Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 1574

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч П.Мөнхтуяа,

шүүгдэгч Х.Ч, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд, Н.Батцэнгэл,

шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Х.Чт, Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ч.Гт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011 00336 0119 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Х.Ч, 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40 мянгатын 21-24 тоотод оршин суух хаягтай, урьд 2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, /

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ч.Г, 1992 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дарха-Уул аймаг, Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 47-0 тоотод оршин суух хаягтай, урьд 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2010 онп Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгуүлсэн, хэрэг хариуцах чадвартай, /

Шүүгдэгч Х.Ч нь Ч.Гтай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 66-46 тоотод оршин суух иргэн Д.Майцэцэгийн фэйсбүүк хаягт "Tamgalagch Tamgalagch" гэсэн цахим хаягнаас түүний 2 ширхэг нүцгэн зургийг илгээж "чиний 12 ширхэг зураг надад байна тэр зургуудыг чинь хамгийн эхлээд гэр бүл рүү чинь, дараа нь олон нийтийн сүлжээнд тавина, 1 ширхэг зургийг 10 сая төгрөгөөр үнэлнэ" гэж эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримтыг тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг,

Шүүгдэгч Ч.Г нь Х.Чтай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 66-46 тоотод оршин суух иргэн Д.Майцэцэгийн фэйсбүүк хаягт "Tamgalagch Tamgalagch" гэсэн цахим хаягнаас түүний 2 ширхэг нүцгэн зургийг илгээж "чиний 12 ширхэг зураг надад байна тэр зургуудыг чинь хамгийн эхлээд гэр бүл рүү чинь, дараа нь олон нийтийн сүлжээнд тавина, 1 ширхэг зургийг 10 сая төгрөгөөр үнэлнэ" гэж эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримтыг тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг,

Мөн өөрийн олж авсан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууц болох иргэн Д.Майцэцэгийн 6 ширхэг нүцгэн зургийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр бусдад задруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Х.Ч нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”Ч.Г гэдэг залуутай танилцаад удаж байна. Энэ залуу манай гэрт амьдрахаар болсон. Манайд ирээд надад анх хэлэхдээ “ахаа энэ Майцэцэг гэдэг сэтгүүлч чинь энэ шүү дээ” гэж хэлж байсан. Тэгээд байж байгаад Ч.Г нэг өдөр “ахаа нэг хүн рүү утсаар яриад өгөөч” гээд тухайн үед “Майцэцэгтэй яриад манай аав ээж, ахын зургийн цомог Майцэцэгт байдаг тэрийг авах гэсэн чинь Майцэцэг тэр хогоор яах гээд байгаа юм. Ураад шатаасан” гэж байна гээд надаар Майцэцэгтэй яриулсан. Тэгээд мессенжерт юм бичиж байсан. Би уншиж бичиж чадахгүй. Тухайн үед би Гыг залуу хүүхэд байна гэж бодоод ах нь энэ хэргийг даая гэж хэлж байсан. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар надаас мэдүүлэг аваад дараа нь өмгөөлөгчтэй хамт авсан. Өөр зүйл болоогүй. Яллах дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна” гэв.

Шүүгдэгч Ч.Г нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Майцэцэгтэй 2015 оны 7 дугаар сарын 8-9 шилжих шөнө Хонг Конг  улсад буудалд анх танилцсан. Тэрнээс хойш Хонг Конг улсад надтай хамт 11 хоног амьдарч байсан. Тухайн үед аяллаар ирээд 15 хоноод явсан. Хятад улсын Шинжинь ээс утасны сэлбэг оруулж ирдэг байсан. Майцэцэгийг явснаас хойш байнга холбоотой байж байхад Майцэцэг нь би ганцаардаад байна. Надад хань ижил хэрэгтэй байна гэж шалсаар байгаад 2015 оны 10 дугаар сарын 30 өдөр би Хонг Конг улсаас ирэхэд намайг Майцэцэг тосож аваад Баянзүрх дүүргийн 63 дугаар байрны 63 тоот өөрийнхөө 1 өрөө байрт дагуулж явсан. Тэрнээс хойш хамт амьдарч байхад 2016 оны 01 дүгээр сарын 03-наас хойш UBS телевизэд намайг оруулаад хамт ажилласан. 2016 оны 04 дүгээр сараас эхлээд NBS телевизэд Майцэцэгтэй хамт би зураглаачаар Майцэцэг сэтгүүлчээр ажилласан. Тэгээд Майцэцэг хоёулаа сонгуулиар мөнгө хийж байгаад гадаад явъя гэсэн санаачлагаар хамт амьдарч байгаад 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Япон улс руу хамт аяллын визээр явсан. 2016 оны 09 дүгээр сарын 09 өдөр “Кориа айр”-р Инчеон руу Майцэцэг яваад би Япон улсад ажиллаж үлдсэн. Нууц зураг гэдгийг би анх 2015 оны 07 дугаар сарын 08-наас танилцсанаас хойших бүх зурагнууд мессенжер чатанд байдаг. Би Майцэцэгийг дарамтлах гээд ганц нүцгэн зургийг нь авч үлдсэн зүйл байхгүй. Би тухайн үед Япон улсад үлдээд ажилладаг. Майцэцэг Солонгос улсад ажиллаж байхдаа над руу “миний хайраа би чам руу зургаа явуулж байхад чи зургаа явуулаач” гэж тийм зургаа явуулдаг байсан. Би бас өөрийнхөө нүцгэн зураг болон бэлэг эрхтэнийхээ зургийг явуулдаг байсан. Би тэр хүнийг дарамтлаж шахсан зүйл байхгүй. Би мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар хэлж байсан. 2015 оны 07 дугаар сарын 08-наас 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хүртэл бид хоёр чаталсан чат ганцхан Майцэцэгийн зураг биш миний ч хувийн зурагнууд зэрэг нийт 1000 гаруй зурагнууд байгаа. Би яагаад устгаагүй вэ гэхээр хамгийн анхны амьдрал буюу нэг гэрт эмэгтэй хүнтэй байсан болохоор хааяа харж сонирхох журмаар устгаагүй юм. Тэрнээс биш би дарамтлах зорилгоор үлдээгээгүй. 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Япон улс руу явчхаад 2019 оны 6 дугаар сарын 19-нд Япон улсаас буцаж ирээд 2019 оны 07 дугаар сард Турк улс руу би явсан. 2019 оны 11 дүгээр сарын дундуур би Монгол улсад буцаж ирээд Дархан хотод гэртээ очсон чинь манай төрсөн ах, авга ах, эгч нар “талийгаач ээж, аав, ах нарын зургийг яасан бэ удахгүй ургийн баяр болно. Тэнд эцэг, эхийн зургийг оруулна” гээд манай ах надад хэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би Майцэцэг рүү дугаараа нууцлаад өөрөө залгаад “би Ч.Гын ах нь байна. Чи Ч.Гыг таних уу” гэхэд “би тийм хүн танихгүй” гэж хэлэхээр нь “Ч.Г гэдэг залуу өөртэй чинь хамт амьдарч байсан. Би ах нь байна. Өөрөөс чинь илүү дутуу зүйл шаардах гэсэнгүй зургын цомог авах гэсэн юм. Тэр дотор чухал хүмүүсийн зураг байгаа. Ургийн баяр удахгүй болох гээд эцэг, эхийнх нь ганц байгаа зураг байгаа юм аа” гэж би өөрөө ярьсан. Тэгэхэд “би тийм хүн танихгүй. Тэгээд ч би шатаасан” гэж хэлсэн. Би өөрөө тэр мэдээг сонсоод тухайн үед жоохон гутраад 2020 оны 01 дүгээр сарын ихээр хотод ажлын шугамаар Х.Ч ахынд ирсэн. Х.Ч ахтай анх 2015 оны ихээр Шинжинь, Хонг Конгд танилцаад бие биенээ сайн мэднэ. Хотод дүүгийн гэрт байж байхад Х.Ч ах манайд хамт байж болно гээд цуг хамт байсан. Тэгээд санаандгүй нэг өдөр 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр утсаа оролдоод байж байхад манай ахаас зургаа яасан бэ гэхээр нь гэнэт Майцэцэг рүү би мессеж бичсэн. Х.Ч ах бичиг үсэг мэдэхгүй болохоор би утсыг нь ашигладаг байсан гэж хэлж болно. Tamlagch Tamlagch фэйсбүүкийг би өөрөө нээсэн. Талийгаач эцэг, эхийн ганц байсан зураг болохоор би шаралхаад, айлгах зорилготой тэр хүн рүү би юм бичсэн. Тэрнээс биш анх утсаар залгаад мөнгө өг гэж ярьсан гэж байсан. Энэ бол тэр чигтээ худлаа зүйл юм. 88454525 гэдэг дугаарыг 100 айлын тэнд явж байгаад худалдаж аваад Х.Ч ахын утсанд хийгээд “та ахаа ингээд яриад өгөөч” гэхэд Х.Ч ах “ямар учиртай юм бэ, Яасан бэ” гэхээр нь би “манай талийгаач аав, ээжийн зурагнууд альбумд байдаг юм аа, жоохон айлгаж байгаад авъя” гээд чанга яригч дээр нь тавиад яриулсан. Тэгэхэд анх яриулж байхад “юун хүн бэ” гэхээр нь “өөртэй чинь танилцах гэсэн юм. Өөрөө Майцэцэг мөн биз дээ” гэсэн чинь “мөн” гэж хэлсэн. Тэгээд “тэгээд юу байна” гэсэн чинь “хэн юм бэ би танихгүй хүнтэй ярихгүй” гэсэн. Тэгэхээр нь би Х.Ч ахыг зүгээр “Фэйсбүүкээ шалга” гэж хэлчих гээд утсаа тасалсан. Фэйсбүүкээр 1-2 зураг явуулаад “юу байна. Яах вэ” гэдэг талаар бичсэн. Майцэцэг нь зургаа устгасан байсан. Дахиад Х.Ч ахаас шалсаар байгаад дахиад яриулсан. Тэгсэн Майцэцэг нь “юун хүн бэ. Та нарт хэдэн төгрөг хэрэгтэй байгаа юм бэ” гэж өөрөө мөнгөн дүнг дуудаж байсан. Тэгэхээр нь би Х.Ч ахыг “наад утсаа тасал, мөнгө яриад байгаа бол яриад яах юм бэ” гэж хэлээд утсыг нь таслуулсан. Тэгээд би дандаа харьцаж байсан. Мессенжерийг нь шалгах юм бол өөрөө түрүүлээд мөнгө ярьсан. Би тэр хүний сэтгэл зүй болон амьдралыг нь мэдэж байсан. Би зүгээр зургын цомог шатаасанд шаралхаад бичсэн. 10.000.000 төгрөг гэдэг нь тухайн үед хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ гэхээр нь би толгойд орж ирснээр л бичсэн. Тэр нь 10.000.000 төгрөг болсон. Худалдаж авах хүн байна гэдэг зүйлийг би айлгах зорилгоор бичсэн. Тэрнээс биш би өөр хүнд үзүүлээгүй. Доржзэндэн гэрч гэж байгаа хүн шалдан зураг харсан гээд байхын 2020 оны 01 дүгээр сард Х.Чулуунбааатар ахын гэрт очиход Доржзэндэн гэдэг хүн байсан. Доржзэндэн гэдэг хүнийг тухайн үед “гарч дэлгүүр ороод ир манай дүү Дарханаас ирсэн байна” гээд гарсан хойно нь Х.Ч ах бид хоёр юм ярьж сууж байгаад Х.Ч ах “Майцэцэг гэдэг хүн юун хүн билээ. Чи яаалаа” гэхээр нь би “Мурат гэдэг Улсын их хурлын гишүүнтэй хамт асуудал үүсгэсэн хүн” гэж хэлсэн. Би энэ хүмүүст нүцгэн зураг үзүүлээгүй. Би мессенжер чатанд байсан “May Flower” гэдэг фэйсбүүк хаягт байсан зургийг үзүүлсэн. Тэр үед Доржзэндэн гэдэг хүн хараагүй. Анх мэдүүлэг өгөхөд мөрдөгч болон Баянзүрх дүүргийн мөрдөгч Нандин-Эрдэнэ гэдэг хүнд зөндөө хэлж байсан. Чингэлтэй дүүрэгт анх мэдүүлэг өгч байхад Чингэлтэй дүүргийн мөрдөгч болон тусгай газрын хүмүүс өөрсдөө хоорондоо дамжуулж үзэж байсан. Мөн “чи ингэж мэдүүлэг өг” гээд буу тулгаж байсан. Мөн танай Х.Ч чинь хэргийг даасан юм чинь чи ингэж мэдүүлэг өг гэж хэлж байсан. Баянзүрх дүүргийн Нандин-Эрдэнэ гэдэг хүнд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас намайг ингэж мэдүүлэг авч байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлиийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж прокурорт анх хэлэхэд прокурорт хэлж байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх зүйлийг би яагаад зөвшөөрсөн бэ гэхээр Нандин-Эрдэнэ гэдэг мөрдөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийг хүлээн зөвшөөрчих Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх зүйл ангийг прокурор Мөнхтуяа бид хоёр чамд ямар хамааралгүй юм байна гээд бид хоёр яллах дүгнэлт үйлдээд гарын үсэг зурсны дараа прокурор тэрийг нь аваад хаяна гэдэг зүйл яриад надаар гарын үсэг зуруулж байсан. Би яллах дүгнэлт гардуулаад хавтаст хэргийн материалтай танилцаж байхад би өөртэй нь зөндөө хэлж байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх зүйл ангийг хасна. Бид хоёр хоорондоо ярилцсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх ангиар явна чамд хамаагүй гэж хэлж байсан. Х.Ч ах яагаад ийм мэдүүлэг өгсөн гэдгээ тухайн үед ахын дүү залуу хүн байна. Гадаад дотоод руу их явдаг залуу хүний ирээдүй байна. Ийм жижиг зүйл биш юм чинь ах нь энэ хэргийг авъя гэж хэлж байсан. Тухайн үед би Швед улс руу явах ажилтай байгаад Турк улс руу яваад ажил бүтээгүй болохоор 11 дүгээр сарын дундуур буцаж ирсэн. Тэгээд ийм хэрэгт ороод Х.Ч ах энэ хэргийг өөртөө авсан. Намайг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст 3-4 давхарт ээлжилж гаргаж ирээд буу тулгаад “боовоо гарга, чи яадаг хулгайч юм. Чи хүн дарамталдаг юм уу” гэж дарамталсан. Тухайн үед би Нандин-Эрдэнэ гэдэг ахмадад хэлэхэд Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйл анги байхгүй болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 гэдэг зүйл анги байгаа. Х.Ч ах чинь хэргийг хүлээн зөвшөөрсөн. Чи энэ хэрэгт хамаагүй юм чинь төртэй тэрсэлдээд яах вэ” гэж хэлж байсан. Би Майцэцэгийн нүцгэн зургийг хэнд ч тараагаагүй. Tamlagch Tamlagch гэдэг фэйсбүүкийг нээчхээд шууд тэр хаяг руу явуулчих юм бол Майцэцэг гэдэг хүн интернет сошиал их судалдаг учраас мэдчих байх гэж бодоод би Х.Ч ахын Чука Чука гэдэг хаяг руу нь явуулаад тэндээс нь би “app store”-оос “save photos” гэдэг “app” татаад хадгалж байгаад Tamlagch Tamlagch гэдэг фэйсбүүкээс явуулсан. Tamlagch Tamlagch гэдэг фэйсбүүк хаягийг шалгах юм бол нээгээд удаагүй байгаа. Гэрч нарын мэдүүлгийг би анхнаасаа эсэргүүцэж байсан. Хохирогчийн зургуудыг үзсэн гэвэл Чингэлтэй дүүргийн тусгайгийн хүмүүс ч үзсэн би хараад танина. Тухайн үед над руу буу тулгаад намайг өшиглөж байсан хүмүүсийг мэднэ. Хохирогчийн өмгөөлөгч гэдэг хүн энэ бүгдийг мэдэхгүй байх. Хохирогчийн бүх мэдүүлгийг уншсан. Хавтаст хэргийн материалтай тааруулж мэдүүлэг өгсөн байх. Тэр хүн над руу өөрөө тэр зургуудыг явуулж байсан гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: Миний үйлчлүүлэгч Д.Майцэцэг нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаагаа бичгээр мэдэгдэж байна. Тэрээр энэ хэргийн улмаас сэтгэл санаа тайван бус, айдастай байгаа бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Өөрийн өмгөөлөгчөөрөө дамжуулж эрхээ хэрэгжүүлэх болно. Миний сэтгэл санааны хохирлыг юугаар ч нөхөж барагдуулах боломжгүй гэдэг нь ойлгожмтой. Иймд Х.Ч, Ч.Г нарт хуулийн хамгийн боломжтой хүнд ялыг оноож өгнө үү гэж шүүхэд хүсэлт гаргасан тул шүүх хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

