Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 00428

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2017/00428

Улаанбаатар хот

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг би,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, Өнөр хороолол, 24-48 тоотод оршин суух, Гэндэнжамцын Баатар /ЦА72040477/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Денвер гудамж, 12Б-76 тоотод оршин суух, Сүхдоржийн Амарсанаа /ЧС84012876/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 22.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Баатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Амарсанаагаас 22.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч С.Амарсанаа нь 2017.03.10-ны өдрийн дотор 10.000.000 төгрөг, 2017.03.30-ны өдрийн дотор 12.500.000 төгрөг нийт 22.500.000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Баатарт төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч С.Амарсанаа нь графикийн дагуу зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй тохиолдолд 2013.12.02-ны өдрийн барьцааны гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгөөс хангуулахаар тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

  Нэхэмжлэгч Г.Баатар хариуцагч С.Амарсанаад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 22.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

               Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч хариуцагч С.Амарсанаа нь 2017.03.10-ны өдрийн дотор 10.000.000 төгрөг, 2017.03.30-ны өдрийн дотор 12.500.000 төгрөг нийт 22.500.000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Баатарт төлөхөөр харилцан тохиролцож, хариуцагч С.Амарсанаа нь графикийн дагуу зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй тохиолдолд 2013.12.02-ны өдрийн барьцааны гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгөөс хангуулахаар тохиролцсон  болох нь зохигчдын байгуулсан гэрээгээр тогтоогдож байна.

 

              Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                           

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

  1.Г.Баатарын нэхэмжлэлтэй хариуцагч С.Амарсанаад холбогдох иргэний хэрэгт зохигчид эвлэрч хариуцагч С.Амарсанаа нь 2017.03.10-ны өдрийн дотор 10.000.000 төгрөг, 2017.03.30-ны өдрийн дотор 12.500.000 төгрөг нийт 22.500.000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Баатарт төлөхөөр харилцан тохиролцож, хариуцагч С.Амарсанаа нь графикийн дагуу зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй тохиолдолд 2013.12.02-ны өдрийн барьцааны гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгөөс хангуулахаар тохиролцов.  эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 135.225 төгрөгийг улсын орлогоос  буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 135.225 төгрөгийг хариуцагч С.Амарсанаагаас гаргуулж нэхэмжлэгч Г.Баатарт олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                            

 

                         

                                                      

ШҮҮГЧ                                        Т.ГАНЧИМЭГ