Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 806

 

                      

 

 

                             

 

 

  2020            9           08                                       2020/ШЦТ/806

 

                    

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн

улсын яллагч М.Анхбаяр

шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 Монгол Улсын иргэн, 0000 оны 02 дугаар сарын 05-нд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0 нөхөр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сум  дүгээр баг 00 дугаар байрны 00 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүрэг 0 дугаар хороо Баганарангийн 0-0 тоотод түр оршин сууж байгаа, улсаас авсан шагналгүй, урьд нь;

- 2001 оны 04 дүгээр сарын 23-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 74 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

- 2001 оны 12 дугаар сарын 20-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 222 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2002 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- 2007 оны 10 дугаар сарын 09-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 capын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

- 2009 оны 10 дугаар сарын 06-нд  Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 capын хугацаагаар хорих ял оногдуулж, уг шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

- 2012 оны 07 дугаар сарын 09-нд Чингэлтэй дүүргийн шүүхийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 capын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

- 2018 оны 12 дугаар сарын 05-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 862 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээх албадлагын арга хэмжээ авагдсан, /РД:МЮ00000000/ Боржигон овогт Д.Г-холбогдох эрүүгийн 1905035280324 дугаартай 3 хавтаст хэргийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

        Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Д.Г- нь 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  00 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Гap урлал” нэртэй дэлгүүр дотор байсан Д.Н-эзэмшлийн цүнх, алтан бөгж, энергийн багаж, ухаалаг бугуйвч, монетон гинж, түрийвч болон бэлнээр 100 000 /нэг зуун мянга/ төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.281.200 /хоёр сая хоёр зуун наян нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 00 дугаар хороонд байрлах “Арвидах” төвийн 2 давхарт иргэн Б.С-гийн самсунг эс 9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.134.000 /нэг сая нэг зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “До Ре Ми” хүүхдийн хувцасны дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэн Ц.Б-ын эзэмшлийн I Phone 8 plus загварын rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баганарангийн нутаг дэвсгэрт байрлах 00 дугаар хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байсан хохирогч Ж.С-ийн эзэмшлийн “Хувай вай 6” загварын rap утсыг куртикны халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын 1 давхарт явж байсан иргэн Д.Б- ын эзэмшлийн iphone XS загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.900.000 /нэг сая есөн зуун мянга/төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уран-фарм” эмийн сангаар үйлчлүүлж байсан иргэн Н.Б-ийн эзэмшлийн самсунг А-20 /Samsung А-20/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь: 

       Шүүгдэгч Д.Г- нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Бусдад учруулсан хохиролоо хорих ангид ажил хийж байгаад төлнө. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.  

 

Мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлаад шүүгдэгч Д.Г- 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрүүдэд  Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний газруудаар үйлчлүүлж байсан нэр бүхий 6 хохирогчийн эд зүйлсийг хулгайлан авсан үйл баримтуудыг үйлдэл тус бүрээр авч үзвэл;

         Нэг. Шүүгдэгч Д.Г- 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны 00  дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Гap урлал” нэртэй дэлгүүр дотор байсан Д.Н- ийн эзэмшлийн цүнх, алтан бөгж, энергийн багаж, ухаалаг бугуйвч, монетон гинж, түрийвч болон бэлнээр 100 000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.281.200 төгрөгийн хохирол учруулсан нь:

       хохирогч  Д.Н-мөрдөн байцаалтад мэдүүлсэн“...2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 0 дугаар хороо хорооллын эцсийн 00-р байрны 0-р орцны өргөтгөлд Уран гар урлал гэх байгууллагад байж байхад гаднаас 25 орчим насны эмэгтэй сургалтын талаар мэдээлэл тэнд байсан багшаас аваад байж байсан миний ард байсан цүнхийг харсан байх багш нь цаашаа явчихсан тэр хүүхэн миний ард урлалын бүтээгдэхүүнүүд үзээд нуруугаа харуулаад зогсож байсан тэгэхдээ миний гар цүнхийг хулгайлаад явсан байна. Цүнхэн дотор маань алмазан шигтгээтэй цагаан алтан бөгж их дэлгүүрээс 2 жилийн өмнө 5.000.000 төгрөгөөр авч байсан. Энергийн багаж 1 ширхэг 4 жилийн өмнө 1.000.000 төгрөгөөр авч байсан.  Мөн хавтгай энергийн багаж 3 ширхэгийг тус бүр нь 300.000 төгрөгөөр 4 жилийн өмнө авч байсан. Хайрцагтай ухаалаг бугуйвч цоо шинэ онлайнаар захиалж 100.000 төгрөгөөр авсан. Монетон гинж /тасарсан/ 1 ширхэг хэдэн төгрөгөөр авч байснаа санахгүй. Бусад алдагдсан бичиг баримт цүнх түрийвчээ буцаагаад авсан ” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 247/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд"...Бичлэгт нарны шилээ толгой дээрээ тавьсан хар бараан өнгийн бэлтгэлийн хослол ханцуйгаараа цагаан канттай, цагаан өнгийн пүүзтэй эмэгтэй шатаар өгсөөд баруун талдаа гар цүнх барьсан гүйж байгаа дүрс бичлэг байв " гэх тэмдэглэл /1 хх-ийн 238-241/, таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэлд"...хохирогч Д.Н-гаас эдгээр 4 зурган дээр байгаа хүний дунд таны цүнхтэй эд зүйлсийг хулгайлж авсан хүн байна уу миний цүнхтэй эд зүйлсийг авсан эмэгтэй 2 дугаарын зураг байгаа эмэгтэй мөн байна. Би энэ эмэгтэйг дугуй цайвар царайны төрхөөр нь таньж байна. Энэ эмэгтэй будаггүй болохоос миний хажууд зогсож байгаад миний цүнхийг авсан эмэгтэй мөн байна. Миний цүнхийг авсан газарт үүдэнд нь гарч чадахгүй сэжиг бүхий зогсоод байхаар нь би гайхаад харж байсан тэр эмэгтэй мөн байна...” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 242-244/, "Дамно" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Д.Н-хулгайд алдсан дээрх эд зүйлсийг нийт 2.281.200 /хоёр сая хоёр зуун наян нэгэн мянга хоёр зуу/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 7-8/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хоёр. Шүүгдэгч Д.Г- 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 00 дугаар хороонд байрлах “Арвидах” төвийн 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг  Б.С-гийн Самсунг эс 9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.134.000  төгрөгийн хохирол учруулсан нь:

хохирогч Б.С- мөрдөн байцаалтад: "2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагийн үед би Арвидах төвийн 2 давхарт байх Уран үйлс нэртэй оёдлын салондоо ажлаа хийгээд үйлчлүүлэгчдээ хувцас өмсүүлээд үзэж байсан юм. Тэр үед гаднаас махлаг, цагаан өнгийн подволктой хар өнгийн өмдтэй, хар нимгэн куртиктэй, хар өнгийн нүдний шил зүүсэн, 34 орчим насны 168-170 см орчим өндөртэй эмэгтэй орж ирээд нүдний шилээ аваад палате үзэж, үнийг нь асууж үзэж байсан ба тэр эмэгтэй би нэг хүнийг хүлээж байна, одоо ирэх юм, хувцаснууд чинь гоё юм гээд зогсож байсан. Ингээд 10 орчим минут зогсож байгаад гарч явсан. Дараа нь үйлчлүүлэгчдээ үйлчилж дуусаад гар утсаа хайсан чинь байхгүй байсан...тэр эмэгтэй орж ирээд гарсны дараа л миний гар утас алга болсон учир тэр эмэгтэйг би сэжиглэж байгаа юм. Хулгайд алдсан миний гар утас хар өнгийн савхин соронзтой кейстэй ягаан өнгийн гар утас байсан ба би тухайн Samsung S9 plus Rose гар утсыг 2018 оны 7 сард Солонгос улсаас 2.100.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Би одоо гар утсаа 1.000.000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 83/,                     "Дамно" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Б.С-гийн хулгайд алдсан дээрх эд зүйлсийг алдагдсан гар утсыг 1.134.000 /нэг сая нэг зуун гучин дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /2 хх-ийн 89/ болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Д.Г-ийн мөрдөн байцаалтад“ би хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 96-97/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

 

        Гурав. Шүүгдэгч Д.Г- 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “До Ре Ми” хүүхдийн хувцасны дэлгүүрт үйлчлүүлж байсан Ц.Б-ын эзэмшлийн I Phone 8 plus загварын rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан нь:

        хохирогч Ц.Б-ын мөрдөн байцаалтад: “...До ре ми хүүхдийн хувцасны дэлгүүрт өөрийн охин Оюун-Үжин, хүүхэд асрагч Буянхишиг нарын хамт явж байсан. Тухайн үед би хүүхдээ асрагчдаа тэврүүлээд өөрөө хувцас сонирхоод лангуун дундуур явж байсан бөгөөд хувцас үзэж дуусчихаад гар утсаа шалгахаар биеэ тэмтэрч үзэхэд алга болчихсон байсан. Хяналтын камерыг шалгахад үл таних том хар нүдний шил зүүсэн эмэгтэй хулгайлан авч байгаа нь бичигдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 16-18/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Ц.Б-ын  гар утсыг 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 27-29/ болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн

Д.Г-ийн “...нэг танихгүй хүүхэн хувцас үзээд байсан бөгөөд түүний гар утас нь гадуураа өмсөж явсан хувцасных нь халаасанд нь харагдаад байхаар нь хулгайлаад авчихсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 35-36/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

 

       Дөрөв. Шүүгдэгч Д.Г- 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баганарангийн нутаг дэвсгэрт байрлах 00 дугаар хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж байсан Ж.С-гийн эзэмшлийн “Хувай вай 6” загварын rap утсыг куртикны халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан нь:

      хохирогч Ж.С- мөрдөн байцаалтад: “2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Баганарангийн нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар хүнсний дэлгүүрт ороод  дугтуй авах гээд буцаад гартал миний халаасанд байсан Huweai Y6 маркийн гар утсаа алдсан.  Би утсаа 500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 27-28/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...2019 оны 10 дугаар сарын 04-ний 12 цаг 59 минут 57 секундэд гаднаас 30 орчим насны хар цагаан өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн  жинсэн өмдтэй эмэгтэй нь хохирогч Ж.С-гийн гар утсыг аваад гарч явах гэж байгаа...” тэмдэглэл /3 хх-ийн 24-25/, “Тэнцвэр-Эститмэйт” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Ж.С-гийн гар утсыг 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /3 хх-ийн 32/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Тав. Шүүгдэгч Д.Г- 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын 1 давхарт үйлчлүүлж байсан Д.Б-ы эзэмшлийн iphone XS загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.990.000 төгрөгийн  хохирол учруулсан нь:

хохирогч Д.Б-мөрдөн байцаалтад “ Би 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх зах дотор үйлчлүүлж явж байгаад цүнхнээсээ Айфоне Экс Макс загварын гар утсаа  хулгайд алдсан. Би утсаа Теди төвөөс шинээр нь 2.400.000 төгрөгөөр худалдаж аваад долоо ч хоноогүй байна” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 176/,

хохирогчийн дахин мэдүүлгээр “би гар утсаа алдсан өдрөө цагдаад өргөдөл өгсөн. 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтсээс гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан” гэсэн мэдүүлэг,  камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд“...Д.Г- нь хохирогч Д.Б- АТМ-ын гаднаас харж байгаад дагаж явсан бичлэг хуулбарлагдсан байна” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 171/ Дамно" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Д.Б- ы  хулгайд алдсан гар утсыг 1.990.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /1 хх-ийн 187/ болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Д.Г-ийн “...Баянзүрх захын урд талын Хаан банкны АТМ-ын хаалганы орчим...тэр эмэгтэйн цүнхний хажуу талын жижиг халаасанд Айфоне Экс загварын гар утас харагдсан. Тэхээр нь тэр эмэгтэйг дагаж ороод нарийн боовны хэсэгт зогсож байхад нь гар утсыг нь аваад шууд Монтел орж М- гэх ченжид 450.000 төгрөгөөр зарсан юм” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 182/, гэрч Ц.Б-мөрдөн байцаалтад: “2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ажил дээрээ байж байхад Гэрэлээ гэгч эмэгтэй Санота-5 маркийн автомашинтай ирээд гар утас авах уу гээд Айфоне Экс эс макс загварын гар утас үзүүлсэн. Тэгээд тухайн гар утсыг үзэхэд дэлгэцний кодтой мөн Айди кодтой хар өнгийн утас байсан. Тэгэхээр нь сэлбэгт авна гэж хэлээд 450.000 төгрөгөөр худалдаж авсан...хулгайн гар утас гэдгийг нь мэдээгүй би худалдаж авсан. Санал гомдол байхгүй" гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 183-184/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

        Зургаа. Шүүгдэгч Д.Г- 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уран-фарм” эмийн сангаар үйлчлүүлж байсан Н.Б-ийн эзэмшлийн самсунг А-20 /Samsung А-20/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 850.000  төгрөгийн хохирол нь:

        хохирогч Н.Б-ийн мөрдөн байцаалтад: "...2020 оны 03 сарын 13-ны өдөр 19 цаг 15 минутын үед гэрээсээ гараад Вэллмарт гэдэг нэртэй дэлгүүрийн эмийн сан ороод өөрийн хайсан эм байхгүй болохоор Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахуй үйлчилгээний төвийн замын эсрэг талд байрлах Уран фарм эмийн сан руу ороод гараад явж байхдаа гар утсаа алдсан гэдгээ мэдээд цагдаа дуудсан... Уран фарм эмийн сан дотор эмэгтэй хүн миний халааснаас гар утас аваад гарч байгаа бичлэг бичигдсэн байсан... Би өөрийн Самсунг А-20 загварын гар утсаа 899.900 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 124-125/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Н.Б-ийн алдагдсан гар утсыг 850.000  төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /2 хх-ийн 135/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2020 оны 3 сарын 13-ны өдрийн 19 цаг 17 минут 37 секундэд Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уран-фарм” эмийн сангийн дотор талд гомдол гаргагч
Н.Б-ийн араас хар өнгийн куртик, хар өнгийн куртик, саарал өнгийн малгай өмссөн 165 орчим өндөртэй 30 гаран насны эмэгтэй хүн хэрэг учрал болсон газар руу орч ирж гомдол гаргагчийн ар талд зогсож зүүн талын халааснаас ямар нэгэн зүйл авч буй бичлэгийг гэрэл зургаар харуулав...” /2 хх-ийн 117-121/, яллагдагч Д.Г- мөрдөн байцаалтад“...би баруун талын халаасанд нь  байсан гар утсыг аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 130-131/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож  тогтоогдсон байна.

         Д.Г-ийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдох ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн бүхий л шинжийг агуулсан байна.

       Иймд шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

       Улсын яллагчаас Д.Г-ийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

      Шүүгдэгч Д.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.  

      Д.Г-т шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

       

Шүүгдэгч Д.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу бусдын өмчлөх эрхэд удаа дараа санаатайгаар халдаж эд зүйлсийг нь хулгайлж авсан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд нь шүүхээр 6 удаа ял шийтгэгдсэн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ. Түүний үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлж байгаа хувийн  байдлыг харгалзан эдлэх ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.  

          Шүүгдэгч Д.Г- хулгайлах гэмт хэрэг үйлдэж 6 удаагийн үйлдлээр бусдад нийт 7.785.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч Д.Б-ы 1.990.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утас биет байдлаар буцаан олгогдсон байна. Бусад хохирогчдын нийт 5.795.200 төгрөгийн буюу хохирогч Д.Н-2.281.200 төгрөгийн, Б.С-гийн 1.134.000 төгрөгийн, Ц.Б-ын 1.200.000 төгрөгийн, Ж.С-гийн 330.000 төгрөгийн, Н.Б-ийн 850.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүйг шүүгдэгч Д.Г-ээс гаргуулахаар шүүх шийдвэрлэв.

       Энэ хэрэгт гэрчээр Ц.Б-мөрдөн байцаалтад “...тухайн гар утсыг үзэхэд дэлгэцний кодтой мөн Айди кодтой хар өнгийн утас байсан. Тэгэхээр нь сэлбэгт авна гэж хэлээд 450.000 төгрөгөөр худалдаж авсан...хулгайн гар утас гэдгийг нь мэдээгүй би худалдаж авсан. Санал гомдол байхгүй"  гэж мэдүүлсэн байна. /2 хх-ийн 183-184/

      Нэгэнт гомдол саналгүй гэж мэдүүлсэн Ц.Б-г хэрэг шүүхэд хянагдах явцад иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй болно.

    

        Хяналтын прокурорын яллах дүгнэлтэд хохирогч Д.Б-д учирсан хохирлыг 1.900.000 төгрөг гэж ташаа бичсэнийг 1.990.000 төгрөг гэж шүүх зөвтгөснийг тэмдэглэж байна.    

 

Шүүхээс хорих ял шийтгэгдсэн шүүгдэгч Д.Г-ийн бага насны хүүхэд болох 2019 оны 4 дүгээр сарын 15-нд төрсөн Гэрэлчимэгийн Төгстөгөлдөрийг /хүү РД:ЖЭ0000000/ асран хамгаалж, харгалзан дэмжихийг Д.Г-ийн нөхөр /РД:МЗ00000000/ Н.З- болон Д.Г-ийн эх /РД:ЖЭ00000000/ С.Даваа нарт үүрэг болгов.  Энэ талаар маргавал бага насны хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж шүүх  үзлээ.

 

        Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хураагдсан 6 ширхэг сиди бичлэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1.Шүүгдэгч Боржигон овогт Д.Г-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

 

        2.Шүүгдэгч Д.Г-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

             

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Г-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

       4. Шүүгдэгч Д.Г- нь нийт 128 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцсугай.

 

        5. Шүүгдэгч Д.Г-ээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нийт 5.795.200 төгрөг гаргуулж хохирогч Д.Н-д 2.281.200 төгрөг, Б.С-д 1.134.000 төгрөг, Ц.Б-д 1.200.000 төгрөг, Ж.С-д 330.000 төгрөг, Н.Б-ийн 850.000 төгрөг тус тус олгосугай.

 

        6. Хэрэгт хураагдсан 6 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай. 

 

7. Шүүгдэгч Д.Г-ийн бага насны хүүхэд болох 2019 оны 4 дүгээр сарын 15-нд төрсөн Гэрэлчимэгийн Төгстөгөлдөрийг /хүү/ асран хамгаалж, харгалзан дэмжихийг Д.Г-ийн нөхөр Н.З- болон Д.Г-ийн эх С.Даваа нарт үүрэг болгож, шийтгэх тогтоолын хувийг тэдгээрт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

        8. Бага насны хүүхдийн асрамжийн талаар маргаан гарвал түүнд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.

       

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