Хохирогч Д.Майцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр над руу 88544524 гэсэн дугаараас анх залгаад Майцэцэг үү гэж хэлсэн. Өөрт чинь зураг явуулъя тэр зургаа харчих гэж хэлээд утсаа тасалсан юм. Тэгээд би эхлээд фэйсбүүкээр зураг хайсан боловч олдоогүй юм. Дараа нь удаагүй дахин залгаад үургаа үзэв үү гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр хүн өөрийн чинь зурагнууд надад байна, нийт 12 ширхэг зураг байна гэж хэлсэн. Тэгээд нуугдсан байсан найз биш хэсэг рүү орж харсан чинь "Tamlagch Tamlagch" гэх хаягнаас миний 2 ширхэг нүцгэн зураг ирчихсэн байсан. Тэгээд тэр хүн дахин залгаад үзэв үү гэсэн. Тэгэхээр нь би ямар учиртай хүн бэ хаанаас энэ зурагнуудыг авсан юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр хамаагүй өөрийн чинь зургийг худалдаж авъя гэсэн хүн зөндөө байна. Харин өөрт чинь түрүүлж мэдэгдээд, одоо яах у угэж хэлээд ярьж байгаад утсаа салгасан. Би эргэж залгаад найз Оюумаагаа дуудаад энэ талаар гар утсан дээрээ бичихийг хүссэн юм. Тэгээд би тэр хүн рүү залгаад тэр зурагнууд хаанаас авсан талаар асуухад надаар даажигнасан байдалтай байсан. Энэ зурагнуудыг чинь хүмүүст үзүүлсэн чинь худалдаж авъя гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи яах гээд байгаа юм бэ ямар санаатай байна вэ гэж хэлсэн чинь маргааш холбогдохоор болоод утсаа тасалсан. 2020.02.02-ны өдөр би ЧД-ийн цагдаагийн газарт хандаад болсон асуудлын талаар мэдэгдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаад явахад миний гар утсан дээр 88455424 гэсэн дугаараас чи яахаар болсон бэ гэж мессеж ирсэн. Тэгээд чи яах гээд байгаа юм бэ гэж хэлэхэд тэр хүн надад чиний 13 ширхэг зураг байна, тус бүрийг нь 10.000.000 төгрөгөөр үнэлж байна. Чи надад 130.000.000 төгрөг өгвөл яахав задруулахгүй талаараа хэлсэн. Тэгээд надад имй их мөнгө байхгүй, намайг яагаад ингэж байгаа юм бэ би төрөөд удаагүй, надад ийм их хэмжээний мөнгө олдохгүй гэхэд тэгвэл би өөр хүнд хандлаа гэсэн мессеж ирсэн. Мэдээллийг чинь авъя гэж хэлсэн хүн байна гэж хэлсэн. Хэрвээ бүтэхгүй бол эхний ээлжинд гэр бүлд чинь явуулна, дараа нь олон нийтэд дэлгэнэ, тэгээд чиний амьдрал сүйрнэ гэж мессеж илгээсэн. Тэгэхээр нь би яах мэдэхгүй надад 7 хоногийн хугацаа өгөөч гэж хэлсэн чинь зөвшөөрсөн. Гэхдээ өдрийн хүү нь 5.000.000 төгрөг гэж хэлсэн. Би эхлээд гар утсаа 2015 онд алдчихсан юм болов уу гэж бодсон чинь тэр утсан дээр авагдаагүй байхыг нь мэдсэн. Тэгээд Гтай 6 сарын хугацаанд харилцаатай байх үедээ тэр миний итгэл үнэмшил дээр тулгуурлаж миний зурагнуудыг өөр рүүгээ явуулдаг байсан. Тэгээд тэр ирж байгаа зурагнуудыг харахаар Гтай харилцаатай байх үеийн зураг байхыг нь мэдсэн. Түүнээс өөр байдлаар алдах ямар ч боломж байхгүй. Өмнө өгсөн мэдүүлэгтээ гар утсаа алдаад тэрний улмаас зурагнуудаа алдсан байх гэж мэдүүлсэн. Дараа нь бодсон чинь тийм биш болохыг нь мэдсэн. Надаас өөр зүйл шаардаагүй, эхлээд би айгаад блоклочихсон чинь над руу залгаад блокоо гарга гэж хэлсэн. Тэгээд би блокийг нь гаргачихсан чинь над руу нэмж зураг явуулсан. Би энэ асуудлаас болоод бие сэтгэлийн дарамтанд орсон, их айдастай түгшүүртэй байна. Эдгээр өдрүүдэд миний амьдрал үнэхээр айдас түгшүүртэй, заналхийлэл дунд өнгөрсөн. Уг нүүр царай төрх харагдахгүй 8 ширхэг миний зургууд мөн байна. Тамлагч Тамлагч гэсэн хаягнаас эхлээд 2 ширхэг миний зураг, түүний дараа 11 ширхэг зураг надад ирсэн. Г нь миний итгэл үнэмшил дээр суурилж миний зургийг 5 жил хадгалаад, намайг дарамталж хэзээ нэгэн цагт мөнгө авна гэсэн бодолтой байсан гэж бодож байна..." гэх мэдүүлэг /1хх-ийн 8-12, 209-210/,

