дугаар сард очиж тооцоо нийлэхэд 11.000.000 гаран төгрөгийг төлсөн. 2.000.000 гаран төгрөг төлөхөд уг машин манайх болох байсан. нь уг тээврийн хэрэгслийг өөр компаниас бартерын гэрээгээр авсан байсан...” гэв.
Иргэний хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгч С.Д: “...Тухайн өдөр манайхаас ачаа ачсан нь үнэн. Манай байгууллага нь Дтай хамтран ажил гүйцэтгэж гэрээ байгуулсан. Тухайн гэрээний 3.1, 3.2., 3.6, 3.12 заалтуудыг үндэслэн иргэний хариуцагчаар оролцох үндэслэлгүй тул татгалзаж байна..” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, (1-р хх-ийн 06-25 дугаар хуудас),
1. Цогцсонд гадна үзлэг хийсэн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 40-42 дугаар хуудас),
2. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 45-50 дугаар хуудас)
3. Хохирогч П.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
4. Хохирогч Г.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
5. Хохирогч Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
8. Хохирогч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
9. Иргэний нэхэмжлэгч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би одоо өөрийн эзэмшлийн авто машинд зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг буруутай хүнээс нэхэмжилж байна. Өөр гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 хх-ийн 120-121 дүгээр хуудас),
“...Би одоо өөрийн эзэмшлийн авто машинд зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг буруутай хүнээс нэхэмжилж байна. Өөр гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 хх-ийн 124-125 дугаар хуудас),
11.Иргэний нэхэмжлэгч А.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 10 цаг өнгөрч байхад манай өвөө Дэмчигийн эзэмшлийн Соната-6 маркийн авто машиныг манай найз Ш жолоодоод Баруун салаанаас 112 дугаар сургуулийн хажууханд очих гээд Жанцангийн уулзвар дээр улаан гэрэл дохио дээр зогсож байсан. Тэгтэл урд талаас тоос шороо босоод нэг том мексер ухраагаараа орж ирээд тэнд зогсож байсан бүх авто машинуудыг мөргөөд өрөө хажуугаараа онхолдсон, тухайн үед манай машин мөргүүлээд нилээд хол машинтайгаа шидэгдсэн. Би тухайн үед шоконд ороод ухаан алдчихсан байсан. Нэг ухаан орсон чинь би машинаас гарчихсан, цаана шатан дээр хэвтэж байсан. Том машин манай машины дээрээс дараад онхолдчихсон байсан. Удалгүй эмнэлгийн машинтай эмч ирээд хүмүүсийг үзээд намайг Гэмтлийн эмнэлэг рүү авч яваад үзүүлсэн. Эмч зөөлөн эдийн гэмтэл зүүн хөлний шагай хэсэгт авсан, бусдаар бол хүнд бэртэл гэмтэл гайгүй гэж хэлсэн...Надад одоо нэхэмжлэх хохирол гомдол байхгүй миний бие зүгээр сайн байгаа...” гэсэн мэдүүлэг (1 хх-ийн 129-130 дугаар хуудас)
12. Иргэний нэхэмжлэгч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Би 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 10 цаг өнгөрч байхад Баянхошууны тойрог орж юм авчихаад буцаад гэрлүүгээ Шинэ эцэс орох гээд явж байсан. Жанцангийн гэрэл дохио дээр доороос өгсөж ирээд зүүн гар тийшээ буюу ертөнцийн зүгээр хойшоо эргэх гээд зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд зогсож байтал гэнэт урдаас нэг том мексер ухраагаараа хурдтай орж ирээд ойр хавын машинуудыг мөргөөд юу болсон нь мэдэгдэхгүй, шороо тоос боссон. Шороо тоос намдахаар нь хартал нөгөө том мексер хажуугаараа онхолдсон байсан. Тэгээд би машинаасаа буугаад тэр хавьд машинд байсан хүмүүсийг машинаас нь гаргахад тусалсан. Удалгүй эмнэлгийн машинтай эмч нар ирээд нөгөө хүмүүсийг үзээд зарим хүмүүсийг нь Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Би араас нь очиж үзүүлэхэд миний биеийг зүгээр байна гэж хэлсэн... Надад одоо Korando УНТ улсын дугаартай, авто машинд зам тээврийн ослын улмаас учирсан, хохирлыг барагдуулж авмаар байна...” гэcэн мэдүүлэг (1 хх-ийн 134-136 дугаар хуудас),
