Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 1591

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, шүүгч Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал, 

иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг,

улсын яллагч Т.Мөнх-АМгалан,

шүүгдэгч М.М, түүний өМгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхиМд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасан гэМт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М холбогдох эрүүгийн 2016 2501 2573 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн М.М, 1982 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, гагнуурчин, лефтчин Мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн 13 дугаар Рашааны 6-319 тоотод оршин суух хаягтай, аМ бүл 5, хэрэг хариуцах чадвартай, өМнө нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай /

Шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 37б байрны урд байрлах гражны орчиМ М.Мыг жирэМсэн болохыг Мэдсээр байж хоолойг нь боож алсан гэМт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох бариМтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч М.М шүүх хуралдаанд Мэдүүлэхдээ: “Би 2016 оны 10 дугаар сард гэртээ байж байхад Баянзүрх дүүргийн 2 дугаар хэсгээс цагдаа орж ирээд надаас юМ асууя гэж авч гарсан. Тэгээд наМайг Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэст аваачаад оройн 22 цагаас үүрийн 05 цаг хүртэл зодсон. Дараа нь байцаалт авсан. Тэгэхдээ Өсөхөө, Адъяа хоёрыг Манай гэрт авч ирээгүй. Би энэ хэргийг Мэдэхгүй. Өсөхөө байнга гэртээ байдаггүй зугтаадаг. Өсөхөө, Адъяа 2 байнга худал хэлсэн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Гэрч Ж.ТөМөрбаатар Мөрдөн шалгах ажиллагаанд Мэдүүлэхдээ: “... Манай охин М.М нь 2016 оны 07 дугаар сарын 14-ны оройн 18 цаг 30 Минутын үед гэрээсээ гараад явсан гэртээ нэг сетик өндөг чанаад зарах гэж байсан таМхинуудынхаа хаМтаар гараад явсан охин Маань Сансарын тунелийн эсрэг талын Баянцээлийн гудаМжинд баар, зоогийн газар буюу хүнсний дэлгүүрийн гадаа сууж байгаад бараагаа зардаг байсан, түүний бие нь давхар байсан 7-8 сар орчиМ болж байсан өөрөө надад хэлж байсан ааваа би 9 сард төрнө гэж ярьдаг байсан тэгээд тэр өдрөөс хойш гэртээ ирээгүй өнөөдрийг хүрсэн. ТийМээ Манай тоМ охин М.Мын зураг Мөн байна тэгээд ч тэр өдөр 2016 оны 07 дугаар сарын 14-ны орой гэрээсээ гараад одоо сураггүй байсан...” гэх Мэдүүлэг /1хх-ийн 18-19/,

Гэрч Б.Тогтохбаяр Мөрдөн шалгах ажиллагаанд Мэдүүлэхдээ: “... Угаасаа хэрэг болсон газар Манай гэрийн цонхны харалдаа юМ байлээ Манай цонх бол байнга онгорхой байдаг шөнө яМар нэгэн хүний орилох, чарлах чиМээ гараагүй, би өглөө 08 цаг 30 Минутын үед босоод хартал хүМүүс чанга дуугараад байх шиг байсан цонхоор хартал цагдаа нар ирсэн байсан юу болсон талаар цагдаагаас асуухад грашны ардах ухсан нүхэнд 28-30 орчиМ насны эМэгтэй хүн доошоо харсан байдалтай нас барсан байна гэж хэлсэн. Надад энэ хэргийн талаар үзсэн, харсан зүйл байхгүй гэв...” гэх Мэдүүлэг /хх-ийн 20/,

Гэрч В.Мөнхтуяа Мөрдөн шалгах ажиллагаанд Мэдүүлэхдээ: “...Би ерөөсөө нөхөрийнх нь талаар Мэдэхгүй байна эхнийх нь нөхөр шоронд орсон гэж сонссон харин дараагийнх нь нөхрийг нэг удаа харж байсан тэр нь талийгаачаас 3-4 орчиМ насны ах байрны залуу наМхан нуруутай Махлагдуу бор залуу Баянзүрх зах дээр тааралдаж байсан тэр залуугийн овог нэрийг нь Мэдэхгүй гэрийн хаягийн нь ч Мэдэхгүй. Талийгаач нь тэр өдөр 2016 оны 07 дугаар сарын 14-ны орой гэрээсээ гарахдаа ганцаараа гараад явсан гэсэн тэр шөнөдөө найз эМэгтэйгээ уулзсан гэж Манай дүү Энхцэцэг нь хэлж байсан би бас тэрийг нь сайн Мэдэхгүй байна...” гэх Мэдүүлэг /1хх-ийн 23-24/,