Гэрч Д.Доржзэндэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  "...миний мэдэж байгаагаар 5-6 хоногийн өмнө буюу 2020 оны 01 дүгээр сарын 25-наас хойш байхаа Ч ахын гэрт хааяадаа ирдэг байсан Г гэх залуу ирээд “өөрийнхөө гар утсыг оролдож байгаад Ч ахад энэ нөгөө сэтгүүлч эмэгтэй ш дээ гээд нэг эмэгтэй хүний бүтэн биеийн шалдан зургийг харуулаад, энэ хүүхэнтэй Япон улсад хамт амьдардаг байсан, яагаа вэ Мурат гишүүнийг байхгүй болгодог нөгөө Майцэцэг сэтгүүлийн зураг гэж хэлсэн ба иймэрхүү яриа болоод өнгөрсөн. Үүнээс хойш би 2 хоног гадуур явж байгаад өчигдөр Ч ахынд очсон чинь Ч ах “нөгөө шалдан сэтгүүлч Майцэцэгийн фэйсбүүкийг олоод мессеж чат бичсэн, тэгэхээр нь би “юу гэж байна” гэхэд Ч ах латинаар байхаа “энэ зургийг чинь олон нийтэд цацна гэсэн утгатай зүйл бичсэн байсан ба харин тэр эмэгтэй нь “чи битгий тэг л дээ нялх нойтон хүүхэдтэй, нөхөр мэдвэл амьдрал сүйрнэ” гэсэн утгатай зүйл бичсэн байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 15-16/,

Гэрч Н.Энхтүвшин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2020 оны 01 дүгээр сарын дундуур Санчир гэх найзтайгаа уулзсан. Тэгсэн чинь Санчирын таньдаг хүн гээд Чука гэх хүн өөрийн барьж байсан Айфон загварын гар утсыг өгөөд ломбарданд 1.200.000 төгрөгөөр тавьсан. Тэгсэн Чука гэх хүн барих утас  байхгүй гэсэн Санчир намайг чи гар утсаа 2 хоног бариулчих гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө Чука гэх хүнд Sky загварын гар утсыг өгсөн. Тэгээд би Чукагаас гар утсаа 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр авсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 20/,

Гэрч Д.Майцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгэхээр нь би, чи надад хугацаа олгоочээ би бодох хэрэгтэй байна гэж хэлэхэд удаан хүлээж чадахгүй шүү хэд хоногийн хугацаа шаардаад байгаа юм гэж асуусан. Тэгэхээр нь би ядаж л 7 хоног гэж хэлсэн. Тэгвэл тэр 7 хоногийн хүү нь 5.000.000 төгрөгөөр бодно гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ их мөнгийг яаж олох оо мэдэхгүй байсан гэж хэлэхэд тэр хүн олохгүй бол чиний зургийг дэлгэнэ өөрөө л шийд гэж хэлсэн. Орой яах аа шийдээд мессеж бичээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би  орой үдэш юм бичиж чадахгүй, манай нөхөр хамт байна гэж хэлсэн. Тэгсэн тэр хүн 00-ын өрөөндөө ороод шийдвэрээ бич би хариу бичихгүй гэсэн. Тэгэхээр нь би чи над руу битгий юм бичээрэй би өөрөө эхэлж бичнэ гэж хэлээд мессеж бичсэн. Би 2016 онд  Г гэх хүнтэй уулздаг байсан. 3-4 сарын хугацаанд холбоотой байсан. Надад чатаар ирсэн зурагнууд тэр үеийн зураг байсан. 2019 оны 12 дугаар сарын сүүлээр үл таних дугаараас нэг эрэгтэй хүн залгаад Гын зургууд чамд байгаа юу гэж асуусан. Тэгэхээр нь би юун зургууд надад зураг байхгүй байсан ч хаясан гэж хэлээд гар утсыг таслаад блок хийсэн. 2016 оны 07 дугаар сард намайг Япон явах гэж байхад Г надад чиний зурагнууд чинь байгаа утсан дээр байсан зургуудийг чинь авсан гэж байсан би Гыг сэжиглэж байсан. Одоо надтай утсаар яриад байгаа хүн бол Г биш, өөр хүн байсан. Самсунг маркийн гар утас байсан чатаар ирсэн зургуудийг тэр гар утсан дээр авсан зураг байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 6-7/,

Гэрч Э.Анужин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 4 хоногийн өмнө Дархан хотоос Улаанбаатар хотод ирсэн. Улаанбаатар хотод ирээд Дорждэнзэн ах руу залгатал Баянмонгол хорооллын хажуу талын Саруул хотхон дээр ирээд хэлээрэй гэж хэлсэн. Би тэнд өөрийн гар цүнхээ тавьчихаад гарч найзуудтайгаа уулзахаар гарсан. Тэгэхэд тэнд Г, Ч, Доржзэндэн нар байсан. Тэгээд өнөөдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн үед очсон. Намайг очиход Доржоо ах хоол хийгээд байж байхаар нь хоол унд идээд, кино үзээд өдөржингөө байсан. Намайг байх хугацаанд Г, Ч, Доржзэндэн нар хаашаа ч гараагүй цуг байсан. Намайг байх хугацаанд тийм зүйл ерөөсөө яриагүй. Намайг байхгүйд ярьсан үгүйг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 14/,

Сэжигтэн Х.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гын фэйсбүүк чатыг үзэж байсан чинь Г, Майцэцэг гэх хзнтэй чаталсан чат байсан. Тэгээд хоорондоо явуулсан зургийг нь үзсэн чинь Майцэцэгийн зураг зөндөө олон байсан, тэр дунд дандаа нүцгэн зурагнууд байсан. Тэгэхээр нь би Майцэцэгийн “May Flower” гэх цахим хаяг руу "Tamlagch Tamlagch" гэсэн цахим хаягнаас Майцэцэгийн 8 ширхэг нүцгэн зургийг явуулсан. Тэгээд Майцэцэгийн 88032270 дугаар руу нь 88454524 дугаараас залгаад зурагнуудаа хармаар байна уу, цахим хаягаар чинь явуулсан гэж хэлсэн. Тэгсэн Майцэцэг наад зурагнуудыг чинь минийх гэж яаж батлах юм бэ гэхэд нь өөрийнх нь нүүр царай бүтэн гарсан зургийг явуулсан. Тэгсэн чамд хэдэн ширхэг зураг байгаа юм бэ гэж асуухад 12 ширхэг зураг байгаа гэж хэлсэн. Би эхлээд зураг явуулсны дараа Майцэцэгтэй яриа нэг ширхэг зургийг 10.000.000 төгрөгөөр үнэлнэ, нийтдээ 12 ширхэг зураг байгаа 120.000.000 төгрөгийг өг гэж хэлсэн. Тэгсэн Майцэцэг надад 7 хоногийн хугацаа өгчих энэ хугацаанд мөнгө олж өгнө гэж хэлсэн. Би Майцэцэг гэх хүнийг айлгая гэж бодсон. Тэгээд Гт байсан нүцгэн зургаар нь сүрдүүлсэн. Майцэцэгийн мөнгө өгөхгүй гэдгийг мэдэж байсан. Хэрэв мөнгө өгөхгүй байсан ч нүцгэн зургийг нь олон нийтийн сүлжээнд тавихгүй байсан. Би Майцэцэгийн утсаар яриад уулзах байх гэж бодсон. Тэгсэн тэр талаар яриагүй. Надад Майцэцэгт мэдэглэлгүйгээр өөрийнх нь нүцгэн зургуудийг олон нийтийн сүлжээнд цацах хангалттай хугацаа байсан. Майцэцэгийг айлгаж байгаад зургийг нь устгая гэж бодож байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 87-89/,

Яллагдагч Х.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...88454524 дугаарын утаснаас залгаад “Чи мессенжир рүүгээ ороод зурагнуудаа хардаа” гэж хэлсэн. Тэгээд би утсаа тасалсны дараа над руу эргэж холбогдоод чи ямар учирай хүн юм бэ би гэр бүлтэй ш дээ, чи наадахаараа яахав дээ би чамд мөнгө өгөөд наад зурагнуудаа авчихъя.гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу ч бодолгүй нэг зургаа 10.000.000 төгрөгөөр үнэлээд надад 120.000.000 төгрөг өгөөд авбал ав гэж хэлсэн. Тэгтэл Майцэцэг надад хэд хоногийн хугацаа өгөөч гэж  хэлээд таг болсон. Би жаахан тоглох санаатай л Майцэцэгтэй холбогдсон юм, түүнээс мөнгө авах гэж айлган сүрдүүлсэн юм байхгүй, би угаасаа цацахгүй байсан, цацах байсан бол аль хэдий нь цацчих байсан. ...2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэж санаж байна. 88455424 дугаарыг хийж гэр болох Баянзүрх дүүргийн Саруул хотхонд байх гэрээсээ хохирогчийн гар утас руу холбогдсон. Хаин зурагнуудыг өөрийн "Tamlagch Tamlagch" гэх хаягнаас явуулсан ба өөрийн өмчийн IPHONE Xmax загварын гар утаснаасаа фэйсбүүкт нэвтэрч явуулсан юм. Дахиж утсаар холбогдоогүй, харин мессежээр л залгаж, мессеж бичиж байсан. Мөн фэйсбүүкээр холбогдох үедээ манай гэрийн юнившн интернэтийг ашиглаж явуулж байсан... Би өмгөөлөгч нартайгаа мэдүүлэг өгнө…" гэх мэдүүлэг /1хх-ийн 105-106, 109-110, 210/,

Яллагдагч Ч.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэж санаж байна. 88454524 дугааарыг хийж гэр болох Баянзүрх дүүргийн Саруул хотхонд байх гэрээсээ хохирогчийн гар утас руу холбогдсон. 88454524 дугаарыг манай гэрт хэрэггүй байж байсан цагаан өнгийн гар утсанд хийж байгаад залгасан. Харин зурагнуудыг өөрийн "Tamlagch Tamlagch" гэх хаягнаас явуулсан ба өөрийн өмчийн IPHONE Xmax загварын гар утаснаасаа фэйсбүүкт нэвтэрч явуулсан юм...2020 оны 01 дүгээр сарын эхээр Ч гээд хүнтэй анх танилцсан юм. Тэгээд Ч ахыг гэртээ ганцаараа амьдардаг гэхээр нь хамт амьдрах болсон юм. Тэгээд Ч ахтай ойр зуурын юм ярилцаж байгаад өөрийгөө Японд амьдарч байсан тухайгаа ярьсан юм. Ч ах намайг яаж Япон явсан юм бэ гэхэд нь би Майцэцэг гээд хүүхэнтэй хамт амьдардаг байсан. Тэгээд телевизэд хамт ажиллаж байгаад хамт Япон явсан юм гэж хэлсэн. Тэгтэл Ч ах ямар Майцэцэг вэ сонссон хүүхэн байх чинь ээ гэж хэлэхээр нь би фэйсбүүкийнхээ Майцэцэгийн “May Flower” гэсэн хаягтай харилцсан зурвасуудаа үзүүлсэн. Тэгтэл тэр зурган дотор Майцэцэгийн нүцгэн зурагнууд байсан юм. Тэгтэл Ч ах над руу наад зурагнуудаа явуулчих гэж хэлсэн. Тэгээд намайг юм нийж байх хойгуур миний утаснаас өөрийнхөө фэйсбүүк Chuka Chuka гэсэн хаяг руу хэдэн зураг явуулчихсан байсан. Яг хэдэн зураг явуулсныг мэдэхгүй байна. Харин дараа нь шалсаар байгаад надаас үлдсэн 4 нүцгэн зургийг өөрийнхөө фэйсбүүк хаяг руу шилжүүлэн авсан. 88112323 дугаартай, харин цагдаад баригдахын өмнөх өдөр нь 88454524 гээд дугаар ашиглаж байсныг нь мэдсэн юм. Яаж мэдсэн бэ гэхээр Ч ахын гэрт нь нэг сим карт байсан ба энэ ямар учиртай сим карт юм гэхэд үүр нь үүдэнд байгаа гэж хэлсэн...2016 оны 09 дүгээр сарын сүүлээр би Япон улсын Чибо хотод ногооны компанид ажил хийж байхад Д.Майцэцэг Солонгос улсад байхдаа над руу өөрөө нүцгэн зургаа явуулсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 107-108, 117-118, 209/,

Хэрэгт хохирогч Д.Майцэцэгийн зургийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1хх-ийн 21/, Sky загварын гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 34/, хохирогч Д.Майцэцэгийн гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 219-224/, яллагдагч Х.Чын гар утсанд үзлэг хийсэн тэмлэглэл /1хх-ийн 25/, кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ирүүлсэн даалгаврын биелэлт /1хх-ийн 129-130/, яллагдагч Ч.Гын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 225/, яллагдагч Х.Ч, Ч.Г нарын хувийн байдлыг тогтоосн баримтууд болох өмнө ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд /1хх-ийн 246-250, 2хх-ийн 1/,  мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 1/, албан тоот /1хх-ийн 2/, нөхөн илрүүлсэн хэрэг бүртгэлтийн хэргийг шалгуулах тухай /1хх-ийн 3/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 4/, ЧД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /1хх-ийн 5/, цахим хаягт нийтэлсэн нийтлэл /1хх-ийн 30/, фэйсбүүк хаягийг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зураг /1хх-ийн 50/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /1хх-ийн 102-103/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 179/, мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 104, 112/, иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 63, 64/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1хх-ийн 90, 91/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Прокуророос шүүгдэгч нарт 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 66-46 тоотод оршин суух иргэн Д.Майцэцэгийн фэйсбүүк хаягт "Tamgalagch Tamgalagch" гэсэн цахим хаягнаас түүний 2 ширхэг нүцгэн зургийг илгээж "чиний 12 ширхэг зураг надад байна тэр зургуудыг чинь хамгийн эхлээд гэр бүл рүү чинь, дараа нь олон нийтийн сүлжээнд тавина, 1 ширхэг зургийг 10 сая төгрөгөөр үнэлнэ" гэж эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримтыг тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйдэж ирүүлсэн ба хавтаст хэрэгт авагдсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, фэйсбүүк хаягийг гэрэл зургаар бэхжүүлж авсан тэмдэглэл зэргээр фэйсбүүкийн "Tamgalagch Tamgalagch" гэсэн хаяг биш "Tamlagch Tamlagch" гэсэн хаяг байсан болох нь тогтоогдож байх тул шүүх зөвтгөж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Х.Ч нь Ч.Гтай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 66-46 тоотод оршин суух иргэн Д.Майцэцэгийн фэйсбүүк хаягт "Tamlagch Tamlagch" гэсэн цахим хаягнаас түүний 2 ширхэг нүцгэн зургийг илгээж "чиний 12  ширхэг зураг надад байна тэр зургуудыг чинь хамгийн эхлээд гэр бүл рүү чинь, дараа нь олон нийтийн сүлжээнд тавина, 1 ширхэг зургийг 10 сая төгрөгөөр үнэлнэ" гэж эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримтыг тараахаар сүрдүүлсэн болох нь

 Хохирогч Д.Майцэцэгийн: "...2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр над руу 88544524 гэсэн дугаараас анх залгаад Майцэцэг үү гэж хэлсэн. Өөрт чинь зураг явуулъя тэр зургаа харчих гэж хэлээд утсаа тасалсан юм. Тэгээд би эхлээд фэйсбүүкээр зураг хайсан боловч олдоогүй юм. Дараа нь удаагүй дахин залгаад үургаа үзэв үү гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр хүн өөрийн чинь зурагнууд надад байна, нийт 12 ширхэг зураг байна гэж хэлсэн. Тэгээд нуугдсан байсан найз биш хэсэг рүү орж харсан чинь "Tamlagch Tamlagch" гэх хаягнаас миний 2 ширхэг нүцгэн зураг ирчихсэн байсан. Тэгээд тэр хүн дахин залгаад үзэв үү гэсэн. Тэгэхээр нь би ямар учиртай хүн бэ хаанаас энэ зурагнуудыг авсан юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр хамаагүй өөрийн чинь зургийг худалдаж авъя гэсэн хүн зөндөө байна. Харин өөрт чинь түрүүлж мэдэгдээд, одоо яах у угэж хэлээд ярьж байгаад утсаа салгасан...” гэсэн мэдүүлэг,  

хохирогч Д.Майцэцэгийн зургийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Sky загварын гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, хохирогч Д.Майцэцэгийн гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр,

Шүүгдэгч Ч.Г нь Х.Чтай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 66-46 тоотод оршин суух иргэн Д.Майцэцэгийн фэйсбүүк хаягт "Tamgalagch Tamgalagch" гэсэн цахим хаягнаас түүний 2 ширхэг нүцгэн зургийг илгээж "чиний 12 ширхэг зураг надад байна тэр зургуудыг чинь хамгийн эхлээд гэр бүл рүү чинь, дараа нь олон нийтийн сүлжээнд тавина, 1 ширхэг зургийг 10 сая төгрөгөөр үнэлнэ" гэж эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримтыг тараахаар сүрдүүлсэн болох нь,

Мөн өөрийн олж авсан хувь хүний хуулиар хамгаалагдсан нууц болох иргэн Д.Майцэцэгийн 6 ширхэг нүцгэн зургийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр бусдад задруулсан болох нь,

Хохирогч Д.Майцэцэгийн: "...Тэгээд би тэр хүн рүү залгаад тэр зурагнууд хаанаас авсан талаар асуухад надаар даажигнасан байдалтай байсан. Энэ зурагнуудыг чинь хүмүүст үзүүлсэн чинь худалдаж авъя гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи яах гээд байгаа юм бэ ямар санаатай байна вэ гэж хэлсэн чинь маргааш холбогдохоор болоод утсаа тасалсан...

Тэгээд чи яах гээд байгаа юм бэ гэж хэлэхэд тэр хүн надад чиний 13 ширхэг зураг байна, тус бүрийг нь 10.000.000 төгрөгөөр үнэлж байна. Чи надад 130.000.000 төгрөг өгвөл яахав задруулахгүй талаараа хэлсэн. Тэгээд надад имй их мөнгө байхгүй, намайг яагаад ингэж байгаа юм бэ би төрөөд удаагүй, надад ийм их хэмжээний мөнгө олдохгүй гэхэд тэгвэл би өөр хүнд хандлаа гэсэн мессеж ирсэн. Мэдээллийг чинь авъя гэж хэлсэн хүн байна гэж хэлсэн. Хэрвээ бүтэхгүй бол эхний ээлжинд гэр бүлд чинь явуулна, дараа нь олон нийтэд дэлгэнэ, тэгээд чиний амьдрал сүйрнэ гэж мессеж илгээсэн. Тэгэхээр нь би яах мэдэхгүй надад 7 хоногийн хугацаа өгөөч гэж хэлсэн чинь зөвшөөрсөн. ...Тэгээд Гтай 6 сарын хугацаанд харилцаатай байх үедээ тэр миний итгэл үнэмшил дээр тулгуурлаж миний зурагнуудыг өөр рүүгээ явуулдаг байсан. Тэгээд тэр ирж байгаа зурагнуудыг харахаар Гтай харилцаатай байх үеийн зураг байхыг нь мэдсэн. Түүнээс өөр байдлаар алдах ямар ч боломж байхгүй. ...Би энэ асуудлаас болоод бие сэтгэлийн дарамтанд орсон, их айдастай түгшүүртэй байна. Эдгээр өдрүүдэд миний амьдрал үнэхээр айдас түгшүүртэй, заналхийлэл дунд өнгөрсөн. Уг нүүр царай төрх харагдахгүй 8 ширхэг миний зургууд мөн байна. Тамлагч Тамлагч гэсэн хаягнаас эхлээд 2 ширхэг миний зураг, түүний дараа 11 ширхэг зураг надад ирсэн. Г нь миний итгэл үнэмшил дээр суурилж миний зургийг 5 жил хадгалаад, намайг дарамталж хэзээ нэгэн цагт мөнгө авна гэсэн бодолтой байсан гэж бодож байна..." гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Доржзэндэнгийн: "...миний мэдэж байгаагаар 5-6 хоногийн өмнө буюу 2020 оны 01 дүгээр сарын 25-наас хойш байхаа Ч ахын гэрт хааяадаа ирдэг байсан Г гэх залуу ирээд “өөрийнхөө гар утсыг оролдож байгаад Ч ахад энэ нөгөө сэтгүүлч эмэгтэй ш дээ гээд нэг эмэгтэй хүний бүтэн биеийн шалдан зургийг харуулаад, энэ хүүхэнтэй Япон улсад хамт амьдардаг байсан, яагаа вэ Мурат гишүүнийг байхгүй болгодог нөгөө Майцэцэг сэтгүүлийн зураг гэж хэлсэн ба иймэрхүү яриа болоод өнгөрсөн. Үүнээс хойш би 2 хоног гадуур явж байгаад өчигдөр Ч ахынд очсон чинь Ч ах “нөгөө шалдан сэтгүүлч Майцэцэгийн фэйсбүүкийг олоод мессеж чат бичсэн, тэгэхээр нь би “юу гэж байна” гэхэд Ч ах латинаар байхаа “энэ зургийг чинь олон нийтэд цацна гэсэн утгатай зүйл бичсэн байсан ба харин тэр эмэгтэй нь “чи битгий тэг л дээ нялх нойтон хүүхэдтэй, нөхөр мэдвэл амьдрал сүйрнэ” гэсэн утгатай зүйл бичсэн байсан..." гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Х.Чт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ч.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

Мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Х.Чыг бүлэглэн бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардаж бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг,

Шүүгдэгч Ч.Гыг бүлэглэн бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардаж бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг,

-хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Х.Ч, Ч.Г нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Хохирогч Д.Майцэцэгээс гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын  хохирол төлбөр нэхэмжлээгүй ба шүүгдэгч нарыг бусдад хохирол төлбөр төлөөгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Өмгөөлөгч нар нь шүүгдэгч нарыг шүүхээс гэм буруутайд тооцож шийдвэрлэхэд дээрх этгээдүүдэд хуульд заасан торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгч нарт хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тэдгээрийн хувийн байдал болон эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгч Х.Чт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

Шүүгдэгч Х.Гт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан журмаар түүнд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоож, түүний эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг ялгамжтай оногдуулсан болно.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргах, хэрэгт ач холбогдол бүхий 23 ширхэг фото зургыг тус тус хэрэгт хавсаргахаар тогтов,

Мөн энэ хэрэгт хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл агуулагдаж буй гар утсыг ашиглан интернэт орчинд нэвтэрч хохирогчтой фэйсбүүк цахим хаягаар харилцаж байсан нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслэл гэж шүүх үзсэн тул iphone Xmax загварын гар утас, LG загварын гар утас, Sky загварын гар утас буюу нийт 3 ширхэг гар утсыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар тус тус утсгахаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х.Чыг бүлэглэн бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардаж бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг,

Ч.Гыг бүлэглэн бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардаж бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг,

-хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Х.Чт 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял,

-  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч.Гт 2 /хоёр/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял,

Мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Гт 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Гт Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 2 жил, 4 сарын хорих ял дээр Мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийг нэг өдрийн хорих ялаар тооцож, түүнд оногдуулсан хүнд ял дээр хөнгөн ялыг нэмж нэгтгэн түүний бүгд биечлэн эдлэх хорих ялыг нийт 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.Ч, Ч.Г нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Ч, Ч.Г нарын урьд цагдан хоригдсон нийт 209 /хоёр зуун ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди, 23 ширхэг фото зургийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, Х.Чулуунбатаар, Ч.Г нар нь хохирогчид хохирол төлбөр төлөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дүгээр хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн iphone Xmax загварын гар утас, LG загварын гар утас, Sky загварын гар утас буюу нийт 3 ширхэг гар утсыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөдлөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Х.Ч, Ч.Г нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР