Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 00403

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2017/00403

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

          Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум 4 дүгээр баг,  Хүрэнбулаг 11 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 01тоотод оршин суух, Жараатай овогт Дашзэвэгийн Нансалмаа /РД:РЭ61061925/,

           Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум 4 дүгээр баг,  Хүрэнбулаг 11 дүгээр хороолол 9 дүгээр байрны 01 тоотод оршин суух, Онход овогт Хүчтибаатрын Дэлгэрмөрөн/РД:ФБ97092453/ -гийн нэхэмжлэлтэй, 

      Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох 

          Үл хөдлөх хөрөнгө үнэлсэн үнэлгээг албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгох тухай иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдавга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.                            

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн иргэний хэргийг анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3393 дугаар шийдвэрээр иргэн Д.Нансалмаа нь Ними ББСБ ХХК-д 161,268,783 төгрөг төлөх  болсон.

Иймд Д.Нансалмаа нь уг төлбөрийг төлөх талаар ихээхэн чармайлт гаргаж байгаа мөнгөн хөрөнгийн дутагдлаас шалтгаалж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлж чадахгүй байгаа юм. Харин үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдээ худалдан борлуулж төлбөрийг төлөх санаачлага гаргасаар байгаа болно.

Төлбөр авагч шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулж эхэлжээ.

2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус албанаас төлбөр төлөгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох надад 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт барьцааны хөрөнгө болох Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 29 дүгээр байрны 19 тоот үл хөдлөх  эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тухай мэдэгдэл хүргүүллээ.

Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг төлбөр төлөгчид ирүүлээгүй тул бид уг албадан дуудлага худалдааны талаар мэдээгүй болно.

 Надад ирүүлсэн мэдэгдэлд уг үл хөдлөх эд хөрөнгийг 450,000,000 төгрөгөөр харилцан үнэлсэн үнийн 70 хувиар тооцон шийдвэр гүйцэтгэгч 450,000,000 төгрөгөөр анхны  албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосноо бичжээ. Гэвч төлбөр төлөгч төлбөр авагчтай уг үл хөдлөх эд хөрөнгийн үнийг албан ёсоор тохиролцоогүй болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 т төлбөр төлөгч, авагч тохиролцоогүй бол үнэлгээг шинжээчээр тогтоолгох тухай заасан.

Иймд эд хөрөнгийг шинжээч үнэлээгүй байхад шийдвэр гүйцэтгэгч 315,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох, үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх, анхны албадан дуудлага худалдааг түр хойшлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонтуяа шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар тайлбартаа:Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3393 дугаар шийдвэрээр Д.нансалмаагаас 161,268,783 төгрөгийг гаргуулан Ними ББСБ ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Д.Нансалмаа нь  шүүхийн  шийдвэрт заагдсан  төлбөрийг бүрэн барагдуулаагүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1, 36.2 т заасныг дагуу түүний барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 29 дүгээр байрны 19 тоот 150 м.кв 4 өрөө орон сууцыг  битүүмжилсэн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 д заасны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төлбөр төлөгч Д.Нансалмаа /өмчлөгч өөрийн хүү Х.Дэлгэрмөрөнгийн итгэмжлэлтэй/-с барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулах зах зээлийн үнийн саналыг авахад 1 м.кв нь 3,000,000 төгрөгөөр нийт 450,000,000 төгрөгөөр үнэлжээ.

Дээрх үнийн саналыг төлбөр авагч Ними БССБ ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 118/16дугаар албан бичгээр хүлээн зөвшөөрч хуульд заасны дагуу албадан дуудлага худалдаанд оруулж өгөх тухай хүсэлтийг ирүүлсэн байх тул 3/32837 дугаар албан бичгийг төлбөр төлөгч өмчлөгч нарт хүргүүлсэн.

Иймд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 д заасны дагуу харилцан тохирсон зах зээлийн үнэлгээ болох 350,000,000 төгрөгийн 70 хувиар тохиролцон 315,000,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон, 2016 оны 10 дугаар сарын 28-ны  10.00 цагт  зохин байгуулах анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар олон нийтэд мэдээллийн хэрэгслээр зарлуулж, мэдэгдлийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлбөр төлөгч өмчлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагвад гардуулан өгсөн.

Улмаар 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулсан байсан боловч дээрх шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй. Нэхэмжлэгч Д.Нансалмаа нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан  эд хөрөнгийг шинжээч үнэлээгүй байхад шийдвэр гүйцэтгэгч 315,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох, үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх, анхны албадан дуудлага худалдааг түр хойшлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” мөн хуулийн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3393 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Нансалмаа 161,286,783 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн  иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016  оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 033393 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн магадлал, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 3040 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ./х.х-ийн 25-31 дугаар талууд/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 04/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 04/02 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 3150,000,000 төгрөгөөр тогтоох болсныг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3/31837, 10 дугаар сарын 17-ны өдрийн 3/32774 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч өмчлөгч нарт тус тус мэдэгдсэн нотлох баримт хавтас хэрэгт авагдсан хэдий ч өмчлөгч Дэлгэрмөрөн АНУ-д суралцаж байгаа талаар хавтас хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах тухай итгэмжлэлээр тогтоогдож байна. /хх-ийн 34-40,42-47 дугаар талууд/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд иргэн өөрийн биеэр, эсхүл төлөөлөгчөөр дамжуулан оролцоно гэж заасны дагуу “төлбөр төлөгч Д.Нансалмаагаас иргэн Н.Дэмбэрэлдагвад 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг олгосон байна. /хх-ийн 48 дугаар тал/

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2204013961 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 29 дүгээр байрны 19 тоот  хаягт байршилтай 150 м.кв үл талбайтай, дөрвөн 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Жараахай овгийн Дашзэвгийн Нансалмаа, Онход овгийн Хүчитбаатарын Дэлгэрмөрөн нар бүртгэгджээ./хх-ийн 32 дугаар тал/

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах, зээлийн барьцаанд тавих, худалдах, түрээслэх эрхийг 3 жилийн хугацаатайгаар 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Онход овгийн Хүчитбаатарын Дэлгэрмөрөнгөөс ээж  Х.Нансалмаад итгэмжлэл олгожээ. /хх-ийн 35 дуггар тал/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж зааснаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 29 дүгээр байрны 19 тоот  хаягт байршилтай 150 м.кв үл талбайтай, дөрвөн 4 өрөө, орон сууцыг анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийн саналыг өмчлөгч Х.Дэлгэрмөрөнгөөс аваагүй нь өмчлөгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн байна.

Иймд  Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 29 дүгээр байрны 19 тоот  хаягт байршилтай 150 м.кв үл талбайтай, дөрвөн 4 өрөө, орон сууцыг 315,000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг, түүнээс хойш хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 29 дүгээр байрны 19 тоот  хаягт байршилтай 150 м.кв үл талбайтай, дөрвөн 4 өрөө, орон сууцыг 315,000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг, түүнээс хойш хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэмбэрэлдагваас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Дэмбэрэлдагвад олгосугай.

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 07104 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ГАНЧИМЭГ