Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2018/ДШМ/009

 

С.С, С.А, Д.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Энхмаа, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч С.С, С.А, Д.Э

Шүүгдэгч С.Сгийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч С.Аийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор С.А, С.С, Д.Э нарт холбогдох эрүүгийн 201505000162 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, С.С, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй

Монгол Улсын иргэн, С.А, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй

Монгол Улсын иргэн, Д.Э, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй

Өсвөр насны шүүгдэгч С.А нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор Д.Этай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 03-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Онцгой байдлын хэлтсийн ард байх иргэн С.Ёгийн эзэмшлийн түүхий эд хадгалдаг агуулахад хууль бусаар нэвтэрч 27 кг ноолуур, 10 кг тэмээний ноосыг хулгайлж 1.876.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ агуулахын хаалгыг эвдэж 104.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр С.С, Д.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, 2015 оны 10 дугаар сарын 01-нээс 2015 оны 10 дугаар сарын 02-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ............. тоотод байрлах иргэн *******ийн эзэмшлийн “Баян” нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтэрч юнител, скайтелийн нэгж, архи, тамхи, чихэр зэрэг эд зүйлийг хулгайлж 478.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ “Баян” нэртэй дэлгүүрийн вакум цонхны түгжээг эвдэж 10.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор С.Стай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын . тоот хаягаар байрл..................ах иргэн *******ын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч 16 ширхэг мөнгөн аягыг хулгайлан 3.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор С.С, Д.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ................ тоот хаягаар байрлах иргэн *******ын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч дээл, мөнгөн аяга, мөнгө бүс, хромон гутал, хөөрөг, шиляпэн малгай, архи зэрэг эд зүйл хулгайлж хохирогч д 1.874.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор С.Стай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2016 оны 07 дугаар сарын 20-ны үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ............. хууль бусаар нэвтэрч хурганы арьс, ишигний арьс, дээл, мөнгөн бүс, торго, даавуу, хэт хутга зэрэг эд зүйлийг хулгайлж иргэн *******д 2.285.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор С.Стай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн *******ийн эзэмшлийн “ ” нэртэй тамхины төрөлжсөн худалдааны дэлгүүрт хууль бусаар нэвтэрч тамхи, бэлэн мөнгө 150.000 төгрөгийг хулгайлж 1.528.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж, давтан үйлдлээр, бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч бусдад нийт 11.689.600 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, хулгайн гэмт хэргүүдийг үйлдэхдээ бусдад 114.000 төгрөгийн хохирол учруулсан,

С.С нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор насанд хүрээгүй С.А, яллагдагч Д.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, 2015 оны 10 дугаар сарын 01-нээс 2015 оны 10 дугаар сарын 02-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ........... тоотод байрлах иргэн *******ийн эзэмшлийн “Баян” нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтэрч юнител, скайтелийн нэгж, архи, тамхи, чихэр зэрэг эд зүйлийг хулгайлж 478.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ “Баян” нэртэй дэлгүүрийн вакум цонхны түгжээг эвдэж 10.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор С.Атай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ...................... тоот хаягаар байрлах иргэн *******ын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч 16 ширхэг мөнгөн аягыг хулгайлж 3.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор С.А, Д.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын.......... тоот хаягаар байрлах иргэн *******ын эзэмшлийн хувийн байшинд хууль бусаар нэвтэрч дээл, мөнгөн аяга, мөнгө бүс, хромон гутал, хөөрөг, шиляпэн малгай, архи зэрэг эд зүйл хулгайлж хохирогч д 1.874.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор С.Атай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, 2016 оны 07 дугаар сарын 20-ны үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ................................ хууль бусаар нэвтэрч хурганы арьс, ишигний арьс, дээл, мөнгөн бүс, торго, даавуу, хэт хутга зэрэг эд зүйлийг хулгайлж иргэн *******д 2.285.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор С.Атай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, 2016 оны 10 дугаар сарын 06-наас 2016 оны 10 дугаар 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн *******ын эзэмшлийн “ ” нэртэй тамхины төрөлжсөн худалдааны дэлгүүрт хууль бусаар нэвтэрч тамхи, бэлэн мөнгө 150.000 төгрөгийг хулгайлж 1.528.300 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж, давтан үйлдлээр, бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч бусдад нийт 9.815.600 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ 10.000 төгрөгийн хохирол учруулсан

