| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2020/0151/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/151 |
| Огноо | 2020-09-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,
улсын яллагч Э.Ууганзаяа,
шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2020 оны ******* дүгээр сарын 0-ны өдөр хүлээн авч, 2020 оны ******* дүгээр сарын 6-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 08 дугаар сарын 03-наас 08 дугаар сарын 04-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн байрны - тоотод гэр бүлийн хамаарал бүхий өөрийн эхнэр Ж.г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун гарын шанаа, эрүү, 2 гарын бугалга, баруун ташаа, 2 гуяны ард, хажуу 2 өвдөг шилбэнд тус бүр цус хуралтууд, дээд болон доод уруул, баруун тохойнд зулгаралт гэмтлүүд учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн дугаартай хавтаст хэргээс:
. Хохирогчийн Ховд аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 6-р хуудас/,
2. Хохирогч Ж.гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 0--р хуудас/,
3. Шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 8-ны өдрийн 673 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 23-р хуудас/,
4.Яллагдагч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-*******-р хуудас/,
*******. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 48-49-р хуудас/,
6. Яллагдагч Д.*******гийн Ховд аймгийн Прокурорын газарт 2020 оны ******* дүгээр сарын 0-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн *******3-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.******* нь 2020 оны 08 дугаар сарын 03-наас 08 дугаар сарын 04-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн байрны - тоотод гэртээ, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ж.тэй хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар эхнэр Ж.г үснээс зулгааж, цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт тогтоогджээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд
Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 08 дугаар сарын 03-наас 08 дугаар сарын 04-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн байрны - тоотод гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ж.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар үснээс нь зулгааж, гараараа цохиж, өшиглөж зодон биед нь тархи, доргилт, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, эрүү 2 гарын бугалга, баруун ташаа, 2 гуяны ард, хажуу, 2 өвдөг, шилбэнд тус бүр цус хуралтууд, дээд болон доод уруул, баруун тохойнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч 2020 оны 08 дугаар сарын -ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Улмаар Д.******* миний үснээс зулгааж, паар мөргүүлж, нуруу луу хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Д.*******гийн дүү нь гэрийн хаалга онггосон. Тэгээд би гэрээс гараад зугтаасан. Маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын 04-ний өглөө 0******* цаг 40 минутын үед ажилдаа явах гээд гэртээ иртэл Д.******* намайг шууд үсдэж авч чирээд зогсоо зайгүй гараараа цохиод хөлөөрөө өшиглөсөн . Тэгээд би арай гэж 4 давхрын болконы сааднаас зүүгдээд дүүгээ дуудсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 2-3-р хуудас/,
Хохирогч Ж.гийн 2020 оны ******* дүгээр сарын 0-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би гэртээ хүүхдээ хараад байж байхад шөнө 0 цагийн үед Д.******* архи уучихсан байдалтай гэх найзтайгаа хамт ирсэн. Гэрт орж ирээд найз нь унтуулах гэсэн боловч унтаж амрахгүй байсан болохоор найз нь гэрээс гараад явсан. Найзыгаа явсны дараа над руу чи яагаад оройтож ирдэг юм вэ, гэх зэргээр намайг хардаж маргаан үүсгэж байгаад миний баруун нүд хэсэгт гараараа цохисон, дахиад миний үснээс татаж байгаад манай гэрийн паар мөргүүлсэн, бас миний нуруу хэсэгт удаа дараа хөлөөрөө өшиглөж цохиод байхлаар би гэрээсээ гараад зугтаад Д.*******гийн төрсөн дүү болох Д.Нэргүйгийн гэрт очиж хоноод өглөө 0******* цагийн үед ажилдаа явахаар гэртээ ирэхэд ******* гэрийн хаалганы дотор талд намайг хүлээсэн байдалтай зогсож байсан. Тэгээд намайг хараад “чи хаагуур юу хийж явж байгаад ирж байгаа юм вэ” гэх зэргээр харааж байгаад дахиад миний үснээс чирч том өрөөнд оруулаад миний нүүр, нуруу, толгой хэсэгт удаа дараа цохисон, тэгэхлээр нь би цагдаад дуудлага өгөхөд Д.******* гэрээс гараад зугтаасан юм. ...Д.*******гаас ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй, бид хоёрын дунд ямар нэгэн маргаан байхгүй. ...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 0--р хуудас/,
Шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 8-ны өдрийн 673 дугаартай “. Ж.гийн биед гэмтэл тогтоогдлоо. 2.Ж.гийн биед тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, эрүү 2 гарын бугалга, баруун ташаа, 2 гуяны ард, хажуу, 2 өвдөг, шилбэнд тус бүр цус хуралтууд, дээд болон доод уруул, баруун тохойнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.3. Ж.гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Ж.гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. *******. Ж.гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Ж.гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 7. Ж.гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь шинэ байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-р хуудас/
Яллагдагч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 03-ны орой би гадуур явж байгаад шөнө 0 цагийн үед гэртээ орж ирэхэд бид хоёр урьд өмнө гэр бүлийн харилцаа тааруухан байсан болохоор бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд маргалдаж байгаад би нуруу хэсэгт нэг удаа гараараа цохисон.Гэтэл манай эхнэр гэрээс гараад явсан. Өглөө үүрээр гэрийн хаалга цохиод байхлаар би хаалга онггосон чинь манай эхнэр ирчихсэн зогсож байсан. Тэгэхлээр нь би “чи хаана хоноод ирж байгаа юм вэ” гэж хэлээд үснээс нь татаж байгаад нүүр хэсэгт хоёроос гурван удаа цохисон. Гэтэл манай эхнэр цагдаа дуудна гээд байхлаар би гэрээс гараад явчихсан юм. ...Би Ж.гээс уучлалт гуйсан байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-*******-р хуудас/,
2020 оны 08 дугаар сарын -ний өдрийн Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн *******-р хуудас/
Хохирогч Ж.гийн Ховд аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 6-р хуудас/, 840000*******8 дугаартай Д.*******, Ж. нарын гэрлэлтийн гэрчилгээ,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /Хүчирхийллийн аюулын зэрэг бага/ /хавтаст хэргийн 48-49-р хуудас/
Яллагдагч Д.*******гийн 2020 оны ******* дүгээр сарын 0-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “******* овогтой ******* миний бие хийсэн үйлдлийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Эхнэр болох Ж. нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй бид хоёр хоорондоо эвлэрсэн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Би цаашид эхнэртэйгээ гэр бүлийн маргаан гаргахгүй” гэх хүсэлт /хавтаст хэргийн *******3-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Д.******* Ж. нар нь 206 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр гэр бүл болжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******..-д “хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэл” гэж гохоор заасан ба шүүгдэгч Д.*******гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед эхнэр Ж.тэй маргалдаж улмаар түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.-д заасан хүний эрүүл мэндэд гэм хор учруулсан бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Д.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ж.г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг госон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.
Хохирогч Ж. хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримтаа хэрэгт ирүүлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул /хавтаст хэргийн 0--р хуудас/ шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.******* нь хохирогч Ж.тэй маргалдаж улмаар хохирогчийн биед нь халдаж зодон бие махбодын хүчирхийлэл үйлдэж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн хэрэг учрал болох үед шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэр бүлийн таарамжгүй харилцаа, хардалт зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.******* урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 33-р хуудас/ нотлогдож байгаа ба гэр бүлийн таарамжгүй харилцаа, маргааны улмаас гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн дэх хэсгийн .-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.*******гийн хувийн байдлын талаар гэрч Д.Нэргүйгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай ах Д.******* нь даруухан дуу цөөнтэй, ямар нэгэн илүү дутуу зан аашгүй, хүнд их тусархаг, ажилсаг хүүхэд юм. Аав, ээжээсээ 3-лаа айлын том хүүхэд, 2 дүүтэй. Жаргалант сумын 0 жилийн Цаст-Алтай сургуулийг 999-20******* онд төгссөн. Ховд Их Сургуулийг 20*******-203 онд төгссөн. Ховд аймгийн Цагдаагийн газарт Мянгад сум дахь Цагдаагийн тасагт цагдаа ажилтай байсан. Д.******* баяр ёслолын үеэр архи хааяа уудаг, гэр бүлдээ ямар нэгэн агсам согтуу тавьж байхыг би хараагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7-р хуудас/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Архи согтууруулах ундааны зүйл хааяа, баяр ёслол, найз нөхөдтэйгөө уулзахад хэрэглэдэг. Би Д.*******г архи ууж зан ааш нь өөрчлөгдөж байсныг хараагүй. ...Ховд аймаг дахь Цагдаагийн газарт ажиллаж байсан. ...Цагдаагийн анхан шатны дамжаа төгссөн. Жаргалант сумын Алагтолгой багт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.
Шүүгдэгч Д.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг госон байдал, зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 680000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, шүүгдэгчийн ажил, хөдөлмөр эрхэлдэггүй байдлыг харгалзан түүнд оногдуулсан зургаан зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 680000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлаж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн , ******* дахь хэсэг, 36. дүгээр зүйлийн , 36.2 дугаар зүйлийн , 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн , 2, 4, ******* дахь хэсэг, 36.0 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г зургаан зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 680000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан зургаан зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 680000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.*******д тайлбарласугай.
*******.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч Д.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-4*******7 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн , 38.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК