Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 245

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга Д.Номингоо

Шүүгдэгч Б.А , түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А д холбогдох  эрүүгийн 2014002180235  дугаартай хэргийг 2020 оны  07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, овогт Б.А.

Үйлдсэн хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.А  нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өвөр өнц “ гэх газарт 2020 оны 03 дугаар сарын 20-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолтын үйл ажиллагааг 0.09 га газарт явуулж байгаль орчинд 998016 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өвөр өнц “ гэх газарт 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолтын үйл ажиллагааг 0.03 га газарт явуулж байгаль орчинд 496450 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 Шүүгдэгч Б.А ы мөрдөн байцаалтад өгсөн

            ... Миний таньдаг хүн болох Чулуунбаатар надтай уулзаад манай тэнд өмнө нь унагалдай трактороор иргэд ухчихсан нүхтэй газар байгаад байх юм тэрийг дарчихмаар байна та дараад өгөх боломж байна уу гэхээр нь би зөвшөрсөн. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Э.Олзод, Б.Батмөнх бид гурав миний эзэмшлийн 5 экскаватор трактор, угаах төхөөрөмж, миний эзэмшлийн цагаан өнгийн марк 2 маркийн автомашин нэг гэрийг аваад Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг “Өвөр өнц” гэх газарт очиж Чулуунбаатарын хэлсэн ухчихсан нүхнүүдийг нь дарж тэгшилсэн, 2020 оны 03 дугаар сарын 10- ны өдрийн өглөө үүрээр түлш авах гээд бид гурав аймгийн төвд орж ирсэн. 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Б.Батмөнх, Э.Олзод, А.Лонжид, Г.Батжаргал нарын хамт “Өвөр өнц” гэх газарт очоод ажиллах гэсэн чинь тог гаргадаг мотор нь ажиллахаа болиод эвдэрчихсэн, тул би А.Лонжидын хамт  аймгийн төвд орж ирээд мотор олж А.Лонжидоор явуулаад очоод ажиллаж байгаарай гэж хэлээд би өөрөө Улаанбаатар хот руу явсан.... Үйл ажиллагаа явуулахдаа миний эзэмшлийн экскаватор трактор, угаах төхөөрөмж зэргээр үйл ажиллагаа явуулсан, ...Э.Олзод, Б.Батмөнх, Батжаргал нар нь зүгээр л надаас цалин авч ажилладаг... 55 экскаватор трактор унагалдай тракторыг 2016 онд 5,000,000 төгрөгөөр худалдаж аваад би өөрөө засаж сэлбээд авсан байсан, одд тактороо 2,000,000 төгрөгөөр үнэлнэ, угаах төхөөрөмжийг нь би өөрөө төмөр авч эвлүүлж угсарч хийсэн,  үүнийг 300,000 төгрөгөөр үнэлж байна... 2020 оны 05 дугаар сарын 22-ний өдөр би “Өвөр өнц”  гэх газарт өглөө нь очоод өдөр нь жаахан газар ухаж ажиллаад шөнөдөө цагдаа нарт баригдаж шалгуулсан. Бид нар тэр газарт очоод эхлээд Чулуунбаатарын хэлсэн нүхийг нь дарж тэгшлээд тэгээд жаахан газарт ажиллаад 0,4 пүн орчим алт олсон… гэх мэдүүлэг / хх-ийн 130-131/,

           Гэрч Э.Олзодын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

          . ..Баянхонгор амйгийн Өлзийт сумын 2-р бригадын “Өвөр өнц” гэх газарт А.Лонжид Б.Батмөнх, Б.А ы хамт ажилласан. А.Лонжид мотор авах гэж аймаг руу яваад буцаж ирээд ажлаа эхлүүлж байсан ...Б.А ы эзэмшлийн трактор байгаа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 /,

 

Гэрч А.Лонжидын мөрдөн байцаалтад өгсөн

           ...Бидний ажиллаж байсан газар нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2-р бригадын “Өвөр өнц” гэх газар бөгөөд Э.Олзод, Б.Батмөнх 3-ын хамт ажиллаж байсан. Тэгээд Э.Олзод Б.Батмөнх бид гурав очсон өдрөөсөө хойш ажилласан боловч цахилгаан үүсгэгч мотор эвдрээд ажиллахгүй болчихоор нь аймгийн төв дээр ирж аймагт 1 хоночихоод цахилгаан үүсгэгч мотор аваад буцаж очсон. Тэгээд цахилгаан үүсгэгч мотороо асаагаад хоёр, гурав угаагаад байж байхад хүмүүс ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн  23/,

 

Гэрч Б.Батмөнхийн  мөрдөн байцаалтад өгсөн

...Бидний ажиллаж байсан газар нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2-р бригадын “Өвөр өнц” гэх газарт А.Лонжид, Э.Олзод, Г.Батжаргал бид4 хамт ажиллаж байсан,.. ажиллаж байхад цахилгаан үүсгэгч эвдэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн хэргийн 26 /,

           

Гэрч    Г.Батжаргалын мөрдөн байцаалтад өгсөн

...Би трактор ажиллуулж байсан газарт нь бол өчигдөр буюу 2020 оны 03 дугаар сартын 20-ны өдөр л очоод ажиллаж байсан,…цахилгаан гаргадаг мотор  жоохон болж өгөхгүй нийтдээ 3-4 удаа угаасан ..." гэх мэдүүлэг /хх-ийн 32/,

 

Гэрч    П.Энхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн

...Б.А  нь надад 2020 оны 03-р сард 3.3 гр хэмжээтэй алтыг зарсан. 3арахдаа уг алт нь 400 000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/,

 

Баянхонгор аймгийн “Нуман-Аптай” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1/21 дугаартай

1..Тухайн эвдэгдсэн талбай нь нийт 905м2 буюу 0.09 га хэмжээтэй бөгөөд байгаль орчны хохирлын үнэлгээ нь 598016 төгрөг болж байна.

2.Газрын хэвлийгээс олборлосон ашигт малтмалын үнэ өртөг нь 400000 төгрөг гэж тогтоогдсон бол үүнийг нэмж тооцох бөгөөд үүний нийлбэр дүнгээр байгаль орчны хохирлын үнэлгээ нь 998 016 төгрөг болж байна. Тухайн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 764.852 төгрөг болж байна... гэх дүгнэлт /хх-ийн 75-76/

 

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн шинжээчийн 202 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 326 дугаартай ...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийн болон олборлосон гэх алтны зах зээлийн үнэлгээ нийт 2.654.300 төгрөг болохыг тогтоосон...” дүгнэлт /хх-ийн 106-108/,           

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 341 дугаартай “...3.3 грамм алтны зах зээлийн үнэ ханш нь 400.000 төгрөг болохыг тогтоосон...” дүгнэлт /хх-ийн 111-112 /,

Стандарт хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх үнэт металл сорьц тогтоох лабораторийн шинжээчийн...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0.35 граммтай металл нь үнэт металл буюу алт мөн гэж тогтоож байна...” гэх дүгнэлт /хх-ийн 117/,

Баянхонгор аймгийн “Нуман-Аптай”  ХХК-ны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/36 дугаартай

1.Тухайн эвдэгдэн гарсан газар нь улсын аль нэг тусгай хамгаалалттай газар, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газартай давхцалгүй байна.

2.Тухайн эвдэгдсэн талбайн нь 330 м2 0.03 га хэмжээтэй байх бөгөөд тухайн талбайгаас байгаль орчинд учирсан хохирол 442 031 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 163/,

 

Баянхонгор аймгийн “Нуман-Алтай” ХХК-ны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/44 дугаартай

1.Б.А ы 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хууль бусаар олборлосон гэх 0.35 грамм алт нь газрын хэвлийд учирсан хохирол дээр нэмэгдэж тооцогдох ёстой бөгөөд уг хэмжээний алтыг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Монгол банкны алтны ханшаар тоооцн үзвэл 155.197.10Тгрх0.35 гр=54 319 Т болж байна.

2.Энэ хохирол нь шинжээчийн 1/36 дугаартай дүгнэлтэд бичигдсэн 442 031 төгрөгийн хохирол дээр нэмэгдэж тооцогдох бөгөөд нийт дүнгээр 496 350 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэж байна...” гэх нэмэлт дүгнэлт /хх-ийн 120//,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-02 /, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 03/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 4-15, 37-39/, эд мөрийн баримт хураан авсан прокурорын тогтоол / хх-ийн 41, 45-46 /, байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо / хх-ийн 76-103/,шүүгдэгч Б.А ы эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 138/, шүүгдэгч Б.А ы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 144/, шүүгдэгч Б.А ы депозит дансны хуулгууд /хх-ийн 133-136/, шүүгдэгч Б.А ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 150/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 163-164/,зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.     

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

 

            Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.А  нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Өвөр өнц гэх газарт 2020 оны 03 дугаар сарын 20-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолтын үйл ажиллагааг 0.09 га газарт явуулж байгаль орчинд 998016 төгрөгийн хохирол учруулсан,

            Мөн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Өвөр өнц гэх газарт 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолтын үйл ажиллагааг 0.03 га газарт явуулж байгаль орчинд 496450 төгрөгийн хохирол учруулсан болох нь

 Шүүгдэгч Б.А ы.... Үйл ажиллагаа явуулахдаа миний эзэмшлийн экскаватор трактор, угаах төхөөрөмж зэргээр үйл ажиллагаа явуулсан... гэх мэдүүлэг / хх-ийн 130-131/,

            Гэрч Э.Олзодын  ...Өлзийт сумын 2-р бригадын Өвөр өнц гэх газарт ажилласан. Б.А ы эзэмшлийн трактор байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 /,

Гэрч А.Лонжидын ...Бидний ажиллаж байсан газар нь Өлзийт сумын 2-р бригадын Өвөр өнц гэх газар байгаа. цахилгаан үүсгэгч мотороо асаагаад хоёр, гурав угаагаад байж байхад хүмүүс ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн  23/,

Гэрч Б.Батмөнхийн ...бид нар ажиллаж байхад цахилгаан үүсгэгч эвдэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн хэргийн 26 /,

Гэрч    Г.Батжаргалын ...Би трактор ажиллуулж байсан, нийтдээ 3-4  удаа угаасан байхаа ..." гэх мэдүүлэг /хх-ийн 32/,

Гэрч    П.Энхжаргалын ...Амарсайхан нь надад 2020 оны 03-р сард 3.3 гр хэмжээтэй алтыг зарсан. 3арахдаа уг алт нь 400 000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/,

Баянхонгор аймгийн “Нуман-Алтай” ХХК-ны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1/21 дугаартай ...Тухайн эвдэгдсэн талбай нь нийт 905м2 буюу 0.09 га хэмжээтэй бөгөөд байгаль орчны хохирлын үнэлгээ нь 598016 төгрөг болж байна. Газрын хэвлийгээс олборлосон ашигт малтмалын үнэ өртөг нь 400000 төгрөг гэж тогтоогдсон бол үүнийг нэмж тооцох бөгөөд үүний нийлбэр дүнгээр байгаль орчны хохирлын үнэлгээ нь 998 016 төгрөг болж байна. Тухайн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 764.852 төгрөг болж байна... гэх дүгнэлт /хх-ийн 75/,

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ны шинжээчийн 202 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 326 дугаартай ...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийн болон олборлосон гэх алтны зах зээлийн үнэлгээ нийт 2.654.300 төгрөг болохыг тогтоосон...” дүгнэлт /хх-ийн 106-108/,           

Баянхонгор аймгийн “Энх нахиа “ХХК-ны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 341 дугаартай “...3.3 грамм алтны зах зээлийн үнэ ханш нь 400.000 төгрөг болохыг тогтоосон...” дүгнэлт /хх-ийн 111-112 /,

Стандарт хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх үнэт металл сорьц тогтоох лабораторийн шинжээчийн ...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0.35 граммтай металл нь үнэт металл буюу алт мөн гэж тогтоож байна...” гэх дүгнэлт /хх-ийн 117/,

Баянхонгор аймгийн “Нуман-Алтай” ХХК-ны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/36 дугаартай ...Тухайн эвдэгдэн гарсан газар нь улсын аль нэг тусгай хамгаалалттай газар, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газартай давхцалгүй байна. Тухайн эвдэгдсэн талбайн нь 330 м2 0.03 га хэмжээтэй байх бөгөөд тухайн талбайгаас байгаль орчинд учирсан хохирол 442 031 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 163/,

