Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/244

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Шүүгдэгч Б.Э   нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Э  д холбогдох эрүүгийн 2014000000254 дугаартай хэ                   Ч.БАЙГАЛМААайсан болно.үйцэтгэх газарт ялтан Ц.Батхүлэгт холбогдох гүйцэтгэх хуудсыг өгч байсан боловч харъргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

1.Монгол улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  хувиараа хөдөлмөр эрхэлдэг, малчин, ам бүл 3,

Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №134 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 134 дүгээр зүйлийн  134.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан овогт Б.Э

Үйлдсэн хэргийн талаар

           Шүүгдэгч Б.Э   нь 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 22-1126 тоотод С.Б ыг зодож эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Э  гийн мөрдөн байцаалтад өгсөн

...  би эхнэр *******ог гол дээр найзуудтайгаа архидаж байгаад Хөх толгойд айлд очсон талаар нь мэдчихээд 21 цагийн үед тэд нарын байгаа ******* гэх айлд очсон. Тэднийд *******, эхнэр *******, манай эхнэр *******, найз болох С.Б  гэх эмэгтэй гээд 4 лээ архи, пиво уугаад сууж байсан. Тэд нар бүгдээрээ нилээн  халчихсан байж байсан бөгөөд надад архи пиво хоёроос хоёулангаас нь хийгээд өгөхөөр нь би пивиноос  уугаагүй, харин архинаас нь 2 хундага уусан. Тэгтэл намайг тэр 2 хундага архийг ууж байх үед л манай эхнэр *******, найз эмэгтэй С.Б  нь чи хүний мөнгөөр үнэлдэг юм уу, чи ер нь ямар хүн болохоороо хүнийг мөнгөөр үнэлдэг юм гээд хэрүүл нэхээд байхаар нь би уурлаад түүний нүүрний баруун хэсэг орчимд нэг удаа алгадсан чинь тэрээр бүр доромжлоод эхлэхээр нь духны хэсэгт нь гараараа 1 удаа цохьсон чинь тэрээр орон дээр хойшоо саваад унасан, тэгэхдээ орон дээр байсан шилэн рүнк дээр толгойгоороо цохих шиг болсон. Тэгээд би шууд тэндээс гараад гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45/,

           

            Хохирогч С.Б ын мөрдөн байцаалтад өгсөн

 .. орой 21 цагийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар баг 22-1126 тоотод ******* гэх айлд *******, түүний эхнэр *******, найз *******о, түүний нөхөр Б.Э   бид тавуулаа 3 сав пиво, 2 шил архи уусан. Тэгээд сүүлийнхээ архи, пивийг уугаад байж байтал Б.Э   нь эхнэрээ доромжпоод агсраад эхлэхээр нь би эмэгтэй хүний мөнгөөр худалдаж авч болдог юм уу гэхэд тэрээр шууд босож ирээд үгийн зөрүүгүй гараараа нүүрэн тус газар цохиод авсан. Тэр үед миний нүүрэн хэсэгт халуу дүүгээ явчихаар нь чи болиоч миний нүүр лүү цохчихлоо гэсэн чинь тэнд байсан хүмүүс Б.Э  г болиоч гэж хэлсэн. Тэгтэл миний толгой хагарчихсан, толгойноос цус гарсан,  Б.Э   гараад явчихсан... Б.Э   нь миний нүүрэн хэсэгт гараараа 1-2 удаа цохьсон. Миний толгойн хэсэгт хагарч 3 оёдол тавиулсан, мөн баруун талын хамрын хажуу талд хэгзэрч цус гарсан. Одоо миний толгой өвдөж байна..." гэх мэдуүлэг/хх-ийн 14-18 /,

 

               Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

...2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар баг 22-1126 тоотод байх гэртээ байж нөхөр *******, С.Б  нарын хамт байж байтал 21 цаг өнгөрч байхад таньдаг Солонгоо нь нөхөр Б.Э  гийн хамт ирсэн. Тэгээд бид нар 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво уусан. Тэгээд С.Б  бид хоёр урьд нь пиво уусан байсан болохоор С.Б  нь согтож эхлээд манай орон дээр унтах гээд хэвтэж байснаа манай нөхөр ******* Б.Э  тай  юм яриад сууж байтал дундуур нь ороод чи мөнгөөр хүний үнэлдэг юм уу гэсэн чинь Б.Э   нь  чи юу гээд байгаа юм гээд тоохгүй байсан. Тэгтэл С.Б  нь дахиад дундуур нь ороод чи хүнийг мөнгөөр үнэлдэг юм уу гээд Б.Э   нь босож ирээд түүний нүүрэн хэсэгт нэг цохиод, нэг алгадсан. Тэнд байсан С.Б , Солонгоо бид 3 л пивоны ихэнхийг уусан, манай нөхөр Төмөр, Б.Э   нар пивиноос уугаагүй, согтолт багатай бүгдээрээ л болж байгаа зүйлийг мэдэж байсан,.. Б.Э   нь  С.Б ыг зүгээр л гараараа 1 удаа цохиод, 1 удаа алгадсан, түүнээс юмаар цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/,

             

            Гэрч Г.Солонгийн мөрдөн байцаалтад өгсөн

            ...  орой 16 цагийн үед би гэртээ байж байтал найз *******, С.Б  гэх найзын хамт ирсэн. Тэгээд манай гадаа бид 3 гурав 2.5 литрийн хэмжээтэй 1 сав пиво хувааж уучихаад ******* нь С.Б ыг Улаанбаатар хот руу явах 18 цагийн автобусанд суулгах гээд явснаа удаагүй, явахаа хойшлуулчихлаа гээд хүрээд ирсэн. Тэгээд Х. Дэлгэрмаа нь нөхөр *******г дуудаж машинаа бариулаад бид нэр 2.5 литрийн хэмжээтэй 2 сав пиво, 0.5 литрийн хэмжээтэй Ерөөл нэртэй архи аваад *******гийн гэрт очоод пивоо хувааж уугаад сууж байгаад таньдаг найз Б.Э   руу утасдаад би *******гийнд байна гэж хэлсэн чинь удаагүй Б.Э   хүрээд ирсэн. Тэгээд Б.Э  г *******гийнд орж ирээд байж байтал С.Б  нь орон дээр унтах гэж байж байснаа Х.******* дээр хүрч ирээд чи хүнийг мөнгөөр үнэлдэг юм уу гэсэн чинь Б.Э   нь түүнийг гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиод, бас алгадсан чинь С.Б ын толгойноос нь цус гараад хамрынх нь хажуу талд шалбарчихсан байсан, тэгээд Б.Э   гэрээс гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

          

                ...Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн № 316 дугаартай шинжээчийн

                1.С.Б ын биед дагз, хамарт шарх, 2 нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

                2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 33-34/,

 

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-02/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 6/, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол / хх-ийн 8-9/,  шүүгдэгч Б.Э  гийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 48/, шүүгдэгч Б.Э  гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 49/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 50/, шүүгдэгч Б.Э  гийн депозит дансны хуулгууд /хх-ийн 53-55/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч Б.Э   нь 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 22-1126 тоотод С.Б ыг зодож эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Б.Э  н... С.Б  нь чи хүний мөнгөөр үнэлдэг юм уу гээд хэрүүл нэхээд байхаар нь би уурлаад түүний нүүрний баруун хэсэг орчимд нэг удаа алгадсан, духны хэсэгт нь гараараа 1 удаа цохисон чинь тэрээр орон дээр хойшоо саваад унасан, .. орон дээр байсан шилэн рүнк дээр толгойгоороо цохих шиг болсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45/,     

            Хохирогч С.Б ын ... Б.Э   нь миний нүүрэн хэсэгт гараараа 1-2 удаа цохьсон, толгойн хэсэгт хагарч 3 оёдол тавиулсан, мөн баруун талын хамрын хажуу талд хэгзэрч цус гарсан. Одоо миний толгой өвдөж байна..." гэх мэдуүлэг/хх-ийн 14-18 /,

               Гэрч *******гийн...Б.Э   босож ирээд С.Б ын  нүүрэн хэсэгт нэг цохиод, нэг алгадсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/,

             Гэрч Г.Солонгийн ...******* нь С.Б ыг гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиод, бас алгадсан чинь С.Б ын толгойноос нь цус гараад хамрынх нь хажуу талд шалбарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

                ...Баянхонгор        аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020.06.10-ны өдрийн 316 дугаартай “...С.Б ын биед дагз, хамарт шарх. 2 нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” дүгнэлт /хх-ийн 33-34/  зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Э  д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Э  г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

 Хэрэг учрал болсон өдөр хохирогч С.Б , шүүгдэгч Б.Э   нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч Б.Э   нь хохирогчийг зодож гэмтэл  үүсгэсэн  үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 

 Шүүгдэгч Б.Э   нь хохирогч С.Б ыг зодсон үйлдлийн улмаас биед дагз, хамарт шарх, 2 нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь хэргийн /хх-ийн 33-24/ дэх талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн нарын гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

 

Хохирогч С.Б  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Шүүгдэгч Б.Э   нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Э   нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Шүүгдэгч Б.Э   нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд  50000 төгрөг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч С.Б  нь 15 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 750.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч холбогдох баримтаар гаргаж өгөөгүй байх тул цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах гомдол эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Э   нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч  Б.Э   нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Б.Э  гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

 

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Б.Э   нь хувьд ноогдох хөрөнгөтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлогогүй,  хувийн байдалг, шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал харгалзан үзэж тухайн зүйл ангид заасан торгох ял оногдуулж, уг оногдуулсан торгох ялыг хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Б.Э  гийн эзэмшлийн “...I phone 6 plus маркийн гар утас, 32 инчийн Монел маркийн зурагт..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Б.Э  д буцаан олгож, шүүгдэгч Б.Э   нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Б.Э   нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

                                                                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт Б.Э  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэндалайг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Б.Э  д оногдуулсан зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Э   нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

5.Шүүгдэгч Б.Э  д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Хохирогч С.Б  нь цаашид 15 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин болох 750.000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Б.Э  гийн эзэмшлийн “...I phone 6 plus маркийн гар утас, 32 инчийн Монел маркийн зурагт...-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Б.Э  д буцаан олгосугай.

8. Шүүгдэгч Б.Э   нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Э  д хэрэглэсэн  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.