Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/236

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Г.Цогтмагнай

Нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил

Шүүгдэгч Г.Ө  нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн  шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Ө од холбогдох эрүүгийн 2014000000263 дугаартай хэ                   Ч.БАЙГАЛМААайсан болно.үйцэтгэх газарт ялтан Ц.Батхүлэгт холбогдох гүйцэтгэх хуудсыг өгч байсан боловч харъргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3,

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №144 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №171 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, овогт Г.Ө

 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Г.Ө  нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр   Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг “Түйн гол” дээр иргэн Э.Ш ийн нүүрэн тус газар мөргөж түүний эрүүл мэндэд 1 дүгээр шүдний булгарал, буйланд цус хуралт, дээд уруул язрал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Ө ын мөрдөн байцаалтад өгсөн

... Э.Ш э нь машин чирээд өгөөч гэхээр машиныг чирээд Баянхонгор сумын 5-19-05 тоот хашаанд авчирсан. Тэгтэл тэр залуу баярлалаа гэж нэг шил архи авч өгсөн, тэр архийг *******,*******,******* бид нар хувааж ууж байхад ******* ирсэн. Тэр залуу ахдаа архи авч өгнө гэж хэлээд *******ад нэг шил архи авч өгч тэр архийг хувааж уусан. Энхчулуун голын зах оръё гэж хэлээд Э.Ш э гэх залуугаар машинаа бариулж “Түйн гол” явсан замдаа Энхчулуун, ******* хоёр архи авч гол орж архиа хувааж уусан. Гол дээр архи уугаад сууж байхад Шижирээ  бид хоёр маргалдаж барилцаж авсан, Би Шижирээг мөргөж тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан, юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан бид хоёр барилцаж аваад би мөргөсөн санаж байна.. гэх мэдүүлэг / хх-ийн 45/,

              

            Хохирогч Э.Ш ийн мөрдөн байцаалтад өгсөн

            … би Есөн-Эрдэнэ захын доор байрлах МТ шатахуун түгээх газрын орчмоос өөрийн худалдаж авсан машиныг чирч Баянхонгор сумын 5-19-05 тоотод байх хадам аавын хашаанд авчирч миний машиныг чирч авчирсан******* гэдэг ахад нэг шил архи авч өгсөн. Тэгээд машинаа янзлах гэхэд машин задлах багаж байхгүй байхаар нь Очироог дуудаж машины багажийг нь авч, мөн би нэг шил архи авч өгсөн. Тэгээд би машинаа янзалж байхад******* ах ирсэн. Тэр надад хандаж миний дүү наад машинаа янзлахаа больчих маргааш бид хамт янзлаад өгье чи машин бариад өг хэдүүлээ “Түйн гол” оръё гэхээр нь бид тэд нарын машиныг барьсан, Очироо,******* нар дэлгүүрээс нэг шил архи авсан “Түйн гол” дээр очиж хоёр шил архи уусан. Би архинаас уусан ,архи дуусахад******* ах архи авах гэж явсан удалгүй нэг архи авч ирсэн. Тэгж байхад Г.Ө  гэх ах шууд миний уруул руу нэг удаа цохьсон, миний шүд унасан, шүд уначихлаа гэж хэлээд шүдээ авах гэж байхад дахин тэр ах ирсэн би бултаж зайлтал Г.Ө  гэх ах өөрөө газар унасан,…архи ууж байгаад Өлзий ах шорон яриад байхаар нь би тоогоогүй, тэгтэл уурлаж намайг цохьсон…гэх мэдүүлэг хх-ийн 14-15/,

                    

            Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

            ... Тухайн үед Г.Ө , Э.Ш э хоёр маргалдаад байсан би нэгнээрээ тоглоом хийгээд байгаа гэж бодсон, юу болсон талаар сайн мэдэхгүй машиндаа ороод унтаад өгсөн байсан. Маргааш өглөө нь Э.Ш этэй таарахад шүд нь унаж уруул хавдсан байдалтай байсан, би яг юу болсныг асуухад Г.Өлзий-Ориших мөргөсөн гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 17/,

                    

            Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн

           ...Архи ууж юм яриад сууж байгаад гэнэт маргалдаж барилцаж авсан шууд Г.Ө  нь Э.Ш ийн нүүрэнд мөргөж авахаар нь цуг байсан бид нар босож ирээд тэр хоёрыг салгаж болиулсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 19/,

                    

           Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

          ... Гол дээр архи уугаад сууж байгаад Г.Ө , Э.Ш э хоёр маргалдсан  Г.Ө , Шижир-Эрдэнийг мөргөсөн  бид нар тэр хоёрыг хоёр тийш болгож салгасан... гэх мэдүүлэг хх-ийн 21/,

 

             Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн .

          ...Манай нөхөр Э.Ш э нь Түйн гол явлаа гэж жоохон архи уусан байдалтай ярьсан. Тэгээд 20 цагийн орчимд цагдаа дээр байна, би зодуулчихлаа гэж ярьсан намайг ирэхэд миний нөхөр Э.Ш э үүдэн шүд унасан байдалтай байсан. Г.Ө  гэх хүнтэй маргалдаж цохиулсан гэж хэлсэн өөр зүйл мэдэхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 25/,

 

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 341 дугаар шинжээчийн

1. Э.Ш ийн биед зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, буйланд цус хуралт, дээд уруулд язрал, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой ... гэх дүгнэлт /хх-ийн 30-31/

 

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-02/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 03/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 04/, эвлэрлийн гэрээ / хх-ийн 05/, эд хөрөнг битүүмжилсэн прокурорын тогтоол / хх-ийн 08-09/,  эд хөрөнгөтэй лавлагаа / хх-ийн 47,/ шүүгдэгч Г.Ө ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 49/, депозит дансны хуулгууд /хх-ийн 51-52/, оршин суух багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 53/, шүүгдэгч Г.Ө ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/, Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 55-56/,  Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 57-61/,    зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Ө  нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр   Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг “Түйн гол” дээр иргэн Э.Ш ийн нүүрэн тус газар мөргөж түүний эрүүл мэндэд 1 дүгээр шүдний булгарал, буйланд цус хуралт, дээд уруул язрал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Г.Ө ын....Би Э.Ш э гэх залууг мөргөж тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан, юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан бид хоёр барилцаж аваад би мөргөсөн санаж байна.. гэх мэдүүлэг / хх-ийн 45/,   

            Хохирогч Э.Ш ийн …архи ууж байгаад Г.Ө   ах шорон яриад байхаар нь би тоогоогүй , тэгтэл уурлаж намайг цохьсон…гэх мэдүүлэг хх-ийн 14-15/,

        Гэрч *******ын ... Тухайн үед Г.Ө , Шижир-Эрдэнэ хоёр маргалдаад байсан,... маргааш өглөө нь Э.Ш этэй таарахад шүд нь унаж уруул хавдсан байдалтай байсан, Г.Ө  мөргөсөн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг / хх-ийн 17/,

         Гэрч *******ийн ...архи ууж юм яриад сууж байгаад гэнэт маргалдаж барилцаж авсан шууд Г.Ө  нь Э.Ш ийн нүүрэнд мөргөж авахаар нь цуг байсан бид нар босож ирээд тэр хоёрыг салгаж болиулсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 19/,

           Гэрч *******ын .. гол дээр архи уугаад сууж байгаад Г.Ө  Э.Шижир- Эрдэнэ хоёр маргалдсан,... Г.Ө  нь Э.Ш ийг мөргөсөн бид хоёр тийш болгож салгасан... гэх мэдүүлэг хх-ийн 21/,

         Гэрч *******ийн ..Манай нөхөр Э.Ш э нь би зодуулчихлаа гэж ярьсан намайг ирэхэд үүдэн шүд унасан байдалтай байсан,... Г.Ө  гэх хүнтэй маргалдаж цохиулсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 25/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 341 дугаар шинжээчийн...  Шижир-Эрдэнийн биед зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, буйланд цус хуралт, дээд уруулд язрал, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,...дээрх гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ... гэх дүгнэлт /хх-ийн 30-31/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  Г.Ө од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Г.Ө ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

 Хэрэг учрал болсон өдөр хохирогч Э.Ш э, шүүгдэгч Г.Ө  нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас  хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч Г.Ө   нь хохирогчийн нүүрэн тус газар мөргөж нүүрэнд гэмтэл  үүсгэсэн  үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 

 Шүүгдэгч Г.Ө  нь хохирогч Э.Ш ийг мөргөсөн үйлдлийн улмаас 1 дүгээр шүдний булгарал, буйланд цус хуралт, дээд уруул язрал, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэргийн /хх-ийн 30-31 / дэх талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн нарын гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

 

Хэргийн хохирогч Э.Ш ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Шүүгдэгч Г.Ө од эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 2 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Ө  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Шүүгдэгч Г.Ө  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд  600000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч Э.Ш э нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Ө  нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Ө  нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.Ө  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Э.Ш э ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 14-15/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Ө ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Ө  нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Ө ийн эзэмшлийн “...самсунг маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Г.Ө од буцаан олгож, шүүгдэгч Г.Ө  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Г.Ө  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Г.Ө ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Ө ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Г.Ө од оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Өлзий-Оршин нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

5.Шүүгдэгч Г.Ө од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч Г.Ө ийн эзэмшлийн “... самсунг маркийн гар утас..”-ыг  битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Г.Ө од буцаан олгосугай.

7. Шүүгдэгч Г.Ө  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Ө од хэрэглэсэн  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.