“Би 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянхошууны шинэ эцсээс гэрлүүгээ Жанцангийн уулзвар дээр явж байсан. Би уулзварын хойд талаас зүүн гар талруугаа эргэтэл дээрээс нэг том машин ухраад хурдтай ороод ирсэн. Тэгэхээр нь би баруун талруугаа дараад хаазлаад боржуур давах гэтэл нөгөө том машин миний машины зүүн хойд хаалга болон зүүн хойд булан руу мөргөөд доошоо чигээрээ явсан. Машинаа шууд зогсоогоод ...бууж ирээд машинаа хартал машин хойд хэсэг нь аймар болчихсон байсан. Тэгээд доошоо жоохон яваад хартал том машин олон жижиг суудлын авто машинуудыг мөргөөд өөрөө онхолдсон байсан. Удалгүй эмнэлгийн машинтай эмч нар ирээд хүмүүсийг үзээд Гэмтлийн эмнэлэг рүү зарим хүмүүсийг нь аваад явсан. Араас нь цагдаагийн газраас бүрэлдэхүүн ирээд ослын газарт үзлэг хэмжилт хийсэн...Би өөрийн эзэмшлийн “Хонда Фит” маркийн улсын дугаартай авто машинд ослын улмаас учирсан эвдрэл хохирлыг үнэлгээний байгууллагаар гаргасан үнэлгээгээр нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх хохирол гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг, (1-р хх-ийн 140-142 дугаар хуудас),
“Би 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 10 цаг 30 минутын орчим Баянхошууны шинэ эцсээс 112 сургууль орох гээд Жанцангаас 112 луу дээшээ өгсөөд зорчих хэсгийн нэг дүгээр эгнээнд явж байтал урдаас нэг том машин ухраад аваарын шар гэрлээ асаачихсан ороод ирсэн. Би зүүн гар талруугаа дараад зүүн талын эгнээнд орох үед миний машины баруун хойд талын булан руу мөргөөд доошоо чигээрээ ухраад явсан. Би шууд машинаа зогсоогоод аваарын дохиогоо асаагаад машиндаа суугаад хүлээгээд байж байсан. Удалгүй ослын газарт цагдаа нар ирж үзлэг хэмжилт хийсэн... Би одоо өөрийн эзэмшлийн авто машинд ослын улмаас учирсан эвдрэл хохирлыг үнэлгээний байгууллагаар гаргасан үнэлгээгээр нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх хохирол байхгүй.” гэсэн мэдүүлэг, (1-р хх-ийн 146-148 дугаар хуудас),
“Би 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 10 цаг 30 минутын орчим Баянхошууны шинэ эцсээс нисдэг машин орох гээд гэрээсээ хадам аав О машинаа жолоодоод Жанцангийн уулзвар дээр зогсож байгаад ногоон гэрэл дохио асахаар нь уулзвар нэвтрээд зүүн гар тийш эргэтэл урдаас нэг том машин ухраад маш хурдтай, манай машиныг чиглээд ирсэн. Тэгэхээр нь би шууд замын хажуугийн хашлага даваад гарах үед нөгөө машин миний машины зүүн хойд хэсэг рүү хүчтэй мөргөөд доошоо чигээрээ явсан. Машинаасаа гарч ирээд гадаа суусан, надад өөр мэдэх зүйл байхгүй нэг мэдсэн чинь эмнэлэг, цагдаагийн ажилчид ирчихсэн байсан... Би одоо өөрийн эзэмшлийн авто машинд ослын улмаас учирсан эвдрэл хохирлыг үнэлгээний байгууллагаар гаргасан үнэлгээгээр нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх хохирол байхгүй” гэсэн мэдүүлэг, (1-р хх-ийн 152-154 дүгээр хуудас),
“...Би 2020 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр 10 цаг өнгөрч байхад найз Отай хамт Баянхошууны шинэ эцэс орчхоод буцаад 112 сургууль руу очих гээд дээшээ өгсөөд явж байтал урдаас нэг том машин ухраад ирсэн. Би машин жолоодож байсан найздаа “наад машин чинь ухраад байна шүү” гэж хэлсэн манай найз зүүн гар талруугаа дараад зүүн талын эгнээнд орох үед нөгөө том оврын автомашин манай найзын машины баруун хойд булан руу мөргөөд доошоо чигээрээ явсан. Манай найз машинаа зогсоохоор нь би доошоо нөгөө машины хүнтэй уулзах гээд алхаад очтол Жанцангийн уулзвар дээр олон жижиг машин мөргөөд өөрөө онхолдсон байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хх-ийн 176-178 дугаар хуудас)
