Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 566

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020        07          17                                   2020/ШЦТ/566

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж, шүүгч Б.Халиун, шүүгч П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй

нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

иргэдийн төлөөлөгч

улсын яллагч Б.Энхбат /томилолтоор/,

хохирогч Л.Дулмаа, хохирогч Б.Жаргалсайханы өмгөөлөгч Б.Ганбат, хохирогч Х.Гантуяа, Х.Гандулам нарын өмгөөлөгч Б.Гантулга, хохирогч С.Эрдэнэчимэгийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар

гэрч Б.Цэрэндэжид, Ч.Саранцэцэг

шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Д.Батсүх, Т.Урангэрэл, Т.Сайнбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтанд зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Г овогт О.Э-д холбогдох эрүүгийн 2014 2600 02714 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1962 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эмэгтэй, халх, дээд боловсролтой, урлаг судлаач мэргэжилтэй, Ургах говь ХХК-ийн  захирал ажилтай, ам бүл 3, 2 хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол Хатанбаатар Магсаржавын гудамж 14-15 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол 61-46 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, Г овогт О.Э

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Э нь:

1.2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд:

- Хохирогч Б.Жаргалсайханаас Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Говьмарал ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Дорноговь аймгийн Сайншанд сумын Алтан тал нэртэй газарт байрлах ашигт малтмалын МҮ-016934 дугаартай тусгай зөвшөөрөлтэй 253.63 га талбай бүхий битумын орд газрыг зарж борлуулбал ашгаасаа өгнө, уг ордыг хамтран эзэмших боломжтой гэж хуурч 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 63050 ам доллар буюу тухайн үеийн хашнаар 83 854 608 төгрөгийг, 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 150 000 ам доллар буюу 197 641 500 төгрөгийг тус тус бэлнээр, 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр О.Эын 1605010801 тоот дансаар нь 200 000 ам доллар буюу 263 972 000 төгрөгийг, 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр 5000 юань буюу 1 577 000 төгрөгийг, нийт 4 удаагийн үйлдлээр 413 050 доллар, 5000 юань буюу 547 045 108 төгрөгийг,

- 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрүүдэд автомашин худалдах, худалдан авах гэрээг мөнгийг нь төлсөн байдлаар ноториатаар гэрчлүүлэн хийж  Хан-Уул дүүргийн  3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаалийн талбай дээрээс  болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах О.Э-н гэрийн гадаа Говьмарал ХХК-ийн хувьцаанаас шилжүүлэн өгнө, хувьцааны үнийг урьдчилсан байдлаар авч байна гэж хуурч мэхлэн 111 856 600, 109 224 680 төгрөгийн үнэлгээгээр үнэлэгдсэн нийт 221 081 280 төгрөгийн үнэ бүхий Тоёото ланд круйзер-200 маркийн 2 ширхэг автомашиныг,

- 2014 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 4 дүгээр хороолол Олимп хорооны 5 байрны 27 тоотод Дагвадорж аваргын хадам ээж Эрдэнэчимэгт өндөр үнээр  зарж өгнө гэж хуурч мэхлэн 72.377.800 төгрөгийн үнэ бүхий их гарын, алтан үст, шүрэн толгойтой, алтан нуухтай усан болор хөөргийг тус тус залилан авч, Б.Жаргалсайханд нийт 840.504.188  төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

2. 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 2-33 тоотод байх иргэн С.Эрдэнэчимэгийн ажиллуулж байсан Поло нэртэй гоо сайханы салоноос зээлээр аваад, дараа нь мөнгийг нь бөөнд нь төлнө гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,14 534 америк долларын буюу 29 053 466 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Гантуяагаас уул уурхайн лицензийн бизнес эрхэлдэг, 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай мөнгө зээлээч гэж хуурч, бодит байдлыг нуух замаар 100 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан, мөн 2014 оны 2 дугаар сард 3 удаагийн үйлдлээр 10 000 000, 4 000 000, 2 000 000 төгрөгийг гэрээ байгуулалгүйгээр бэлнээр авч16 000 000 төгрөг, нийт 116 000 000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр авч  Х.Гантуяад их хэмжээний хохирол учруулсан.

4. 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт уурхайн тусгай зөвшөөрлөө зараад мөнгийг чинь буцаан өгнө гэж хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Х.Гандуламаас 3 удаагийн үйлдлээрзалилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан,

5. 2015 оны 03 сард иргэн Э.Туулаас ОХУ-ын Москва хотод байхдаа эмчилгээний зардалд мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа өгнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 6000 америк доллар буюу 11.917.320 төгрөг залилж авч үлэмж хэмжээний хохирол учруулсан,

6. 2017 оны 05 дугаар сарын 10-наас 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны 35 тоотод байх “Ялгуун” нэртэй иргэн Л.Дулмаагийн ажилуулж байсан оёдлын газраас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хувцас захиалгаар хийлгэж, мөнгийг нь төлөлгүй 1 300 000 төгрөгийн хохирол учруулж, нийт 14 удаагийн үйлдлээр бусдын 1 022 774 977 төгрөгийг залилж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдарлын эх үүсвэрээ болгон их хэмжээний хохирлыг бусдад учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг бүхэлд нь шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “Би залилах гэмт хэрэг үйлдээгүй. Нэг ч үнийг хуурч мөнгө аваагүй. Өөрийн зардлаар ашигт малтмалын хайгуул хийж техник эдийн засгийн үнэлгээг ном журмын дагуу хийсэн орд газартай. Үүнд Жаргалсайхан хөрөнгө оруулах бус худалдан авна гэж урьдчилгаанд өгсөн мөнгөө намайг залилсан гэж мэдүүлсэн. Би орд газаргүй хөрөнгөгүй бол залилах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлтэй. Гэвч Жаргалсайхан надтай гэрээ байгуулчихаад гэрээний үүргээ биелүүлээгүй учир зохиомлоор надад эрүүгийн хэрэг үүсгэсэн хэрэг. Би зөвхөн уул уурхайн бизнесс хийдэг эрхэлдэг. Миний 8 аж ахуйн нэгжийн хаасан. Өнөөдрийг хүртэл нэг ч байгууллага үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон. Хүүхдийн мөнгө авдаг дансыг минь хүртэл хаасан. Энэ хугацаанд эрүүдэн шүүлт гэх мэт зүйл болсон. Би залилах гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ хэлье. Б.Жаргалсайханаас авсан гэх 413.050 ам.домларын тухайд Би “Говь Марал" ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг бөгөөд энэ компани маань Дорноговь аймгийн Сайншанд сумын Алтан талын нутаг гэдэг газарт байрлалтгай МҮ-016934 тоот 'битумын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Манай компани энэ орд газартаа хамтран ажиллах хөрөнгө оруулагч хайгаад олдохгүй байсан ба харин компанийн хувьцааг худалдан авах сонирхолтой болохоо хэд хэдэн газар бидэнд илэрхийлсэн. Ингээд тусгай зөвшөөрөл бүхий компанийнхаа хувьцааг худалдахаар Хятадуудтай гэрээ байгуулчихсан байх үед Б.Жаргалсайхан нь тухайн үед ашигт малтмалын газарт ажиладаг байсан Ганболд гэгч хүнээр дамжуулан надтай танилцсан бөгөөд Б.Жаргалсайхан нь намайг "Хан Мон Лоу" ХХК-ийн захиралтай уулзуулж Солонгосын SKI, Хьюндай гэсэн 2 том компанитай гэрээ байгуулахаар ярилцсан. Энэ яриагаа ажил хэрэг болгохын тулд 2011 оны 11 дүгээр сард надад виз гаргуулж би Солонгос улс руу өөрийн зардлаар явсан. Тэнд "Хан Мон Лоу" ХХК-ийн намайг тосож уулзана гэсэн боловч намайг хэн ч тосоогүй. Миний буусан буудалд Хан Хён Сү нь надтай уулзаад "...гэрээ хийх хүн нь Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа тул энэ удаа гэрээ хийх боломжгүй... " гэсэн тул би Солонгост 3 хоноод Монголд буцаж ирсэн. Би Монголд ирээд Б.Жаргалсайханд “...та нарын яриад байгаа юм чинь худлаа юм байна..." гэж хэлээд манай ордыг сонирхож байгаа өөр хүмүүс байгаа, тэдэнтэй гэрээ хийнэ гэдгээ хэлсэн. Тэгээд Бүгд Найрамдах Хятад Улсын Эрээн хотын “Батсүмбэр импорт, экспорт” ХХК-ийн захирал Хасбилэгтэй 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 8 сая ам.долларын үнийн дүн бүхий “Компанийн хөрөнгө эзэмших эрх шилжүүлэх гэрээ" үзэглээд гэрээний эхний 20% болох 1.6 сая ам.долларын хөрөнгийг авахаар мөнгөө хүлээж байх үед Б.Жаргалсайхан нь манай ордыг 25.0 сая ам.доллараар худалдан авах хүн олоход найдвартай түргэн шуурхай зуучилж өгөх санал тавьж манай орд газартай холбоотой бүхий л бичиг баримтыг судалж үзээд өөрийн хуулийн зөвлөхөөр нь ажилладаг гэх "Хан Мон Лоу' ХХК-тай зуучлалын гэрээг албан ёсоор байгуулъя. Хятадуудтай 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээгээ цуцлахыг ятгасан. Надаар компанийнхаа хувьцааг заруулах асуудлаар өөр этгээдтэй гэрээ байгуулуулахгүйн тулд баталгаа болгон надад мөнгө өгье гэсэн. Ингээд "Хан Мон Лоу” ХХК-ийн солонгос захирал гэх Хан Хён Сү нь Б.Жаргалсайханаар дамжуулан 2012 оны 01 дүгээр сарын 12-нд 18.0 сая /14.0сая+4.0 сая/ төгрөг. 2012 оны 02 дугаар 17-ны өдөр миний орд газрыг худалдах худалдан авахад Үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах баталгаа болгон 50. 000 ам.долларыг, мөн 130 сая төгрөгт тооцон Luх-570 маркын машиныг хүлээн авсан тул би 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн хувьцааг бусдад худалдан борлуулах асуудлаар өөрийг төлөөлөх бүрэн эрхийг "Хан Мон Лоу" ХХК-ийн захирал Хан Хён Сүд олгосон итгэмжлэлийг өгсөн ба 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдөр манай компани болон "Хан Мон Лоү" ХХК-ийн хооронд "Үйлчилгээ үзүүлэх гэрээ" гэдэг нэртэй гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр "Хан Мон Лоу‘ ХХК уь манай компаныг төлөөлөн компанийн нийт хувьцааны 51-100 хүртэл хувийг 25.0 сая ам.долараас дээш үнээр бусдад худалдах үүргийг хүлээсэн. Энэ гэрээг байгуулсны дараа би Бүгд найрамдах Хятад Ард улсын Эрээн хотын "Батсүмбэр импорт, экспорт” ХХК-ийн захирал Хасбилэгтэй 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 8 сая ам.долларын өртөг бүхий "Компанийн хөрөнгө эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээ цуцалсан. Дээр дурьдсан мөнгө, автомашиныг нийтэд нь “Говь марал" ХХК-ийн эзэмшдэг ордод  харилцан хамтран ажиллах уүднээс эхний ээлжийн санхуүжилт /ТЭЗҮ-г батлуулах оруулсан хөрөнгө оруулалт" гэж бичээд 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 6 сарын хугацаатай Зээлийн гэрээ хийсэн. Энэ гэрээ нь нэгдүгээрт бодитоор хийсэн зээлийн гэрээ биш. Хоёрдугаарт гэрээнд заасан зарим эд хөрөнгийг би бүрэн хүлээн аваагүй. Учир нь манай компани энэ орд газартаа тэр үед ТЭЗҮ-гээ батлуулчихсан байсан юм. Мөн 130 сая төгрөгийн үнэтэй автомашин нь талийгаач Алтангэрэл гэгчийн эзэмшлийн машин байсан тул би нас барсан хүний өмчийг авахгүй гээд Lux 570 маркын машиныг нь Б.Жаргалсайханд буцааж өгсөн. Нэгдүгээрт анх надад өгнө гэсэн машинаа өгөөгуй. Хоёрдугаарт миний ордыг бусдад худалдах гэрээ байгуулах асуудал сунжирч, “Хан Мон Лоу” ХХК нь гэрээгээр хулээсэн үүргээ биелүулж чадах эсэх нь эргэлзээтэй байсан учир би тэдэнд хандан "...өмнөх гэрээ байгуулсан хятадын компанитайгаа гэрээгээ байгууллаа, та нарыг харсаар байгаад би санхүүгийн хувьд хүнд байдалд ороод байна... гэхэд Б.Жаргалсайхан "...та түр хүлээж байгаа ч Солонгост ерөнхийлөгчийн сонгууль болох гээд манай харилцаж байгаа " SKI”, "Хюьндэй” компанийн хүмүүс завгүй байгаад байна. Танд мөнгө хэрэгтэй байгаа бол асуудал шийдэгдтэл манайхаас гэрээний баталгаа болгоод мөнгө аваад хэрэглэж бай, танд хэр хэмжээний мөнгө хэрэгтэй байна...” гэхэд нь би “…надад ядахдаа нэг сая доллар хэрэгтэй байна…’ гэсэн чинь "...бид бололцооныхоо хэмжээгээр мөнгө өгч байя, уг нь гэрээ удахгуй нэг, хоёр сарын дотор байгуулагдчихна, гэрээ байгуулагдсанаас хойш 45 хоногийн дотор эхний мөнгө ороод ирэх юм чинь болчихоно байх...” гэсэн. Үүний дараа Б.Жаргалсайханаас 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 150.000 ам.долларыг бэлнээр, 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Голомт банкы хадгаламжийн 1605010801 тоот дансаар 200.000 ам доллар тус тус хүлээн авсан. Би Б.Жаргалсайханаар дамжуулан "Хан Мон Лоу” ХХК-аас нийт 400.0 ам.доллар, 18.000.000 төгрөгийг дансаар болон бэлнээр авсан бөгөөд тус компанитай “Үйчилгээ үзүүлэх гэрээний биелэлттэй холбоотой асуудлаар тооцоо байгаа. Энэ асуудлыг би "Хан Мон Лоу” ХХК-ийн захирал Хан Хён Сүтэй ярилцаж шийдвэрлэх шаардлагатай байгаа. Хэдийгээр Б.Жаргалсайханаас мөнгийг авсан боловч энэ мөнгийг "Хан Мон Лоу" ХХК-ийн захирал Хан Хён Сү иь өөрийн ажилтан Б.Жаргалсайханаар дамжуулан надад гэрээний баталгаа болгож өгсөн мөнгө юм. Б.Жаргалсайханы хувьд миний “Хан Мон Лоу” ХХК-ийн захирал Хан Хён Сү-тай 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн "Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 5-р зүйлийн 4-ийн тал нь энэхуү гэрээтэй холбоотой аливаа үйлдэлд “Б” тал болон Б.Жаргалсайханы оролцоотой явуулна..” гэсэн тохиролцооны дагуу надтай харилцаж байсан. Тиймээс Б.Жаргалсайхан "Хан Мон Лоу” ХХК-ийн мөнгийг өөрийн мөнгө байсан мэтээр надаас шаардах эрхгүй бөгөөд хэргийн хохирогч гэж үзэх учиргүй юм. Хоёр ширхэг Ланд Крузер-200 маркийн автомашины тухайд: Энэ хоёр машиныг 2012 оны 06 дугаар сард Б.Жаргалсайханаас "Автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулж, мөнгийг нь төлөөд авсан юм. Энэ хоёр машиныг авахдаа Голомт банкны 1605010801 дугаартай ам.долларын хадгаламжийн данснаас зарлага гаргаж өгч дуусгасан юм. Эхнийх нь Монгол Улсад 2012 оны 05 дугаар сарын 24-нд орж ирсэн машиныг 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдөр худалдаж авахаар гэрээ байгуулсан. Б.Жаргалсайхан өөрийн биеээр Авто тээврийн Үндэсний төвд очиж  тээврийн хэрэгслийг надад шилжүүлсэн. Энэ машины тооцоог нь 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өөрийн дансанд 100.000 ам.доллар зарлагадаж гаргасан мөнгийг ченжийн зах дээр төгрөгөөр сольсон мөнгө юм. 95.000.000 төгрөгийг нь бэлнээр Б.Жаргалсайханы гэрийн гадаа өгч тооцоогүй болсон. Мөнгийг төлчихсөн учир гэрээний 2 дахь хэсэгт төлбөрийг "...бэлнээр төлж тооцоо дууссан  гэж баталгаажуулан нотариатаар гэрчлүүлсэн юм. Хоёр дахь машиныг нь 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр худалдаж авахаар гэрээ байгуулж авсан Энэ машиныг төлбөр тооцоог 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өөрийн данснаасаа 98.000 ам.долларын зарлага гаргаж төгрөгөөр солиулан Б.Жаргалсайханы гэрт нь аваачиж бэлнээр өгч ямар нэгэн тооцоогүй болсон учраас Тээврийн хэрэгслийн гэрчилгээг авч байсан юм. Б.Жаргалсайхан бидний хооронд хийгдсэн Авто машин худалдах худалдан авах гэрээнүүдийг 80 ба 124 тоот нотариатч нар гэрчилж гэрээнүүдийн 2 дахь хэсэгт "...бэлнээр төлж тооцоо дууссан..." гэж баталгаажуулан нотариатаар гэрчилсэн байгаа. Иймээс Б.Жаргалсайхан нь нэгэнт үнийг төлчихсөн машины мөнгийг надаас шаардаж намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж байгаад би гомдолтой байна. Б.Жаргалсайханаас залилан авсан гэх хөөрөгний тухайд: Б.Жаргалсайхан нь “...55 000 ам.долларын хөөргийг Дагвадорж аваргын хадам ээжид үзүүлж зарж борлуулахаар авч залилсан, ломбарданд тавьсан гэдгийг мэдээгүй...” гэж намайг илтэд гүжирдэж гомдол гаргасан байдаг. Хөөргийг ломбарданд тавьж мөнгө авах болсон тодорхой шалтгаантай байсан. Миний танилын хүүхдүүд болох Алтан-Од, Энхтунгалаг нар нь Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг дахин боловсруулж шаазан эдлэл үйлдвэрлэх төсөл боловсруулж үүнийгээ хэрэгжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй байна гэж надад хандсан. Би энэ төслийн талаар Б.Жаргалсайханд хэлэхэд тэр төслийн материалын судалж үзээд дараа нь тэр төсөл их зүгээр төсөл юм байна. Энэ төслийг алдаж болохгүй, төслийг боловсруулсан Солонгос эрдэмтдийг нь Монголд ирүүлж уулзах ажлыг зохион байгуулах хэрэгтэй гэж өөрөө энэ асуудлыг санаачилсан. Энэ үед Б.Жаргалсайханд ямар ч мөнгө байгаагүй. Солонгосуудыг Монголд ирүүлж, төслийн талаар танилцуулга хийлгэхэд яаралтай мөнгө хэрэгтэй болсон тул тэр манай хүүгээс худалдан авсан өөрийнхөө усан болор хөөргийг барьцаанд тавиад мөнгө ол гэж надад өгсөн. Тэр үед Б.Жаргалсайхан тахир дутуу болсон байсан тул өөрөө тэр бүр гараад явж чаддаггүй байсан. Ингээд би танилаа гуйж байж, төслийн ажлын танилцуулга хийлгэхэд шаардлагатай 50 сая төгрөгийн зээлийг авч хөөргийг нь өөрийн нэрээр ломбарданд барьцаалсан. Ломбарднаас авсан мөнгийг юу юунд зарцуулсаныг Б.Жаргалсайхан маш сайн мэдэж байсан бөгөөд төсөл амжилттай хэрэгжихээр нь ломбарднаас авсан мөнгийг Б.Жаргалсайхан төлж авахаар тохирч байсан юм. Б.Жаргалсайханы зөвшөөрлөөр түүний хөөргийг барьцаалж авсан 50.000.000 төгрөгийг бид төслийг судлах. Солонгос эрдэмтдийг Монголд урьж авчирах тийзний төлбөр, гурван Солонгос эрдэмтдийг хооллох, тэднийг буцахад гарын бэлэг авч өгөх, Эрдэнэт хот руу аваачиж судалгааг хийлгэх, буцааж Улаанбаатарт авчирах, Монголд пресентаци тавихад заал олох, заалны түрээс төлөх, машин унааны туслалцааг үзүүлэх зэрэгт зарцуулаад дууссан. Мөн тэр мөнгөнөөс төслийг анх олж боловсруулсан Энхтунгалагт 15.0 мянган ам.долларыг нь өгсөн. Хамтран төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа зарцуулсан төлбөр зардал учир энэ мөигийг би залилан мэхэлж аваагүй. 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр 5000 юань авсан гэх асуудлын тухайд Би Б.Жаргалсайханаас 150.000 ам.доллар шилжүүлсэн энэ өдөр 5000 юанийг нэмж түүнийг хууран мэхэлж авах шаардлага байгаагүй юм Б.Жаргалсайхан нь надад 2012 оны 05 сарын 04-ны өдөр 5000 юань өгөөгүй. Б.Жаргалсайхан нь ямар зорилгоор хэдэн юанийг хэзээ, хаана өгсөн гэдгээ мэдсэн ч мэдэхгүй гэж, санасан ч санахгүй гэж намайг зориудаар миний орд газрыг авах гэж хүнд гэмт хэрэгт гүтгэж байгаад гомдолтой байна. 2013 оны хавар Б.Жаргалсайхан нь Эрдэнэтийн төслийн ажлыг хамтран эхлүүлэхэд шаардлагатай байсан Санамж бичигт Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын гарын үсгийг зуруулахад Авто тээврийн үндэсний төвийн даргаар ажиллаж байсан. Б.Жаргалсайханы нэг нутаг, түүний дотны найз гэх Пунцаг нь дэмжлэг туслалцаа үзүүлж байсан юм. 2013 оны 06 дугаар сард шиг санаж байна, Пунцаг даргын хүүхдийн бие таарүу, Хятад улсад эмчилгээнд явахад мөнгө хэрэгтэй болсон байна. Та аваачаад өгчих гээд Б.Жаргалсайхан надад 10.000 юань өгсөнийг нь би Пунцагт хүргэж өгч байсныг хохирогч гээд байгаа Б.Жаргалсайхан 5000 юань залилж авсан гэж худлаа мэдүүлсэн байгаа. Би түүнээс өөртөө зориулж 5.000 юань аваагүй. Иргэн С.Эрдэнэчимэгээс гоо сайханы бүтээгдэхүүн залилан авсан гэх асуудлын тухайд: С.Эрдэнэчимэгээс би нийт 30.000-40.000 ам.долларын гоо сайханы бараа бүтээгдэхүүнийг зөвхөн өөрөө хэрэглэх гэж авч байсан ба би тухай бүрт нь тооцоогоо хийж байсан бөгөөд 771 ам.долларын барааны тооцоог хийгээгүй үлдэгдэлтэй байсныгаа Баярмагнай гэдэг байцаагчид хүлээлгэн өгч төлбөр. тооцоогүй болсон юм. Хэрэгт надад хүлээлгэн өгсөн гэх баримтуудад С.Эрдэнчимэг нь өөрөө О.Э гэж бичээд миний утасны дугаарыг бичээд мөн гадаад хэлээр баахан барааны нэр төрөл, ам.доллар бичсэн. Тэрхүү гадаад хэлээр бичсэн бичвэр нь намайг тэр бүтээгдэхүүнүүдийг авсан гэж үзэх баримт болохгүй. Намайг тухайн баримтанд үндэслэн С.Эрдэнчимэгийн эд зүйлсийг залилж авсан гэж үзсэнд гомдолтой байна. Тэдгээр баримт дээр бичсэн зүйлийг маш ихээр хичээж С.Эрдэнчимэгээс гаргаж өгсөн товъёог, гар бичвэр, мэдүүлэгт тулгуурлан шалгаж нягтлахад тэдгээр баримтууд мэдүүлэгтэйгээ зөрдөг. Миний огт хэрэглэж байгаагүй авч үзээгүй барааны нэр ч байна анх бичиж тэмдэглэсэн бараан дээрээ дараа нь юу ч хамаагүй нэмээд бичсэн явдал ч байна. 05 дугаар сараас 12 дугаар сарын хооронд авсан барааны мөнгийг өгөөгүй гэсэн атлаа 2,3,4 дүгээр сард авсан гэх юу нь ойлгомжгүй барааны падаан ч байна. Зарим падаан нь давхардсан ч байна. Авах тооцоо гэж бичсэн гар бичмэл нь хэнээс, хэзээний юу авах гээд байгаа нь ойлгомжгүй. Бараа хүлээн авсан, өгсөн хүний гарын үсэггүй. Албан ёсны тамга тэмдэггүй. Гадаад ханзаар бичсэн падаан он. сар. өдөр нь тодорхойгүй зарим нь засвартай дугааргүй ямар үйлчилгээ үзүүлээд байгаа нь мэдэгдэхгүй зэрэг баримтуудыг ноглох баримтаар С.Эрдэнэчимэг нь хэрэгт өгсөн байна. Би С.Эрдэнэчимэгээс авсан барааныхаа төлөөгүй байсан төлбөрийг төлчихсөн одоо өөр тооцоо байхгүй болно. 2015 оны 03 дугаар сард Оросын холбооны улсад байхдаа Монгол улсын иргэн С.Туулаас 6000 ам.доллар залилан авсан гэх асуудлын тухайд: Би 2015 оны 02 дугаар сараас 05 дугаар сарын хооронд Оросын Холбооны Улсад эмчилгээ хийлгэсэн юм. Энэ үед Монголоос мөнгө ирэх байсан боловч ирээгүй удасны улмаас эмчилгээнийхээ төлбөрийн зарим хэсгийг төлж чадахгүйд хүрсэн. Энэ үед надад эмчилгээ хийлгэхэд орчуулга, хийх газарчлах зэргээр туслалцаа үзүүлж байсан Э.Туулаас би 6.000 ам доллар зээлдэж авсан. Харин түүнийг залилж, мэхэлсэн зүйд байхгүй. Миний компанийн бүхий үйл ажиллагааг зогсоож, орлого олох боломжгүй болсон тул Э.Туулаас зээлдэн авсан мөнгөө өгч чадаагүй байгаа нь үнэн.Түүний нөхөр Д.Амарбаясгалан бид нарын хооронд толбөр тооцоо байсан би Амрааг энэ тооцооноос эхнэрийнхээ мөнгийг шийдчих байх гэж хараад байсан юм. Тэр нэгэнт төлбөр тооцоог шийдэхгүй байгаа тул би Э.Туулд өгөх мөнгөө өөреө төлөөд Амраатай дараа нь учираа олъё гэж бодож байгаа. Би мөнгөний бололцоотой болмогц Э.Туулын мөнгийг өгөхөд бэлэн байна Х.Гантуяа, Х.Гандулам нарт холбогдох асуудлын тухайд: Би Х.Гантуяа /түүний нөхөр Баясгалантай гэрээ байгуулж 2014 оны 01 дүгээр 13-ны өдөр 100.000.000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын сард бэлнээр гэрээ байгуулалгүйгээр 16.000.000 төгрөгийг, Х.Гандуламаас 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бэлнээр 10.000.000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөгийг тус тус гэрээ байгуулан. 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр 4.000.000 төгрөгийг гэрээ байгуулалгүйгээр зээлдэн авсан. Бидний хооронд Иргэний хууль тогтоомжид заасан ( гэрээний харилцаа үүссэн. Би энэ хүмүүс зээлдэн авсан мөнгийг гэрээгээр тохирсон хүү, алдангын хамтаар төлөх болно. Энэ Хүмүүс мөнгө зээлдэн авах үед би өөрийн эзэмшлийн хэд хэдэн компанийн хувьцааг бусдад худалдахаар тохиролцоо хийсэн байсан тул энэ гэрээннй дагуу орж ирэх төлбөрөөсөө төлөхөөр төлөвлөсөн байсан боловч тэд гэрээнүүдийн төлбөр орж ирээгүй, зарим гэрээ цуцлагдсанаас шалтгаалан мөнгийг нь төлж чадаагүй өдий хүрсэн болно. Х.Гантуяа, Х.Гандулам нартай холбоотой гэрээний асуудлын Иргэний хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх ёстой тул энэ нь эрүүгийн хэрэг биш гэж би үзэж байгаа. Оёдолчин Л.Дулмаагаар 1.300.000 төгрөгийн  хувцас оёулж мөнгийг нь өгөлгүй залилсан гэх асуудлын тухайд: Би улаан даашинзны материалыг би өөрөө авсан. Бүх ажлын хөлс 120.000 төгрөг. Гэтэл зарлагын баримт хуурамч байсан. Би өөртөө болон найздаа даашинз оёулсан. Оёсоны дараа үнийг нэхэмжилдэг. Би олон удаа үйлчлүүлдэг байсан. Цэрэндэжид надад Дулмаа сайхан хувцас хийдэг тул надад 2-3 ээлжийн даашинз хийлгүүлхийг хүссэн. Даашинзаа авах тухай Цэрэндэжид бид хоёрын хоорон бичсэн зурвас байгаа. Цэрэндэжид залилах гэмт хэрэг үйлддэг талаар би хэлж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Халиун надад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байсан. Намайг Хан-Уул дүүрэгт гомдол гаргаснаас хойш эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоолд хүчээр гарын үсэг зуруулсан. Би Дулмаад нэхэмжилсэн 1.300.000 төгрөг өгсөн. Цэрэндэжидтэй холбоотой асуудлаар (дээл плажны төлбөр, бэлэн мөнгө зэргийг наадаас залилж авсан асуудлаар) Хан-Уул дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст би гомдол гаргасан байгаа ба 181000797 тоот хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа болно” гэв.

Хохирогч Л.Дулмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 40 жил хувцас оёж байна. Хүн гүтгэж чадахгүй. О.Э нь 2014-2015 онуудад надаар хувцас оёулж байсан мөнгөө тухай бүр өгдөг байсан. Манайд үнэлгээний тариф байгаа. Улмаар Ялгуун нэртэй компани байгуулж бөс бараа зардаг дэлгүүр нээсэн. О.Э над руу залгаад үйлчилгээ явуулдаг газарт ирж улаан даашинзыг материалаа барьж ирээд хийлгэсэн. Энэ даашинзийг 60.000 төгрөгөөр хийсэн. Мөн хүүхдүүддээ хувцас хийлгэсэн. Оросоос хадмууд маань ирчихлээ гээд эр, эм 2 дээл, 2018 оны 07 дугаар сард нөхөртөө саатай материалаар пиджак, цагаан даашинз хоёрыг хийлгэсэн. Захиалсан зүйлийг оёж 1.300.000 төгрөгийн баримт бичиж өгхөд хямд байна удахгүй мөнгийг нь өгнө гэж хэлээд явсан. 2019 оны 07 дугаар сард буюу 1 жилийн дараа хүүхэд нь хохирол барагдуулсан. Энэ хугацаанд олон удаа холбоо барьж мөнгөө авах талаар хэлсэн. Би цагдаагийн байгууллагад өргөдөл өгхөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа талаар мэдсэн” гэв.

Гэрч Б.Цэрэндэжид шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ногоон дээл авч байсан гэхдээ надаас 2.000.000 төгрөгийн даалин худалдан аваад 800.000 төгрөгийг дансаар шилжүүлж үлдэгдэл мөнгөнд тухайн дээлийг өгч. Одоо ч О.Э бид хоёрын дунд мөнгөний тооцоо байгаа” гэв.

Гэрч Ч.Саранцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид хоёрын дунд 10.000.000 төгрөгийн тооцоо байсан. Би О.Эд тус болъё гээд Б.Цэрэндэжидийг танилцуулсан. Намайг мөнгөө ав гээд Цэрэндэжид намайг мэдүүлэг өг гэж хэлсэн тул мэдүүлэг өгсөн” гэв.

Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон гэж шүүхээс шийдвэр гаргахдаа үнэлж, дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Прокуророос шүүгдэгч О.Э-д холбогдох хэргээс хэрэгсэхгүй болгосон үйлдэл холбогдолын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч О.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтанд зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014 2600 02714 дугаартай хэргээс дараах үйлдэл холбогдолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан гэмт хэргийн шинжгүй болох нь дараах үндэслэлэл болон нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Прокуророос шүүгдэгч О.Э-г 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрүүдэд автомашин худалдах, худалдан авах гэрээг мөнгийг нь төлсөн байдлаар нотариатаар гэрчлүүлэн хийж  Хан-Уул дүүргийн  3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаалийн талбай дээрээс  болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах О.Э-н гэрийн гадаа Говьмарал ХХК-ийн хувьцаанаас шилжүүлэн өгнө, хувьцааны үнийг урьдчилсан байдлаар авч байна гэж хуурч мэхлэн 111.856.600, 109.224.680 төгрөгийн үнэлгээгээр үнэлэгдсэн нийт 221.081.280 төгрөгийн үнэ бүхий Тоёото ланд круйзер-200 маркийн 2 ширхэг автомашиныг залилан мэхэлсэн гэх үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжгүй болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэрч Б.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: Манай Нью Вайт Ривер ХХК нь автомашин  барьцаалан зээлдүүлэх гэрээ үйлчилгээ явуулдаг. 2013 оны 10 сарын сүүлээр манайхтай хамтран ажилладаг Голожис ХХК-аас надад Ланд 200 маркын машин худалдах санал тавьсан бөгөөд надад таалагдсан учраас бэлэн мөнгөөр худалдаж авсан. Тэгээд Бямба гэдэг хүнд 85.000.000 сая төгрөгөөр худалдсан. Би О.Э гэх хүн танихгүй. /4-р хх-ийн 77/

Гэрч Б.Энхээ  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “... 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 744 дугаартай гэрээ бол миний байгуулсан гэрээ мөн байна. Би энэ гэрээнийхээ хуулбарыг Нийслэлийн архиваас авсан. Гэрээнд дурьдагдсан байгаа Б.Жаргалсайхан, О.Э гэх хүмүүсийг танихгүй юм байна. Энэ гэрээнд Тоёото-ланд крузер маркийн авто машиныг Жаргалсайхан нь 73 сая төгрөгөөр О.Э-д зарж худалдах худалдан авах гэрээг байгуулсан байсан байна. Зарж байгаа машины үнэ болох 73 сая төгрөгийн төлбөр тооцоо дууссан тухайг дурьдсан байна. Төлбөр тооцоо дууссан гэснээр гэрээг нотариатаар баталгаажуулж тамга тэмдэгээ дарсан. 2012 онд байгуулагдсан гэрээ болохоор Б.Жаргалсайхан, О.Э гэх нь ямар хүмүүс байсныг бол санахгүй байна. Б.Жаргалсайхан, О.Э нарын хооронд байгуулсан энэ гэрээнд төлбөр тооцоог бэлнээр өгч дууссан тухайгаа дурьдаж нотариатаар баталгаажуулсан байна. Хэрвээ төлбөр дуусаагүй гэсэн бол гэрээг нотариатаар баталгаажуулахгүй. Төлбөр тооцоо дууссан гэж талууд хэлж байгаа тул гэрээг нотариатаар баталгаажуулсан. ...хэрэв төлбөр тооцоо дуусаагүй бол урьдчилсан гэрээ байгуулж болно. Жишээлбэл үнийн дүнгийн тодорхой хэсгийг эхэлж өгөх хугацаа, хэсэгчилсэн байдлаар үнийн дүнг төлж дуусахаар урьдчилсан гэрээг хийж нотариатаар баталгаажуулж болно. ...тухайн худалдаж байгаа машин болон бусад хөрөнгийн нэр шилжихэд гол учир нь байгаа. Үнийг төлж дууссан гэж нотариатаар батлуулсан бол эзэмшигчийн нэр солигдож бүртгэгдэнэ. ...худалдагч болон худалдан авагч талууд төлбөр тооцоо дууссан гээд 2 тал зөвшөөрч байвал нотариатч гэрээг баталгаажуулна. Төлбөр тооцоогоо дансаар болон бэлнээр хийсэн байж болно. Талууд өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа нь гэрээг батлах үндэс болно.” гэх мэдүүлэг /9-р хавтаст хэргийн 178-180-р хуудас/

Нотариатын бүртгэлийн дэвтэрийн хуулбар /9-р хавтаст хэргийн 181-185-р хуудас/

Гэрч Р.Онончимэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Энэ гэрээ нь одоогоос 7 жилийн өмнө хийгдсэн учраас одоо сайн санахгүй байна. Гэхдээ Нийслэлийн архивын газраас 2012 оны архиваас татаж үзэхэд энэ гэрээг миний бие гэрчилсэн гэдэг нь тодорхой байна. Уг гэрээг гэрчлэхдээ нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврын дагуу талуудын хувийн байдлыг тогтоож, тухайн худалдагч талын тээврийн хэрэгслийн гаалийн мэдүүлгийг үндэслэн автомашин худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн ...гэрээ гэдэг бол талуудын чөлөөт хүсэл зоригийн илэрхийлэл дээр гэрчлэгддэг бөгөөд ямар нэгэн байдлаар гуйвуулах буюу нотариатч гэрээний агуулгыг тулгах эрх байхгүй. Гэрээнээс харахд талууд төлбөр тооцоо дуусан гэж гэрээг хийсэн байна. Энэ талаар мөн нотариатын бүртгэлийн дэвтэр дээр худалдагч Жаргалсайхан нь “Төлбөр дууссан” гэж өөрийн гараар бичин нэр гарын үсэг утасны дугаарыг тэмдэглэсэн байна. ...Төлбөрийг нотариатчийн дэргэд өгөлцөж авалцсан тохиолдолд мөнгө авч байгаа хүнээр нь гэрээний доор болон арын хэсэгт мөнгө авлаа гэсэн баримт үйлдүүлэн авдаг. Энэ бүртгэлээс харахад тийм баримт байхгүй байгаагаас харахад эдгээр хүмүүс нь нотариатчын дэргэд мөнгө өгч авалцаагүй гэсэн үг юм. Гэхдээ төлбөрийн асуудлыг нотариатч заавал тодруулдаг учраас худалдагч Жаргалсайхан нь тооцоо дууссан гэдгийг хүлээн зөвшөөрөөд бүртгэл дээр бичиглэлийг хийж гарын үсэг зурсан байна. Одоо мөрдөн байцаалтанд тухайн гэрчилсэн гэрээ, хавсралт болон бүртгэлийн хуулбар зэргийг өгч хавсаргуулъя. ...би над дээр байгаа бичиг баримтын хүрээнд ярьлаа. Хэрэв миний дэргэд нэг нь нэгийгээ гуйгаад төлбөр тооцоо дууссан мэтээр гэрээ хийлгэх гэсэн бол гэрчлэх ямар ч боломж байхгүй. Нэг талаас хуурамч баримт үйлдэж байна гэсэн үг болно. Харин тэр хүмүүсийн хоорондоо юу гэж ярьсан талаар би мэдэхгүй. Мэдэх ч боломж байхгүй.” гэх мэдүүлэг /11-р хавтаст хэргийн 233-235-р хуудас/

Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /11-р хавтаст хэргийн 236-р хуудас/

Нотариатын бүртгэлийн дэвтэрийн хуулбар /11-р хавтаст хэргийн 237-238-р хуудас/

Автомашин худалдах, худалдан авах гэрээ, Б.Жаргалсайхан, О.Э нарын иргэний үнэмлэхний хуулбар, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар /11-р хавтаст хэргийн 241-р хуудас/

Авто тээврийн үндэсний төв УТҮГ-ийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Дугаар 430 албан тоот, хавсралтын хамт /12-р хавтаст хэргийн 26-55-р хуудас/

Хохирогч Б.Жаргалсайхан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би О.Эд 2012 оны 5 дугаар сарын 25-нд Ланд Круйзер 200 маркын нэмэлт бүрэн тоноглолтой, обудтай 5 дугуйны хамт 1 ширхэг, 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдөр мөн бүрэн тоноглолтой Ланд Круйзер 200 маркын авто машиныг буюу нийт 2 машиныг итгэлцлийн үндсэн дээр шилжүүлэн өгсөн. Учир нь тус 2 машиныг О.Э хүүхдэдээ өгөх юм, миний нэр дээр төлбөр тооцоо дууссан гэсэн гэрээ хийж өгөөч гэхээр нь би хүсэлтийг нь биелүүлж худалдах худалдан авах гэрээг хийж өгч нотариатаар батлуулсан. Энэ асуудлыг О.Э урьдаас төлөвлөж хийсэн залилан гэж бодож байна. Надад мөнгийг нь өгөөгүй хэрнээ төлбөр тооцоогүй гэсэн гэрээг хийчихье машины мөнгийг асуудалгүй өгнө гэчихээд одоо болтол мөнгийг нь өгөөгүй байгаа ...О.Э намайг гуйгаад байсан. Юу гэж гуйсан бэ гэхээр би 2 хүүхдэдээ өртэй машин өгмөөргүй байна гээд байсан. Тэгээд би О.Эд итгээд мөнгийг нь аваагүй байж худалдах худалдан авах гэрээ хийгээд л өгчихсөн юм.” гэх мэдүүлэг /9-р хавтаст хэргийн 152-155-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хохирогч Б.Жаргалсайхантай О.Э нь 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрүүдэд автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулан автомашины үнийг төлөлгүйгээр улмаар өөртөө авч, бусдад нийт 221.081.280 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг  үйлдсэн болох нь тогтоогдохгүй байх тул шүүгдэгч О.Э-д холбогдох хэргээс дээрх үйлдэл, холбогдолыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч О.Э нь 2017 оны 05 дугаар сарын 10-наас 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны 35 тоотод байх “Ялгуун” нэртэй иргэн Л.Дулмаагийн ажилуулж байсан оёдлын газраас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хувцас захиалгаар хийлгэж, мөнгийг нь төлөлгүй 1 300 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан гэмт хэргийн шинжгүй болох нь дараах үндэслэлэл болон нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Үүнд:

Хохирогч Л.Дулмаа, гэрч Б.Халиунаа нарын Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл /9-р хавтаст хэргийн 57-р хуудас/

Хохирогч Л.Дулмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Халиунаа бид хоёрыг хэн нэгэн ятгаж энэ хэрэг асуудалд гомдол өгүүлсэн зүйл байхгүй. ...О.Э өөрөө ирээд хэрэгт зургийг нь хавсаргасан байгаа дээл, плажнуудыг оёулсан. Оёдлын хөлс, материалын хөлсийг нийлээд 1.300.000 төгрөг болсон. Энэ мөнгийг О.Э өгөх ёстой. Цэрэндэжид гэж яриад байгаа хүн нь энэ асуудалд хамаагүй. ...О.Э мөнгөө өгнө гээд цувуулаад хувцсаа оёулсан. Эхний гарсан хувцасны мөнгийг нэхэхээр одоо дансаар шилжүүлнэ. Маргааш өглөө өгнө гээд байхаар нь итгээд дээрх хувцаснуудыг оёж өгсөөр байгаад ийм байдалд хүрсэн. О.Э өөрөө Орос улсад амьдарч байсан. /9-р хавтаст хэргийн 61-63-р хуудас/

Хохирогч Л.Дулмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн:  “...Миний охин Халиунаа нь 2005 оноос эхлэн хувиараа оёдол ажиллуулдаг байсан юм. Би тухайн үед Урт цагаан худалдааны төвд оёдолчин, эсгүүрчин зэргээр ажиллаж байсан ба 2010 оноос хойш охин Халиунаагийн хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Тавин мянгатын 23 дугаар байрны 35 тоотод Ялгуун нэртэй бөс барааны салон ажиллуулдаг юм. Одоогоос 2-3 жилийн өмнө О.Э гэдэг хүн манай оёдлын газраар хувцас хийлгэдэг байсан ба 2017 оны 5 сарын 10-аас 7 сарын 10-ны хооронд палаж, дээл, шорт зэрэг 10 гаруй нэр төрлийн хувцас хийлгэж авч явчихаад миний дансруу одоо гараад мөнгийг чинь шилжүүлчихнээ гэснээ байхгүй болчихсон. Би дараа нь мөнгөө авъя гээд утасруу нь залгахаар одоо ингээд өгчихнө гэж хэлээд өнөөг хүртэл өгөхгүй байна. О.Эд хийж өгсөн хувцасны үнэ нийт 1 300 000 төгрөг болсон юм” гэх мэдүүлэг /9-р хавтаст хэргийн 64-65-р хуудас/

 Гэрч Б.Халиунаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би хадам ээж Дулмаагийн хамт хороололд ажилладаг байсан ба, О.Э нь манайхаар хувцас оёулдаг байсан ба, тухайн үед хувцасныхаа мөнгийг өгөөд л яваад байдаг байсан чинь 2017 оны 5 дугаар сараас эхлээд плате, дээл, хувцас хасуулах гээд л янз бүрийн хувцаснууд оёулаад мөнгийг нь удахгүй өгнөө гэж хэлж явсаар байгаад одоо болтол мөнгөө өгөөгүй алга болчихсон. Ярихаар эгч нь удахгүй өгнөө гэж хэлээд алга болчихсон юм.

“....нэг плажны урд талын оруулганы материал авчирч өгч байсан түүнээс бусад бүх материалыг манай оёдлын салон гаргаж байсан юм. Хоёр плажны материал авчирч өгсөн зүйл байхгүй. Манай салоноор оёулсан бүх хувцасаа аваад явсан. Харин өөрөө засвар хийлгүүлэх гэж байгаа юм гээд нэг хөх өнгийн плаж авчирч өгсөн тэр плаж нь л байгаа.” гэх мэдүүлэг. /9-р хавтаст хэргийн 66, 67-р хуудас/

            Зарлагын баримт “...бүх материал орсон үнэ 1.300.000 төгрөг” /9-р хавтаст хэргийн 84-р хуудас/

Шүүгдэгч О.Э нь 2017 оны 05 дугаар сарын 10-наас 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны 35 тоотод байх “Ялгуун” нэртэй иргэн Л.Дулмаагийн ажиллуулж байсан оёдлын газраар хувцас захиалгаар хийлгэж, 1.300.000 төгрөгийг төлөөгүй гэх үйлдэл нь бусдыг залилсан гэж үзэх үндэслэлгүй өөрөөр хэлбэл залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол залилах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ. Хохирогч Л.Дулмаагаас гэмт хэргийн хохиролд нэхэмжилж буй 1.300.000 төгрөгийн төлбөр нь хувцас хийсэн материалын зардал болон ажлын хөлсийг хамтатгасан байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинжийг “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилсан байна. Шүүгдэгч О.Э болон хохирогч Л.Дулмаа нарын хооронд ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, хүлээн авах талаар харилцан тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үндэслэлтэй ба гэрээний үүргийг О.Э нь тохирсон хугацаанд биелүүлээгүй үйлдлийг гэмт хэрэгт тооцох үндэслэл тогтоогдохгүй, иргэд хоорондын гэрээний эрх зүйн маргаанаас үүдэлтэй иргэний эрх зүйн харилцаа гэж үзнэ. Иймд О.Эд холбогдох эрүүгийн хэргээс дээрх үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Э-г гэм буруутайд тооцож буй үйлдлийн талаарх дүгнэлт:

           Шүүгдэгч О.Э нь  хохирогч Б.Жаргалсайханаас Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Говьмарал” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Дорноговь аймгийн Сайншанд сумын Алтан тал нэртэй газарт байрлах ашигт малтмалын МҮ-016934 дугаартай тусгай зөвшөөрөлтэй 253.63 га талбай бүхий битумын орд газрыг зарж борлуулбал ашгаасаа өгнө, уг ордыг хамтран эзэмших боломжтой гэж хуурч 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 63.050 ам доллар буюу тухайн үеийн хашнаар 83 854 608 төгрөгийг, 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 150.000 ам доллар буюу 197.641.500 төгрөгийг тус тус бэлнээр, 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр О.Э-н 1605010801 тоот дансаар нь 200.000 ам.доллар буюу 263.972.000 төгрөгийг, 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр 5000 юань буюу 1 577 000 төгрөгийг, нийт 4 удаагийн үйлдлээр 413.050 доллар, 5000 юань буюу 547 045 108 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 

Хохирогч Б.Жаргалсайхан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:   “...Би 2011 онд О.Э гэх эмэгтэйтэй найз нөхдөөрөө дамжуулан танилцсан бөгөөд дараа нь ажлын шугамаар холбогдсон юм аа.  Тухайн үед О.Э 10-20 сая долларын үнэ бүхий өртөгтэй битумын орд байна авах хүн олоод зуучлаад өгөөч гэхээр нь би өөрийн танил Солонгос иргэн Хан Хён Сунд зарахаар болсон. Тэгээд Хан Хён Сун нь О.Эын Дорноговь аймгийн Зүүнбаян сум дахь битумын орд газрыг нь үзээд манай улсын стандартад таарахгүй юм байна гээд аваагүй юм байна лээ. Тэгээд О.Э  ажил маань бүтэж байгаа Хятад, Тайван, Япон улсуудад зарахаар болсон тэгэхийн тулд талбайгаа томсгох шаардлагатай байна 600.000 ам.долларын тусламж үзүүлээч хэрвээ би битумын орд газраа зараад мөнгөтэй болвол чамаас авсан 600.000 ам.долларыг 1.000.000 доллар болгож өгнө гэж хэлэхээр нь би итгээд хөрөнгө оруулахаар болсон. Тухайн үедээ бид хоёр ярилцаж байгаад 2012 оны 3 дугаар сарын 22-нд 63.050 ам.долларын зээлийн гэрээ хийсэн. ...энэ мөнгө болон машин, хөөрөг зэргийг мөнгөн дүнгээр нь тооцоход 646.750 ам.доллар, мөн 30.000 юань буюу 1.192.552.500 төгрөг болж байгаа юм. ...Дорноговь аймгийн Сайншанд сумын Алтантал нэртэй газарт үйл ажиллагаа явуулдаг битумын орд газар гэсэн. Би энэ орд газарт нь очиж үзээгүй бөгөөд бичиг баримтыг нь үзэж хараад хөрөнгөө оруулсан юм. Сүүлд сонсоход энэ 253.63 га газарт нийтэд нь олборлолт явуулаагүй, зөвхөн 1 га газарт нь л хайгуул явуулаад бусад талбайд хайгуул хийгээгүй тэгсэн мөртлөө надад бүх талбайд нь хайгуул олборлолт хийгээд нөөцийг нь тогтоосон гэж худал хэлсэн байсан.“

“...надад уул уурхайн хоёр ширхэг лиценз, хотын А бүсэд хоёр газар байсны нэг газрыг нь зарсан. Миний дансанд Голомт банкны хувийн харилцах дансанд нийтдээ 1 сая 600 гаран мянган доллар байсан. Үүнээс би О.Эд 63.050 ам.доллар, дараа нь 150.000 ам.доллар бэлнээр өгч байсан. Дараа нь О.Эын харилцах данс руу 200.000 ам.доллар шилжүүлж өгч байсан. Ганзоригоос авсан хөөрөгний 55.000 ам.долларыг бас энэ данснаасаа авч өгч байсан. ...О.Э нь битумны орд газартай тэрийгээ зараад чамаас авсан мөнгөө өсгөж өгнө итгэхгүй бол манай компанийн 10 хувийг эзэмш гэж хэлж байсан. 2013 оны 8 дугаар сарын 14-нөөс 16-ны хооронд доллар хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн найз Уянга гэдэг залуугаас найман шарга дээр очиж авч өгч байсан. Энэ 5000 ам.долларыг би нэхэмжилэхгүй. ...би 2014 оны 7 дугаар 09-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ 646.750 ам.доллараас бэлнээр өгсөн 413.050 ам.доллар, биет байдлар өгсөн хоёр ширхэг ланд 200 маркын автомашин, их гарын алтан мөнгөн үст, шүрэн толгойтой болор хөөргөө нэхэмжилж байна”

“...Би О.Э-н битумын орд газрын товч материалыг үзээд мөнгө зээлж болох юм байна гэж итгэсэн. О.Э өөрөө ч мөнгө зээлээч гэдэг байсан. Би О.Э-д өгсөн доллар бол 400.000 ам.доллараас илүү юм. Одоо өгөх мэдүүлэгтээ энэ тоо баримтыг тодорхой болгоно гэж бодож байгаа. ...2012 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 10.000 ам.доллар, дээр нь 4.200.000 төгрөг буюу нийт 3050 ам.долларыг өгсөн. Дараа нь 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 457032636 тоот данснаасаа бэлнээр 50.000 ам.долларыг авч нийт 63.050 ам.долларыг өгсөн. Энэ тухайгаа 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээгээр баталгаажуулсан ба үүнийг О.Э хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Энэ нь тухайн өдрийн ханшаар 63.050*1329.97=83.854.608,5 төгрөг болж байгаа юм.” ...2012 оны 5 дугаар сарын 04-ны өдөр Монгол банкны хажуугийн Голомт банк руу О.Э-тай хамт орж данснаасаа 150.000 ам.доллар авч өгсөн. ...О.Э надад 150.000 ам.доллар хүлээн авсан тухайгаа бичиж гарын үсэг зурж өгсөн. ...2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Номин их дэлгүүрийн урд байрлах Голомт банкны салбараас О.Э-н 1605010801 данс руу 200.000 ам.долларыг өөрийнхөө данснаас шилжүүлсэн. Энэ баримт 4 дүгээр хавтасны 211-р хуудсанд байгаа. Ийнгээд О.Э-д нийд 413.050 ам.долларыг өгсөн. ...О.Э-д өгсөн мөнгө бол миний хувийн мөнгө...”

“...О.Э нь надтай тохиролцон мөнгийг надаас авсан. Өөр хэн нэгэн нь Жаргалсайханаас очоод мөнгө аваарай гэж хэлж байсан тэр хүнийгээ надтай уулзуулаач гэж О.Эд хэлмээр байна. О.Э нь мөнгө авах болгондоо надтай хамт банк орж өөрийнхөө данснаас миний данс руу мөнгөн гуйвуулга хийлгүүлэн авч байсан” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 18-21-р хуудас, 5-р хавтаст хэргийн 89-91, 9-р хавтаст хэргийн 152-155, 11-р хавтаст хэргийн 182-184-р хуудас/

Хохирогч Б.Жаргалсайханаас шүүгдэгч О.Э-д мөнгө хүлээлгэж өгсөн баримтууд /4-р хавтаст хэргийн 25-26, 211-212, 9-р хавтаст хэргийн 156-158-р хуудас/

Гэрч Хан Хён Су мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Хан Мон Лоу ХХК-ийн ерөнхий захирал бөгөөд манай компани нь хуулийн зөвлөгөө, визний зуучлал, санхүү, орчуулгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2013 оны эхээр санагдаж байна он, сар, өдрийг нь сайн санахгүй байна ажил дээрээ байж байтал манай ажилтан Б.Жаргалсайхан нь О.Э гэх хүнийг танилцуулсан. Тэр үед О.Э нь би “Говь марал” ХХК-ийн захирал бөгөөд 100 хувь эзэмшигч байгаа юм. Манай компани нь битумын орд газар ашиглах зөвшөөрөлтэй бөгөөд энэ орд газрын зөвшөөрлийг авах хүн олоод өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь О.Э-с орд газраа ямар нөхцөлтэй зарах талаар асууж ярилцахад ”танай компаний зүгээс 10.000.000 ам.доллараар авах хүн олоод өг, үүнээс илүү мөнгөөр зарах юм бол илүү мөнгийг нь танай компани ав” гэж хэлсэн. Үүний дагуу бид хоорондоо ярилцаж тохиролцоод О.Э-тай үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан юм. Ингээд уг гэрээний дагуу худалдан авагч хайж Солонгос улсын том гэхээр компаниудтай уулзсан боловч О.Э-н өгсөн нөөц тодорхойлсон шинжилгээний бичиг баримтуудыг “хангалтгүй, итгэх боломжгүй юм байна” гэх шалтгаанаар авах компани олдоогүй. Ингээд гэрээ байгуулсан цагаас хойш ойролцоогоор 10 сарын дараа гэрээ биелэгдэх боломжгүй учраас О.Э-н хүсэлтээр гэрээгээ цуцалсан байгаа. Үүнээс хойш энэ гэрээтэй холбоотой ямар нэгэн асуудал яригдаагүй ...манай компани О.Э-тай байгуулсан гэрээний дагуу нэг ч төгрөг аваагүй. Харин хүмүүстэй уулзаж орд газрыг танилцуулах ажилд гарах зардлыг би өөрөө хариуцсан байгаа. ...2013 онд О.Э надтай уулзаад “Би найзуудтайгаа Солонгос явж шоппинг хийх гэсэн юм. Солонгос явахад тус болооч би нэг ч удаа Солонгос очиж үзээгүй” гэж гуйсан.” Үүний дагуу би О.Э-д тус болох санаатай урилга гаргаж өгсөн юм. ...О.Э нь хувийн ажлаараа Солонгос улс руу явсан. Энэ явсан нь битумын ордтой ямар ч холбоо байхгүй. Тэгээд ч битумын ордын асуудлаар Солонгос улс руу явах ямар ч шаардлага байхгүй. Уулзах хүн ч байхгүй. ...Б.Жаргалсайхан нь Муккэчонбу ХХК-ийн нэр дээр байсан зүүн дөрвөн замын зүүн хойд талд байрлалтай Кимпинский зочид буудлын зүүн талд байдаг 5000 м.кв газрын 1.800.000 ам.доллараар худалдан авахаар тохиролцож, 300.000 ам.долларыг өгсөн байгаа. Одоо үлдэгдэл 1.500.000 ам.доллар авах дутуу байгаа. Гэхдээ энэ асуудлаа бид хоорондоо шийдэх болно.“ гэх мэдүүлэг /11-р хавтаст хэргийн 224-226-р хуудас/

Гэрч М.Уянга мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн:  “...2012 оны сүүлээр О.Э гэх хүн манай ажил дээр ирээд “Хан Хён Сунтай уулзах гэсэн юм. Намайг Пүрэвням ах явууллаа” гэж хэлсэн. Энэ үед анх уулзсан. Харин Б.Жаргалсайханы хувьд 2005-2006 оны үеэс манай захирал Хан Хён Сунтай ажил төрлийн холбоотой байдаг гэдгээр нь таньж мэднэ. Б.Жаргалсайхан нь 2011 оноос 2012 оны 9 дүгээр сар /осол орох хүртлээ/ манай компанийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. ...О.Э нь анх манай компани дээр ирэх үедээ “Битум худалдан авах хүн хэрэгтэй байна. Худалдан авах хүн олж өгч туслаач” гэж хэлсэн. Үүний дагуу манай захирал Хан Хён Сунтай уулзаад 2012 оны 2 дугаар сарын 21-ны өдөр “Үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулсан. Гэрээ байгуулахдаа манай компанийн зүгээс О.Э-с ямар нэгэн мөнгө авсан зүйл огт байхгүй. Гэрээний хүрээнд манай компаний захирал Хан Хён Сун нь Солонгос улсын нэлээдгүй том том компаниудтай ууозаад явдаг байсан боловч тухайн үеийн эдийн засгийн хямралтай үе байсан учраас хөрөнгө оруулагч олдохгүй байсан. Энэ хугацаанд О.Э нь “Би Солонгос явж ирмээр байна” гээд манай захиралаас гуйгаад байдаг байсан. Тэр үед Хан Хён Сун нь О.Э-д “Чи манай компанитай байгуулсан гэрээний дагуу урилгаар виз мэдүүлбэл виз гарах боломжтой түүнээс биш ямар ч хамааралгүй асуудлаар урилга өгөх боломжгүй, ийм аргаар тус болж болно.” гэж хэлсэн. Ингээд байгуулсан гэрээний дагуу БНСУ-аас О.Э-н нэрээр урилга ирүүлэн визэнд оруулсан бөгөөд О.Эын виз гарч Солонгос улс руу явсан асуудал байхгүй. Тухайн үед О.Э нь өөрийнхөө хувийн хэргээр Солонгос улс руу явсан зорчиж буцаж ирсэн байгаа. Ингээд хөрөнгө оруулагч олдохгүй байсан учраас О.Э-н хүсэлтээр “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г цуцалсан байгаа. ...Манай компаний зүгээс Б.Жаргалсайханд мөнгө өгч буцаан аваагүй тохиолдол огт байхгүй. Бидний хооронд өр авлаганы асуудал байхгүй. Тэгээд ч манай компани нь ашиг орлого бага олдог учраас бусдад зээлэх хөрөнгө байхгүй. Б.Жаргалсайхан, О.Э нарын хоорондын мөнгө өгсөн авсан асуудлыг бид мэдэхгүй. Энэ асуудлаас болж манай компанид учирсан хохирол байхгүй.” гэх мэдүүлэг /11-р хавтаст хэргийн 217-219-р хуудас/

 Гэрч Т.Ганболд мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “2005-2012 онд би Ашигт малтмалын газрын Хяналт шалгалт үнэлгээний хэлтэст ажиллаж байсан.Манай өрөөнд хамт суудаг байсан Пунцагдуламтай О.Э уулзаад өрөөгөөр орж гардаг байсан.  Тэгж ирж очиж явдаг байхад нь О.Э-тай танил болсон. Жаргалсайханыг бол манай найз Эрдэнэцогт гэх хүн урьд нь танилцуулж байсан юм. Үндсэндээ би О.Э, Жаргалсайхан нарыг таньдаг гэсэн үг. Тэгээд 2012 оны хавар шиг санаж байна баруун 4 замын Гранд плазагийн гадаа Жаргалсайхантай тамхи татаад байж байхад О.Э таарсан юм. Тэгээд тэр үед би тэр хоёрыг танилцуулж, тэр хоёр гар барилцаж байсан. Ингээд салаад явсан. Дараа нь О.Э-тай таарахад “нөгөө залуу чинь юу хийдэг юм бэ, гэхээр нь би Солонгосын хөрөнгө оруулалттай компанид хуульч хийдэг ш дээ гэж байсан” тэгэхэд О.Э ”тэгвэл тэр залуутайгаа танилцуулж өгөөч, манай битумын орд газарт хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа, уулзуулж өгөөч” гэсэн. Тэгээд би Жаргалсайханы ажил дээр тухайн үед Зүүн 4 зам зүүн талд байрлах “Еvery Day” дэлгүүрийн дунд байрлах оффиссын байранд О.Э-тай очсон. О.Э, Жаргалсайхан 2 тэндээ уулзаад үлдсэн. Ингэж л энэ 2-ын танилцах үйл явц болсон. ...Сүүлд нь Жаргалсайхантай уулзахад Жаргалсайхан О.Э-н битумын орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компанид 500-600 мянган долларын хөрөнгө оруулалт хийгээд аль ч үгүй болсон. Энэ асуудлаа шүүх, цагдаагаар шалгуулж байгаа гэж байсан. ...битум гэдэг бол засмал замд ашиглах том хар лак гэсэн үг. Би битумын талаар сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан битумыг боловсруулж замын материал болгох үйлдвэр байхгүй. Одоогийн засмал зам тавьж байгаа хар лак материалыг ОХУ-аас авдаг” гэх мэдүүлэг/ 9-р хавтаст хэргийн 159-161-р хуудас/

Гэрч Н.Пунцаг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Жаргалсайханаас 2013 оны үед ч билүү юань авч байсан. 5000 юань гэх тоог ч одоо санахгүй байна. Ямар ч байсан авсан юанийг буцааж өгч байсан. Жаргалсайхан бид 2-ын хооронд өр авлагын асуудал байхгүй. Бид 2 хоорондоо мөнгө төгрөг өгөлцөж авалцсан энэ асуудал энэ хэрэгт хамааралгүй гэж бодож байна. Хэрвээ Жаргалсайхан надаас авлагатай бол хуулийн байгууллагад хандаад асуудлаа шийдүүлэх хэрэгтэй байх. Би Жаргалсайхад өргүй, Жаргалсайхан бид 2-ын хооронд ямар нэг маргаан байхгүй” гэх мэдүүлэг /9-р хавтаст хэргийн 163-164-р хуудас/

Шүүгдэгч О.Э-н Голомт банк дахь 1605010801 тоот ам.долларын харилцах дансны хуулга “...О.Э-н Голомт банк дахь ам.долларын 110256454 тоот дансны хуулга ...2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 200.000 ам.долларыг Б.Жаргалсайханаас шилжүүлсэн гүйлгээний баримт” /4-р хавтаст хэргийн 211-р хуудас/

Голомт банкны бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар /4-р хавтаст хэргийн 24-р хуудас/

Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн 7/711 албан тоот /3-р хавтаст хэргийн 246-р хуудас/

Үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар, орчуулгын хамт /4-р хавтаст хэргийн 37-46-р хуудас/

Шүүгдэгч О.Э-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг дараах байдлаар хангаж байна. Шүүгдэгч О.Э-н “Говьмарал” ХХК-ын эзэмшилд буй МҮ-016934 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ бүхий орд газрыг худалдан борлуулбал ашгаасаа өгнө, мөнгийг нь өсгөж өгнө гэх нэрийдлээр хохирогч Б.Жаргалсайханыг хуурч 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 63050 ам доллар буюу тухайн үеийн хашнаар 83 854 608 төгрөгийг, 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 150 000 ам доллар буюу 197 641 500 төгрөгийг тус тус бэлнээр, 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр О.Эын 1605010801 тоот дансаар нь 200 000 ам доллар буюу 263.972.000 төгрөгийг, 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр 5000 юань буюу 1.577.000 төгрөгийг, нийт 4 удаагийн үйлдлээр 413.050 доллар, 5000 юань буюу нийт 547.045.108 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр залилан мэхэлж авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг үргэлжилсэн хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байна.

Хохирогч Б.Жаргалсайхан нь шүүгдэгч О.Э-н “Говьмарал” ХХК-ын эзэмшилд буй МҮ-016934 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий орд газрыг худалдан борлуулахад зуучлах гэрээ, хэлэлцээр, зуучлалын үйл ажиллагаанд оролцохдоо Б.Жаргалсайхан нь ямар нэгэн хэлбэрээр зуучлалын үйл ажиллагаатай холбоотой барьцааг байршуулах, худалдан борлуулагдаагүйн улмаас үүсэх эрсдэл, дэнчингийн үүргийг хүлээгээгүй. Хан Мон Лоу ХХК-ын захирал Хан Хён Сун, О.Э  нарын хооронд байгуулсан үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу Хан Мон Лоу ХХК нь үйлчилгээ үзүүлсний хөлс аваагүй талаар Хан Хён Сун нь гэрчээр мэдүүлдэг, О.Э-г тухайн тусгай зөвшөөрөл бүхий орд газрыг худалдан борлуулах зорилгоор бус хувийн ажлаар БНСУ-д зорчсон талаар ч мөн мэдүүлсэн байна.  Мөн хохирогч Б.Жаргалсайханаас О.Э-д өгсөн мөнгөний эх үүсвэр, хохирогчоор тогтоогдвол зохих этгээд нь Б.Жаргалсайхан мөн болох нь гэрч Хан Хён Сун, хохирогч Б.Жаргалсайханы мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч О.Э нь хохирогч Б.Жаргалсайханаас 2014 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 4 дүгээр хороолол Олимп хорооны 5 байрны 27 тоотод Дагвадорж аваргын хадам ээж Эрдэнэчимэгт өндөр үнээр  зарж өгнө гэж хуурч мэхлэн 72.377.800 төгрөгийн үнэ бүхий их гарын, алтан үст, шүрэн толгойтой, алтан нуухтай усан болор хөөргийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 

Хохирогч Б.Жаргалсайхан мөрдөн шалгах ажиллаганааы үед мэдүүлсэн: “...О.Э нь маш ашигтай барилгын төсөл байна 500.000 ам.долларын санхүүжилт хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би төслийг нь үзье гэж хэлэхэд О.Э надад 5-6 хуудас монгол хэл дээр материал авчирч үзүүлсэн ба Эрдэнэтийн хаягдал шаврыг боловсруулж зэс, алт, төмрийг нь ялгаад үлдэгдэл шавраар нь гэрлийн бетонон шон хийх, төмөр замын бетон хийх, өнгөлгөөний тоосго, хамгийн сүүлчийн шавраар нь шаазан эдлэл хийх төсөл гэж танилцуулж байсан. Тэгэхээр нь би уг төслийн хүмүүстэй уулзъя гэдэг санал тавиад Баянгол ресторанд уулзахад 1 орчуулагч, 3 солонгос ирэхээр нь төслийн талаар танилцахад орчуулга хийж байсан солонгос Жан Чёнь Чол гэдэг хүн нь өөрөө Монголд байгаа Солонгосчуудыг байнга залилж явдаг солонгос хүн байгаа юм. Жан Хён Чолын төрсөн эмэгтэй дүү нь Монголд залилангийн хэргээр ял эдэлж байсан. Тэгтэл энэ хоёр хүний ах нь гээд Солонгос төслийн удирдагч нь байсан учираас би итгээгүй. Би энэ хүмүүстэй уулзаад төслийн талаар сонсоод төслөө бүтэн эхээр нь цаасан материалаар танилцуулаач гэж хэлэхэд материалаа өгөлгүй амаараа яриад байсан. Би эдгээр хүмүүсийн талаар О.Эд хэлсэн. Тухайн үед О.Э тэдгээр Солонгосчуудад түрээсийн байр олж өгсөн байхаар нь би болиулж байсан. О.Э уг төслийг хэрэгжүүлэхийн тулд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй хаягдал шавар ашиглах гэрээ байгуулж өгөөч гэж гуйгаад байхаар нь би О.Э-н Говь Илчит Эрдэнэ ХХК-ийн нэр дээр Эрдэнэт үйлдвэртэй харилцан ойлголцлын санамж бичгийг 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хийлгэж өгсөн. О.Э энэ гэрээг хийлгэ өгвөл маш их ашигтай Тайванаас хөрөнгө оруулалт орж ирнэ тэгэхээр нь би зээлсэн болон авсан мөнгөө бүгдийг нь хүү алдангитай нь төлнө гэж ярьж байсан. Энэ төсөл ярианд миний худалдаж авсан хөөрөг огт хамаарлагүй. ...Би хөөргөө хаана, хэнд байгаа гэдгийг мэдэж байгаа бол очоод авах боломжтой. Хөөргөө хаана байгаа талаар О.Э-с асуухад хэлж өгөөгүй.”

“...2012 оны 6 дугаар сарын 15-20-ны хооронд О.Э нь манай хүү Ю.Ганзоригт туслаач гэж гуйсны дагуу Ганзоригоос 55.000 ам.доллар бэлэн өгч шүрэн толгойтой, алтан нуухтай, алтан мөнгөн үст болор хөөргийг нь авсан. О.Э яагаад надаас ингэж тусламж хүссэн гэвэл үүнээс өмнө О.Э-тай Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт байх битумын орд газраа зараад надаас зээлж авсан 2 ширхэг Ландкруйзер 200, бэлнээр 5000 юань, 400.000 ам.доллар, 18 сая төгрөг зэрэг зүйлсийг өгсөн байсан учир итгээд хүүгээс нь хөөргийг нь авсан. О.Э надад хэлэхдээ хүү Ганзоригийг хөөрөг хийдэг бөгөөд өмнө нь хамтран амьдарч байсан эхнэр нь хүүхдийн тэтгэвэр нэхээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас байнга нэхээд байна тийм учраас тус болооч гэхээр нь авсан. Үүнээс хойш 2 жил 2 сар гаран хугацааны дараа буюу 2014 оны 8 дугаар сарын үед О.Э хүрч ирээд миний хажууд нэг хүнтэй утсаар яриад би сая Дагвадорж аваргын хадам ээж Эрдэнэчимэгтэй ярилаа хүүгийнхээ зарсан хөөргийг ашигтайгаар зарж ирье гэхээр нь итгээд хөөргийг өгч явуулсан. Ашигтай гэдгийг нь надад худалдсанүнэ болох 55.000 ам.доллараас илүү зарж өгөх юм байна гэж ойлгоод хөөргөө даалинтай нь өгч явуулсан. Тэгээд сар гаран хугацаанд О.Э-тай утсаар ярихаар өнөөдөр, маргаан болох гэж байна гэж ярьсаар байгаад сүүлдээ утсаа авахгүй алга болсон учраас цагдаагийн байгууллагад хандсан. Энэ хөөргийг өгч явуулахад итгэлцлийн хувьд өгч явуулснаас ямар нэгэн гэрээ, гар баримт үйлдээгүй. ...О.Э намайг хөөргийг Эрдэнэтийн хаягдал цагаан шавар боловсруулах төсөл зарцуулаарай гэж хэлж өгсөн тул түүнийг ломбарданд тавьсан гэдгээс хэдэн төгрөгөөр тавьсан талаар хэлээгүй” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 89-91-р хуудас, 6-р хавтаст хэргийн 132-133-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...О.Э нь 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр манай компанид хөөрөг барьцаалан 1 сарын 3.5 хувийн хүүтэй 50.000.000 төгрөгийн зээл авсан. Ингээд хэсэг хугацаа өнгөрсний дараа зээлийн төлбөрийг шаардахаар утсаа авахгүй, гэрт нь очсон боловч хаалга үүдээ тайлж өгөхгүй санаатайгаар төлбөр төлөхөөс зайлсхийж эхэлсэн. Үүний дагуу манай компани нь 2017 онд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж хариуцагчаас 50.000.000 төгрөг гаргуулан авах шүүхийн шийдвэрийг гаргуулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй, барьцаа хөрөнгө нь өөрөө бусдыг залилан мэхлэх аргаар авч манай байгууллагад барьцаанд тавьсан байна.” гэх мэдүүлэг /11-р хавтаст хэргийн 187-189-р хуудас/

Гэрч С.Энхмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би О.Э гэж хүнийг танихгүй бөгөөд энэ хүн 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 1 төгрөгийн мөнгөнөөс том хэмжээтэй шүрэн толгой, алтан нуухтай, олон газраа цэгэн хорхой идсэн, нөхөөстэй, цагаан саарал гэмээр өнгөтэй их гарын алтан үст болор хөөргийг 1 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэйгээр 50 сая төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан. Хөөрөгний хугацааг сунгуулаагүй О.Э нь утсаа авахгүй алга болсон учир 2015 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд О.Э-г олуулахаар гомдол гаргаж түүний дагуу О.Э-г олж авч зээлээ төлөхийг шаардахад тухайн үед хоёр ихэр хүүхэдтэй нялх биетэй байсан бөгөөд өөрөө эвлэрлийн гэрээ байгуулъя гэж байгуулж 2015 оны 12 сарын 15-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 15-ны хооронд 10 сая төгрөгөөр 5 удаа өгч үндсөн зээлээ төлөхөөр тохиролцсон. Энэ гэрээнийхээ дагуу мөнгөө төлөөгүй ...манай ломбардны хувьд О.Э нь өөрийн хөөрөг гэж бичиг баримтаа үзүүлж гэрээ байгуулж барьцаанд тавьсан учир тухайн үед хөөргийг авсан байгаа”

“...Би урьд өгсөн мэдүүлэгтээ болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлсэн байгаа. Энэ хугацаанд О.Э-д төлбөрөө төлөх талаар нэлээдгүй боломж олгосон боловч өнөөдрийг хүртэл манай байгууллагаас авсан зээлээ төлөхгүй зээл төлөх талаар шаардлага тавихад өөдөөс хэл амаар доромжлоод айлган сүрдүүлээд байдаг юм.” гэх мэдүүлэг /11-р хавтаст хэргийн 230-231-р хуудас/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6-р хавтаст хэргийн 142-143, 11-р хавтаст хэргийн 247-249-р хуудас/

Гэрч Ж.Дорж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2012 онд Жаргалсайхан, О.Э эгчийн хүүхдээс 55.000 ам. Доллараар худалдаж авлаа гээд алтан үст болор нэртэй чулуугаар хийсэн ширээний том хөөрөг байсан. Уг хөөргийг үзээд арай үнэтэй авсан юм биш үү гэхэд энэ бол Монголд ганцхан байгаа хөөрөг гэж хэлж байсан. Тэр хөөрөг нь маш гоё хийцтэй, том шүрэн толгойтой, алтан нуухтай байсан. Тухайн үед Жаргалсайхан уг хөөргөө тод харуулахын тулд цагаан тамхи хийнэж гэж ярьж байсан. ... 2013 онд О.Э хөөргийг Дагвадоржийн хадам аавд нь үзүүлээд үнэ тохирвол зараад өгье гэж хэлээд авч яваад одоо болтол мөнгөө өгөхгүй байгаа. Уг хөөргийг ломбарданд тавьсан гэж хэлээд байгаа гэж ярьж байсан.” /5-р хавтаст хэргийн 56-р хуудас/

Гэрч Г.Алтан-Од мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би О.Э гэдэг эмэгтэйг 2012 оны үеэс эхлэн танина. Учир нь тэрээр манай хадам ээжтэй найзууд байсан юм билээ. Тийм болохоор манай эхнэр О.Эыг таньдаг гээд уулзаж байхад нь би тэр үеэд бас эхнэрийнхээ хамт “Эрдэнэт керамик” ХХК-ийг байгуулах гээд 2012 оны үеэс хөөцөлдөж байсан учир ажил хэргийн шугамаар явж байгаад танилцаж байсан юм. Тухайн үед О.Э Дорноговь аймгийн нутагт засмал замын түүхий эд болох битумын орд газар эзэмшдэг гээд эхнэр бид хоёрыг бас тэр орд газрыг ашиглах эсхүл худалдах зэргээр ашиглахад хөрөнгө оруулалт хийх хүн сураглаж байгаарай хэрэв тийм хүн олж холбож өгвөл бид хоёрыг шагнана шүү гэж ярьдаг байсан юм. Тэгээд эхнэр Энхтунгалаг бид хоёр 2012 оны улсын их хурлын сонгуулийн үед нэг удаа О.Э-н ордыг сонирхсон Хятад хүн олж өгч уулзуулж өгч байсан. Гэхдээ тэр хүнтэй тохирч чадаагүй гэж байсан. Түүнээс хойш дахин нэг хэсэг уулзалдаагүй байж байгаад 2013 оны эхэн үед нэг удаа О.Э манай эхнэрийн утас руу залгаж яриад эгчтэйгээ уулзвал энэ утсаар холбогдоорой гээд 9911-тэй дугаар өгсөн мөн уулзах хэрэг болбол манайд ирээрэй гээд Зайсанд “Жигүүр Гранд”-ын байранд хаяг зааж өгсөн гэсэн.  ...Эхнэр бид хоёр Эрдэнэт үйлдвэрийн хаягдал шавар буюу цагаан тоос гэж ярьдаг техонологийн хаягдал элсийг ашиглах  металл гадаргуйг зэврэлтээс хамгаалах  бүрэгч  үйлдвэрлэх санааг олоод энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар “Эрдэнэт керамик” ХХК-ыг байгуулчихсан тэгээд үйл ажиллаагаа явуулах хөрөнгө байхгүй байсан болох О.Э-г “Ардын нам”-ын байранд ажлын байр түрээслээд жийп машин сольж унаад явдаг мөнгөний бололцоотой байгаа юм шиг байхаар нь бид түүнээс санхүүгийн дэмжлэг үзүүлж манай компанийн үйл ажиллагааг дэмжээд хамтран ажиллаач гэж хүсэлт тавиад өөрсдийнхөө хэрэгжүүлэх үйл ажиллагааны төслийг танилцуулсан. Тэгэхэд О.Э эгч бидний ажлыг маш их сонирхож байсан бөгөөд тэгээд өөрт нь гадаад улсаас мөнгө ороод ирсэн тохиолдолд биднийг дэмжээд хамтраад ажиллах боломжтой гэж хариу хэлсэн. ...2013 оны 5-6 сарын орчимд шиг санагдаж байна бид байгуулах гэж байгаа үйлдвэрийн буюу хаягдал элс ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг боловсруулсан Солонгос улсын эрдэмтэдтэй холбоо тогтоож Монгол Улсад урьж бид өөрсдийн төслөө танилцуулж хамтран ажиллах талаар хүсэлт тавьж байсан. Энэ талаараа О.Э эгчид хэлэхэд “хэрэв Солонгос эрдэмтэд урьж ирвэл надтай бас уулзуулаарай би өөрөө уулзаж үзэж байгаад та нарт туслаж хамтран ажиллах эсэхээ шийднэ” гэж байсан. Нэгэнт уг хүмүүсийг урьж ирүүлэх талаар аман тохиролцоо хийчихсэн байсан болохоор уг хүмүүсийг Монголд ирүүлж төсөл танилцуулах үйл ажиллагаатай холбогдох гарах зардлыг гаргаж хамтран ажиллах ажлаа эхлээч гэж О.Э эгчид хүсэлт тавьсан юм. Тэгэхэд тэрээр бүх зардлыг хариуцна гэж хэлсэн. ...компаний захиралаар О.Э-г томилж Жан Юүнь Жүнтэй байгуулсан санамж бичгийг О.Э өөрийнхөө нэрээр дахин шинэчилэн байгуулсан. Тэгээд компаний захирал болчихоод бичиг баримтаа хөрөнгө орулах улс руугаа явуулсан гэж хэлсэн учир эхнэр бид хоёр Солонгос эрдэмтэдийг урих ажилдаа орж эхэлсэн бөгөөд О.Э эгчийг нэгэнт компаний захирал болчихсон юм чинь уг үйл ажиллагааг явуулах асуудлыг шийдээч мөн хөрөнгө оруулалтаа хийгээс гэрээнд заасан хөрөнгө оруулалт хийх хугацаа өнгөрсөн гэдэг талаар сануулан хэлэхэд О.Э эгчид нь их мөнгө орж ирэх болохоор хугацаа их шаардаж байна гэж хариу хэлсэн. ...Солонгос улсаас эрдэмтэдээ 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн. ...О.Э орчуулагчаар бидний орчуулагчийг оролцуулахаас татгалзаж өөрөө нэг орчуулагч гэсэн эмэгтэйг дагуулж явсан. ...О.Э утсаар яриад байсан бөгөөд Жан Юүнь Жүний дүү нь ахтайгаа уулзчихаад үйлдвэрийн үйл ажиллагааг үзүүүлээгүй гэж байна ш дээ гэхээр нь манай эхнэр О.Э-тай машинд нь очиж уулзахад О.Э хүнтэй ярьсан байсан чинь бүтсэнгүй дотогш орж үзүүлж чадсангүй одоо яахав буцахаас гээд ууртай байсан гэсэн ...Маргааш нь 9 цагт буудал дээр очиж Солонгосчуудтай уулзахаар тохирсон бөгөөд О.Э эхнэр бид хоёр луу машин явуулна гэсэн боловч машинаа явуулаагүй утсаа авахгүй байсан учир бид өөрсдөө 9 цаг 30 минутын орчимд зочид буудал дээр очиход О.Э зочид буудлын коридорт тэргэнцэр дээр суусан эрэгтэй хүнийг түрээд орчуулагч нь гэх эмэгтэйгийн хамт явж байгаа нь таарахад О.Э шууд бид хоёрт уурлаад л эхнэр бид хоёрт захирсан байдлаар харьцаад олигтой юм ч ярихгүй нөгөө хүмүүс чинь хаана байна хурдлаач гээд сонин харьцаад эхэлсэн. ...уулзалтын өрөөнд уулзалт хийхэд тэргэнцэр дээр суусан Жаргалсайхан гэдэг хүн бас хамт оролцсон. ...Солонгосчуудтай ярихдаа Жаргалсайханыг өөрийнхөө хуулийн зөвлөх, намайг менежер, манай эхнэрийг санхүүгийн ажилтан гэж танилцуулсан. Тэгээд Солонгосчуудад нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн талаар ярьж эхлээд удаагүй байхад Жаргалсайхан өөрөө дундуур нь ороод Солонгосоор яриад уулзалтын уур амьсгалыг эвдээд эхэлсэн. О.Э “миний хүссэн үндсэн ажлыг ярь” гэж санал тавихад Солонгосчуудад уг ажлыг ярихын тулд эхнээс нь тайлбарлаж байна гэж хариу тайлбар хэлээд маргаан ч юм шиг байдалтай байсаар байгаад О.Э “энэ хүмүүс миний хүсэж байгаа бизнесийн талаар ярихгүй оршил яриад байна” гэж хэлээд Жаргалсайханыгаа түрээд гараад явчихсан. ...үндсэн зохиогч эрдэмтэдтэй нь хамтран ажиллахаар ярилцаад орой нь хоолонд оруулчихаад маргааш өглөө нь уг эрдэмтэдийг гаргаж өгөх болохд О.Э утсаа авахгүй байсан болохоор нь бид шууд нисэх явах замд надруу Баянгол зочид буудлаас яриад Солонгос улсын иргэдийг О.Э гэдэг хүн аваад явлаа тооцоог нь таныг хийнэ гэнэ ээ та ирж тооцоогоо хийнэ үү гэж ярихаар нь О.Э уг нь Солонгосчуудыг Монголд ирүүлэхтэй холбоотой зардлыг хариуцна гэж байсан учир гайхаад О.Э руу залгахад огт утсаа авахгүй байсан учир бид зочид буудалд очоод иргэний үнэмлэхээ барьцаалж үлдээгээд буцаад нисэх онгоцны буудалд явж очоод нисэхийн төлбөр хураан авдаг хаалгаар орж байхад нөгөө хаалгаар О.Э машинтай гараад явчихсан. ...Тэгээд л тэр өглөөнөөс хойш О.Э дахин утсаа аваагүй сүүлдээ бид компаниа буцаан авахаар нэг хэсэг залгаж байгаад сүүлдээ арга ядаад залгахаа больсон. О.Э гэдэг хүн эхнэр бид хоёрын буюу манай компаний хийхээр төлөвлөсөн байсан ажлыг ингэж нураасан юм. ...Зочид буудлын зардлыг бид өөрсдөө  төлсөн. Солонгосчуудын ирэх буцах нисэхийн зардлыг бид бас дааж төлсөн. ...2015 оны зун О.Э манай эхнэртэй яриад Жаргалсайхан Эрдэнэт рүү бидэнтэй хамт яваад бид нарын ажлыг нураасан биз дээ чи тэр талаар Баянгол дүүргийн цагдаа дээр ирээд хэлээд өгөөч гэж хэлэхэд нь манай эхнэр “Жаргалсайхан гэдэг хүн бидэнтэй хамт Эрдэнэт яваагүй ш дээ албан ёсоор хуулийн байгууллагаас дуудвал би үнэн байдлыг л хэлнэ ш дээ” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг. /5-р хавтаст хэргийн 235-237/

Гэрч Ц.Энхтунгалаг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...О.Э гэдэг эмэгтэй, түүний нөхөр Юм гэдэг эрэгтэй нартай 2010 онд манай ээж ажил хэргийн шугамаар танилцаж байсан юм. ...манай нөхөр Алтан-Од бид хоёр Жаргалсайхан, О.Э гэх хүмүүсээс огт мөнгө төгрөг америк доллар авч байгаагүй. ...нэг удаа гэрээнд заасан 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр болж өнгөрсний дараа наадмын дараахан манай нөхөр хөдөө явчихсан байх хойгуур нэг удаа О.Э над руу утсаар яриад барилгачдын талбай дээр хүрээд ир гэхээр нь яваад очиход Ланд круйзер 200 маркын машиндаа О.Э өөрөө жолооны ард суучихсан түүний хажуугийн суудалд махлагдуу бор царайтай 30-40 орчим насны болов уу гэмээр эрэгтэй сууж байсан. ...тухайн үед би О.Э-н машины арын суудалд нь орж суухад надад 10.000 ам.доллар өгөхөд нь би гэрээнд заасан мөнгөө өгч байгаа юм байх гэж бодоод аваад гэртээ хариад байж байхад надтай уулзсанаасаа хойш 2 цаг орчмын дараа О.Э дахин над руу залгаад ”саяны үзэж байсан машиныг худалдан авах болчихлоо мөнгө дутаад байна эгчийнхээ түрүүн өгсөн долларыг буцаагаад өгчих би хөдөө явж ирээд нэг мөсөн тооцоо хийе чи намын байрны дэргэд авч ирээд өгчих” гэхээр нь би буцаж яваад ардын намын байрны дэргэд О.Э машинтайгаа ганцаараа байж байхад нь 10.000 ам.долларыг буцаан өгсөн. ...манай нөхөр бид хоёрыг зүгээс О.Э, Жаргалсайхан нараас 15.000 ам.доллар авсан хөөрөг барьцаанд тавьсан зүйл огт болоогүй.” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 238-239-р хуудас/

Гэрч Н.Пунцаг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2011 он билүү 2012 оны үед Жаргалсайхан надад Эрдэнэт үйлдвэрийн хаягдал шаврыг дахин боловсруулж ахуйн хэрэгцээний ваар зэрэг эдлэл хийж болохоор байна, мөн энэ шаврыг Солонгос руу шавар эдлэл хийх материалаар экспортонд гаргаж болох байх гэж ярьж байсан. Түүнээс энэ төсөл хэрэгжээгүй. Би энэ төсөлд оролцсон, ажилласан зүйл байхгүй. Яагаад энэ төсөл хэрэгжсэн гээд байгааг гайхаж байна. Жаргалсайхан дараа нь Эрдэнэт үйлдвэрийн хаягдал шаврыг дахин боловсруулах ажил хийгдээгүй гэж байсан. гэх мэдүүлэг /9-р хавтаст хэргийн 163-164-р хуудас/

Гэрч Э.Хөхийсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...О.Э эгч Жаргалсайхан нар хамтарч Эрдэнэт үйлдвэрийн ашиглахаа больсон хиймэл нуурын доод талын шаврыг дахин боловсруулах ашиглах төсөл хэрэгжүүлэх ажил дээр хамтарч ажиллах чиглэлээр явж байсан. Энэ төсөл нь хэрэгжээгүй, 2013 онынхоо сүүлээр энэ ажил чимээгүй болсон. ...Би энэ хөөрөгний асуудлын талаар мэднэ. О.Э Жаргалсайхан нар дээрх Эрдэнэт үйлдвэрийн хаягдал шаврыг ашиглах төслийн ажил хийх гэж байхдаа мөнгөний хэрэг боллоо гээд Жаргалсайханы хөөргийг О.Э эгч бид 2013 оны 7 дугаар сарын үед гэрт очиж аваад хорооллын Өргөөгийн урд талын начин заан ломбарданд 50 сая төгрөгийн барьцаанд тавьсан. ...Барьцаанд тавихад нь Жаргалсайхан яваагүй. Яагаад 50 сая төгрөгт уг хөөргийг тавьсан бэ гэхээр би өөрөө “Начин заан” ломбардны ерөнхий захирал Туяа гэх эмэгтэйтэй уулзаж 50 сая төгрөгт тавиулж байсан. Хөөрөгний үнэлгээ нь ломбардны үнэлгээгээр 35 сая төгрөг болсон юм. Туяа нь манай эхнэр Тунгалагтамирын дүү болох Гурвантамирын хадам ээж нь юм. Тийм учраас Туяа эгчээс би гуйж байгаад хөөргийг үнэтэй буюу 50 сая төгрөгт тавиулсан. Энэ мөнгийг О.Э бид 2 аваад Найман шарга ченжийн зах руу ирж доллар болгоод дээрх төсөл дээр ажиллаж байсан Солонгос хэлний орчуулагч өндөр нуруутай бор хүүхэнд цалин гэж 15,000 ам.долларыг Жаргалсайхан хэлснээр өгсөн. 15,000 ам долларыг хуучин Туул рестороны хойд талд байрлах Засгийн газрын байр гэсэн хаягтай хэддүгээр ч байр билээ тэр байрны гадаа машин дотор О.Э эгч өгсөн. Тэр өндөр бор хүүхэн ганцаараа машин дотор орж ирж авсан. Мөнгө өгчихөөд Жаргалсайхан луу О.Э утсаар залгаад мөнгө өглөө шүү гэж хэлж байсан. Солонгос хэлний орчуулагч өндөр нуруутай бор хүүхэн нь нөхөртэйгээ хамт явдаг байсан. Нэрийг мартсан байна гэх мэдүүлэг /9-р хавтаст хэргийн 165-167-р хуудас/

Гэрч О.Эрдэнэпүрэв мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... О.Э гэх эгчийг бол танина. Байцаагчийн зүгээс харуулсан иргэний үнэмлэхний хуулбарыг харлаа. Миний таних О.Э эгч бол мөн байна. Гэхдээ би Энхтунгалаг гэх хүнийг танихгүй. Энхтунгалагт 15,000 ам доллар өгсөн гэх асуудлыг мэдэхгүй.  ...О.Э эгчээс өөрөөс нь Эрдэнэт үйлдвэрийн хаягдал шаврыг дахин боловсруулах төслийн сонсож байсан. Түүнээс энэ төсөл хэрэгжсэн ажил болсон талаар мэдэхгүй. Уг төслийн асуудлаар БНСУ-ын эрдэмтдийг урьж ирүүлэх асуудалд зориулж Энхтунгалагт мөнгө өгсөн гэх асуудлыг мэдэхгүй” гэх мэдүүлэг /9-р хавтаст хэргийн 168-169-р хуудас/

              Хохирогч С.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...О.Э ямар нэгэн хөөрөгний талаар огт яриагүй бөгөөд энэ талаар би мэдэхгүй, сонсооч үгүй. Жаргалсайхан гэж хүн энэ талаар надаас асуусан тийм зүйл болоогүй, над руу хөөрөгний талаар яриагүй гэдгийг хэлсэн” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 137-р хуудас/

              Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /6-р хавтаст хэргийн 146-148-р хуудас/

              Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /11-р хавтаст хэргийн 247-249-р хуудас/

              Начин заан ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 02/10/424 тоот албан бичиг /11-р хавтаст хэргийн 185-р хуудас/

              Начин заан ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний баримт /6-р хавтаст хэргийн 191-р хуудас/

              Эд зүйлийн үнэлгээ /5-р хавтаст хэргийн 125-р хуудас/

              Шүүгдэгч О.Э нь 2014 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 4 дүгээр хороолол Олимп хорооны 5 байрны 27 тоотод хохирогч Б.Жаргалсайханд их гарын, алтан үст, шүрэн толгойтой, алтан нухтай болор хөөргийг Д.Дагвадорж аваргын хадам ээж С.Эрдэнэчимэгт зарж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Жаргалсайханыг залилж хохирогчид 72.377.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              Шүүгдэгч О.Э нь хэдийгээр гэрч Г.Алтан-Од, Ц.Энхтунгалаг нарын Эрдэнэт үйлдвэрийн хаягдалыг дахин боловсруулж керамик эдлэл хийх төслийг санхүүжүүлэх, төслийн хүрээнд БНСУ-ын эрдэмтэдийг Монгол Улсад ирэхтэй холбоотой зардалыг санхүүжүүлсэн гэх боловч хохирогч Б.Жаргалсайхан нь Г.Алтан-Од, Ц.Энхтунгалаг нартай холбогдсон, төслийн талаар тэдгээрийн хооронд тохиролцсон тохиролцоо амаар болон бичгээр хийгдээгүй, Б.Жаргалсайхан нь энэ төсөлд оролцоогүй талаараа мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч Г.Алтан-Од, Ц.Энхтунгалаг нарын мэдүүлгээр нотлогдож байна. Мөн гэрч Ц.Энхтунгалаг нь “...10.000 ам.доллар өгөхөд нь би гэрээнд заасан мөнгөө өгч байгаа юм байх гэж бодоод аваад гэртээ хариад байж байхад надтай уулзсанаасаа хойш 2 цаг орчмын дараа О.Э дахин над руу залгаад ”саяны үзэж байсан машиныг худалдан авах болчихлоо мөнгө дутаад байна эгчийнхээ түрүүн өгсөн долларыг буцаагаад өгчих би хөдөө явж ирээд нэг мөсөн тооцоо хийе чи намын байрны дэргэд авч ирээд өгчих” гэхээр нь би буцаж яваад ардын намын байрны дэргэд О.Э машинтайгаа ганцаараа байж байхад нь 10.000 ам.долларыг буцаан өгсөн.” гэх мэдүүлэг, мөн гэрч Г.Алтан-Одын “...Баянгол зочид буудлаас яриад Солонгос улсын иргэдийг О.Э гэдэг хүн аваад явлаа тооцоог нь таныг хийнэ гэнэ ээ та ирж тооцоогоо хийнэ үү гэж ярихаар нь О.Э уг нь Солонгосчуудыг Монголд ирүүлэхтэй холбоотой зардлыг хариуцна гэж байсан учир гайхаад О.Э руу залгахад огт утсаа авахгүй байсан учир бид зочид буудалд очоод иргэний үнэмлэхээ барьцаалж үлдээгээд буцаад нисэх онгоцны буудалд явж очоод нисэхийн төлбөр хураан авдаг хаалгаар орж байхад нөгөө хаалгаар О.Э машинтай гараад явчихсан.  ...Солонгосчуудын ирэх буцах нисэхийн зардлыг бид бас дааж төлсөн.” гэх зэрэг мэдүүлгээр О.Э нь төсөл санхүүжүүлэх зардалыг Б.Жаргалсайханы алтан үст, болор хөөргийг Начин заан ХХК-ийн ломбарданд барьцаалж авсан 50.000.000 төгрөгөөр санхүүжүүлсэн гэх үйл баримт үгүйсгэгдэж байна гэж дүгнэв.

              Иймд шүүгдэгч О.Э-г хохирогч Б.Жаргалсайханыг  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Жаргалсайханыг залилж хохирогчид 72.377.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч О.Э нь 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 2-33 тоотод байх иргэн С.Эрдэнэчимэгийн ажиллуулж байсан Поло нэртэй гоо сайханы салоноос зээлээр аваад, дараа нь мөнгийг нь бөөнд нь төлнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,14 534 америк долларын буюу 29 053 466 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 

Хохирогч С.Эрдэнэчимэгийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт хандаж 2015.01.29-ний өдөр гаргасан “О.Эд залилууллаа” гэх утгатай гомдол. /1-р хх-н 81-р хуудас/

Хохирогч С.Эрдэнэчимэгийн хохирогчоор мэдүүлсэн: “...Би 2009 оноос хойш О.Э гэх хүнийг таньж мэддэг болсон. Тухайн үед би пола гоо сайхны салон ажиллуулдаг байхад таньж мэддэг болсон. ...Тэгээд 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдөр О.Э нь манай Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо бага тойруугийн 2-33 тоотод байрлах салоны байранд ирээд миний борлуулж байсан полла брендийн бүтээгдэхүүнээс 3.475.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдан аваад 100 долларын урьдчилгаа өгөөд үлдэгдэл 3.336.000 төгрөгийг дараа өгөхөөр тохиролцсон. Уг мөнгөө О.Э нь сарын дараа бүгдийг нь төлж барагдуулсан юм. Тэгээд бараа авахгүй байж байгаад 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ирээд таны бүтээгдэхүүнийг эгч нартаа зарах гэсэн юм аа сайн бүтээгдэхүүнүүд байна миний юмнаас хэрэглээд байна гэж хэлээд 1267 долларын үнэтэй барааг зээлээр авсан. ...бараа бүтээгдэхүүнүүдийг би өөрөө хэрэглээд найз нөхөддөө зарна танай бүтээгдэхүүн сайн гээд авсан. Тэгээд би мөнгийг нь нэхэхээр мөнгө орж ирэхээр нь найз нь бөөнд нь өгнө гэж хэлээд аваад байсан. ” гэх мэдүүлэг

“ ...О.Э уул уурхайн орд бүхий хувийн компанитай гэж байсан. Энэ шугамаараа үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Миний хувьд нэг хотхонд амьдардаг, бас ам.доллараар гүйлгээ хийдэг, уул уурхайн компани гэхээр мөнгө төгрөгтэй гэж ойлгосон. Бас нөхөр Юм гэх хүн байсан боловч би танил биш. Нэг хүү нь Монголд нөгөө хүү нь Тайванд сурдаг гэж бйасан. Тэгээд л би мөнгө төгрөгтэй, гэр орон нь ч боломжийн амьдралтай гэж ойлгосон. Ингээд л О.Э нь манайхаас авсан гоо сайхны хэрэглэл нь манай эгч дүү нарт таалагдаад байна гээд л авах болсон. Авсан огноо үнээр нь 1. 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 1267 ам.долларын, 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 574 ам.долларын, 2013 оны 6 дугаар сарын 04-ны өдөр 450 ам.долларын, 2013 оны 6 дугаар сарын 24-ны өдөр 1574 ам.долларын, 2013 оны 6 дугаар сарын 29-ны өдөр 771 ам.долларын, 2013 оны 7 дугаар сарын 04-ны өдөр 84 ам.долларын, 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 724 ам.долларын, 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 209 ам.долларын, 2013 оны 7 дугаар сарын 19-ны өдөр 400 ам.долларын, 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 5415 ам.долларын, 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 274 ам.долларын, 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 542 ам.долларын, 2013 оны 8 дугаар сарын 19-ны өдөр 1323 ам.долларын, 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 103 ам.долларын , 2013 оны 12 дугаар сарын 09-ны өдөр 850 ам.долларын нийтдээ 14534 ам.долларын бараа бүтээгдэхүүнийг 2013 оны 5 дугаар сараас 12 сарын хооронд 15 удаа ирж авсан. О.Э надаас бүтээгдэхүүн авахдаа “удахгүй мөнгө бөөнөөр орох гээд байна. Мөнгийг чинь өгөөгүй нэмж бараа авахаар санаа зовоод байх юм” гэж хэлэхээр нь би өгчихдөг байсан. ...14533 ам.доллар авмаар байна. ...тухайн үеийн ханшаар 29.053.466 төгрөг болж байна.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 89-90, 91-р хуудас/

              Гэрч Л.Наранцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би тухайн үед Эрдэнэчимэг эгчийн гоо сайханы бараа зардаг салонд ажилладаг байхад О.Э гэж эгч ирж гоо сайханы бүтээгдэхүүн ирж зээлээр авдаг зарим барааг нь би О.Э-д тусгаар тогтнолын ордонд байх ажил дээр нь хүргэж өгөөд өөрсдөө өгсөн талаар падаан 2 хувь бичээд нэг хувийг О.Э-д өгдөг байсан. Тэр падаан нь Япон хэл дээр бичигдсэн байсан бөгөөд өгч байгаа бүтээгдэхүүнийхээ нэрийг Монголоор бичдэг байсан бөгөөд яагаад гарын үсэг зурдаггүй байсныг мэдэхгүй байна. Захирлын найз гээд их итгэдэг л байсан. О.Э нь авсан бүтээгдэхүүнийхээ мөнгийг өгөлгүй удааширсан. Эрдэнэчимэг захирал О.Э-д өгсөн бүтээгдэхүүнийхээ мөнгийг нь төлөөгүйг жагсаалт гарга гэсний дагуу би жижиг дөрвөлжин ногоон өнгөтэй цаасан дээр падааныг харж бйагаад сар, өдрөөр нь авсан бүтээгдэхүүний мөнгөн дүн болох доллараар цувуулан бичиж авах ёстой мөнгөн дүнг гаргаж өгсөн. Үүнийг бичихдээ цээжээр бичээгүй паданаа харж байгаад цуваа гаргаж өгсөн сая үзүүлсэн миний гараар бичиж гаргаж өгсөн баримт мөн байна. Энэ баримтанд 400, 630 доллар гэж бичигдсэн нь Эрдэнэчимэг захирлын бичиг байна. ...Эхний тооцоо нь 10.079 доллар, дараагийн хуудас нь 3166 доллар нийт 13.245 долларын бүтээгдэхүүн авсар талаар тооцоо гаргаж өгсөн. ...Захирлыг байхад ч ирдэг байсан байхгүй байхад нь бол захирал руу О.Э нь утсаар яриад над руу захирал ярихад нь өг гэсний дагуу падаан бичээд өгдөг байсан.” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 236-237-р хуудас/

            Монгол банкны 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн №11/4-6476 тоот албан бичиг /3-р хавтаст хэргийн 248-р хуудас/

Хохирогч С.Эрдэнэчимэгээс шүүгдэгч О.Э-д Япон улсын “Pola” брэндийн гоо сайханы бүтээгдэхүүн худалдсан баримтууд /12-р хавтаст хэргийн 91-109-р хуудас/

Гэрч Л.Наранцэцэгийн тооцооны баримт /3-р хавтаст хэргийн 189-190-р хуудас/

Гэрч Д.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...МАН-ын төв байр тусгаар тогтнолын ордны 1 дүгээр давхарт 3 өрөө түрээслэдэг бөгөөд 101 тоот өрөөг нь О.Э гэж хүнд 2012 оны 2 дугаар сараас 2013 оны 1 дүгээр сар хүртэл 1 сарыг нь 1.500.000 төгрөгөөр түрээслэж байгаад түрээсээ өгөлгүй явж байгаад хааяа ирнэ тэгэхэд нь уулзахаар маргааш, нөгөөдөр, сарын дараа гэх зэрэг цаг хугацааг өөр өөрөөр ярьж хэлж уул уурхайн компанид гадаадын хөрөнгө оруулалт хийнэ гэх зэрэг цаг хугацааг өөр өөрөөр хэлж ярьж яваад 2014 оны 10 дугаар сарын үед гэнэт түрээслэж байгаа өрөөгөө солино гээд 910 тоот өрөөнд шилжин орсон. Нийт түрээсийн төлбөр нэхэмжлэх юм бол 27 орчим сая төгрөг байгаа” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 91-93-р хуудас/

Шүүгдэгч О.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт оролцохдоо С.Эрдэнэчимэгээс 771 ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдаж авсан төлбөр, тооцоог дуусгасан өөр бусад бараа бүтээгдэхүүнийг худалдаж аваагүй гэж маргажээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хохирогч С.Эрдэнэчимэгийн Пола нэртэй гоо сайхны бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан талаарх баримтууд, мөн дээрх гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хүргэж өгч байсан талаар гэрч Л.Наранцэцэгийн “...би О.Э-д тусгаар тогтнолын ордонд байх ажил дээр нь хүргэж өгөөд өөрсдөө өгсөн талаар падаан 2 хувь бичээд нэг хувийг О.Э-д өгдөг байсан. Тэр падаан нь Япон хэл дээр бичигдсэн байсан бөгөөд өгч байгаа бүтээгдэхүүнийхээ нэрийг Монголоор бичдэг байсан бөгөөд яагаад гарын үсэг зурдаггүй байсныг мэдэхгүй байна. Захирлын найз гээд их итгэдэг л байсан.” гэх мэдүүлэг, хохирогч С.Эрдэнэчимэгийн мэдүүлэг, шүүгдэгч О.Э нь тусгаар тогтнолын ордонд оффисын зориулалтаар өрөө түрээслэж байсан талаар гэрч Д.Энхбаатарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.Э-н  хохирогч С.Эрдэнэчимэгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,14 534 америк долларын буюу 29 053 466 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

           Шүүгдэгч О.Э нь 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Гантуяагаас уул уурхайн лицензийн бизнес эрхэлдэг, 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай мөнгө зээлээч гэж хуурч, бодит байдлыг нуух замаар 100 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан, мөн 2014 оны 2 дугаар сард 3 удаагийн үйлдлээр 10 000 000, 4 000 000, 2 000 000 төгрөгийг гэрээ байгуулалгүйгээр бэлнээр авч16 000 000 төгрөг, нийт 116 000 000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр авч  Х.Гантуяад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 

 Хохирогч Х.Гантуяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2013 онд өөрийн таньдаг эгч Уранбилэг гэх хүнээр  дамжуулан О.Э гэх хүнтэй танилцсан тухайн үед уул, уурхайтай холбоотой бизнес эрхэлдэг гэсэн ба О.Э гэх хүнд мөнгө хэрэгтэй байна 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй мөнгө зээлэх үү гэж хэлсэн тэгэхээр нь би 201 оны 1 сарын 13-ны өдөр О.Э гэх хүнд бэлнээр 100.000.000 төгрөгийг өгсөн үүний дараа нэг сарын дараа 16.000.000 төгрөгийг О.Эд өгсөн тухайн мөнгийг эхлээд 100.000.000 төгрөгийг өгөхдөө О.Э-тай хамт нотариатаар баталгаажуулан уг мөнгийг өгсөн дараагийн 16.000.000 төгрөгийг өгөхдөө ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгээгүй ямар нэгэн баримт байхгүй энэ мөнгийг 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэйгээр О.Э-д зээлсэн. Ингээд 3 сар өнгөрсний дараа ярихад эгчийнх нь ажил амжилттай болж байгаа удахгүй мөнгийг чинь өгнө гэж мессеж бичээр өдийг хүрсэн.”

“...О.Э-тай 2017 оны 2 дугаар сараас хойш утасных нь ярианы эрх хаагдаж холбоо барьж чадахгүй болж Гандуламын хамт ХУД-ийн нутаг дэвсгэрт байх Ривер гарден хотхонд очсон боловч хаалгаа тайлж өгөөгүй. ...Гандулам эгч бид хоёр Налайх дүүрэгт танил Урнаа гэж эгчийнд 2-3 удаа очсон О.Э байж таарсан. Гэтэл Урнаа О.Э гэж хүн 3 сарын хугацаатай мөнгөний хэрэг байна 10 хувийн хүүтэй зээлнэ гэнэ гэж хэлсэн. Тэгээд О.Э-тай танилцаад эхлээд 116 сая төгрөг дараа нь манай эгч Гандулам 24 сая төгрөг тус тус зээлүүлж мөнгөө залилан мэхлүүлсэн” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 228, 6-р хавтаст хэргийн 134-135-р хуудас/

Гэрч Д.Баясгалан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ ...О.Э гэж хүнд манай эхнэр Гантуяа мөнгө зээлүүлье найдвартай гэхээр нь бэлэн байсан 100 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ хийж өгч байснаас энэ хүнийг огт танихгүй. О.Э-тай хүнээр дамжуулан танилцсан гэж байсан. ...би 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвьсгэр 11 дүгээр хороололд байх нотариатын газар очиж бэлнээр 100 сая төгрөг өгч сарын 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатайгаар зээлүүлсэн. Үүнээс хойш дээрх мөнгөн дээр нэмж цувуулан бэлнээр 10, 4, 2 сая төгрөгөөр 16 сая төгрөгийг ямар нэгэн баримт бичиг үйлдэж гэрээ хэлэлцээр хийгээгүй өмнө нь гэрээ хийчихсэн байсан учир итгээд өгч явуулсан. ...Энэ мөнгийг О.Э 0008 серийг нь санахгүй байна Ланд Круйзер 200 маркын хар өнгийн машин унаж ирээд авч явж байсан. О.Э мөнгө зээлэхдээ ашигт малтмалын нэг орд газартай түүнийгээ зарах гэж байгаа тийм учраас мөнгө хэрэг болоод зээлж байгаа тэгээд үүнийг зараад мөнгийг чинь буцааж өгнө хүлээж байгаарай итгээд хүлээж байгаарай гэж ярьдаг байсан. ...мөн манай эхнэр Гантуяагийн эгч Гандулам мөн О.Э-д мөнгө зээлүүлээд алдсан гэж саяхан сонссон. ” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 138-139-р хуудас/

Гэрч Ч.Уранчимэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Гантуяа, Гандулам нарыг таньдаг бөгөөд хамаатан садан биш. 2013 онд шиг санаж байна О.Э ломбарданд байгаа юмнуудын хугацааг нь дуусаад алдах гээд байна авах хүн байвал өгчих юмсан гэж байхаар нь Гантуяад шиг санаж байна энэ талаар хэлээд эдгээр хүмүүс хоорондоо танилцаж байсан. Гантуяа, Гандулам нар үүнээс хойш О.Э-д мөнгө зээлүүлсэн гэж бйасан бөгөөд хэдэн төгрөгийг хэдэн хувийн хүүтэй хэрхэн хоорондоо зээлүүлсэн талаар нь мэдэхгүй байна. ...О.Э эгч олон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдтэй Дорноговь аймагт байдаг гээд надад гэрчилгээг нь үзүүлж байсан. Мөн битумын орд газартай гэж ярьж байсан санагдаж байна. ” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 140-141-р хуудас/

          Зээлийн гэрээний хуулбар “...Д.Баясгалан, О.Э нарын хооронд байгуулсан” /6-р хавтаст хэргийн 75-р хуудас/

          Шүүгдэгч О.Э нь 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт уурхайн тусгай зөвшөөрлөө зараад мөнгийг чинь буцаан өгнө гэж хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Х.Гандуламаас 3 удаагийн үйлдлээр 24.000.000 төгрөгийг залилан авч бусдад хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 

Хохирогч Х.Гандулам мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би өөрийн найз Уранбилэгээр  дамжуулан анх О.Э гэх хүнтэй танилцсан. Тухайн үед О.Э нь  уул, уурхайн лицензийн бизнес хийдэг гэж хэлж байсан. Мөнгөний хэрэг гараад байна 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч гэж хэлсэн тэгэхээр нь би О.Эд 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 10.000.000 төгрөг, дараа нь 3 дугаар сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөг, 3 дугаар сарын 28-ны өдөр 4.000.000 төгрөгийг Голомт банкны дансаар шилжүүлсэн. Ингээд 3 сарын дараа мөнгөө нэхэхээр мөнгө удахгүй орж ирнэ гэж хэлсээр өдийг хүрсэн”

“...нийлээд 24.000.000 төгрөгийг 3 удаагийн үйлдлээр өгсөн. Эхлээд тус бүр 10.000.000 төгрөг 2 удаа өгөхдөө бэлнээр О.Э-д өөрт нь өгсөн. Би өндөр хүүтэй 3 сарын хугацаатай гэхээр нь 10.000.000 төгрөгийг нь Тогтохбаяр гэж хүнээс 6 хувийн хүүтэй зээлж, үлдсэн 10.0000.000 болон 4.000.000 төгрөгийг найз Наранцэцэгийн ээж болон найзаас нь 5 хувийн хүүтэй зээлж авсан. ...Дүү Гантуяагаа 3 удаагийн үйлдлээр 100.000.00, 10.000.000 гэх зэргээр нийт 116.000.000 төгрөгийг өгсний мэдэж байна.”

“...О.Э хохирол барагдуулаагүй бөгөөд ...утас нь 2017 оны 2 дугаар сараас хойш орох ярианы эрх хаагдаж холбоо барьж чадахгүй болсон. ...би О.Э-д 20 сая төгрөгийг нь 10, 10 сая төгрөгөөр нь гэрээ байгуулан өгч 4 сая төгрөгийг нь ямар нэгэн барим үйлдээгүй өгсөн. Манай дүү надаас өмнө 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ байгуулаад 100 сая төгрөг, 10, 4, 2 сая төгрөгийг тус тус гэрээ байгуулаагүй бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 230, 231-232, 6-р хавтаст хэргийн 136-р хуудас/

           Зээлийн гэрээний хуулбар “...Х.Гандулам, О.Э нарын хооронд байгуулсан” /6-р хавтаст хэргийн 73-74-р хуудас/

Шүүгдэгч О.Э нь хохирогч Х.Гантуяад 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй мөнгө зээлэхээр тохиролцон гэрээг байгуулж, улмаар 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 100 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан, мөн 2014 оны 2 дугаар сард 3 удаагийн үйлдлээр 10 000 000, 4 000 000, 2 000 000 төгрөгийг гэрээ байгуулалгүйгээр бэлнээр авч нийт 116 000 000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр авсан, мөн хохирогч Х.Гантуяагийн эгч Х.Гандуламд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй мөнгө зээлэхээр тохиролцож улмаар 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 10.000.000 төгрөг, дараа нь 3 дугаар сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөг, 3 дугаар сарын 28-ны өдөр 4.000.000 төгрөгийг тус тус Голомт банкны дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн байна. О.Э-н үйлдэл нь бусдыг хуурч, зээлийн гэрээ байгуулах замаар өөрийн залилах үйлдлийг халхавчлан зохиомол байдлыг буюу талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн мэт төсөөллийг хохирогчидод бий болгож, бодит байдлыг нуух замаар өмчлөгчийн эд хөрөнгө болох бэлэн мөнгийг өөрт шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн.  Шүүгдэгч О.Э болон түүний өмгөөлөгч нараас дээрх үйлдлүүдлийг Иргэний эрх зүйн зээлийн гэрээтэй холбогдох маргаан гэж шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцсон байна.

Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахыг зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн харилцаанаас ялгардаг. Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар харилцан мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй. Гэтэл шүүгдэгч О.Э нь хохирогч Х.Гантуяа, Х.Гандулам нарт богино хугацаанд, хүүтэй мөнгө зээлэхээр тохиролцохдоо уул, уурхайн бизнес эрхэлдэг, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий орд газар эзэмшдэг 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй мөнгө зээлэхээр тохиролцсон зэргээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Х.Гантуяагийн “...уул, уурхайтай холбоотой бизнес эрхэлдэг гэсэн ба О.Э гэх хүнд мөнгө хэрэгтэй байна 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй мөнгө зээлэх үү гэж хэлсэн”, хохирогч Х.Гандуламын “...Тухайн үед О.Э нь  уул, уурхайн лицензийн бизнес хийдэг гэж хэлж байсан. Мөнгөний хэрэг гараад байна 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч гэж хэлсэн” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна. Шүүгдэгч О.Э нь зээлийн гэрээ байгуулж хохирогч Х.Гантуяа, Х.Гандулам нараас 3 сарын хугацаатайгээр мөнгө зээлсэн боловч гэрээнд заасан хугацаанд эргүүлэн төлөөгүй, гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон талаар гэрээний талуудад урьдчилан мэдэгдээгүй, гэрээний үүргийг ямар нэгэн хэлбэрээр биелүүлээгүй буюу гэрээний үүргийг огт гүйцэтгэж байгаагүй зэрэг нь анхнаасаа бусдыг залилах гэмт хэргийг үйлдэхдээ зээлийн гэрээ байгуулж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг залилан авсан болох нь тогтоогдож байна.

О.Э-н үйлдсэн дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Х.Гантуяад 116.000.000 төгрөгийн, хохирогч Х.Гандуламд 24.000.000 төгрөгийн тус тус хохирол учирсан байна.

          Шүүгдэгч О.Э нь 2015 оны 3 дугаар сард ОХУ-ын Москва хотод хохирогч Э.Туулаас эмчилгээний зардалд мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа өгнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 6000 америк доллар буюу 11.917.320 төгрөгийг авч бусдад хохирол учруулсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 

Хохирогч Э.Туулын Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газарт 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр гаргасан гомдол /1-р хавтаст хэргийн 63-р хуудас/

Хохирогч Э.Туул мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... 2009 онд Оросын холбооны улсын Москва хотын Найрамдлын их сургуульд шүдний эмчээр суралцахаар анх очиж суралцаж байсан. Ингээд 2014 оны 4 дүгээр сард Монголоос ирсэн О.Э-тай анх танилцаж байсан. Тэр үед О.Э нь надтай хамтран амьдрагч Амарбаясгалантай уулзаж байхад нь танилцсан. Тэгээд 2015 оны 1 дүгээр сард О.Э нь Монголд байхдаа надтай утсаар холбоо барьдаг байсан. Юу гэж ярьдаг байсан юм бэ гэхээр “үр шилжүүлэн суулгах гэж байгаа юм, эмнэлгээр явна чи өөрөө эмчийн мэргэжлээр суралцаж байгаа болохоор энэ чиглэлээр судлаад өгөөч, бас орчуулагч хэрэгтэй” байна гэдэг байсан. Би О.Э-н ярьсаны дагуу үр суулгах эмнэлгүүдийг судалсан байсан юм. О.Э 2015 оны 2 дугаар сарын  эхээр Монголоос Москвад ирсэн. Бид 2 Москвад уулзаад маргаашнаас эмнэлгүүдээр явж “Арт-Эко” гэх эмнэлгийг сонгосон. Тэгээд О.Э шинжилгээ өгөөд 1 сарын турш эмчилээгээ хийлгээд 2015 оны 3 дугаар сарын 02-нд үр шилжүүлэн суулгуулахаар болсон юм. Тэгээд 2015 оны 03-р сарын 01-ны өдөр О.Э миний амьдарч байсан гэрт ирээд “би бүтэн сар эмнэлэгээр явлаа маргааш үр шилжүүлэн суулгах ажилбарт орно, тэгсэн чинь мөнгө бүтсэнгүй, энэ хугацааг хойшлуулмааргүй байна, эмнэлэг нь урьдчилаад мөнгө тушаа гэсэн гээд 5,500 /таван мянга таван зуу мянга/-н долларын баримт үзүүлсэн. “Арт-Эко” эмнэлгээс бичиж өгсөн баримт үзүүлсэн. О.Э тэр үедээ “би 50 настай дахиж надад ийм боломж олдохгүй ш дээ, яг үр шилжүүлэх гэхэд мөнгө орж ирэхгүй байна, уг нь 7 хоногийн дараа Монголоос лицензний мөнгө орж ирэх гээд байна, эгчдээ мөнгө түр олоод өгөөч” гээд уйлаад гуйгаад байсан. Надад тэр үед сургалтын төлбөрт өгөх 6000 ам.доллар байсан болохоор тэр мөнгөө О.Э эгчид өгсөн. 6000 долларыг 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Арт-Эко” эмнэлэг дээр нь аваачиж өгсөн. Тэр өдрөө О.Э үр шилжүүлэх суулгах мэс ажилбарт орсон юм. Би О.Э эгчийн мөнгө 7 хоногийн дараа ирэх юм чинь би 7 хоногийн дараа төлбөрөө хийчихье, О.Э эгч ямар ч байсан хүсч байсан  үр шилжүүлэн суулгах ажилдаа орог гэж бодсон юм. Тэгээд 7 хоногийн дараа мөнгө ирээгүй. Би мөнгөө нэхээд л байдаг байсан миний мөнгийг өгөөгүй. О.Э эгч 7 хоногийн дараа битгий хэл одоо хүртэл миний мөнгийг өгөөгүй намайг залилж мэхэлсэн. Нэг төгрөг буцааж өгөөгүй. Мөнгөө нэхэхээр эхэндээ өгнөө гэдэг байснаа сүүлдээ юун сүртэй юм, ер нь та нараас болж ийм юм болсон гээд ойлгомжгүй юм яриад байдаг болсон.”

“...О.Э надад ээмэг бэлэглэхийн хувьд бэлэглэсэн. Тэр ээмэг нь 10.000 ам.доллар хүрэхгүй. Яагаад гэвэл надад бэлэглэсэн ээмгийг Москва хотын Оросын ломбарданд үнэлүүлж зарсан юм. Тэр нь 120 ам.доллар болж байсан. Үүнийг О.Э мэднэ.” гэх мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 119-123, 125-127-р хуудас/

Гэрч Р.Дэстогос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...О.Э гэх хүнийг огт танихгүй бөгөөд ОХУ-д байх танил Амарбаясгалан над руу утасаар яриад энэ О.Э гэж хүн ОХУ-д үр суулгуулах гэж байгаа хугацаа нь болчихоод дуусах гээд байна эмнэлэгээс нь манай эхнэр лүү утасдаад байна тус болоорой зардлын мөнгө олж өгөөч гэхээр нь О.Э-тай утсаар холбогдож Гадаад хэргийн яамны эрд талд нэг оффист байхад нь очиж уулзсан. 10000 ам.доллар хэрэгтэй байна гэхээр нь би 2015 оны 2 дугаар сард битүүний урд өдөр хэдний өдрийг нь сайн санахгүй байна эхнэрийн найзаас нь 10.000 доллар зээлж авч өгөөд гарын үсэг зуруулж авч үлдсэн. Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байсан шиг санаж байна нэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг О.Э 10.000 долларынхаа  барьцаанд үлдээгээд явсан.”

“...Би тухайн үед О.Э гэх хүнийг бол таньдаггүй байсан. ОХУ-д байдаг найз Амарбаясгалан над руу утсаар залгаад “О.Э гэх эмэгтэй рүү холбогдож уулзаад туслаарай, наад эмэгтэй чинь Оросын Холбооны улсад эмнэлэгт үзүүлэхээр ирэх гэж байгаа, мөнгө хэрэгтэй гэсэн мөнгө олж өгч туслаарай” гэсэн. Би Амарбаясгалангийн хэлснээр утсаар холбогдоход О.Э мөнгөний хэрэгтэй байна, надад мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тэгээд 10,000 ам доллар яаралтай хэрэгтэй байна, гаднаас мөнгө орж ирэхээр буцаагаад өгчихнө гээд байсан. Амарбаясгалан бас над руу яриад наад хүндээ мөнгө олж өгөөд тусалчихаарай гээд байсан болохоор туслая гэж бодсон. ...Ингээд би 2015-02-17-ны өдөр О.Э-тай утсаар холбогдож 1 дүгээр эмнэлэгийн урд тал руу байх байранд очиж уулзсан. Би найз Амарбаясгалангийн гуйснаар О.Э-д 10,000 /арван мянга/ ам долларыг түр өгсөн. 10,000 ам доллар өгөхдөө О.Эаас барьцаа болгож ашигт малтмалын лиценз бүхий бичиг баримтуудыг эх хувиар нь авсан. О.Э өөрөө тэр бичиг баримтуудаа надад барьцаа болгон өгөхдөө “Ургах говь” ХХК гэсэн толгойтой маягт хуудас дээр “О.Э миний бие өвчний учир гадаадад эмчлүүлэхээр болсон тул “Ургах говь” компаний хувьцааг бусдад шилжүүлэх, компанийг төлөөлөх эрхийг  Э.Дэстогост бүрэн төлөөлүүлэхээр 6 сарын хугацаатай итгэмжлэл олгов” гэж бичиж  гарын үсэг, тамга дарж баталгаажуулж өгсөн. ...2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр О.Э-с мөнгөө буцааж авсан. Мөнгөө авахдаа урьд авсан бичиг баримтуудыг тоо ёсоор хүлээлгэн өгсөн. О.Э бичиг баримтуудаа бүрэн хүлээн авлаа, итгэмжлэлийн хугацааг өнөөдрөөр дуусгавар болголоо, энэ хооронд Э.Дэстогос нь итгэмжлэлийн дагуу ямар нэгэн үйл ажиллагаа хийгээгүй гэсэн бичгийг “Ургах говь” ХХК гэсэн толгойтой маягтынх нь ар талд бичүүлэн авсан. Ийм л асуудал болсон. ...О.Э-н барьцаанд тавьсан тусгай зөвшөөрлийг зарж түүний араас нь мөнгө явуулах талаар огт ярилцаж тохиролцоогүй, тусгай зөвшөөрлийг нь зөвхөн зээлсэн 10.000 долларынх нь барьцаанд авч үлдсэн юм. Энэ 10,000 долларыг О.Э сар хүрэхгүй хугацаанд буцаагаад надад өгнө гэж байсан юм. О.Э-д 10,000 доллар өгөхдөө би хүү тооцох талаар ярьж тохирсон зүйл байхгүй ...Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг  би ямар нэг эрхгүйгээр авахаар барьцаа биш болно. О.Э энэ итгэмжлэхтэй байсны хүчинд 10.000 долларыг надад буцааж өгсөн байх. ...О.Э өөрөө над руу утсаар яриад барьцаанд тавьсан тусгай зөвшөөрлөө авъя гэж ярихаар нь зээлсэн 10.000 долларыг өгөөд ав гэж хэлсэн. Тэгээд О.Э бэлнээр 10.000 долларыг авчирч надад өгөөд тусгай зөвшөөрлөө авсан.” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 233-235, 9-р хавтаст хэргийн 170-172-р хуудас/

Гэрч Д.Амарбаясгалан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2014 оны өвөл манай байранд О.Э буугаад танилцаж байсан бөгөөд үүнээс хойш бие биенийгээ таньдаг болсон. О.Э надад ярихдаа Халимаг Аркади Манджиев гэж хүнтэй суух гэж байгаа гэж байгаа хамт Халимаг улсад очоод ирлээ гэж ярьж байсан. Тухайн үед 3-4 хоночихоод намайг Монгол руу явахад цуг явсан. Энэ оны зун 5, 6 сарын орчимд О.Э нь Аркади Манджиевтай уулзах гэж ирсэн. Хамтран амьдраад сууна гэж ирээд Лотте рус зочид буудалд байрлаж буугаад ойролцоогоор 1 сар орчим болсон. Буудалд бол тэр Аркади Манджиев нь ирээд хэсэг байж байгаад буцдаг байсан. Аркади Манджиев нь урлагийн хүн байсан бөгөөд ирэхээрээ тоглолт, хүлээн авалтанд ороод буцдаг байсан. ...2014 оны 8 дугаар сард өвчний улмаас хоёр хөлөндөө хагалаанд ороход нь тус болж арай хямд үнээр хийлгүүлж өгч байсан. ...2015 оны 2 дугаар сард тус Лотте рус зочид буудалд буугаад үр шилжүүлэн суулгуулна гээд эмнэлэгээр явсан. 2015 оны 3 дугаар сард намайг эзгүйд манай эхнэрээс 6000 ам.доллар үр шилжүүлэн суулгуулна гээд зээлж авсан байсан. Мөнгө зээлэхдээ манай эхнэрт Монголоос мөнгө ирнэ санаа зоволтгүй гэж хэлээд авсан байсан.”  

“...2015 оны 2 дугаар сарын эхээр ирэхдээ Аркади Манджиеваас хүүхэдтэй болно, эмчилгээ хийлгэмээр байна Лотте рус буудалд хямдралтай байрламаар байна ярьж өгөөч гэсэн. Би Элчин Сайд Алтангэрэлтэй яриад Аркади Манджиевын эхнэр О.Э ирсэн байна, Лотте рус буудалд хямдралтай байрлуулах боломж байгаа юм уу гэж асуусан. Тэгэхэд Алтангэрэл сайд Зоригоо зөвлөхтэй ярьсан байх. Тэгээд ямар ч байсан О.Э Лотте рус буудалд 50 хувийн хөнгөлттэй буусан. О.Э өөрөө орос хэл мэдэхгүй байсан тул би машин тэргээр, эхнэр Туул эмнэлэгт үзүүлэхэд орчуулга хийх зэрэг бүхий л тусламжийг үзүүлж байсан. Энэ тусламжийг үзүүлсэн гэж Туул бид 2 О.Э-с нэг ч төгрөг аваагүй, хөлс нэхээгүй, сэтгэлээрээ тусалж байсан. О.Э тухайн үед 2 ихэр хүүхэд төрүүлнэ, үр суулгана гэж байсан. Аркади Манджиев ч хэд хэдэн удаа ирж байсан. Үр суулгахад О.Эыг насыг 50 гарсан учир боломжгүй гэж Москва  хотын эмч нар хэлж байсан. Гэвч О.Э өөрөө үр суулгана гэж байсан тул Туул бид 2-ын тусламжаар хоёр ихэр хүүхдийн үр ч суулгуулж, үр суулгах ажиллагаа амжилттай явагдсан. О.Э нь энэ үр суулгах ажиллагааны төлбөрт шаардлагатай 6000 ам долларыг манай эхнэр Туулаас авсан байгаа. Туул надад энэ мөнгийг өгснөө нуусан байсан. Тэгээд О.Э 2015 оны 6-р сард Монгол Улс руу буцсан. Буцахдаа байрлаж байсан Лотте рус буудлын төлбөрийг төлөөгүй зугтаасан. О.Э Лотте рус буудлаас гарахдаа “эмнэлэгт 7 хоног эмчлүүлнэ буудлын төлбөр явж байг” гэж худлаа хэлж гарсан байдаг. Мөн Туулын сургалтын төлбөртөө өгөх гэж байсан 6000 ам долларыг өгөөгүй. Туулаас 6000 ам долларыг зээлж авахдаа Монголоос мөнгө удахгүй ирнэ, санаа зоволтгүй гэж хэлээд авсан байсан. Энэ мөнгийг О.Э одоо ч өгөөгүй байгаа. ...Би О.Э-д нэг ч төгрөгний өр байхгүй. О.Эаас зээлэх болон бусад байдлаар нэг ч төгрөг авч байгаагүй. Яагаад надаас авлагатай гэж хэлсэнийг гайхаж байна. Надаас авлагатай юм бол тэр баримтаа гаргаад ирэх ёстой ш дээ. Харин би О.Э-д их тус болсон. Үүний хариуд нэг ч төгрөг нэхээгүй. Туулд 10.000 ам.долларын үнэтэй  алтан сувдан ээмэгний хослол бэлэглэснийг мэдэхгүй. Хэрвээ О.Э-д тухайн үед 10,000 ам долларын үнэтэй алт сувдны хослол бүхий ээмэг байсан бол үр суулгахдаа барьцаанд тавих юм уу, зарж ашиглаж болох байсан байх. Харин Туул, О.Э нар нэг ээмэг ломбарданд тавих гээд Москва хотын маш олон ломбарданд үнэлүүлсэн гэсэн. Тэр нь 300 ам доллар болсон гэсэн. 300 ам доллараар тавьсан ломбардны бичгийг Туул олохгүй байгаа юм. Би одоо Орост очоод Туулаар тэр ломбардыг заалгаад бичгийг шүүлгэж олж баримтыг нааш нь явуулья гэж бодож байна” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 88-90-р хуудас, 8-р хавтаст хэргийн 112-115-р хуудас/

Хохирогч Э.Туулын Голомт банк дахь 2209337245 тоот ам.долларын дансны хуулга /8-р хавтаст хэргийн 132-148-р хуудас/

            Шүүгдэгч О.Э нь 2015 оны 3 дугаар сард хохирогч Э.Туултай урьдын харилцааны явцад тогтсон харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 7 хоногийн хугацаанд эргүүлж өгнө гэж хуурч 6000 ам.долларыг залилан авч бусдад хохирол учруулсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжтэй байна. Шүүгдэгч О.Э нь хохирогч Э.Туултай ОХУ-д байх хугацаандаа түүнтэй танилцаж улмаар хохирогчтой урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж буюу хохирогчийн өмчлөх эрхийн эсрэг ашиглаж, 6000 ам.долларыг 7 хоногийн хугацаанд эргүүлж өгнө гэж хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн байна.  Түүний энэхүү үйлдэл нь хохирогч Э.Туулын “...О.Э тэр үедээ “би 50 настай дахиж надад ийм боломж олдохгүй ш дээ, яг үр шилжүүлэх гэхэд мөнгө орж ирэхгүй байна, уг нь 7 хоногийн дараа Монголоос лицензний мөнгө орж ирэх гээд байна, эгчдээ мөнгө түр олоод өгөөч” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдож байна. Гэрч Р.Дэстогосын мэдүүлгээр О.Э-тай ямар нэгэн уул, уурхайн тусгай зөвшөөрөл худалдах, хөрөнгө оруулалттай холбоотой тохиролцоо хоорондоо хийгээгүй, 10.000 ам.долларын барьцаанд итгэмжлэл хийлгэж авсан талаараа мэдүүлдэг, мөн гэрч Д.Амарбаясгалангийн О.Э-с мөнгө төгрөг авч байгаагүй, өр авлага байхгүй тухайгаа мэдүүлсэн мэдүүлгүүдээр О.Э-н тайлбар үгүйсгэгдэж байгаа бөгөөд мөн хохирогч Э.Туулд 7 хоногийн хугацаанд 6000 ам.долларыг буцаан өгөх боломжгүй байсан болох нь тогтоогдож байна.

            Шүүгдэгч О.Э нь хохирогч Э.Туулд 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 118 ам.долларыг хохирогч Э.Туулын Голомт банк дахь ам.долларын 2209337245 тоот дансанд шилжүүлсэн байх тул дээрх үнийн дүнг Э.Туулд төлөх хохиролоос хасаж тооцох нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн бусад байдал, хохирол ,төлбөртэй холбоотойгоор дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Монгол банкны ханшийн лавлагаанууд /8-р хавтаст хэргийн 170, 173, 176,179, 189, 192, 195, 201, 204, 207, 210-р хуудас/, Мөнгө хураан авсан тухай тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 172-р хуудас/, Бэлэн мөнгө хураан авсан тухай тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 29-32-р хуудас/, Хан-Уул дүүргийн 11-р хорооны засаг даргын тодорхойлолт /11-р хавтаст хэргийн 15-р хуудас/, Э.Аригун, Э.Аядарь нарын төрсний гэрчилгээний хуулбар /10-р хавтаст хэргийн 249-250-р хуудас/, Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт /4-р хавтаст хэргийн 183-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа. 

Шүүгдэгч О.Э нь 2012 оны 2 дугаар сарын 17 өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 04 өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан байна.  

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтанд заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлсэн шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд шинээр хуульчилсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байх бөгөөд Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасны дагуу үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон хуулийг өмнөх харилцаанд буцаан хэрэглэхгүй байх зарчмын дагуу шүүгдэгч О.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтанд зааснаар хүндрүүлэн зүйлчилэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

            Шүүгдэгч О.Э-н үйлдэл нь цаг хугацааны хувьд 2002 оны Эрүүгийн хууль дагаж мөрдөгдөж байх үед үйлдэгдсэн нь түүний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй боловч Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсний дагуу шүүгдэгч О.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар зүйлчилэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Иймд шүүгдэгч О.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            Шүүгдэгч О.Э нь 2.800.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт төлөхөөр хүлээлгэн өгснийг Мөрдөн байцаах албаны данснаас гаргуулж хохирогч нарт нийтэд нь 560.000 төгрөгийг тус бүр хувь тэнцүүлэн олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Э-н үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч О.Жаргалсайханд 619.422.908 төгрөгийн хохирол учруулснаас энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Мөрдөн байцаах албаны Залилан мэхлэх гэмт гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй шүрэн толгойтой, алтан нуухтай, алтан үст болор хөөргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Жаргалсайханд буцаан хүлээлгэн өгч нийт 546.485.108 төгрөгийн, хохирогч С.Эрдэнэчимэгт 27.938.468,9 төгрөгийн хохирол учруулснаас 27.378.468,9 төгрөгийн, хохирогч Х.Гантуяад 116.000.000 төгрөгийн хохирол учруулснаас 115.440.000 төгрөгийн, хохирогч Х.Гандуламд 24.000.000 төгрөгийн хохирол учруулснаас, 21.440.000 төгрөгийн төлөх төлбөртэй, хохирогч Э.Туулд 11.917.320 төгрөгийн хохирол учруулснаас 11.239.320 төгрөгийн тус тус төлөх төлбөртэй байна. Иргэний нэхэмжлэгч Начин заан ХХК-ийн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед ”...О.Э нь 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр манай компанид хөөрөг барьцаалан 1 сарын 3.5 хувийн хүүтэй 50.000.000 төгрөгийн зээл авсан. Ингээд хэсэг хугацаа өнгөрсний дараа зээлийн төлбөрийг шаардахаар утсаа авахгүй, гэрт нь очсон боловч хаалга үүдээ тайлж өгөхгүй санаатайгаар төлбөр төлөхөөс зайлсхийж эхэлсэн. Үүний дагуу манай компани нь 2017 онд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж хариуцагчаас 50.000.000 төгрөг гаргуулан авах шүүхийн шийдвэрийг гаргуулсан” гэсэн байх тул шүүгдэгч О.Э нь иргэний нэхэмжилэгчид төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ...бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хөрөнгийг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна гэж заасны дагуу шүүгдэгч О.Э-н “Говь марал” ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Сайншанд сумын Алтан тал нэртэй газарт байрлах ашигт малтмалын МҮ-016934 дугаартай тусгай зөвшөөрөлтэй 253.63 га талбай бүхий битумын орд газрыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар “...хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно”, хөөн хэлэлцэх хугацаа дууссан нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохоор зохицуулсан байх тул шүүгдэгч О.Э-д холбогдох эрүүгийн 2014 2600 02714 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж анхан шатны шүүх үзлээ.

Учир нь шүүгдэгч О.Э нь 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар зохицуулсан байна. 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг өөрчлөн найруулсан байна. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Монгол Улсын хууль Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №07/1109/ дугаарт албан ёсоор хэвлэгдэн нийтлэгдсэн, Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэлсэн албан ёсны эхийг баримтлах бөгөөд дамжуулан нийтэлснийг албан ёсны бус гэж үзнэ. 43.2 дахь хэсэгт Улсын Их Хурлын тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол уг шийдвэр албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно гэж тус тус заасны дагуу Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заасны дагуу 2015 оны Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнөх үед дагаж мөрдөж байсан, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт зохицуулалтыг агуулсан, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн заалтыг хэрэглэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Дугаар 69 тоот тогтоолоор иргэн Н.Ариунболд, Э.Түмэнбаяр, М.Мэндбаяр, М.Ганзориг нарын мэдээлэлд дурдсан Монгол Улсын Их хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэж ажиллагаа үүсгэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг тусгасан байх бөгөөд энэ зүйлд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан зохицуулалт болон энэ зүйлд нэмэлт өөрчилөлт оруулсан хуульд холбогдуулан гомдол гаргаагүй буюу Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогох зүйл, заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргасан байна иймд дээрх үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд өмгөөлөгч Д.Батсүхийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Шүүгдэгч О.Э нь цагдан хоригдсон  хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 2 ширхэгийг улсын яллагчийн саналыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан үндэслэлээр шүүгдэгч О.Э-д холбогдох эрүүгийн 2014 2600 02714 хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2. дахь заалт,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон