Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 00552

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2017/00552

Улаанбаатар хот

       

                                 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 тоотод оршин суух, Төрийн банк ХХК/ РД:5341469/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаа 14-103 тоотод оршин суух, Энхбаярын Оюунтуяа /РД:ЧР81062603/,

 

Хамтран хариуцагч: Сэлэнгэ аймаг, Баруун бүрэн сум, 03 дугаар баг оршин суух, Энхбаярын Оюунгэрэл /РД:ЧР86072608/ нарт холбогдох, 

 

Зээлийн гэрээний үүрэгт 5.169.679 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтэндээ: Хариуцагч Э.Оюунтуяа, Э.Оюунгэрэл нараас зээлийн гэрээний үүрэгт 5.169.679 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Э.Оюунтуяа, Э.Оюунгэрэл нарт зээлийн гэрээний үүрэгт 5.169.679  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Оюунтуяа, Э.Оюунгэрэл нар нь  нэхэмжлэлийн шаардлага болох 5.169.679 төгрөгийг Төрийн банкинд бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

                                                                                     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Э.Оюунтуяа, Э.Оюунгэрэл нар нь нэхэмжлэлийн шаардлагын 5.169.679 төгрөгийг нэхэмжлэгч Төрийн банкинд төлөх тухай хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкниас төлсөн 95.497 төгрөгийн 47.748,5 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 47.748,5 төгрөгийг улсын төсвөөс буцааж, хариуцагч Э.Оюунтуяа, Э.Оюунгэрэл нараас 47.748,5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд тус тус олгосугай.

 

3.Захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.  

 

 

 

 

 

                     ШҮҮГЧ                                           Т.ГАНЧИМЭГ