“Би 2020 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр бэр Этай хамт гэрээсээ гараад хотын төв рүү орох гээд Жанцангийн уулзварын ертөнцийн хойд талаас орж ирээд зүүн гар тийшээ эргэтэл урдаас нэг том оврын авто машин маш хурдтай, шороо босгоод ороод ирсэн. Тэгээд манай охин урагшаа ухас гээд хашлага давах үед нөгөө том авто машин манай машины зүүн хойд хэсэг рүү мөргөөд доошоо чигээрээ явсан. Би машинаас бууж ирээд хартал доор уулзвар дээр шороо манараад юм харагдахгүй байсан. Гүйгээд дөхөөд очтол нөгөө том машин олон жижиг машинуудыг мөргөөд өөрөө хажуугаараа онхолдсон байсан. Тэгээд би буцаад машин дээрээ очиж байж байгаад гэрлүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг (1 хх-ийн 180-182 дугаар хуудас),
“...2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 11 цаг 10 минутын орчимд би Баруун салаанаас Б.Д нэр дээр байдаг цагаан өнгийн Хьюндай Соната 6 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа Б, Б, Б нарын хамт Жанцангийн дээд талд байдаг машин засварын газраас моторын жийрэг худалдаж авах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанцангийн гэрлэн дохиотой уулзварын замд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй уулзварын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсож байтал өөдөөс шороо босоод л түс тас гэсэн чимээ гарах шиг л болсон...” гэсэн мэдүүлэг (1 хх-ийн 184-185 дугаар хуудас),
19. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 878 дугаар:
1. Талийгаач Д.Дын биед тархины эдийн тархмал няцрал, зүрх доргилт, зүрхний баруун ховдлын өмнөд гадаргуугийн булчинт давхаргыг хамарсан цус хуралт, зүрхний булчингийн тасархайтал, өвчүүний хугарал, үнхэлцэг хальсны цус хуралт, духны шарх, хоёр зовхи, доод уруул, хоёр сарвуу, зүүн цавь гуя, гадна бэлэн эрхтэн, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь биед аюултай гэмтэл болно. Талийгаач нь зүрхний булчингийн эмгэгшил, бөөрний архаг голомтлог үрэвсэл өвчтэй байжээ.
3. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас барьсан болно...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хх-ийн 206-210 дугаар хуудас),
20. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4348 дугаар:
21. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн
22. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 4344 дугаар:
23. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн
24. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн
25. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Г.Нгийн биед баруун 5.6-р хавирга, баруун тойгны хугарал, тархи доргилт, баруун сарвуунд шарх, духанд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
26. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн:
27. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн:
28. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн
29. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээний шинжээчийн:
30. Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 259 дугаар: “Исузу маркийн УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б овогтой Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
“Соната-5” маркийн УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Хорлоо овогтой О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.
“Хонда фит” маркийн УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Батхуяг овогтой Амарсанаа нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.
“Тоёота Приус-20” маркийн УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Сарантуяа овогтой Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.