Д.Э нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, насанд хүрээгүй С.Атай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 2014 оны 07 дугаар сарын 02-ноос 2014 оны 07 дугаар сарын 03-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Онцгой байдлын хэлтсийн ард байх иргэн С.Ёгийн эзэмшлийн түүхий эд хадгалдаг агуулахад хууль бусаар нэвтэрч 27 кг ноолуур, 10 кг тэмээний ноосыг хулгайлж 1.876.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ агуулахын хаалгыг эвдэж 104.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор С.С, насанд хүрээгүй С.А нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 01-нээс 2015 оны 10 дугаар сарын 02-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн Дэлгүүрийн 19 тоотод байрлах иргэн *******ийн эзэмшлийн “Баян” нэртэй дэлгүүрт хууль бусаар нэвтэрч юнител, скайтелийн нэгж, архи, тамхи, чихэр зэрэг эд зүйлийг хулгайлж 478.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ “Баян” нэртэй дэлгүүрийн вакум цонхны түгжээг эвдэж 10.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор С.С, насанд хүрээгүй С.А нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 16-33/А тоот хаягаар байрлах иргэн *******ын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч дээл, мөнгөн аяга, мөнгө бүс, хромон гутал, хөөрөг, шляпан малгай, архи зэрэг эд зүйлийг хулгайлж хохирогч д 1.874.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж, давтан үйлдлээр, бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч бусдад нийт 4.228.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ бусдад 114.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас С.С, С.А, Д.Э нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч С.А, С.С,  Д.Э нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.А, шүүгдэгч Д.Э нарыг иргэн Ёндонгийн эзэмшлийн агуулахаас эд хөрөнгө хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны  шүүгдэгч С.Аийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар, С.Сг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар, Д.Эыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Ат оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг 2 дахин багасгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Сгийн 278, өсвөр насны шүүгдэгч С.А 87 цагдан хоригдсоныг тус тус эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.А, Д.Э нараас 1.980.000 төгрөг гаргуулж, хохирогч С.Ёд, С.С, Д.Э, өсвөр насны шүүгдэгч С.А нараас 1.249.000 төгрөг гаргуулж хохирогч д, өсвөр насны шүүгдэгч С.А, шүүгдэгч С.С нараас 1.278.000 төгрөг гаргуулж, хохирогч *******д тус тус олгож,

Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******, *******, Г.Солонго нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дивиди 1 ширхэг, сиди 2 ширхэгийг хэрэгт хадгалж, торцов 1 ширхэгийг устгаж, 1 ширхэг дэвтрийг хохирогч Д.Эрдэнэмаамд буцаан олгож, хэрэгт өсвөр насны шүүгдэгч С.Аийн модон ширээ 1 ширхэг, шүүгдэгч С.Сгийн эзэмшлийн гар утас, шүүгдэгч Д.Эын эзэмшлийн 14 инчийн зурагт зэргийг битүүмжилсэн тогтоолуудыг хэвээр үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С, Д.Э, өсвөр насны шүүгдэгч С.А нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Д.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд ар гэрийн боломжгүй байдлаас буюу өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаагаар нэн ядуу өрхөд хамаардаг байдлаасаа шалтгаалан шүүхийн хэлэлцүүлгийн өмнө хохирлыг бүрэн төлж чадалгүй явсаар шүүх хуралдаанд оролцсон. Гэвч ар гэрийнх нь зүгээс ах, дүү, төрөл садангаасаа тусламж дэмжлэг авч болон С.Ё нарын хохирлыг уг хугацаанд бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогчид хохирлын мөнгийг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйл болон гаргах гомдол санал байхгүй талаар бичгээр хүсэлт гаргасан.

Д.Эын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, оюуны хөнгөн хомсдол өвчтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу тэнсэн харгалзаж өгнө үү.

Д.Эын ээжийн зүгээс шүүхээс тэнсэн хянан харгалзвал хүүгээ өмнөх адил хөдөө мал маллуулж, дахин буруу хуүхдүүдтэй нийлүүлэхгүй, гэмт хэрэг зөрчилд холбогдуулахгүй байж чадна гэдгээ илэрхийлж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү. Мөн хохирол бүрэн төлөгдсөн байгаа байдлыг харгалзан Д.Эын эзэмшлийн 14 инчийн зурагт битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулсан тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

Шүүгдэгч С.Аийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогч нарт хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч С.Сгийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: 2015 оны шинэ Эрүүгийн хуулиар хэргийг шийдвэрлэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдал дээрдэнэ гэж үзэж байгаа тул уг хуульд заасанд нийцүүлэн хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тусгагдсан С.А, С.С нарын үйлдсэн хэргээс үзвэл С.А нь нийт 6 удаагийн давтан үйлдлээр бусадтай үгсэн тохиролцож бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор бусдын эд зүйлийг хулгайлж нийт 11.689.600 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, С.С нь нийт 5 удаагийн үйлдлээр бусдын 9.815.600 төгрөгийн эд зүйлийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан хэмээн бичигдсэн байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт С.Аийг бусдад нийт 11.541.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний, С.Сг бусдад нийт 9.665.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэж илт зөрүүтэй бичсэн байгаа нь хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг шүүхээс үнэн зөв тодорхойлж чадаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг зөрчжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчилд хамаарагддаг болно.

Мөн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А, Д.Э нарын шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаж 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 03-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Онцгой байдлын хэлтсийн ард байх иргэн С.Ёгийн эзэмшлийн түүхий эд хадгалдаг агуулахад хууль бусаар нэвтэрч 27 кг ноолуур, 10 кг тэмээний ноосыг хулгайлж 1.876.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн уг гэмт хэргийг үйлдэхдээ С.Ёгийн агуулахын хаалгыг эвдэж 104.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож С.А, С.С, Д.Э нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж, ийнхүү хэргийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.

                                 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 214  дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож С.А, С.С, Д.Э нарт холбогдох эрүүгийн 201505000162 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч С.А, С.С, Д.Э нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА    

                ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ

                      Н.ЭНХМАА