Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 822

 

                      

 

 

                             

 

 

  2020            9           16                                      2020/ШЦТ/822

 

                    

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч Л.Оюун, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

иргэдийн төлөөлөгч Ц.Галбадрах

улсын яллагч Н.Анхбаяр

хохирогчийн өмгөөлөгч Л.Батжаргал

шүүгдэгч Я.П-, Д.О- нарын өмгөөлөгч С.Санжаажамц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

1.Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-нд Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0 эхнэр, 0 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, Цэргийн хотхоны 0-р гудамжны 000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:ОС00000000/ Тайж овогт Д.О-.

       2.Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-нд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0 эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, Цэргийн хотхоны  000-р гудамжны 000а тоотод оршин суух хаягтай,  улсаас авсан шагналгүй, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 347 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн, /РД:ОК00000000/ Бух овогт Я.П- нарт холбогдох эрүүгийн 1905007340965 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Д.О-, Я.П- нар  бүлэглэж 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард Аюушийн 1-р гудамж орчим Н.А-ыг түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:   

Шүүхийн  хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүгдэгч Я.П- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийн хохиролд О- бид хоёр нийлээд 4.500.000 төгрөгийг хувааж төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

       Шүүгдэгч Д.О- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Хохиролд 2.250.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

       Хавтаст хэргээс хохирогч Н.А- мөрдөн байцаалтанд“ 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хамт ажилладаг Н- гэдэг охин “гэрийнхээ түлхүүрийг орхисон байна” гэхээр нь би “манай гэрт түр ороод байж бай” гэж хэлсэн. Тэгээд манай гэрт ороод миний утсаар хүмүүс рүү залгаж ярьж байснаа Н- “манай эрэгтэй найз караокед орж дуулъя гээд байна хамт явах уу” гэхээр нь би “явахгүй ээ, чи яв, найдвартай хүн юм уу гэхэд сайн найз байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь Н- бид 2 манай гэрээс гарч 3,4 дүгээр хорооллын караокед Н-гийн эрэгтэй найз Э- бид 3 хамт орсон. Э- миний утсаар караокены өрөөнөөс гарч утсаар яриад орж ирэхдээ Н- бид 2-т “манай багын сайн найз одоо хүрээд ирнэ” гэхээр нь би Э-ид “яахын бэ” гэж хэлэхэд Э- байн байн гарч утсаар яриад байсан. Тэгээд байж байтал  үл таних 3 залуу гаднаас орж ирээд нэрээ хэлээд танилцсан.  Тэр 3 залуу гаднаас орж ирэхдээ нилээн халамцуу байсан. Намайг явах гэсэн чинь Э- караокены цагаа дуусгаад гаръя гээд байсан.  Тэгээд караокены цаг дуусаад бид хэд гарсан чинь нөгөө хэд үргэлжлүүлнэ гээд байсан.  Тэгэхээр нь би “гэрийнхээ түлхүүрийг аваад ирсэн, манайд хүн ирнэ” гэж хэлэхэд үл таних эрэгтэй нь машинтай байсан бөгөөд “хүргээд өгье” гэж хэлээд машиндаа суулгаад  манай гэрт очсон. Би машинаас буугаад гэр рүүгээ ороход араас үл таних 2 залуу дагаж орж ирээд цаашаа үргэлжлүүлье гэж хэлээд манай гэрийн хаалгыг дараад байсан. Тэр үед Н- гадаа машинд сууж байсан. Би Н-г ороод ирэх болов уу гэж хараад байсан орж ирээгүй. Тэгсэн 1 залуу дахиад ганц цаг үргэлжлүүлье гээд байхаар нь Н-г ганцааранг нь явуулаад яахав гэж бодоод машинд суугаад явсан. Пиво олж ууна гээд машинтайгаа гэр хороолол руу нэг газар зогссон. Тэгээд Н- бид 2 явъя гэж Э- болон үл таних 3  залууд зөндөөн хэлэхэд тоохгүй байгаад байхаар нь би уурлаад буугаад явсан чинь Н- ардаас машинаас буугаад ирсэн. Тэгээд бид алхаад явсан чинь ардаас Э- гүйж ирээд хүргээд өгье та 2-ыг гэхээр нь Н- бид 2 машинд суухгүй гэж хэлсэн чинь Э- нөгөө 3 залуутайгаа машинтай ирээд Н- бид 2-ын хажууд зогссон. Тэгээд Э- нөгөө 3 залуу машинаасаа бууж ирээд Н- бид 2-ыг хүргээд өгье гээд намайг 2 залуу нь машинд суулгасан. Н- хаачсан юм бэ гэсэн чинь доошоо буугаад явчихлаа араас нь очоод авъя гээд 5-10 минут хайсан боловч Н- олдоогүй. Тэгээд бид хэд төв зам руу орж ирээд Э- харилаа гээд буугаад явсан. Би үл таних 3 залуутай машинд үлдсэн. Тэгтэл тэр залуу гэр хорооллын зам руу ороод машинаасаа буугаад тамхи татаад хоорондоо юм ярьцгаагаад байснаа машиндаа орж ирээд миний гарыг мушгиад намайг оролдож эхэлсэн. Тэгэхээр нь би эсэргүүцээд орилсон тэгсэн машиныхаа хөгжмийг чангалаад миний хувцасыг тайлах гээд байсан. Тэгэхээр нь би тайлахгүй эсэргүүцээд байсан. Тэгсэн нэг залуу нь “чамайг энд алаад булахад хэн ч мэдэхгүй шүү” гэж хэлээд 2 залуу миний бүх хувцасыг тайлж ээлжлээд бэлэг эрхтэнээ миний эрхтэн рүү хийгээд байсан. Үлдсэн нэг залуу нь намайг шоолоод чи амьд уу гэж асуугаад байсан. Тэгээд миний бэлэг эрхтэн рүү ээлжлээд хийгээд байсан 2 залуу босоод хувцсаа өмссөн, тэгээд машинаа хөдөлгөөд жолооч залуу нь нөгөө 2 залуугаа буулгаад гэрт хүргэж өгсөн. Гэрт хүргэх замдаа би жолооч залууд та нар ийм хариуцлагагүй байж болохгүй ичихгүй ганцхан эмэгтэй хүүхдийг дагуулж яваад ингэж хүчиндэхээсээ ичихгүй байна уу гэж хэлсэн чинь үл тоосон байдалтай байхаар нь айлгах гээд би цагдаагийн байгууллагад хандана гэсэн чинь машинаа шууд огцом зогсоогоод яахаараа цагдаад өгдөг юм бэ ийн нэгэнт л шоронд орох юм чинь гээд хойд суудал руу орж ирээд намайг дахиж хүчиндэж миний гэдсэн дээр үрийн шингэнээ асгасан. Тэгэхээр нь хүзүүний ороолтоороо арчаад авсан. Тэгээд намайг хүчиндсэн залуу намайг гэрт буулгасан...би тухайн залуучуудыг харвал танина. Маш их гомдолтой байна. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-45/

 

        хохирогч Н.А- дахин байцаалтаар “...М- ерөнхийдөө намайг хэл амаар доромжилж байгаад миний хөхнөөс нэг базаж байгаад автомашинаас буугаад урд суучихсан. Тэгтэл жолоо барьж байсан П- хойд суудал дээр орж ирээд миний цамцыг түрүүлж тайлаад нэг мэдэхэд би хувцасгүй болчихсон П- миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнийг хийгээд хөдөлж байгаад дууссаны дараа О- миний бэлэг эрхтэн рүү бэлэг эрхтэнээ хийж хөдөлж байгаад дуусаад тэд нар хувцсаа өмсөөд тухайн байсан газраас 10 орчим минут явж байгаад О-, М- нар машинаас буугаад явсан. Тэгэхээр нь би П-ид хандаж “та нар яагаад ингэж байгаа юм бэ, цагдаад хандана” гэж хэлтэл “угаасаа шоронд орох юм чинь” гэж хэлээд машинаа зогсоогоод намайг дахин хүчиндсэн. Эхний газар бол П-, О- 2 надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон, дараа нь П- надтай дахин бэлгийн харьцаанд орсон. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний нэхэмжлэл бүрэн барагдсан гэж ойлгож болно” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/

 

       Гэрч О.М- мөрдөн байцаалтанд“...би урд талын жолоочийн эсрэг талын суудалд сууж байсан хойд суудалд О-, үл таних эмэгтэйн хамт сууж байгаад П- урд суудлаас буугаад хойд суудал руу орсон. Хойд суудалд О-, П- үл таних эмэгтэй гурав байсан. Тэгээд би сууж байтал тухайн үл таних эмэгтэй зүгээр байлдаа гээд орилоод байх шиг байсан”...гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-52/

 

      Яллагдагч Я.П- мөрдөн байцаалтанд “...А- нь надад их хандтай байсан учраас би машинаа тухайн газарт оруулж зогсоогоод хойд суудалд суугаад тэврэлдэж үнсэлдээд бэлгийн харилцаанд орсон юм. А- гэх хүнд хүч хэрэглэсэн асуудал бол огт байхгүй. Би бэлгийн харилцаанд орсноо бол хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-96-97/

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1006 дугаартай“...шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн цамцан дээр эр бэлгийн эс үрийн шингэн илэрсэн”...гэсэн дүгнэлт /хх-ийн 65/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 821 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн хувцсанд уранхай, цоорхой гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцасны цамцанд гарсан 9.5x16.5см, дотоожинд гарсан 1.5 см хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан уранхай байна. Цамцанд гарсан 9.5x16.5 см, хэмжээтэй уранхай шинээр гарсан байна. Харин дотоожинд гарсан 1.5 см хэмжээтэй уранхай хуучин уранхай байна. Цамцанд гарсан 20x5 мм хэмжээтэй уранхай хатуу үзүүртэй зүйлийн гогодох татах хүчний үйлчлэлээр гарсан хуучин уранхай байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 68/

 

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 354 дугаартай “...шинжилгээнд биеэр ирсэн Д.О-ийн цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын болон Ү хромосомын локусаар тогтоов. Цайвар ягаан өнгийн дотоожноос илэрсэн Ү хромсомын ДНХ-ийн тогтоц нь Я.П-, Д.О- нарын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 71-72/

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 353 дугаартай “...шинжилгээнд биеэр ирсэн Я.П-ийн цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын болон Ү хромосомын локусаар тогтоов. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн цамцнаас авсан дээжнээс илэрсэн нэг эрэгтэй хүний Ү хромсомын ДНХ-ийн тогтоц нь Я.П-ийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Цайвар ягаан өнгийн дотоожноос илэрсэн Ү хромсомын ДНХ-ийн тогтоц нь Я.П-, Д.О- нарын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 74-75/,

 

        Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд“...намайг машин дотор хүчиндсэн гэх этгээдүүд нь 4, 6 гэсэн дугаартай этгээдүүд байна, гэхдээ 6 гэсэн дугаартай этгээд нь нэгэнт шоронд орох юм чинь гээд дахин хүчиндсэн этгээд гэж...Д.О-, Я.П- нарын зургыг зааж...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 22-24/

 

       Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд  Я.П- “ Би тухайн үед Тоёота Корса маркийн саарал өнгийн 05-57 улсын дугаартай автомашинтай явж байгаад тус “МТ” шатахуун түгээх станцаас хойд зүгт яваад засмал зам дөнгөж дуусмагц ертөнцийн зүүн зүгт эргээд жалга руу ороод автомашинаа зогсоогоод бэлгийн харилцаанд орсон” гэж заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав” /хх-ийн 30/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор Я.П-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 131/, ял шалгасан хуудас /хх-ийн 126/,  шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 125-128/, Д.О-ийн иргэний үнэмлэхний лавалгаа /хх-ийн 150/, ял шалгасан хуудас /хх-ийн 147/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг  шинжлэн судлав. 