Гэрч Д.ЖавзандулаМ Мөрдөн шалгах ажиллагаанд Мэдүүлэхдээ: “...НаадМын дараа байсан байсан очих баарнууд 12 цаг гээд хаасан юМ. Тэгээд  хаахаар нь би доошоогоо АМерикан дэнж рүү найзыгаа хүргэж өгөх гээд явж байхад нэг халзан толгойтой ногоон цаМцтай, цагаан саравчтай Малгайтай залуутай хаМт сууж байсан. Би найзыгаа хүргэж өгчихөөд шөнө 02 цагийн үед ирэхэд нөгөө залуутайгаа хаМт сууж байхаар нь одоо явцгаая хэн юМ авахав дээ явья гурвуулаа хаМт явья гэсэн чинь Мөнхзул та явж бай бид хоёр таксидаад явчихсан гэж хэлж байсан. Би анх явье гэсэн чинь би найзтайгаа хаМт явж байна гэхээр нь юун найз чи хүн болгоныг найзаа найзаа гэх юМ гэсэн чинь Манай эгчээ нөхөр байгаа юМ аа гэхээр нь нээрээ л нөхөр нь юМ  байхдаа гэж бодоод яваад  өгсөн юМ. Тэрний дараа хэд хоног өнгөрөөд Зулааг 1 дүгээр байрны 7-р дугаар орцны тэнд өнгөрчихсөн байна лээ гэж сонссон. Ёстой анзаарч хараагүй 7 сарын 14-ны орой тэр залуутай л хаМт сууж байсан. Байдаг нөхөр нь хаана юу хийдэг талаар хэлж байгаагүй. Тэр залуу 30 орчиМ насны залуу байсан. White night баарны үйлчлэгч энэ их яасан хүйтэн царайтай залуу вэ гэж хэлж байсан. Би ийМ юМ болчихсон гэж бодоогүй. Нөхөр нь юМ байх л гэж бодож байсан...” гэх Мэдүүлэг /хх-ийн 36-38/,

Гэрч Э.Өсөхбаяр Мөрдөн шалгах ажиллагаанд Мэдүүлэхдээ: “...Талийгаач нас бардаг өдөр байх яг хэдэнд байсан гэдгийг нь санахгүй байна. ЯМар ч байсан наадМын дараа хэд хоног өнгөрч байхад би Нарантуул зах дээр тэрэг түрдэг Адьяа ахтай тааралдаад Мөнхзул ахын жижүүрийн байранд очсон. Бид хоёр очихдоо нэг шил архи аваад тэрийгээ Зулаа /Мөнхзул/ ахтай хувааж уусан. Тэр архины ихэнхийг нь Зулаа ах ганцаараа уучихсан. Тэгээд байх байхад орцны Сөх-ийн дарга гээд нэг эгч орж ирээд энд архи уудаг газар биш та хоёр явцгаа гээд Адъяа ах бид хоёрыг хөөсөн. Бид хоёр гарж явж байгаад орой дахиад Зулаа ахын байранд очоод уулзтал талийгаач Мөнхзултай уулзМаар байна гээд Зулаа ах хэлээд бид 3 сансар руу хаМт явцгаасан. Бид 3 сансар руу явж байхдаа Баянзүрх захын тэнд байдаг Жулия дэлгүүрээс бид нар архи авч уусан. Архийг Зулаа ах авч өгсөн. Тэр архиа бид 3 гудаМжинд хувааж уугаад Сансарт очсон чинь Сансарын баарнуудын тэнд талийгаач Мөнзул өндөг таМхиа зараад сууж байсан. Тэгээд очоод уулзаад байж байсан чинь гэнэт юунаас болсон юМ Мэдэхгүй Адъяа ах Зулаа ах хоёр хоорондоо Муудалцаад Адъяа ах бид хоёр тэгээд яваад өгсөн. Тэрнээс цаашаагаа Адъяа ах бид хоёр салаад гэр гэр рүүгээ явсан. Тэнд сансарт Мөнхзул ах, талийгаач Мөнхзултай хаМт үлдсэн. Тэрнээс цаашаагаа юу болсон гэдгийг нь би Мэдэхгүй байна. Нэлээд хэд хоногийн дараа Баянзүрх захаар тийМ цуурхал гарчихсан байсан. Би одоо яг хэнээс сонссон гэдгээ Мэдэхгүй байна. ХүМүүс л тийМ юМ яриад яваад байсан. Тэгэхээр нь тэр сонссон юМ аа Зулаа ахад хэлсэн. Зулаа хэлсэн чинь юМ дуугарахгүй байсан. “ гэх Мэдүүлэг /1хх-ийн 112-113/,

Гэрч Б.Адъяа Мөрдөн шалгах ажиллагаанд Мэдүүлэхдээ: “...Би Мөнхзул гэдэг эрэгтэйг 7-8 жилийн өМнөөс Бүүтий гэдэг барилга дээр ажиллаж байгаад танилцсан. Тэрнээс хойш найзалдаг байсан юМ. Би 2016 оны 07 сард наадМын дараа байх сайн санахгүй байна. Би ер нь Мөнхзултай архи уудаг болохоор хэдэн хэдэнд архи уусан гэдгээ санахгүй байна. НаадМын дараахан байх нэг удаа би хаМт архи уусан тэгээд сайн санахгүй байна. Би өМнө нэг удаа харж байсан. Гэхдээ бол сайн танихгүй...” гэх Мэдүүлэг /1хх-ийн 115/,

Шинжээч эМч С.Чулуунсүх Мөрдөн шалгах ажиллагаанд Мэдүүлэхдээ: “...Хагас зөөлөн эд гэдэг нь цаМцны зах, уяа, даавуу, цаМц зэрэг зөөлөн эдээр хийгдсэн Материаллаг зүйлүүд ордог. Жолоо булчин цус хуралт гэМтэл нь дарагдлын улМаас хүзүүний зүүн хэсэгт хүрч үйлчилсэнээр үүсэх болоМжтой. Хагас зөөлөн эд нь яМар Материалаар хийгдснээс шалтгаална. Нелонон Материалтай бол үрэгдэх зэргээр үүсч болно. Нас барахаасаа өМнө юМ уу, нас барах үед үүсэх болоМжтой. Нас барны дараа бол ийМ гэМтэл үүсэх болоМжгүй. Механик аМьсгал бүтэлтийн улМаас дээрх шинж тэМдгүүд илэрнэ...” гэх Мэдүүлэг /1хх-ийн 121-122/,

Гэрч С.СоёлМаа Мөрдөн шалгах ажиллагаанд Мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сарын 14-ны өдөр байсан байх гэж бодож байна. Гэхдээ бол яг сайн санахгүй байна. ХүМүүстэй архи уусан гэдгийг ерөөсөө санахгүй байна. 2 ахиМаг насны хүн ирчихсэн байсан байх тэгээд та нар юу хийж байгаа юМ гэсэн чинь толгойгоо Маажаад харин 2 ирчихээд гээд байж байхаар нь та нар архи л ууж байна ш дээ архи үнэртэж байна гэсэн чинь одоо бид 2 явлаа гэсэн тэгэхээр нь энэ та нарын архи уудаг газар биш хэрэв асуудал гаргаад энэ хүн ажилгүй болвол та нартай ярихгүй шүү гэж хэлээд гарсныг санаж байна. М.М бол ер нь үе үе архи уучихгээд байдаг талтай...” гэх Мэдүүлэг /1хх-ийн 235-236/,

Гэрч Б.Адъяа Мөрдөн шалгах ажиллагаанд Мэдүүлэхдээ: “...Би он сар өдрийг нь санахгүй байгаа учир Мэдэхгүй байна. Би М.Мтай /эр/ л уулздаг байсан бөгөөд М.Мтай уулзахад хажууд нь Өсөхбаяр гэх залуухан залуу байдаг байсан юМ. Харин М.М /эр/ , Өсөхбаяр, М.М гэх эМэгтэй нартай уулзснаа Мэдэхгүй байна, архи уухаараа Мөнхзул бид хоёр л уудаг бөгөөд архи уусан байх үед Өсөхбаяр, Мөнхзул гэх эМэгтэй нь ирсэн байж Магадгүй, би Мэдэхгүй байна...” гэх Мэдүүлэг /2хх-ийн 186-187/,

