Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/152

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

          Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.,

          улсын яллагч З.Алтансолонго,

          шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар,

          Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******д  холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

          Шүүгдэгч Д.******* нь  Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр *******0 улсын дугаартай Приус-*******0 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган насанд хүрээгүй хохирогч Т.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Эрүүгийн дугаартай хавтаст хэргээс:

          1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6-р хуудас/,

          2.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-10-р хуудас/,

          *******.Зам тээврийн осол дээр тогтоосон акт, бүдүүвч зураг /хавтаст хэргийн 16-17-р хуудас/,

          4.Насанд хүрээгүй хохирогч Т.ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-р хуудас/,

          5. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 698 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн *******4-р хуудас/,

          6.Яллагдагч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн *******8-*******9-р хуудас/,

          7. Яллагдагч Д.*******гийн Ховд аймгийн Прокурорын газарт 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт  /хавтаст хэргийн 71-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал:

          Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах Гэгээ хотхоны гадна талын авто зогсоол дээр 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр *******0 улсын дугаартай Приус-*******0 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийхдээ замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Т.ийг дайрч биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт тогтоогджээ.     

          Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

          Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд:

          Шүүгдэгч Д.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах Гэгээ хотхоны гадна авто зогсоол дээр 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр *******0 улсын дугаартай Приус-*******0 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, мөн  дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэх  заалтыг  зөрчсөний улмаас Т.ийг дайрч зам тээврийн осол гаргаж, насанд хүрээгүй хохирогчийн биед зүүн хөлийн тавхайн үеийн 1, 2-р хурууны ойрын шивнүүр ясны зөрсөн далд хугарал, зүүн гарын алга, бугуйн ард гадаргууд өнгөц зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Зам тээврийн осол дээр тогтоосон 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн  “...2020.08.*******1-ний өдөр 1*******:*******0 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр Гэгээ хотхоны зогсоол дээр *******0 улсын дугаартай автомашин жолоодож явсан жолооч Д.******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “жолооч ...аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “бусдад саад учруулахгүй газарт ...ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Т.ийг дайрч зам тээврийн осол гаргасан байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 8-9-р хуудас/,

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах Гэгээ хотхоны ... гэртээ байж байгаад 1******* цагийн үед би ажилдаа явах гэж нөхөр Д.*******г “******* Буян зах дээр хүргээд өг” гэж хэлэхэд “тэгье” гээд бид хоёр гэрээсээ гараад манай нөхөр ...манай бэр гийн эзэмшлийн *******0 улсын дугаартай машиныг бариад зогсоол дээрээ хойшоо ухарсан тэгтэл хүүхэд уйлах чимээ гарсан. Тэгтэл манай нөхөр Д.******* машинаа зогсоогоод буугаад уйлж байсан хүүхдийг тэврээд байрны орц руу орсон. Удалгүй гарч ирээд “урдаас нэг хүүхэд гарч ирээд авлаа гайгүй юм шиг байна” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  20-21-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би найзуудтайгаа хамт байрны гадна тоглож байтал Жавхлан ахынхаа араас гүйж байгаад бүдрээд унасан. Тэгтэл нэг машин зогсоол дээрээс хойш ухарч байгаад ийн гар дээр нь машины дугуй гишгээд гарсан. Тэгээд тэр хүнд мэдэгдэх гээд уйлаад нөгөө гараараа газар цохиод байсан. Би гүйгээд очсон чинь ийн гараас нь цус гарсан зүсэгдсэн байдалтай байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-р хуудас/,

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр оруулж ирж өгсөн өвөө машины ард уначихаад уйлаад байна энэ мөнгөөр бохь авч өгөөрэй гэж хэлээд 4000 төгрөг үлдээгээд явсан гэж надад хэлсэн. Тэгээд хүүхдийнхээ гарыг арчиж байгаад энэ яасан юм вэ гэхэд машин намайг бяцалсан гэж хэлсэн. Тэгээд хөл өвдөөд байна гэж хэлэхээр нь хөлийг нь үзсэн чинь  хөл нь хавдсан байсан. Тэгээд нөхөр руу залгаад дуудсан. Эмнэлэг дээр очиж үзүүлэхэд хөлний зураг авахуулаад ир гэсэн. Авахуулаад очсон чинь эрхий хуруу бяцралттай, долоовор хуруу хугаралттай, дунд хуруу хажуу талруугаа шахагдсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 2*******-24-р хуудас/,

          Насанд хүрээгүй хохирогч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Буцаад гэрлүүгээ явж байхдаа зогсоол дээрээс ухарч байсан машинд шүргүүлж унасан.Тэгээд тэр машины дугуй миний хөл дээгүүр гарсан. Тэр машины жолооч бууж ирээд намайг тэврээд гэрт оруулж манай эгч Нарангэрэлд дүү нь уначихлаа гэж хэлээд өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-р хуудас/,

          Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ажил дээр байж байгаад ажлаа дуусгаад гэртээ харих гэж машиндаа сууж байтал манай эхнэр залгасан. Тэгээд аваад ярьсан чинь байрны гадна машинд шүргүүлсэн байна. Гар нь шалбарсан байна гэсэн.Тэгээд гэрт очсон чинь эхнэр хүүхдээ тэвэрсэн зогсож байсан. ...Тэгээд хөлний зураг авахуулаад буцаад эмч дээр зургийг аваад очсон чинь зүүн хөлний 2 хуруу хугарсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29-р хуудас/,

          Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн “...Надад гомдол санал алга байна. Хүүхдийн эмчилгээний мөнгө гарсан зардал бүрэн барагдуулж өгсөн. Тийм учраас гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******1-р хуудас/,        

Шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 689 дугаартай “1.Т.ийн биед гэмтэл учирсан байна. 2. Т.ийн биенд зүүн хөлийн тавхайн үеийн 1, 2-р хурууны ойрын шивнүүр ясны зөрсөн далд хугарал, зүүн гарын алга бугуйн ард гадаргууд өнгөц зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. *******. Т.ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд  үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4. Т.ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.*******.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн *******4-р хуудас/,

          Яллагдагч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр  1******* цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах Гэгээ хотхоны *******0 айлын орон сууцны гадна авто машины зогсоол дээр *******0 улсын дугаартай хар өнгийн Приус-*******0 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон ухарч байгаад Т.ийг шүргэсэн. Тэгээд машинаас буугаад хүүхэд дээр очиход хүүхэд уйлаад зогсож  байсан. Тэгээд хажууд тоглож байсан эмэгтэй хүүхдээс гэрийг нь асуугаад гэрт нь оруулж өгсөн. ...Хүүхдийн эмчилгээний зардал мөнгө, хохирол мөнгө бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******9-р хуудас/,

2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тухай “Уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сум, Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах Гэгээ хотхоны гадна авто машины цементэн зогсоолд гарсан байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн  7-10-р хуудас/, 

2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай “Уг тээврийн хэрэгсэл нь хар өнгийн *******0 улсын дугаартай Приус-*******0 маркийн тээврийн хэрэгсэл байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн  15-р хуудас/, 

дугаартай *******0 улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хавтаст хэргийн 65-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч ын ийн 840100041******* дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 61-р хуудас/,

          Яллагдагч Д.*******гийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Миний бие Д.******* 2020.08.21-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутагт *******0 улсын дугаартай Приус-*******0 машин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо иргэн Т.ийг мөргөж зам тээврийн осол гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 122-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

          Зам тээврийн осол болсон газар нь орон сууцны гаднах авто зогсоол боловч жолооч хөдөлгөөн эхлэх, хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг мөрдөх үүрэгтэй.

          Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1-д зааснаар замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх нь хөдөлгөөнд оролцож буй иргэний үүрэг бөгөөд шүүгдэгч Д.******* нь хөдөлгөөн эхлэх мөн хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “ Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, мөн  дүрмийн 10.14-т заасан “ Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна.

          Шүүгдэгч Д.******* нь В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй болох нь жолоочийн үнэмлэхний хуулбар, шүүгдэгчийн мэдүүлгээр /хавтаст хэргийн 65-р хуудас/ нотлогджээ.

          Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.*******г жолооч тээврийн хэрэгсэл жолоодож ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.14 дэх заалтыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Т.ийг дайрч зам тээврийн осол гаргаж хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

          Шүүгдэгч Д.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. нь “ ...Надад гомдол санал алга байна. Хүүхдийн эмчилгээний мөнгө гарсан зардлыг бүрэн барагдуулж өгсөн. Тийм учраас гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна” /хавтаст хэргийн *******1-р хуудас / гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг  хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгч Д.*******гийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийг зөрчсөн  үйлдэл нь осол гарах шалтгаан нөхцөл болсон бөгөөд гэм буруугийн болгоомжгүйгээр гэмт хэргийг үйлджээ.

          Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч Д.******* урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 46-р хуудас/ нотлогдож байгаа ба анхаарал болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргасан, хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж,  мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Д.*******гийн хувийн байдлын талаар гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д.******* нь намбатай, ажилч, хөдөлмөрч зантай хүн байгаа юм. ...Одоо манай аав ******* тэтгэвэрт байдаг. ..Архи уудаггүй, тамхи татдаггүй. Хүнсний үйлдвэрт 20 жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. ...Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийг төгссөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-4*******-р хуудас/,

          Гэрч Р.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай хадам аав Д.******* нь Ховд аймгийн Жаргалант сум Цамбагарав багийн Олзвой *******-*******1 тоотод эхнэр ийн хамт амьдардаг. Одоо манай хадам аав ******* тэтгэвэрт байгаа. ...Манай хадам аав ******* ******* онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумд төрсөн. Одоо 61 настай. Яс үндэс өөлд. Эхээс 8-уулаа, айлын дунд хүүхэд ...цэрийн алба хаасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн **************-*******4-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.

          Шүүгдэгч Д.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх  шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Иймд шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, шүүгдэгчийн өндөр насны тэтгэвэрт гэх хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хугацаанд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  шүүгдэгчид тус тус тайлбарлаж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ болон торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

          Эрүүгийн  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх  нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, *******6.1 дүгээр зүйлийн 1, *******6.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, *******6.6, *******6.7 дугаар зүйл, *******6.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, *******6.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                               ТОГТООХ нь:

             1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

             2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

             *******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.*******д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

             4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах учиртайг шүүгдэгч Д.*******д тайлбарласугай.

             5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.  

             6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.*******д мэдэгдсүгэй.   

             7.Шүүгдэгч Д.*******д хүлээлгэсэн үүрэг, оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-7 дугаартай нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

             8.Эрүүгийн  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

   9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 

   10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1 дүгээр зүйлийн 1, *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ө.БАХЫТБЕК

 

 

                                    

Й