Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00333

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2017/00333

Улаанбаатар хот

 

           Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плаза “Скайтел ” ХХК /РД:2576376/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 17-414 тоотод оршин суух, Отгонбаярын Энхмөнх /РД:ХК76072370/-нд холбогдох, 

 

Дараа төлбөрт үйлчилгээний төлбөрт 61.588 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч О.Энхмөнхөөс дараа төлбөрт үйлчилгээний төлбөрт 61.588 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбартаа: Скайтел ХХК-ийн нэхэмжилсэн 61.588 төгрөгийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч О.Энхмөнхөд холбогдуулан 61.588 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Энхмөнх нь  нэхэмжлэлийн шаардлага болох 61.588 төгрөгийг Скайтел ХХК-нд бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

                                                                                     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч О.Энхмөнх нь нэхэмжлэлийн шаардлагын 67.588 төгрөгийг нэхэмжлэгч Скайтел ХХК-нд төлөх тухай хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК-иас төлсөн 4550 төгрөгийн 2275 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 2275 төгрөгийг улсын төсвөөс буцааж, хариуцагч О.Энхмөнхөөс 2275 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-нд тус тус олгосугай.

 

3.Захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.  

 

 

 

 

 

                     ШҮҮГЧ                                        Т.ГАНЧИМЭГ