| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0226/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/235 |
| Огноо | 2020-07-09 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/235
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга
Нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил
Шүүгдэгч С.Ж түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Ж ид холбогдох эрүүгийн 2014000000212 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст суманд, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5,
Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №165 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, овогт С.Ж
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч С.Ж нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн нутаг “Эхийн хавтгай” гэх газарт Ж.Б ын баруун нүд рүү нь заг мод шидэж, нүдийг нь сохолж эрүүл мэнд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч С.Ж ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн
...2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэртээ Ж.Б бид хоёр 0.5 грамтай архийг хувааж уугаад дуусчихаад Ж.Б гэрлүүгээ орсон. Би гэртээ эхнэр 3 хүүхдүүдийн хамт байж байтал Ж.Б манай гэрлүү ороод ир бялуугаа задлаа шампанскаа ууя гэхээр Ж.Б ынх гэр рүү ороод байж байгаад бялуугаа задлахгүй яасан юм гэж Ж.Б той маргалдаад бялууг нь аваад Бямбатогтохруу шидсэн чинь манай эхнэр Болорцэцэг араас татаад гэрлүүгээ орьё гээд араас чирээд байхаар нь гэрээс нь гарахаасаа өмнө түлээний дөрвөлжин дотор байсан заг мод аваад Ж.Буянтогтох руу шидчихээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
Хохирогч Ж.Б ын мөрдөн байцаалтад өгсөн
...манай хүргэн дүү болох С.Ж ынд 0,5 грамтай архийг бид хоёр хувааж уугаад би гэрлүүгээ ороод байж байтал С.Ж миний араас орж ирээд байж байснаа хүүхдүүд өлсөөд байна наад бялуугаа хурдан задлаад өгвөл өг байвал бай гээд хэлэхээр нь одоо задлаад өгөхийн хооронд юун сүртэй юм гэж хэлэхэд С.Ж бялууг аваад над руу шидээд толгойн тус газар хоёр өшиглөөд байж байтал ******* нь С.Ж ийн араас татаад боль гэж хэлээд байж байтал гэрээс гарахын өмнө С.Ж түлээний дөрвөлжин хайрцагнаас заг мод авч шидихчээд миний баруун нүд оноод маш их хэмжээний цус гойжсон. Би эмнэлэг ороод эмчилгээ хийлгээд гэрлүүгээ буцаад ирсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 32/
Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн
...нөхөр С.Ж ийн араас гэрлүү нь орсон чинь ах Ж.Б нөхөр С.Ж нар би наад бялуунаас чинь идэхгүй гээд маргаад байж байсан чинь С.Ж бялууг аваад Ж.Б руу шидчихээд, толгойн тус газар монгол гутал өмчихсөн байсан ба баруун хөлөөрөө 2 удаа өшиглөхөөр нь би араас нь салгах гээд татсан чинь түлээний дөрвөлжнөөс заг мод аваад С.Ж нь ******* руу нуүрэн тус газарлуу шидээд хаячихаар нь би чирээд аваад гэрлүүгээ орсон. Манай ахын нүд С.Ж ид модоор цохиулахаас өмнө зүгээр хэвийн байсан цохиулснаас хойш л зүүн талын нүд нь хараагүй болсон. Манай нөхөр С.Ж архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 35-36/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн № 259 дугаартай
1.Ж.Б ын биед баруун нүдний алимны эвэрлэгийн нэвтэрсэн шарх, хараагүйдэл, баруун дээд зовхинд сорви гэмтэл тогтоогдпоо.
