Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1669

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч О.Баярсайхан,

Шүүгдэгч С.Л  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С.Л од холбогдох эрүүгийн 2006 0000 02294 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , С.Л .

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч С.Л  нь 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбийн 26-640 тоотод согтуугаар иргэн С.Ганболдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтаар  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Л  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй... Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн 9196 дугаартай дүгнэлт /хх-13-14/, С.Л ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-40-42/, С.Л ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-45/, хохирогч С.Ганболд, яллагдагч С.Л  нараас гаргасан гомдолгүй, саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-49-50/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч С.Л  нь 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сэлбийн 26-640 тоотод согтуугаар иргэн С.Ганболдыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг, 49 учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч С.Ганболдын өгсөн мэдүүлэг /хх-4-7/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 9196 дугаартай дүгнэлт /хх-13-14/, С.Л ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-40-42/, С.Л ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-45/, хохирогч С.Ганболд, яллагдагч С.Л  нараас гаргасан гомдолгүй, саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-49-50/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч С.Ганболдын өгсөн: ”2020 оны 8 дугаар сарын 8-ны шөнө 00 цагийн орчимд хадам ах Лутболд нь намайг ажлын байранд дээрээ байж байхад гаднаас согтуу орж ирээд намайг цаашаа хараад тасдагчаар юм хийж байхад хоол авчирч өгсөнгүй  гөлөг минь гээд хэл амаар дордмжлоод агсам тавьж эхэлсэн. Би түүнд өөрөө хоолоо хийгээд идэхгүй юу гэж хэлээд юм хийгээд байж байхад алхаар миний нурууруу 3 удаа цохихоор нь эргэж хараад биеэ хамгаалаад түүнийг мангасдаад цаашаа түлхсэн. Тэгтэл ширээн дээрээс байсан апертка аваад миний зүүн, баруун талын цээжрүү 3 удаа дүрэх гэхээр нь би 3 удаа бултсан.Тэгтэл доогуур дүрхээр нь бултах гэхэд миний хойд талд юм тээглээд гуяруугаа дүрүүлсэн.Тэгээд ноцолдоод түүнээс өөрийгөө хамгаалах гээд түлхэж гаргаад хаалгаа дотор талаасаа татсан. Тэгтэл  хойд ажлын байрны өргөтгөлрүү ороод миний хийсэн тавилгануудыг авч шидээд цонх хагалах гээд танхайраад байхаар нь түүнийг хүлэх гэж оролдоод дийлээгүй. Тэгээд надтай маргалдаж байгаад бид хоёр хадам эгчийн гэрт очсон.Тэгээд хадам эгчийн нөхөртэй та хоёр бие биенийгээ уруу татаад яах гэж архи уусан юм бэ? Нэг нь архи уугаад агсам тавиад алах гээд байдаг нөгөө нь хэрүүл маргаан хийгээд байдаг ямар хаашаа юм бэ? Гэж хэлтэл баз Пунцагдорж надруу заазуур бариад дайрахаар нь хадам эгч Алтантуяа урдуур ороод охинтойгоо түүний заазуурыг булааж авсан тэгээд маргалдаж байгаад  явах гээд гэрээс гартал Лутболд дахиад надруу агсараад зодох гээд дайрахаар нь жижиг хуванцар сандал авч шидсэн тухайн үйл явдал гадаа харанхуйд болсон. Би тэгээд явсан. Миний ууралсан шалтгаан гэвэл хадам ах Лутболд нь ажлын байран дээр согтуу ирчихээд надттай агсам тавиад чиний дээлийг чинь нөмөрүүлэн, шоронд чинь явуулна, хоёр хүүхдээс чинь хагацаан пизда минь алга бол үхээд өг гээд хэл амаар доромжлоод шар малтаад байхаар нь би ууралсан.   

” /хх-4-7/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн 9196 дугаартай дүгнэлт:

 

1. С.Ганболдын биед баруун гуянд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт, цээж, баруун мөр, баруун нүдний дээд зовхинд зулгаралт, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-13-14/ гэх дүгнэлт,

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн яллагдагч С.Л ын өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 8-ны өдөрөөс 9-нийг шилжих  шөнө Баянзүрх дүүргийн 21 дугаар хорооны нутаг дэвсгэрт сэлбэ 26-640 тоотод буюу ажлын байранд гэрийнхээ түлхүүрийг авах гэж ороод маргааш өглөө нь том эгч С.Алтантуяагийн гэрт сэрсэн тэгтэл мөр даагдахгүй болсон нүүр, нүд хөхөрсөн 2 бүдүүн гуя хөхөрсөн байсан. Би биедээ гэмтэл яаж авсаныг санахгүй байсан. Маргааш нь цагдаагаас дуудахаар нь очиход архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бага хүргэн С.Ганболдыг зодож биед нь гэмтэл учруулсанаа мэдсэн. Би урд өдөр нь том хүргэн Алтайгийн гэрт бид хоёр 2,5 литр хэмжээтэй 2 том пиво уугаад тасарсан. Би тасарсан байхдаа С.Ганболдын ажлын байрнаас гэрийнхээ түлхүүрийг авах гэж очоод асуудал болсон юм шиг байна. Би юуч санахгүй байна. Би амархан согтдог.”

/хх-40-42/ гэх мэдүүлэг,

 

          Шүүгдэгч С.Л ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-45/,

 Хохирогч С.Ганболд, яллагдагч С.Л  нараас гаргасан гомдолгүй, саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-49-50/ зэрэг болно.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч С.Л  нь 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сэлбийн 26-640 тоотод согтуугаар иргэн С.Ганболдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг

хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Л од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж дүгнэлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.Л  хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч С.Л  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч С.Л  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Л ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.Л  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Л  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, С.Л  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.Л од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Л од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                   Э.ЧИНГИС