“Коронда” маркийн УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Насандулам овогтой Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.
“Соната-6” маркийн УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Одгэрэл овогтой Ш нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.
“Тоёота Приус-30” маркийн УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Оюунтунгалаг овогтой Алтангэрэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.
“Ниссан Тида” маркийн УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Гомбосүрэн овогтой Г.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.
Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна.” гэсэн дүгнэлт (2-р хх-ийн 157-158 дугаар хуудас),
31. “Тэнцвэр-эстимэйт” ХХКомпанийн автомашин техникийн үнэлгээний: “Toyota приус-30” маркийн УБО улсын дугаартай автомашинд ослын улмаас шууд хохирлын хэмжээ 13.000.000 төгрөг” гэсэн тайлан, (2-р хх-ийн 100-103 дугаар хуудас),
32. “Мастер Үнэлгээ” ХХКомпанийн автомашин техникийн үнэлгээний: “Ниссан тийда” маркийн УБГ улсын дугаартай автомашинд 5.749.050 төгрөгийн шууд, 7.638.950 төгрөгийн нийт хохирол учирсан” гэсэн тайлан, (2-р хх-ийн 107 дугаар хуудас)
33. “Ашид Билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний: “Хонда фит” маркийн УНМ улсын дугаартай автомашинд 1.580.000 төгрөгийн шууд, 1.770.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэсэн тайлан, (2-р хх-ийн 116 дугаар хуудас)
34. “Тэнцвэр-эстимэйт” ХХКомпанийн автомашин техникийн үнэлгээний: “Санг ионг корандо” маркийн УНТ улсын дугаартай автомашинд 560.000 төгрөгийн шууд, 842.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэсэн тайлан, (2-р хх-ийн 121 дүгээр хуудас)
35. “Ашид Билгүүн” ХХКомпанийн автомашин техникийн үнэлгээний: “Хьюндай соната-5 ” маркийн УНЧ улсын дугаартай автомашинд 390.000 төгрөгийн шууд, 920.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэсэн тайлан, (2-р хх-ийн 125 дугаар хуудас)
36. “Ашид Билгүүн” ХХКомпанийн автомашин техникийн үнэлгээний: “Тоёота приус-20” маркийнУБП улсын дугаартай автомашинд 3.530.000 төгрөгийн шууд, 4.400.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэсэн тайлан, (2-р хх-ийн 130 дугаар хуудас)
37. “Хас Үнэлгээ” ХХКомпанийн автомашин техникийн үнэлгээний: “Хьюндай соната-6” маркийн УНУ улсын дугаартай автомашинд 3.870.000 төгрөгийн шууд, 4.090.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэсэн тайлан, (2-р хх-ийн 135 дугаар хуудас)
38. “Ашид Билгүүн” ХХКомпанийн автомашин техникийн үнэлгээний: “Исузу-EXZ-51” маркийн УНЛ улсын дугаартай автомашинд 1.740.000 төгрөгийн шууд, 2.340.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэсэн тайлан, (2-р хх-ийн 139 дүгээр хуудас)
39. Шүүгдэгч Б.Дын хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (2-р хх-ийн 208 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (3-р хх-ийн 83 дугаар тал), гэрлэлт бүртгэлийн лавлагаа (3-р хх-ийн 84 дүгээр тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (3-р хх-ийн 88 дугаар тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (3-р хх-ийн 89 дүгээр тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 193 дугаар хуудас), жолоочийн лавлагаа (1-р хх-ийн 204 дүгээр тал), Хаан банкин дахь депозит дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Дт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 11 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанцангийн гэрэл дохиотой уулзварын замд Н.Б өмчлөлийн “Исузу” маркийн УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас
“Сонота-5” маркийн УНЧ, “Хонда Фит” маркийн УНМ, “Тоёота приус-20” маркийн УБП, “Коронда” маркийн маркийн УНУ, “Ниссан Тийда” маркийн приус-30” маркийн УБО улсны дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж,
зорчигч Д.Нгийн эрүүл мэндэд хүнд, жолооч О.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Ж.Б эрүүл мэндэд хүндэвтэр, жолооч Г.Нгийн эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Н.Сийн эрүүл мэндэд хүнд, жолооч Н.Б, зорчигч А.Б, Б.Г, Н.О нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан, мөн тухайн зам тээврийн ослын улмаас “Ниссан Тийда” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Д.Д гэмтэж, улмаар нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, (1хх6-25), цогцсонд гадна үзлэг хийсэн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх40-42), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх45-50), хохирогч П.Сийн мэдүүлэг (1хх54-56), хохирогч Г.Нгийн мэдүүлэг (1хх67-69), хохирогч Н.Оын мэдүүлэг (1хх77-79), хохирогч О.Аийн мэдүүлэг (1хх90-92), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бийн мэдүүлэг (1хх100-102), хохирогч Д.Нгийн мэдүүлэг (1хх107-109), гэрч Д.Г мэдүүлэг (1хх176-178), гэрч Л.О мэдүүлэг (1хх180-182), гэрч О.Шын мэдүүлэг (1хх184-185),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээний шинжээчийн 1893 дугаар (1хх235-241), Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 878, 4348, 4356, 4344,4339, 4338, 4364, 4372, 4371, 4343 дугаар дүгнэлтүүд (1хх206-210, 2хх43-44, 46-47, 52-53, 55-56, 61-62, 67-68, 70-71, 73-74, 76-77),
- “Тэнцвэр-эстимэйт”ХХКомпанийн автомашин техникийн үнэлгээ тайлан (2хх100-103, 121), “Мастер Үнэлгээ” ХХКомпанийн автомашин техникийн үнэлгээний тайлан, (2хх107), “Ашид Билгүүн” ХХКомпанийн автомашин техникийн үнэлгээний тайлан (2хх116, 125, 130, 139), “Хас Үнэлгээ” ХХКомпанийн автомашин техникийн үнэлгээний тайлан (2хх-135),
- Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 259 дүгээр : “” гэсэн дүгнэлт (2хх157-158) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тодорхойлох зорилгоор Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 259 дүгээр дүгнэлтээр “Исузу маркийн УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй…гэсэн нь хэргийн нөхцөл байдалд тохирсон үндэслэл бүхий дүгнэлт гэж үзэх үндэслэл болохын дээр Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын шинж нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн зам тээврийн осол гарч хуульд заасан хохирол, хор уршиг бий болсон байхыг шаарддаг. Энэхүү нөхцөл байдал хэрэгт авагдсан байна.
Нөгөөтээгүүр шүүгдэгч Б.Д нь замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас Д.Н, Н.С нарын эрүүл мэндэд хүнд, О.А, Ж.Билгүүндээ, Г.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Н.Б, А.Б, Б.Г, Н.О нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 878,
- “Ниссан Тийда” маркийн 91-71 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Д нь гэмтэл авч эмнэлэгт эмчлэгдэж байгаад нас барсан болох нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилгээ хийгдэж байсан талаар өвчний түүх, карт (2хх220-235), талийгаачийн цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зам тээврийн ослоор нас барсны бүртгэлийн 1901 дүгээр бүртгэсэн гэрчилгээний хуулбар (1хх-103) зэрэг бичгийн баримтуудаар хүний амь нас хохирсон нь тогтоогдож байна.
Иймд шүүхээс Б.Дыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь амь хохирогчийн оршуулгын зардалд баримтаар мөрдөн шалгах ажиллагаанд 8.876.040 төгрөгийг (3хх-60-78) нэхэмжилсэн ба “...шүүгдэгч Б.Даас 6.050.000 төгрөгийг хүлээн авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд хохирогч П.Сээс 1.447.756 төгрөг, Г.Нгээс 201.000 төгрөг, Н.Оаас 482.018 төгрөг, Б.Гаас 326.600 төгрөг, О.Аээс 528.500 төгрөг, Д.Нгаас 234.960 төгрөгийг тус тус нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Даас дээрх хохирогч нарын хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул хохирогч П.С, Г.Н, Н.О, Б.Г, О.А, Д.Н нарт төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч П.С “Тэнцвэр-эстимэйт”ХХКомпанийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 4/06а тоот автомашин техникийн үнэлгээний тайлангаар “Toyota приус-30” маркийн улсын дугаартай автомашинд нийт 13.000.000 төгрөгийн хохирол” учирсан (2хх100-103),
- Иргэний нэхэмжлэгч Б.Ад “Ашид Билгүүн” ХХКомпанийн 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 139 тоот автомашин техникийн үнэлгээний тайлангаар “Хонда фит” маркийн УНМ улсын дугаартай автомашинд 1.580.000 төгрөгийн шууд, нийт 1.770.000 төгрөгийн хохирол” учирсан (2хх116) бөгөөд шүүгдэгч Б.Даас гаргаж өгсөн түүний эзэмшлийн Хаан банкны депозит дансны хуулга, иргэний нэхэмжлэгч П.С, Б.А нар “хохирлын төлбөрөө бүрэн гүйцэт барагдуулж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг тус тус илэрхийлсэн байх тул дээрх нэр бүхий иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болно.
Харин доорх иргэний нэхэмжлэгч нарт дараах хохирол учирсан байна. Үүнд:
- Н.М “Мастер Үнэлгээ” ХХКомпанийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 3402 тоот автомашин техникийн үнэлгээний тайлангаар (2хх107) “Ниссан тийда” маркийн УБГ улсын дугаартай автомашинд 5.749.050 төгрөгийн шууд, нийт 7.638.950 төгрөгийн”,
- Н.Бд “Тэнцвэр-эстимэйт” ХХКомпанийн 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17015989 тоот автомашин техникийн үнэлгээний тайлангаар (2хх-121) “Санг ионг корандо” маркийн УНТ улсын дугаартай автомашинд 560.000 төгрөгийн шууд, нийт 842.000 төгрөгийн”,
- С.Эт “Ашид Билгүүн” ХХКомпанийн 2020 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 136 тоот автомашин техникийн үнэлгээний тайлангаар (2хх-130) “Тоёота приус-20” маркийн УБП улсын дугаартай автомашинд 3.530.000 төгрөгийн шууд, нийт 4.400.000 төгрөгийн”,
- Б.Дэмчигт “Хас Үнэлгээ” ХХКомпанийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 170 тоот автомашин техникийн үнэлгээний тайлангаар (2хх-135) “Хьюндай соната-6 маркийн УНУ улсын дугаартай автомашинд 3.870.000 төгрөгийн шууд, нийт 4.090.000 төгрөгийн, нийт дүнгээр 17.890.950 төгрөгийн бодит хохирол учруулсаныг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хариуцагч “Авзага мээрэн” ХХКомпаниас гаргуулж олгох нь зүйтэй байна.
Тодруулбал, тухайн зам тээврийн осол гаргасан Исузу-EXZ-51 маркийн УНЛ улсын дугаартай автомашины талаар:
- Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Н.Б мэдүүлэхдээ:” би Исузу маркийн УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 6 жилийн өмнө нэг хүнээс 38 сая төгрөгөөр Хас банкнаас зээл авч, худалдаж аваад өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. 2017 онд уг тээврийн хэрэгслийг “Авзага мээрэн” ХХКомпанид 20 сая төгрөгөөр зарсан. Тухайн үед иргэний үнэмлэхийн хуулбарыг тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээг эх хуваарь нь тээврийн хэрэгслийн нөхцөл байдлыг бичиж хүлээлгэж өгсөн. Тухайн компанийн инженер гэх хүн машиныг газар дээр нь жолоодож шалгаж хүлээж авсан. Нэр шилжих асуудлын “Авзага мээрэн” ХХКомпани өөрсдөө шилжүүлчихнэ гэж хэлээд үлдсэн. Тэрнээс хойш нэг ч холбогдоогүй. Тухайн үед мөнгөө авчихсан байсан учир амаараа ярьж тохироод зарсан. Албан ёсоор баталгаажуулж бичиг баримт байхгүй” гэж (3хх28-29),
- Иргэний нэхэмжлэгч Л.Б мэдүүлэхдээ: “тухайн тээврийн хэрэгслийг 2019 оны 04 дүгээр сард “Авзага мээрэн” ХХКомпаниас ямар нэгэн гэрээ хийж, нэр шилжүүлж баталгаажуулж авсан баримт байхгүй, амаар ярилцаад 12.500.000 төгрөгөөр авсан. Төлбөрийг бэлнээр өгөөгүй, тээвэр хийж төлөх нөхцөлөөр худалдаж авсан. Уг машин нь Баттөр гэдэг хүний нэр дээр байсан. “Авзага мээрэн” ХХКомпаниас асуухад бартер хийж авсан машин гэж хэлсэн” гэж (1хх-170)
- Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Авзага мээрэн” ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д мэдүүлэхдээ: “...Б.Д нь сүүлийн 2-3 жил манай компанид гэрээний дагуу тээвэр хийж байгаа. Исузу маркийн УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай байгууллага 2018 онд З.П гэдэг хүнээс 28 сая төгрөгөөр худалдаж авчихаад сүүлд 2019 оны 10 дугаар сард гэрээгээ хийсэн. Дараа нь 2019 оны 01 дүгээр сард Бтай тээврийн гэрээ хийж 2019 оны 12 дугаар сард тээврийн хөлсөнд Исузу маркийн УНЛ улсын дугаартай автомашины тооцоог дуусгаж түүний эзэмшлийн машин болгосон. Тээврийн гэрээнд заагдсан заалтын дагуу тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь машины техникийн бүрэн байдлыг хангаж, осол авааргүй ажиллах, мөн жолоочийн хариуцлагаас шалтгаалж үүссэн, хохирол зөрчил дутагдлыг жолооч бүрэн хариуцна. Тээврийн хэрэгсэл манай байгууллагад хамааралгүй” гэж (3хх-34)
- Гэрч Б.А мэдүүлэхдээ:”... Исузу маркийн УНЛ улсын дугаартай автомашин нь манай нөхөр /Н.Б/-ийн эзэмшлийнх байсан. 2018 оны 04 дүгээр сард уг машиныг зарах гээд П гэдэг хүнд 20 сая төгрөгөөр зараад өг гэж гуйсан. “Авзага мээрэн” ХХКомпанид машинаа хүргээд өгчих, би хэлчихлээ гэж хэлсэн. Тэгээд бид нар тухайн компанид машинаа хүргэж өгчихөөд яваад өгсөн. Хэд хоногийн дараа Поос 20 сая төгрөгийг авсан. “Авзага мээрэн” ХХКомпани нь иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ хуулбарлаж өгөөд үлдээчих өөрсдөө шилжүүлээд авчихъя гэж хэлж байсан. Тэгээд манай нөхөр бичиг баримтаа хуулбарлаж үлдээгээд явсан...” гэж (3хх40-42)
- Гэрч З.П мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сард танил А над руу залгаад Исузу маркийн УНЛ улсын дугаартай автомашин зараад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Авзага мээрэн” ХХКомпанийн захирал Г ярилцаад тээврийн хэрэгслийг үзээд гайгүй бол 30 сая төгрөгөөр бартер хийе гэж хэлсэн. Г хүний явуулж үзээд гайгүй юм байна 28 сая төгрөгөөр бартер хийе гэж хэлсэн. Би хүлээн зөвшөөрөөд Аыг “Авзага мээрэн” ХХКомпанитай холбож өгөөд нэрээ шилжүүлж аваарай гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа А залгаад болчихсон гэж хэлсэн. Гын таньдаг учир тухайн үед бид нар гэрээ байгуулаагүй явж байгаад сүүлд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөрө гэрээ байгуулж, гарын үсэг зурсан“ гэж (3хх45-46) мэдүүлжээ.
Дээрх мэдүүлгээс дүгнэхэд “Исузу-EXZ-51” маркийн УНЛ улсын дугаартай автомашины анхны эзэмшигч болох Н.Б (2хх197) нь Б.А /түүний эхнэр/-аар дамжуулан З.Поор зуучлуулж “Авзага мээрэн” ХХКомпанид 2018 оны 04 дүгээр сард 28 сая төгрөгөөр тухайн машиныг худалдан борлуулсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.” гэж заажээ.
Иймд “Авзага мээрэн” ХХКомпани нь тухайн тээврийн хэрэгслийг худалдан авч, өөрийн эзэмшилд холбогдох хууль, журмын дагуу өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй, улмаар бусдад худалдан борлуулсан үйл баримттай талууд маргаагүй бөгөөд “Авзага мээрэн” ХХКомпанийг тухайн тээврийн хэрэгслийн шударга эзэшигч мөн тул 17.890.950 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй болно.
Харин “Авзага мээрэн” ХХКомани нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 19/02 тоот “Хамтран ажил гүйцэтгэх гэрээ” (3хх-96)-гээр Л.Батжаржгал эзэмшлийн 49-33УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээр бетон зуурмаг тээвэрлэх гэрээг байгуулсан байх бөгөөд “Исузу маркийн УНЛ улсын дугаартай автомашины тооцоог дуусгаж, Л.Бын эзэмшилд шилжүүлсэн” гэж үзэх боломжгүй юм.
Харин 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Авзага мээрэн” ХХКомпани, Б.Д /тээвэрлэгч/ нар “Бест бетон” зуурмагийн үйлдвэрийн хашаанаас гэрээт ажил хүртэлх чиглэлд бетон зуурмаг тээвэрлэх тээврийн ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцож, хамтран ажил гүйцэтгэх 19/09 тоот гэрээ(3 хх100-101)-г байгуулжээ.
“Ашид Билгүүн” ХХКомпанийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 836 тоот автомашин техникийн үнэлгээний тайлангаар (2хх-139) “Исузу-EXZ-51 маркийн УНЛ улсын дугаартай автомашинд 1.740.000 төгрөгийн шууд, нийт 2.340.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд иргэний нэхэмжлэгч, хариуцагч Н.Б “миний эзэмшлийн машин биш учир нэхэмжлэх хохирол байхгүй...”,
- иргэний нэхэмжлэгч, хариуцагч Л.Баас “...миний төрсөн хүү учир нэхэмжлэх гомдол санал байхгүй, бусдад учирсан хохирлыг боломжоороо барагдуулна”,
- иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Авзага мээрэн” ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даас “...Тээврийн гэрээний заалтын дагуу тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь машины техникийн бүрэн байдлыг хангаж, осол авааргүй ажиллах, мөн жолоочийн хариуцлагаас шалтгаалж үүссэн, хохирол зөрчил дутагдлыг жолооч бүрэн хариуцна. Тээврийн хэрэгсэл манай байгууллагад хамааралгүй. Манай байгууллагын зүгээс Б.Даас ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх хохирол байхгүй” гэж мэдүүлсэн байх тул уг төлбөрийг гаргуулах шаардлагагүй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар
Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 1 хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг”
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэлээс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Б.Д нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх (2хх-193) ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ”гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байх ба, гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал гэмт хэрэгтний хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэрээр гэм буруугийн талаар маргаагүй хэдий ч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хувьд нэг хүний амь нас хохирсон, хоёр хүний эрүүл мэндэд хүнд, гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр, дөрвөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй, харин улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч хорих ялыг оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа хугацааг тоолох нь зүйтэй.
Бусад асуудлаар.
Эрүүгийн тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бичлэг бүхий компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, Исузу-EXZ-51 маркийн тээврийн хэрэгслийн дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний хариуцагч “Авзага мээрэн” ХХКомпанид олгож, Б.Дын В,С ангилалын угаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.