2.Дээрх баруун нүдний алимны эвэрлэгийн нэвтэрсэн шарх, хараагүйдэл гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин баруун дээд зовхинд сорви гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
4.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба баруун нүдний алимны эвэрлэгийн нэвтэрсэн шарх, хараагүйдэл гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Харин баруун дээд зовхины сорви гэмтлийн шалтгаан, цаг хугацааг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 43-44/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухайн тогтоол / хх-ийн 01-02/, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 07/, хохирогч Ж.Б ын өвчний түүх / хх-ийн 10-28/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 59/, шүүгдэгч С.Ж ийн иргэний үнэмлэхний хуулбар / хх-ийн 60/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 61/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 66/, шүүгдэгч С.Ж ийн дансны хуулгууд / хх-ийн 63-65/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоол / хх-ийн 68-70/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Ж нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн нутаг “Эхийн хавтгай” гэх газарт Ж.Б ын баруун нүд рүү нь заг мод шидэж, нүдийг нь сохолж эрүүл мэнд нь хүнд хохирол санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч С.Ж ийн ...Ж.Б бид хоёр 0.5 грамтай архийг хувааж уусан,...Ж.Б той маргалдаад бялууг нь аваад шидсэн чинь манай эхнэр Болорцэцэг араас татаад чирээд байхаар нь түлээний дөрвөлжин дотор байсан заг мод аваад Ж.Буянтогтох руу шидчихээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
Хохирогч Ж.Б ын ...С. Ж бялууг аваад над руу шидээд толгойн тус газар хоёр өшиглөөд байж байтал Ж.Болорцэцэг нь С.Ж ийг араас татаад боль гэж хэлэхэд гэрээс гарахын өмнө С.Ж түлээний дөрвөлжин хайрцагнаас заг мод авч шидсэн, ... миний баруун нүд оноод маш их хэмжээний цус гойжсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 32/
Гэрч Г.Болооцэцэгийн ...С.Ж бялууг аваад Ж.Б руу шидчихээд, толгойн тус газар монгол гутал өмчихсөн байсан ба баруун хөлөөрөө 2 удаа өшиглөсөн, би араас нь салгах гээд татсан чинь түлээний дөрвөлжнөөс мод аваад Ж.Б руу нүүрэн тус газарлуу шидсэн, ...манай ахын нүд С.Ж ид модоор цохиулахаас өмнө зүгээр хэвийн байсан цохиулснаас хойш л зүүн талын нүд нь хараагүй болсон,... С.Ж архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 35-36/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 259 дугаартай ...Ж.Б ын биед баруун нүдний алимны эвэрлэгийн нэвтэрсэн шарх, хараагүйдэл, баруун дээд зовхинд сорви гэмтэл тогтоогдлоо,...ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна,.... баруун нүдний алимны эвэрлэгийн нэвтэрсэн шарх, хараагүйдэл гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой....” гэх дүгнэлт, /хх-ийн 43-44зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар газраас шүүгдэгч С.Ж ид холбогдуулан яллах дүгнэлт, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч С.Ж нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн нутаг “Эхийн хавтгай” гэх газарт Ж.Б ын баруун нүд рүү нь заг мод шидэж, нүдийг нь сохолж эрүүл мэнд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэмт хэрэг мөн байна.
Мөрдөн байцааалтын шат болох шүүх хуралдаанд хууль сануулж авсан хохирогч Ж.Б , гэрч Ж.Болорцэцэг нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь хохирогчид хүнд гэмтэл санаатай учруулсан нь нотлогдож байна гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч С.Ж нь Ж.Б ын баруун нүд рүү нь заг мод шидэж, нүдийг нь сохолж эрүүл мэнд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтлийг авсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн хохирогч руу мод шидсэн үйлдэл нь хохирогч руу чиглэсэн идэвхтэй, санаатай үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.Ж нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн нутаг “Эхийн хавтгай” гэх газарт Ж.Б ын баруун нүд рүү нь заг мод шидэж, нүдийг нь сохолж эрүүл мэнд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь
Шүүгдэгч С.Ж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 350000 төгрөг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгч С.Ж ид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж, гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С.Ж нь согтуурсан үедээ хохирогч Ж.Б руу заг мод шидэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ
Шүүгдэгч С.Ж ид тохиолдын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч С.Ж нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч С.Ж ид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон хохирогч гомдолтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн зарчмыг баримтлан шүүхээс шүүгдэгчС.Ж ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд тэрээр хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Ж ид тухайн зүйл ангид заасан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн доод хэмжээгээр ял оногдуулж,шүүгдэгчийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт С.Ж ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч овогт С.Ж ийг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч С.Ж ид оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч С.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч С.Ж ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тоггоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Ж ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.