Гэрч Э.Өсөхбаяр Мөрдөн шалгах ажиллагаанд Мэдүүлэхдээ: “...Би тухайн 2016 онд хэргийн талаар бүх Мэдэх зүйлээ үнэн зөвөөр ярьсан. Одоо зариМ зүйлийг Мартсан байна. Тухайн үед Моононхүүгийн Мөнхзул, би, Адъяа бид 3 уулзаад архи уусан юМ санаж байгаагаар Адъяа ах бид хоёр тааралдаад М.М ахтай уулзах болсон юМ. Тухайн үед Адъяа бид хоёр М.М ахын жижүүр хийж байсан байранд очиж байсан юМ. ЯМар ч байсан М.М ах архины Мөнгө гаргаад Адъяа ах бид хоёр явж архи авсан санагдаж байна тэгээд Мөнхзул ахын жижүүрийн байранд орж архийш уусан ба би бараг уугаагүй./аМссан/ Харин Адъяа ах, М.Мөнзул ах хоёр архиа ууж дууссан юМ. Тэгээд Адъяа бид хоёр гарч яваад орой болж байхад буцаад Мөнхзулын байранд очсон ба энэ үед дахиж нэг шил архийг “Жульяа” дэлгүүрээс авсан санагдаж байна. ЯМар ч байсан бид 3 тэр орой дахин уулзаад байж байгаад талийгаач Мөнхзултай уулзах яриа гараад талийгаачтай уулзах гээд Сансарын тунел орсон юМ. Энэ үед Сансарын Баялаг Ундраа дэлгүүрийн үүдэнд талийгаач Мөнзул юМ зараад сууж байсан энэ үед орой 23:00-01:00 цаг болж байсан. Гэтэл Адъяа ах, Мөнхзул ах хоёр хоорондоо Маргалдаж зодолдож Мөнхзул ах орилоод байхаар ньби тэр хоёрыг салгаж аваад Адъяаг дагуулаад явсан юМ. Тэгээд 13 дугаар хороолол ороод Адъяа ах бид хоёр салаад гэр гэртээ харьсан юМ. Тэр шөнө Мөнхзул ах жижүүрийн байрандаа ирээгүй байсан ба харагдаж үзэгдэхгүй сураг чиМээгүй 2-3 хоног алга болсон юМ. Адъяа Мөнхзул бид 3-ыг уулзаад салсны Маргааш өдөр нь талийгаач М.Мыг нас барсан гэж сонсогдож байсан юМ. Гэтэл 2-3 хоногийн дараа цагдаа ирж надтай уулзаад надаас Мэдүүлэг авсан юМ. Энэ үед би цагдаатай хаМт Мөнхзул ахын гэрт очиж түүнийг барьж өгсөн ирсэн юМ. Ингэж баригдах үед болсон асуудлыг хэлэхэд Мөнхзул ах уйлаад байсан ба талийгаач Мөнхзулыг алсан гэж ярьж байсан юМ. Би Мөнхзулыг хэргээ ярьж цагдаад хэлж байхад нь хажууд нь сууж байсан юМ. Тэр өдөр цагдаагийн алба хаагч нар М.Мыг хэрэг хүлээ гэж зодож, цохиж айлгаж байсан уу? Гэж асуухад зодож загнасан зүйл байхгүй. Мөнхзул өөрөө шөнө 02 цагийн үед гэрээсээ баригдаад цагдаа руу явах заМдаа талийгаач М.Мыг алсан гэж ярьж байсан. Гэрч Б.Адъяа Мэдүүлэг өгөхдөө М.М та хоёртой уулзаагүй гэж Мэдүүлсэн байсан. Таны ярьж байгаа үнэн үү гэж асуухад бид 3 уулзаж өдөр нь 1 шил. Орой нь 1 шилийг 2 шил архи уусан нь үнэн шүү дээ. Надад өөр нэМж ярих зүйлалга ярьсан зүйл бүгд үнэн ба би ёстой худал яриагүй. Энэ хэрэг болоод удаж байгаа учир зариМ зүйлсийг дутуу ярьсан байж Магадгүй...” гэх дахин Мэдүүлэг /2хх-ийн 188-192/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4556 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн:

  • хар саарал цаМц 1,8сМ, 4,5сМ, 1сМ татаж чангаах хүчний нэг удаагийн үйлчлэлээр гарсан хуучин ханзарсан
  • улбар шар цаМц 0,3х0,2сМ дулаан илчийн нэг удаагийн үйчлэлээр гарсан хуучин түлэгдсэн цоорхой,
  • улбар шар цаМц 0,4х0,3сМ гогдогдон татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр гарсан хуучин гогдсон уранхайнууд,
  • хар өМд 1х1сМ эдэлгээний явцад гарсан элэгдэж цоорсон уранхай,
  • хар дотоож 6,5сМ татаж чангаах хүчний нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ ханзарсан уранхай байна

2. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад гарсан уранхайнууд нь яМар цаг хугацаанд гарсан болохыг тогтоох болоМжгүй байна. гэх дүгнэлт /1хх-ийн 39-40/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1300 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1. Талийгаач М.Мын цогцост хийсэн шүүх эМнэлэгийн задлан шинжилгээгээр хүзүүний зүүн хэсгийн задгай дарагдлын олоМ, зүүн талын  жолоо булчинд цус хуралт дух, 2 өвдөг, хүзүүнд зулгаралт бүхий гэМтэл тогтоогдлоо.
  2.  Хүзүү хоолойн дахь дарагдлын ороМ нь хагас зөөлөн эдийн дарагдах үйлчлэлээр үүсгэглэх болоМжтой.
  3. Дух, 2 өвдөг, хүзүүний зулгаралт нь Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх болоМжтой үхэлд нөлөөлөөгүй, гэМтлийн хөнгөн зэрэгт хаМаарна.
  4. Талийгаач нь хурц аМьсгал бүтэлтийн улМаас үүссэн хурц аМьсгалын дутагдалд орж нас баржээ.
  5. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ.
  6. Талийгаач нь ABO систеМээр B (III) бүлгийн цустай байна.
  7. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эМнэлэгийн задлан шинжилгээгээр үхэлд хүрэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй /1хх-ийн 47-48/,

 

Сэтгэцийн Эрүүл Мэндийн үндэсний төвийн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №1238 дугаартай дүгнэлт:

  1. М. Мөнхзул нь удаМшилын болон олдМол сэтгэцийн өвчингүй байна.
  2. М. Мөнхзул нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байна.
  3. М. Мөнхзул хэргийн талаар үнэн зөв бодитой Мэдүүлэг өгөх чадвартай байна.
  4. М. Мөнхзул нь хэрэг хариуцах чадвартай байна.
  5. М. Мөнхзул нь сэтгэцийн эрүүл Мэндийн үндэсний төвд хяналтанд байдаг гэх Мэдээлэл үгүй байна.” гэх дүгнэлт /1хх-ийн 239/,

             Яллагдагч М.М Мөрдөн шалгах ажиллагаанд Мэдүүлэхдээ: “...Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр авч ирсэн. Тэгээд наМайг чи Мөнхзул гэж эМэгтэйг алсан гэж хэл гээд айлгаад байхаар нь би алсан гэж хэлсэн...” гэх Мэдүүлэг /1хх-ийн 172-173/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гэрч Д.ЖавзандулаМ, С.Алтанцэцэг нарын хэлсний дагуу КриМиналистикийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, цагдаагийн ахМад Т.Батхуягын гаргасан аМ зураг. /1хх-ийн 221/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэМдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд, /2хх-ийн 79-84/, гэМт хэргийн талаарх гоМдол Мэдээлэл хүлээн авсан тухай тэМдэглэл /1хх-ийн 2/, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэМдэглэл /1хх-ийн 3, 7-12/, цогцост үзлэг хийсэн тухай Мөрдөгчийн тэМдэглэл /1хх-ийн 4-5/, Сэжигтэн М.М Мөрдөн шалгах ажиллагаанд Мэдүүлсэн Мэдүүлэг /1хх-ийн 167-169/, иргэний үнэМлэхний лавлагаа /1хх-ийн 241, 210/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1хх-ийн 242/ зэрэг нотлох бариМтыг шүүхийн хэлэлцүүлэгт тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 37б байрны урд байрлах гражны орчиМ М.Мыг жирэМсэн болохыг Мэдсээр байж хоолойг нь боож алсан болох нь

Гэрч Д.ЖавзандулаМын: “...НаадМын дараа байсан байсан очих баарнууд 12 цаг гээд хаасан юМ. Тэгээд  хаахаар нь би доошоогоо АМерикан дэнж рүү найзыгаа хүргэж өгөх гээд явж байхад нэг халзан толгойтой ногоон цаМцтай, цагаан саравчтай Малгайтай залуутай хаМт сууж байсан. Би найзыгаа хүргэж өгчихөөд шөнө 02 цагийн үед ирэхэд нөгөө залуутайгаа хаМт сууж байхаар нь одоо явцгаая хэн юМ авахав дээ явья гурвуулаа хаМт явья гэсэн чинь Мөнхзул та явж бай бид хоёр таксидаад явчихсан гэж хэлж байсан. Би анх явье гэсэн чинь би найзтайгаа хаМт явж байна гэхээр нь юун найз чи хүн болгоныг найзаа найзаа гэх юМ гэсэн чинь Манай эгчээ нөхөр байгаа юМ аа гэхээр нь нээрээ л нөхөр нь юМ  байхдаа гэж бодоод яваад  өгсөн юМ. Тэрний дараа хэд хоног өнгөрөөд Зулааг 1 дүгээр байрны 7-р дугаар орцны тэнд өнгөрчихсөн байна лээ гэж сонссон. Ёстой анзаарч хараагүй 7 сарын 14-ны орой тэр залуутай л хаМт сууж байсан. Байдаг нөхөр нь хаана юу хийдэг талаар хэлж байгаагүй. Тэр залуу 30 орчиМ насны залуу байсан. White night баарны үйлчлэгч энэ их яасан хүйтэн царайтай залуу вэ гэж хэлж байсан. Би ийМ юМ болчихсон гэж бодоогүй. Нөхөр нь юМ байх л гэж бодож байсан...” гэсэн Мэдүүлэг,

Сэжигтэн М.Мын: “...Би 2016 оны 7 сарын 14-ны өдөр жижүүрийн байрндаа байхдаа 14 цагийн үед Өсөхбаяр, Адъяа нар Манай жижүүрийн байранд ирсэн. Тэгээд 0,5-ийн Стандарт архи авч ирсэн тэгээд цуг уусан. Би архины ихэнхийг нь уучихсан юМ. Тэгтэл Адъяа хүүхэн олоод өг гэхээр би ажилтай байна гарч чадахгүй гэж хэлсэн тэгээд бид нарыг архи ууж байхад СӨХ-ын дарга орж ирээд хөөсөн. Тэгээд тэр 2 өдрийн 3 цаг гээд яваад өгсөн. Тэгээд орой 20 цагийн үед тэр 2 дахиад ирсэн. Орой ирээд наМайг ажлаас дагуулаад гарсан. Тэр 2 талийгаач Мөнхзулыг олж өгөөч гэсэн. Талийгаач Мөнхзулыг би Зулаа гэж дууддаг юМ. Адъяа болохоор би түүнтэй гэр бүл болоМоор байна гээд байсан. Тэгээд Өсөхбаяр Адъяа бид 3 гараад “Жулия” дэлгүүрээс архи авсан. Тэр хоёрт Мөнгө байсан. Тэгээд гудаМжинд сууж байгаад Монгол Стандарт 0,5-ын архи авсан байснаа уусан надад ихэнхийг нь өгсөн би уугаад нилээн согтсон байсан. Тэгээд бид 3 цугтаа “Баянцээл дэхь “Оргилуун” дэлгүүр орсон. Дэлгүүрийн үүдэнд Зулаа өндөг, таМхий зараад сууж байсан. Тэгээд очоод Адъяа Зулаагийн нуруугаар тэвэрч аваад байсан тэрнээс болоод Зулаа уурлаад тэр найзыгаа аваач тэнэг юМ уу гэхээр нь би Адъяаг боль гээд Муудалцаад хоорондоо хэрэлдсэн тэгсэн Адъяа, Өсөхөө 2 наМайг орхиод явчихсан. Тэгээд Зулаа өндөг, таМхиа зараад би хажууд нь 20-30 Минут хэртэй цуг юМ ярьж суусан. Тэгж байхад Баянзүрх зах дээр яс шулдаг Даваасүрэнгийн эгч нь Зулааг хаМт явье гэхэд байжий байжий би одоохон гэхэд тэгэхэд нөгөө эгч цаашаа явчихсан хаачсан юМ Мэдэхгүй. Би тэр эгчийг өМнө нь харж байгаагүй нэрйиг нь ч Мэдэхгүй яг тэр орой Зулаа надад хэлэхдээ энэ эгч Даваасүрэнгийн эгч ш дээ гэж байсан юМ. Би Зулаатай хаМт сууж байхад тэр эгч дээхэн талд нь нилээн зайтай юМ зараад сууж байсан юМ. Тэгээд Зулаа нэг жижиг шилтэй Стандарт архи авчихсан байсан тэрийгээ өМдөндөө хийчихсэн байсан архиа уухаараа бид 2 Баянцээлийн гудаМжин өгсөөд явсан тэгээд “Пицца хат”-ын урдуур нь зүүн  тийш эргээд байрнуудын дунд орсон. Тэнд байрны гадна тоосгон, контейнорон грашууд байсан тэр дунд  бид хоёр газар суугаад архи уусан. Тэгээд сууж байгаад архи дуусахаар нь дахиад нэг шил архи аваад өгчих гэсэн чинь чадахгүй гэсэн тэрнээс болоод би уурлаад түүний гарнаас нь татаад авахаар нь цаМцнаас нь энгэрнээс нь зуураад өөр уруугаа татсан тэгэхэд Зулаа чаМайг Баянзүрхээр явуулахгүй шүү гэж орилсон тэгэхээр нь би чаМайг харнаа гичий Минь барьж гээд барьж аваад 2 удаа хацарлуу алгадсан, нэг удаа шанаадсан, тэгээд би баруун гараараа хоолойных нь урд талаас, зүүн гараараа хүзүүнээс нь атгаж шахаад хоолойг нь боосон тэгээд 2-3 Минут хэртэй боосон өөдөөс юМ хэлээгүй тэгэхэд хүн дуугарах шиг болохоор би Зулааг тавиад хойшоо түлхсэн хойшоо унасан тэр үед нилээн харанхуй байсан сар гарсан байсан тэгээд би шууд гэр уруугаа гүйчихсэн. Миний өөдөөс Зулаа яМар нэг эсэргүүцэл үзүүлэхгүй наМайг тоглож байна гэж бодсон байх өөдөөс инээгээд байсан. НаМайг яг гараараа боосон байхад инээхээ больсон. Бид 1-ын байсан газар жоохон ухчихсан шороог нь овоолсон байсан тэр шороон дээр бид 2 сууж байсан. Архиныхаа шилийг граш давуулаад шидчихсэн юМ. Зулаа боолгуулаад унахдаа овоолсон шорооны хажууд унасан. Зулааг яМар хувцастай байсныг санахгүй байна. Би болохоор биеийн таМирын улаанөнгийн өМдтэй, цагаан өнгийн пүүзтэй, цагаан саарал кепкин Малгайтай, ногоон өнгийн богино ханцуйтай, урдаа Адидас гэсэн бичигтэй футболоктой байсан. Зулаагийн тухайн үед зарж байсан эд зүйлс гар утас нь яасанг би Мэдэхгүй байна би түүнийг нь аваагүйтэр унасан газраа л үлдсэн...” гэсэн Мэдүүлэг,

Гэрч Э.Өсөхбаярын: “...Би тухайн 2016 онд хэргийн талаар бүх Мэдэх зүйлээ үнэн зөвөөр ярьсан. Одоо зариМ зүйлийг Мартсан байна. Тухайн үед Моононхүүгийн Мөнхзул, би, Адъяа бид 3 уулзаад архи уусан юМ санаж байгаагаар Адъяа ах бид хоёр тааралдаад М.М ахтай уулзах болсон юМ. Тухайн үед Адъяа бид хоёр М.М ахын жижүүр хийж байсан байранд очиж байсан юМ. ЯМар ч байсан М.М ах архины Мөнгө гаргаад Адъяа ах бид хоёр явж архи авсан санагдаж байна тэгээд Мөнхзул ахын жижүүрийн байранд орж архийш уусан ба би бараг уугаагүй./аМссан/ Харин Адъяа ах, М.Мөнзул ах хоёр архиа ууж дууссан юМ. Тэгээд Адъяа бид хоёр гарч яваад орой болж байхад буцаад Мөнхзулын байранд очсон ба энэ үед дахиж нэг шил архийг “Жульяа” дэлгүүрээс авсан санагдаж байна. ЯМар ч байсан бид 3 тэр орой дахин уулзаад байж байгаад талийгаач Мөнхзултай уулзах яриа гараад талийгаачтай уулзах гээд Сансарын тунел орсон юМ. Энэ үед Сансарын Баялаг Ундраа дэлгүүрийн үүдэнд талийгаач Мөнзул юМ зараад сууж байсан энэ үед орой 23:00-01:00 цаг болж байсан. Гэтэл Адъяа ах, Мөнхзул ах хоёр хоорондоо Маргалдаж зодолдож Мөнхзул ах орилоод байхаар ньби тэр хоёрыг салгаж аваад Адъяаг дагуулаад явсан юМ. Тэгээд 13 дугаар хороолол ороод Адъяа ах бид хоёр салаад гэр гэртээ харьсан юМ. Тэр шөнө Мөнхзул ах жижүүрийн байрандаа ирээгүй байсан ба харагдаж үзэгдэхгүй сураг чиМээгүй 2-3 хоног алга болсон юМ. Адъяа Мөнхзул бид 3-ыг уулзаад салсны Маргааш өдөр нь талийгаач М.Мыг нас барсан гэж сонсогдож байсан юМ. Гэтэл 2-3 хоногийн дараа цагдаа ирж надтай уулзаад надаас Мэдүүлэг авсан юМ. Энэ үед би цагдаатай хаМт Мөнхзул ахын гэрт очиж түүнийг барьж өгсөн ирсэн юМ. Ингэж баригдах үед болсон асуудлыг хэлэхэд Мөнхзул ах уйлаад байсан ба талийгаач Мөнхзулыг алсан гэж ярьж байсан юМ. Би Мөнхзулыг хэргээ ярьж цагдаад хэлж байхад нь хажууд нь сууж байсан юМ. Тэр өдөр цагдаагийн алба хаагч нар М.Мыг хэрэг хүлээ гэж зодож, цохиж айлгаж байсан уу? Гэж асуухад зодож загнасан зүйл байхгүй. Мөнхзул өөрөө шөнө 02 цагийн үед гэрээсээ баригдаад цагдаа руу явах заМдаа талийгаач М.Мыг алсан гэж ярьж байсан. Гэрч Б.Адъяа Мэдүүлэг өгөхдөө М.М та хоёртой уулзаагүй гэж Мэдүүлсэн байсан. Таны ярьж байгаа үнэн үү гэж асуухад бид 3 уулзаж өдөр нь 1 шил. Орой нь 1 шилийг 2 шил архи уусан нь үнэн шүү дээ. Надад өөр нэМж ярих зүйлалга ярьсан зүйл бүгд үнэн ба би ёстой худал яриагүй. Энэ хэрэг болоод удаж байгаа учир зариМ зүйлсийг дутуу ярьсан байж Магадгүй...” гэсэн Мэдүүлэг болон шүүгдэгчийн Мэдүүлэг, гэр нарын Мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журМын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох бариМтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох бариМт нь энэ хэрэгт хаМааралтай, хуульд заасан журМаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Прокуророос шүүгдэгч С.Лхагвадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэМт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

ИйМд шүүгдэгч М.Мыг хохирогчийг жирэМсэн болохыг Мэдсээр байж алсан гэМт хэрэг үйлдсэн гэМ буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.ТөМөрбаатар нь гэМт хэргийн улМаас учирсан гэМ хорын хохирлын талаарх нотлох бариМтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэМ буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журМын дагуу иргэний журМаар жич нэхэМжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүх шүүгдэгч М.Мд ял шийтгэл оногдуулахдаа гэМт хэргийн нийгМийн аюулын шинж чанар, гэМт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэМт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, ял хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, хохирогчийг жирэМсэн гэдгийг Мэдсээр байж алсан гэМт хэрэгт хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Прокуророос хэрэгт эд Мөрийн бариМтаар хураагдан ирсэн зүйлгүй гэж яллах дүгнэлтийн хавсралттад бичсэн боловч хэрэгт эд Мөрийн бариМтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди-г хэрэгт хавсаргав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М.М хохирогчийг жирэМсэн болохыг Мэдсээр байж алсан гэМт хэрэг үйлдсэн гэМ буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар М.Мд 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар М.Мд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мын урьд цагдан хоригдсон нийт 342 /гурван зуун дөчин хоёр/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

5. Хэрэгт эд Мөрийн бариМтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, уг хэрэгт битүүМжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.М нь хохирол төлбөр төлөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.ТөМөрбаатар нь гэМт хэргийн улМаас учирсан гэМ хорын хохирлын талаарх нотлох бариМтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журМаар гэМ буруутай этгээдээс жич нэхэМжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өМгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гоМдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гоМдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэМжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР

 

  •                                            Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

  •