Баянхонгор аймгийн “Нуман-Алтай “ХХК-ны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/44 дугаартай ...Б.А ы хууль бусаар олборлосон гэх 0.35 грамм алт нь газрын хэвлийд учирсан хохирол дээр нэмэгдэж тооцогдох ёстой бөгөөд уг хэмжээний алтыг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Монгол банкны алтны ханшаар тоооцн үзвэл 155.197.10Тгрх0.35 гр=54 319 Т болж байна.Энэ хохирол нь шинжээчийн 1/36 дугаартай дүгнэлтэд бичигдсэн 442 031 төгрөгийн хохирол дээр нэмэгдэж тооцогдох бөгөөд нийт дүнгээр 496 350 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэж байна...” гэх нэмэлт дүгнэлт /хх-ийн 120/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

 

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.А д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.А  нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайlуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг,…гэж,  4.1.15...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг... гэж тус тус хуульчилсан байна.

 

Энэ ашигт малтмал гэдэг ойлголтод шүүгдэгч Б.А  нь хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр  ашиг малтмалын эрэл хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулсанд хамаарч байгаа юм.

 

Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар ашигт малтмал боловсруулалт явуулсан гэдэг ойлголтонд  ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах гэдэг ойлголт давхар багтаж байгаа төдийгүй, шүүгдэгчийг чулууг угааж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх ашигт малтмал боловсруулалт байдлыг ашиглах олборлох, баяжуулах үйл ажиллагаа явуулсан гэж шүүх үзэж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.

 

Шүүгдэгч Б.А  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Шүүгдэгч Г Б.А  нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.А аас байгаль орчинд учруулсан хохирол 1.494.466 төгрөг, биологийн нөхөн сэргээлтийн зардал 1,050,551   төгрөг нийт 2.545.017 төгрөг гаргуулж,  Засгийн газрын тусгай сангийн Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.А ы  гэмт хэрэг үйлдэх ашигласан  хуурай аргаар алт угаах төхөөрөмж 1 ширхэг, цахилгаан үүсгүүр 1 ширхэг, Доосан 55 маркийн эксватор тракторыг хурааж, улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 

Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Б.Амарсайхаын эзэмшлийн... угаалгын машин 1 ширхэг, 5 ханатай монгол гэр... зэргийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хэвээр үлдээв. 

 

Шүүгдэгч Б.А  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2545017 төгрөгийг төлөхөө илэрхийлж бичгээр хүсэлтээ гаргасан байх тул 2020 оны 08 дугаар сарын 20-ны дотор төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.А д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс Б.А д үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Б.А  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон бага насны хүүхдүүдэй,  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал,  шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал харгалзан үзэж, шүүгдэгч Б.А д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг  хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.А  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн  3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Б.А ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.А д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.А ыг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг  хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Б.А  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.А д оногдуулсан тэнссэн, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай.

6. Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1-т зааснаар шүүгдэгч Б.А аас байгаль орчинд учруулсан хохирол болох 1.494.466 төгрөг, биологийн нөхөн сэргээлийн зардал 1.050.551 төгрөг, нийт 2.545.017 төгрөгийг  Байгаль орчин, уур амьсгалын санд тушаасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хуурай аргаар алт угаах төхөөрөмж 1 ширхэг, цахилгаан үүсгүүр 1 ширхэг, Доосан 55 маркийн эксватор тракторыг зэргийг хурааж, улсын орлого болгосугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч Б.А  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2545017 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 20-ны дотор төлөхөөр тогтоосугай.

9.Шүүгдэгч Б.А ы эзэмшлийн ... угаалгын машин 1 ширхэг, 5 ханатай монгол гэр...зэргийг битүүмжилэх эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0.35 грамм алтыг хурааж, хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж, улсын орлого болгосугай.

11. Шүүгдэгч Б.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болгомц хүчингүй болгосугай.

12.Шүүгдэгч Б.А  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 13.Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

14 . Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Амартүвшинд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй