| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0256/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/258 |
| Огноо | 2020-07-31 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2020/ШЦТ/258
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил
Хохирогч байгууллагын төлөөлөгч Д.М
Шүүгдэгч С.Б , түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагч С.Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902008550010 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, овогт С.Б
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч С.Б нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Гашуун ус гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг 1.45 га талбайд явуулж байгаль орчинд 4.093.640 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэнд бичигдсэнээр
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч С.Б ын мөрдөн байцаалтад өгсөн
...Анх 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутагт байх “Гашуун ус” гэх газарт нөхөн сэргээлт хийж, бага зэргийн алт олж, зардлаа гаргаж авах зорилгоор Улаанбаатар хотоос ирсэн Нэмэхбаяр, Аптаншагай, Дагвасүмбэрэл гэх 3 залуу ажилчнаар авч явсан. Тэнд очоод огт ажил явуулалгүйгээр техник тоног төхөөрөмжөө суурилуулаад 7 орчим хонож байтал 10 дугаар сарын 12-ны өдөр би Улаанбаатар хот руу ажпаар явсан чинь тэр өдөр намайг явсны дараа цагдаагийн байгууплагаас шалгапт ирсэн байсан. Тэгээд би буцаад 10 дугаар сарын 15-ны өдөр буюу 3 хоночхоод буцаад очиход шалгалт ирчхээд явсан байсан...Сумын Засаг дарга *******тай нөхөн сэргээлт явуулах гэрээг хувь хүнээр байгуулаад очсон юм. Миний очсон газрыг 2008 оноос хойш гурван өөр уурхай ажилласан мөн гар аргаар нинжа нар орчихсон байсан учраас нөхөн сэргээлт явуулж, зардлаа олох зорилгоор очсон байсан юм. Би өөрийнхөө жижиг 55 хэмжээтэй экскаватортай л очсон харин том тэрэг болон ковш зэргийг хажуу талын уурхайгаас нөхөн сэргээлт явуулах зорилготой гуйж авсан байсан юм. Тэр хоёр техник минийх бол биш... гэх мэдүүлэг /хх-ийн 99-101 /,
Хохирогч байгууллагын төлөөлөгч Д.М ын
..Би 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр Гашуун ус гэх газарт очиход худаг гаргана гээд өрөмдөж байсан. Тухайн үед гэрээ байгуулсан гэж хэлж байсан боловч би нүдээрээ бол үзэж хараагүй ээ. Нэг ширхэг бага оврын 55 загварын унагалдай механизмтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 119-121/,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн
...Би 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд ******* гэх хүний уурхайд экскаваторын операторын ажил хийхээр ирсэн. ...Экскаватор 1 ширхэг, алт угаах төхөөрөмж болох скубер 1 ширхэг, цахилгаан гаргагч үүсгэвэр болох мотор 21 ширхэг ажиллаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
... Гашуун ус гэх газарт ямар нэг гэрээ байгуулаагүй Харин 2019 оны 06-р сард Тогоотын эх гэх газарт 2 га газар ашиглах олборлолт явуулах гэрээг зохих журмын дагуу байгуулсан. Тогоотын эх газартаа ямар нэг үйл ажиллагаа бол явуулаагүй ээ. Харин Гашуун ус гэх газарт үйл ажиллагаа явуулсан байсныг би сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 131-133/,
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 323 дугаартай ...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх техник хэрэгслийн зах зээлийн үнэ ханш нь нийт 4.500.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон... дүгнэлт /хх-ийн 212-213/,
Ойт бүс ХХК-иын шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 19/12 дугаартай ...С.Б ын дээрх координат бүхий талбайд алт олборлох үйл ажиллагаанаас 2114,7 м3 эзлэхүүнтэй 4 ухаш, 5252,05 м3 том, жижиг 9 хэсэг овоолго үүссэн, 1.42 га талбай эвдрэлд өртсөн байна...Ашиглалтын үйл ажиллагаанд өртөн эвдрэлд орон 1.42 га буюу 14201,4 м2 талбайд байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоолоход газрын хэвлийд 497 200 төгрөг, эдэлбэр газарт 45 440 төгрөг, хөрсөн бүрхэвчинд 2.551.000 төгрөг нийт 4.093:640 төгрөг хохирол учруулсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 27/,
Аривжих эстимейт ХХК-ны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/118 дугаартай “...хюундэй маркийн жижиг экскаваторын зах зээлийн үнэлгээ нь 15. 000.000 төгрөг болохыг тогтоосон...” гэх дүгнэлт /хх-ийн 48/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 94-95/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 03/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 4-14/, байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоосон ажлын тайлан / хх-ийн 29-48/, Ашигт малтмал, газрын тосны газрын тодорхойлолт / хх-ийн 57/, Байгаль орчин аялал жуулчлалын яамны албан бичиг / хх-ийн 59-60/, Авто тээврийн үндэсний төвийн албан бичиг / хх-ийн 61-62/, шүүгдэгч С.Б ын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 71/, дипозит дансны хуулгууд / хх-ийн 78-89/, шүүгдэгч С.Б ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 90/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 163-164/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Б нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Гашуун ус гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг 1.45 га талбайд явуулж байгаль орчинд 4.093.640 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Шүүгдэгч С.Б ын ...Анх 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутагт байх “Гашуун ус” гэх газарт нөхөн сэргээлт хийж, бага зэргийн алт олж, зардлаа гаргаж авах зорилгоор Улаанбаатар хотоос ирсэн Нэмэхбаяр, Аптаншагай, Дагвасүмбэрэл гэх 3 залуу ажилчнаар авч явсан. Тэнд очоод огт ажил явуулалгүйгээр техник тоног төхөөрөмжөө суурилуулаад 7 орчим хонож байтал 10 дугаар сарын 12-ны өдөр би Улаанбаатар хот руу ажпаар явсан чинь тэр өдөр намайг явсны дараа цагдаагийн байгууплагаас шалгапт ирсэн байсан. Тэгээд би буцаад 10 дугаар сарын 15-ны өдөр буюу 3 хоночхоод буцаад очиход шалгалт ирчхээд явсан байсан...Сумын Засаг дарга *******тай нөхөн сэргээлт явуулах гэрээг хувь хүнээр байгуулаад очсон юм. Миний очсон газрыг 2008 оноос хойш гурван өөр уурхай ажилласан мөн гар аргаар нинжа нар орчихсон байсан учраас нөхөн сэргээлт явуулж, зардлаа олох зорилгоор очсон байсан юм. Би өөрийнхөө жижиг 55 хэмжээтэй экскаватортай л очсон харин том тэрэг болон ковш зэргийг хажуу талын уурхайгаас нөхөн сэргээлт явуулах зорилготой гуйж авсан байсан юм. Тэр хоёр техник минийх бол биш... гэх мэдүүлэг /хх-ийн 99-101 /,
Хохирогч байгууллагын төлөөлөгч Д.М ын..Би 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр Гашуун ус гэх газарт очиход худаг гаргана гээд өрөмдөж байсан. Тухайн үед гэрээ байгуулсан гэж хэлж байсан боловч би нүдээрээ бол үзэж хараагүй ээ. Нэг ширхэг бага оврын 55 загварын унагалдай механизмтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 119-121/,
Гэрч *******ийн ...Би 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд ******* гэх хүний уурхайд экскаваторын операторын ажил хийхээр ирсэн. ...Экскаватор 1 ширхэг, алт угаах төхөөрөмж болох скубер 1 ширхэг, цахилгаан гаргагч үүсгэвэр болох мотор 21 ширхэг ажиллаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
Гэрч *******ын ... Гашуун ус гэх газарт ямар нэг гэрээ байгуулаагүй Харин 2019 оны 06-р сард Тогоотын эх гэх газарт 2 га газар ашиглах олборлолт явуулах гэрээг зохих журмын дагуу байгуулсан. Тогоотын эх газартаа ямар нэг үйл ажиллагаа бол явуулаагүй ээ. Харин Гашуун ус гэх газарт үйл ажиллагаа явуулсан байсныг би сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 131-133/,
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 323 дугаартай ...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх техник хэрэгслийн зах зээлийн үнэ ханш нь нийт 4.500.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон... дүгнэлт /хх-ийн 212-213/,
Ойт бүс ХХК-иын шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 19/12 дугаартай ...С.Б ын дээрх координат бүхий талбайд алт олборлох үйл ажиллагаанаас 2114,7 м3 эзлэхүүнтэй 4 ухаш, 5252,05 м3 том, жижиг 9 хэсэг овоолго үүссэн, 1.42 га талбай эвдрэлд өртсөн байна...Ашиглалтын үйл ажиллагаанд өртөн эвдрэлд орон 1.42 га буюу 14201,4 м2 талбайд байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоолоход газрын хэвлийд 497 200 төгрөг, эдэлбэр газарт 45 440 төгрөг, хөрсөн бүрхэвчинд 2.551.000 төгрөг нийт 4.093:640 төгрөг хохирол учруулсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 27/,
Аривжих эстимейт ХХК-ны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1/118 дугаартай “...хюундэй маркийн жижиг экскаваторын зах зээлийн үнэлгээ нь 15. 000.000 төгрөг болохыг тогтоосон...” гэх дүгнэлт /хх-ийн 48/, зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч С.Б нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайlуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг,…гэж, 4.1.15...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг... гэж тус тус хуульчилсан байна.
Энэ ашигт малтмал гэдэг ойлголтод шүүгдэгч С.Б нь хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ашиг малтмалын эрэл хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулсанд хамаарч байгаа юм.
Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар ашигт малтмал боловсруулалт явуулсан гэдэг ойлголтонд ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах гэдэг ойлголт давхар багтаж байгаа төдийгүй, шүүгдэгчийг чулууг угааж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх ашигт малтмал боловсруулалт байдлыг ашиглах олборлох, баяжуулах үйл ажиллагаа явуулсан гэж шүүх үзэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.
Шүүгдэгч С.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч С.Б нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч С.Б аас байгаль орчинд учруулсан хохирол болох 4.093.640 төгрөг, биологийн нөхөн сэргээлийн зардал 7.025.900 төгрөг, нийт 11.119.540 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Б д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс С.Б ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг ....... хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч С.Б ын хувийн байдал, хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхээс оногдуулсан торгуулийн ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт С.Б тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Б ыг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Б д оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 3 жилийн хугацаанад төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1-т зааснаар шүүгдэгч С.Б аас байгаль орчинд учруулсан хохирол болох 4.093.640 төгрөг, биологийн нөхөн сэргээлийн зардал 7.025.900 төгрөг, нийт 11.119.540 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд тушаасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан экскаваторын үнэ 2.000.000, хово маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 төгрөг, зэргийг хурааж, улсын орлого болгосугай.
7.Шүүгдэгч С.Б ын эзэмшлийн ... усан буу, юмкост, экскаватор, хово маркийн тээврийн хэрэгсэл...зэргийг битүүмжилэх эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Шүүгдэгч С.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болгомц хүчингүй болгосугай.
9.Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11 . Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.