 

 

 

        Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

      Шүүхийн дүгнэлт:

      Шүүгдэгч Д.О-, Я.П- нар  бүлэглэж 2019 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө  Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард Аюушийн 1-р гудамж орчим автомашин дотор хохирогч Н.А-ыг хүчиндсэн хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

      Эдгээр байдал нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан хохирогч Н.А-ын “...миний гарыг мушгиад намайг оролдож эхэлсэн. Тэгэхээр нь би эсэргүүцээд орилсон тэгсэн машиныхаа хөгжмийг чангалаад миний хувцасыг тайлах гээд байсан. Тэгэхээр нь би тайлахгүй эсэргүүцээд байсан. Тэгсэн нэг залуу нь “чамайг энд алаад булахад хэн ч мэдэхгүй шүү” гэж хэлээд 2 залуу миний бүх хувцасыг тайлж ээлжлээд бэлэг эрхтэнээ миний эрхтэн рүү хийгээд байсан. Үлдсэн нэг залуу нь намайг шоолоод чи амьд уу гэж асуугаад байсан. Тэгээд миний бэлэг эрхтэн рүү ээлжлээд хийгээд байсан 2 залуу босоод хувцасаа өмссөн, тэгээд машинаа хөдөлгөөд жолооч залуу нь нөгөө 2 залуугаа буулгаад гэрт хүргэж өгсөн. Гэрт хүргэх замдаа би жолооч залууд та нар ийм хариуцлагагүй байж болохгүй ичихгүй ганцхан эмэгтэй хүүхдийг дагуулж яваад ингэж хүчиндэхээсээ ичихгүй байна уу гэж хэлсэн чинь үл тоосон байдалтай байхаар нь айлгах гээд би цагдаагийн байгууллагад хандана гэсэн чинь машинаа шууд огцом зогсоогоод яахаараа цагдаад өгдөг юм бэ ийн нэгэнт л шоронд орох юм чинь гээд хойд суудал руу орж ирээд намайг дахиж хүчиндэж миний гэдсэн дээр үрийн шингэнээ асгасан. Тэгэхээр нь хүзүүний ороолтоороо арчаад авсан. Тэгээд намайг хүчиндсэн залуу намайг гэрт буулгасан...би тухайн залуучуудыг харвал танина. Маш их гомдолтой байна. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-45/, хохирогч Н.А- дахин байцаалтаар “...П- хойд суудал дээр орж ирээд миний цамцыг түрүүлж тайлаад нэг мэдэхэд би хувцасгүй болчихсон П- миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнийг хийгээд хөдөлж байгаад дууссаны дараа О- миний бэлэг эрхтэн рүү бэлэг эрхтэнээ хийж хөдөлж байгаад дуусаад тэд нар хувцсаа өмсөөд тухайн байсан газраас 10 орчим минут явж байгаад О-, М- нар машинаас буугаад явсан. Тэгэхээр нь би П-ид хандаж “та нар яагаад ингэж байгаа юм бэ, цагдаад хандана” гэж хэлтэл “угаасаа шоронд орох юм чинь” гэж хэлээд машинаа зогсоогоод намайг дахин хүчиндсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48/, гэрч О.М- мөрдөн байцаалтанд“...Хойд суудалд О-, П- үл таних эмэгтэй гурав байсан. Тэгээд би сууж байтал тухайн үл таних эмэгтэй зүгээр байлдаа гээд орилоод байх шиг байсан”...гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-52/,

       шинжээчийн 1006 дугаартай“...шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн цамцан дээр эр бэлгийн эс үрийн шингэн илэрсэн”...гэсэн дүгнэлт /хх-ийн 65/, шинжээчийн 821 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн хувцсанд уранхай, цоорхой гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцасны цамцанд гарсан 9.5x16.5см, дотоожинд гарсан 1.5 см хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан уранхай байна. Цамцанд гарсан 9.5x16.5 см, хэмжээтэй уранхай шинээр гарсан байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 68/, шинжээчийн 354 дугаартай “...шинжилгээнд биеэр ирсэн Д.О-ийн цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын болон Ү хромосомын локусаар тогтоов. Цайвар ягаан өнгийн дотоожноос илэрсэн Ү хромсомын ДНХ-ийн тогтоц нь Я.П-, Д.О- нарын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 71-72/, шинжээчийн 353 дугаартай “...шинжилгээнд биеэр ирсэн Я.П-ийн цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын болон Ү хромосомын локусаар тогтоов. Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн цамцнаас авсан дээжнээс илэрсэн нэг эрэгтэй хүний Ү хромсомын ДНХ-ийн тогтоц нь Я.П-ийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Цайвар ягаан өнгийн дотоожноос илэрсэн Ү хромсомын ДНХ-ийн тогтоц нь Я.П-, Д.О- нарын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 74-75/, таньж олуулах ажиллагаа явуулсан “...намайг машин дотор хүчиндсэн гэх этгээдүүд нь 4, 6 гэсэн дугаартай этгээдүүд байна, гэхдээ 6 гэсэн дугаартай этгээд нь нэгэнт шоронд орох юм чинь гээд дахин хүчиндсэн этгээд гэж...Д.О-, Я.П- нарын зургыг зааж...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 22-24/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд  Я.П- “ Би тухайн үед Тоёота Корса маркийн саарал өнгийн 05-57 улсын дугаартай автомашинтай явж байгаад тус “МТ” шатахуун түгээх станцаас хойд зүгт яваад засмал зам дөнгөж дуусмагц ертөнцийн зүүн зүгт эргээд жалга руу ороод автомашинаа зогсоогоод бэлгийн харилцаанд орсон” гэж заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав” /хх-ийн 30/ гэсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

       Шүүгдэгч Я.П-, Д.О- нар бүлэглэж, хохирогч Н.А-ын бэлгийн эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүсэл зоригоос гадуур хурьцал үйлдсэн дээрхи үйлдлүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах заалтад заасан гэмт хэрэгт тооцогдоно.  

 

        Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Я.П-, П.О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлтийг хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч нар  болон тэдгээрийн өмгөөлөгч хүлээн зөвшөөрч оролцсон болно.

 

Шүүхээс шүүгдэгч Я.П-, П.О- нарыг бүлэглэж,  хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

     

 

         Эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан шүүгдэгч нарт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол...ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах”-аар заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэж өгнө үү” гэсэн,

         хохирогчийн өмгөөлөгч “ шүүгдэгч нарт хөнгөн ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан заалтыг хэрэглэхэд татгалзахгүй” гэсэн  санал дүгнэлт тус тус гаргасныг шүүх хүлээн аваагүй болно.

 

         Нэр бүхий шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй боловч тэдгээрийн бүлэглэж, эмэгтэй хүний бэлгийн халдашгүй байдалд халдаж “чамайг энд алаад булахад хэн ч мэдэхгүй шүү” гэж айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн, мөн шүүгдэгч Я.П- “яахаараа цагдаад өгдөг юм бэ, нэгэнт л шоронд орох юм чинь” гэж  дахин хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд;

шүүгдэгч  Я.П-, П.О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах заалтад зааснаар тус бүр 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав. 

 

        Шүүгдэгч нарын эдлэх ялыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзаж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

 

       Хохиролтой холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх ба шүүх хуралдаан дээр шүүгдэгч  Я.П-, П.О- нар “тус бүрдээ 2.250.000 төгрөг нийлээд 4.500.000 төгрөгийг хохирогчид өгсөн” гэж мэдүүлж, хохирогч Н.А- мөрдөн байцаалтанд “...надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний нэхэмжлэл бүрэн барагдсан гэж ойлгож болно” гэж мэдүүлсэн байна.  /хх-ийн 47-48/  

       Иймд шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүйд тооцов.

 

      Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн өмсөж явсан улаан өнгийн цамц нэг ширхэг, цайвар ягаан өнгийн дотоож нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

       Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

       1. Бух овогт Я.П-, Тайж овогт Д.О-  нарыг бүлэглэж хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж,  хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харилцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

 

        2. Шүүгдэгч Я.П-,  Д.О- нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах заалтад зааснаар тус бүр 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

           3. Д.О-, Я.П- нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

       

4. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн улаан өнгийн цамц, цайвар ягаан өнгийн дотоож тус бүр нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Д.О-, Я.П- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2020 оны 9 дүгээр сарын 16-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.О-, Я.П- цагдан хорьсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ

 

               ШҮҮГЧИД                                               Л.ОЮУН

 

                                                                               Ц.ЭРДЭНЭЧИМЭГ