Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 181/2017/00019/и |
Дугаар | 00535 |
Огноо | 2017-02-14 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 00535
2017 оны 02 сарын 14 өдөр | Дугаар 181/ШШ2017/00535 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 77 дугаар байрны 16 тоот хаягт оршин суух Их мянган овогт Цэцэгмаагийн Солонго /РД:ХК85012700/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 77 дугаар байрны 16 тоот хаягт оршин суух Боржигон овогт Батсүхийн Баясгалан /РД:ХГ85100278/-д холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Солонго, хариуцагч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Ц.Солонго шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Баясгалантай 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэр бүлээ албан ёсоор батлуулан 2012 онд охинтой болсон. Би 2014 онд АНУ-д суралцахаар болсон бөгөөд нөхөр хүүхдээ хамт авч явахаар тохирсон байсан ч Баясгалан ажлаасаа гарахыг хүсээгүй учир би өвөл зуны амралтаараа ирдэг байсан. Бид 2015 оны 7 дугаар сард хадам ээжийн оролцоотой гэр бүлийн маргааны улмаас салж тус тус даа амьдарсан. Цаашид эв зүйгээ олж чадахгүй байсаар нөхөр өөр эмэгтэйдээ хамтран амьдарч тэр эмэгтэй нь жирэмсэн болсон байв.
Бусдын нөлөөний үрээр гэр бүл минь салж хүүхэд минь өнчирч үлдэж байгаа ч цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хуулийн дагуу гэр бүлийн баталгааг салгаж өгнө үү.
Хүүхдийн тэтгэлгийн талаар бид “Энэхүү эвлэрлийн гэрээгээр хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэх бөгөөд Батсүх овогтой Баясгалан нь охин Б.Цээмаад гэр бүл цуцалснаас хойш 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 18 нас хүртэл ажилтай байх хугацаандаа үндсэн цалингийн 15 хувь, хувиараа бизнес хийх хугацаанд тухайн орлогын 15 хувь, орлогогүй/ажилгүй/ байх хугацаанд хүүхдийн 11 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувь, 11-18 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 100 хувь сар бүр хүүхдийн тэтгэмж өгч байхаар тохиролцов.Уг тэтгэмжийг эх Цэцэгмаагийн Солонгод сарын бүрийн 1-ний өдрөөс 5-ны өдрийн хооронд бэлнээр болон дансаар/Ц.Солонгын данс Худалдаа Хөгжлийн банк 452523167/ шилжүүлнэ. Хүүхдийг сургуульд орох үед хамтдаа сургуулийг сонгож, хувийн сургуульд орвол төлбөрийг тэтгэмжийн мөнгөнөөс гадуур харилцан тохиролцон хувааж төлнө.Эцэг Б.Баясгалан тэтгэмжээс гадна шаардлагатай үед болон сайн дураараа хүүхдэдээ бүх зүйлээр тусалж тэжээн тэтгэж байх үүргээ биелүүлнэ” гэж эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Баясгалан шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Бид 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэр бүлээ албан ёсоор батлуулан 2012 онд охинтой болсон. Хамтын амьдралын явцад бие биенээ үл ойлголцох, үл хүндэтгэх, тэвчээр зэргээс шалтгаалан гэр бүл цуцлах үндэслэл болсон. Би хэдийгээр өөр хүнтэй хамтран амьдарч байгаа ч өөрийн охиноо тэжээн тэтгэх үүрэг надаа хэвээр байгаа. Бид хүүхдийн тэтгэлэгийн асуудлаар “Энэхүү эвлэрлийн гэрээгээр хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэх бөгөөд Батсүх овогтой Баясгалан нь охин Б.Цээмаад гэр бүл цуцалснаас хойш 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 18 нас хүртэл ажилтай байх хугацаандаа үндсэн цалингийн 15 хувь, хувиараа бизнес хийх хугацаанд тухайн орлогын 15 хувь, орлогогүй/ажилгүй/ байх хугацаанд хүүхдийн 11 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувь, 11-18 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 100 хувь сар бүр хүүхдийн тэтгэмж өгч байхаар тохиролцов.Уг тэтгэмжийг эх Цэцэгмаагийн Солонгод сарын бүрийн 1-ний өдрөөс 5-ны өдрийн хооронд бэлнээр болон дансаар/Ц.Солонгын данс Худалдаа Хөгжлийн банк 452523167/ шилжүүлнэ. Хүүхдийг сургуульд орох үед хамтдаа сургуулийг сонгож, хувийн сургуульд орвол төлбөрийг тэтгэмжийн мөнгөнөөс гадуур харилцан тохиролцон хувааж төлнө.Эцэг Б.Баясгалан тэтгэмжээс гадна шаардлагатай үед болон сайн дураараа хүүхдэдээ бүх зүйлээр тусалж тэжээн тэтгэж байх үүргээ биелүүлнэ” гэж харилцан тохиролцсон тул эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Ц.Солонго хариуцагч Б.Баясгаланд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Гэрлэгчид 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж, тэдний дундаас 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдөр охин Б.Цээмааг төрүүлэн эцэг эхийн үүргийг гүйцэтгэн хамтран амьдарч байсан болох нь тэдний шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Г-538 дугаартай гэрлэгчдийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний Г-1953 дугаартай нотариатаар батлуулсан гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид хамтын амьдралын хугацаанд таарамжгүй харьцаатай, 2015 оноос хойш тусдаа амьдарсан, цаашид эвлэрэх боломжгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж дүгнэн тэдний гэрлэлтийг цуцлав.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар тохиролцоогүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар охин Б.Цээмааг эх Ц.Солонгын асрамжид үлдээж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлйин 14.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээнд “хувиараа бизнес хийх хугацаанд тухайн орлогын 15 хувь” гэж тохиролцсон нь хариуцагчийг бизнес хийх үеийн орлогыг тодорхойлох, гүйцэтгэх хуудас бичигдэх боломжгүй, баййх тул “Энэхүү эвлэрлийн гэрээгээр хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэх бөгөөд Батсүх овогтой Баясгалан нь охин Б.Цээмаад гэр бүл цуцалснаас хойш 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 18 нас хүртэл ажилтай байх хугацаандаа үндсэн цалингийн 15 хувь, орлогогүй /ажилгүй/ байх хугацаанд хүүхдийн 11 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувь, 11-18 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 100 хувь сар бүр хүүхдийн тэтгэмж өгч байхаар тохиролцов.Уг тэтгэмжийг эх Цэцэгмаагийн Солонгод сарын бүрийн 1-ний өдрөөс 5-ны өдрийн хооронд бэлнээр болон дансаар/Ц.Солонгын данс Худалдаа Хөгжлийн банк 452523167/ шилжүүлнэ. Хүүхдийг сургуульд орох үед хамтдаа сургуулийг сонгож, хувийн сургуульд орвол төлбөрийг тэтгэмжийн мөнгөнөөс гадуур харилцан тохиролцон хувааж төлнө.Эцэг Б.Баясгалан тэтгэмжээс гадна шаардлагатай үед болон сайн дураараа хүүхдэдээ бүх зүйлээр тусалж тэжээн тэтгэж байх үүргээ биелүүлнэ” гэж эвлэрлийн гэрээг баталгаажуулах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг хуульд заасан үүрэгтэйг зохигчдод анхааруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан хэлбэрийн шаардлага хангасан гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Их мянган овогт Цэцэгмаагийн Солонго /РД: ХК85012700/, Боржигон овогт Батсүхийн Баясгалан /РД:ХГ85100278/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдөр охин Б.Цээмааг эх Ц.Солонгын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийн талаар зохигчид “Энэхүү эвлэрлийн гэрээгээр хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэх бөгөөд Батсүх овогтой Баясгалан нь охин Б.Цээмаад гэр бүл цуцалснаас хойш 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 18 нас хүртэл ажилтай байх хугацаандаа үндсэн цалингийн 15 хувь, орлогогүй /ажилгүй/ байх хугацаанд хүүхдийн 11 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувь, 11-18 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 100 хувь сар бүр хүүхдийн тэтгэмж өгч байхаар тохиролцов.Уг тэтгэмжийг эх Цэцэгмаагийн Солонгод сарын бүрийн 1-ний өдрөөс 5-ны өдрийн хооронд бэлнээр болон дансаар/Ц.Солонгын данс Худалдаа Хөгжлийн банк 452523167/ шилжүүлнэ. Хүүхдийг сургуульд орох үед хамтдаа сургуулийг сонгож, хувийн сургуульд орвол төлбөрийг тэтгэмжийн мөнгөнөөс гадуур харилцан тохиролцон хувааж төлнө.Эцэг Б.Баясгалан тэтгэмжээс гадна шаардлагатай үед болон сайн дураараа хүүхдэдээ бүх зүйлээр тусалж тэжээн тэтгэж байх үүргээ биелүүлнэ” гэж харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталгаажуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баясгалангаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5.Зохигчид гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамжийн талаарх шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